| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00143/Э |
| Дугаар | 00153 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 00153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржийн Мд холбогдох эрүүгийн 1832001230095 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дархан уул аймгийн Орхон суманд төрсөн,32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овгийн Доржийн М. /РД:*/
Яллах дүгнэлтэд дурьдсанаар:
Шүүгдэгч Д.М нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цэвэрлэх байгууламжийн орчим 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим Тоёото Кролла-Ж загварын 41-07 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 нийтлэг үндэслэл, 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул, хохирол учруулахгүйгээр.... осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2. Жолоочийн үүрэг. 2.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримт бичгийг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.5 Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа..... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9. Тээврийн хэрэгслийн хурд. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчин Д.Ухг мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: ... 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 15:00 цагийн орчим барилгын ажил хийхгээд үнээ тохироогүй буцаад Голноогийнд очсон байсан. Голноо руу утсаар ярихад Ухгийнд байна хүрээд ир гээд очиход Шх нар бөөнөөрөө байсан. Бид нар Хараа голын цэвэрлэх байгууламжийн зүүн талд архи уусан. Ух миний хажууд суугаад явж байхдаа утсаа мартчихлаа гэсэн. Ух Мхтой юм яриад хаалга онгорхой хажууд зогсож байсан. Миний машин буруу талдаа рультэй байсан. Ухг нөгөө талдаа суулгах гээд эргэх гэж байгаад мөргөчихсөн. Ухг тоглоод байна гэж бодсон буусан чинь уначихсан байсан хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ух мэдүүлэхдээ...... 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цэвэршүүлэх байгууламжийн урд талд Нггийн машины хажууд зогсож байгаад Мын машинд мөргүүлсэн. Баруун хөлний савхан яс хугарч, булчин няцралт өгч, судас шөрмөс тасарсан. Гэмтлийн эмнэлэгт үхэжсэн махнуудыг авч, судас шөрмөснүүдийг залгаж, арьс нөхүүлж, 2 удаа хагалгаанд 2018 оны 07 дугаар сарын 14,15-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 07,08-ны өдрүүдэд орсон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Г.Шинэчимэг мэдүүлэхдээ: ... Би 2018.06.20-ний өдрөөс эхлэн нөхөр Д.Ухгээ ГССҮТ-эмнэлэгт сахиж, асарсан. Миний нөхөр Д.Ух 2018 оны 06 дугаар сарын 19-нд автомашинд мөргүүлж баруун хөл нь хугарч гэмтсэн юм. Би “Түмэнзээрднүүд “ХХК-нд 2016.06 дугаар сараас эхлэн сард 570.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа юм. Ер нь Д.М нийт 1,800,000 орчим төгрөгийн туслалцаа үзүүлсэн, яг нарийн сайн тооцож үзээгүй байгаа юм. Анхнаасаа Д.М эмчилгээний зардлыг төлнө, ямар ч асуудал гаргахгүй гээд л байсан. Тийм болохоор түүнд найдаад эмчилгээнд гарсан зардал бүрийн баримтыг бүрэн цуглуулаагүй. Харин цуглуулсан баримтуудаа нэгтгэхэд 1,087,630 төгрөг болж байгаа юм. Д.М өөрөө болохоор 2.400.000 төгрөгийн туслалцаа үзүүлсэн гээд байгаа юм. Би ажлаасаа чөлөө авч нөхрийгөө эмнэлэгт сахьсан. Би сард 316.000 төгрөгийн цалингийн зээл төлдөг юм. 2018 оны 07 дугаар сарын зээлийн төлөлтийг хүнээс зээлж байгаад төлсөн, одоо 8 дугаар сарын төлөлтийг мөн л хүнээс зээлж төлөх болоод байна. Одоо хүүхдийн сургууль эхлэх гэж байна, мөнгө төгрөг хэрэгтэй болж байгаа юм. Иймд Д.Маас 6,7 дугаар сарын цалингийн зээлийн төлөлт 632,000 төгрөг, мөн чөлөөтэй байсан хугацааны цалин орлогыг нэхэмжлэх хүсэлтэй байгаа юм... гэв. /хх-ийн 18 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч У.Дж мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр Голноо, Бт, бид нар Уагийн ногоон өнгөтэй суудлын машинтай “Цэвэрлэх байгууламж”-ын орчимд “Хараа” гол руу 13:00 цагийн үед очсон юм. Мх, Ух, Шхоо нар бас Пронтер машинтай араас хүрч ирсэн. Бид,нар гол руу очихоосоо өмнө нийлж 750 грамын “Хараа” архийг хувааж уугаад салхинд гарах гэж “Хараа” гол руу очицгоосон юм. Тэгээд голын эрэг дээр очоод 750 грамын 2 шил “Хараа” архийг бүгдээрээ нийлж уугаад дууссаны дараа 15:00 цагийн үед төв рүү явцгаах гэж байсан ба Голноо бид хоёр Уагийн машинд суусан. Уа машинаа жолоодоод хөдөлж бургас тойроод зогсоход Ух, Мхтой юм яриад машиных нь дэргэд зогсож байгаа харагдсан. Гэтэл Уагийн машин гэнэт ухасхийж хөдлөөд Ухг мөргөсөн. Тухайн үед би ер нь нэлээд согтсон байсан ба, ерөнхийдөө санаж ярьж байгаа зүйл бол энэ юм. Миний санаж байгаагаар “чи хүн мөргөчихлөө ш дээ” гэж хэлэхэд Уа “ээ, хүүрээ, тийм үү” гэж уулга алдаад машинаасаа бууж ирээд сандраад байсан. Ухгийн хөл нь аймар хавдаад хөхөрчихсөн байсан. Голноо Уагийн машиныг жолоодоод Ухг аваад явсан юм. Уа тухайн үед согтуу байсан. Яг яагаад мөргөснийг мэдэхгүй байна. Гэнэт л мөргөчихсөн. Машин нь хөдлөхдөө ухас ухасхийж хөдлөөд байдаг, эвдрэлтэй юм шиг байна лээ.... гэв. /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Л.Дц мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 13:00 цагийн үед Шх, Голноо, До, Уа бид нар 1 шил 750 грамын “Хараа” архийг “Дөрвөн бэрх” хүнсний дэлгүүрийн хажууд хувааж уусан юм. Тэгээд дахин 750 грамын 2 шил “Хараа” архи аваад “Хараа” гол руу явсан. Тэнд очсоны дараа Мх, Ух хоёр Мхгийн Пронтер машинтай ирсэн. Ингээд бүгдээрээ нийлээд нөгөө 2 шил архиа хувааж ууж дуусаад 15:00 цагийн үед харьцгаахаар болсон. Ух, Мхтой юм яриад зогсож байхад Уагийн машин хөдлөх шиг болоод Ухг Мхгийн машинтай хавсараад мөргөчихсөн. Би тэр үед Мхгийн машин дотор сууж байсан юм. Ух ёолоод байсан, цаанаас Шх гүйж ирсэн.Уа машинаасаа бууж ирээд “яанаа, юу болсон бэ” гээд байсан.Ухгийн баруун хөл нь гэмтсэн, хавдсан, хөхөрсөн байсан.Ухг Уагийн машинд суулгаад Голноо жолоодоод явсан. Тэндээс хөдлөхдөө тойрог хөдөлгөөн хийгээд эргэхдээ анхааралгүй эргэсэнээс л Ухг мөргөчихсөн байх, санаатайгаа мөргөөгүй байхаа. Тэд хоорондоо огт маргалдаагүй.... гэв. /хх-ийн 33-34 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Гз мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 06 дугаар сарын 19-ний өглөө До, Бт, Голноо нартай хамт Ухгийн гэрт очсон. Ух хашаан дотроо машиныхаа нумыг солиод байж байсан. Голноо Уатай утсаар ярьсаны дараа Уа ногоон өнгийн суудлын машинтайгаа Ухгийнд ирсэн. Түүнийг ирээд удаагүй байхад Мх өөрийнхөө “Пронтер” машинтайгаа хүрч ирсэн юм. Үүний дараа бид нар Голноогийн гэрт очиж 750 грамын 1 шил архийг уусаны дараа дахин нэг шил архи аваад гол руу явсан. Гол дээр архи уугаад байж байхад араас Мх, Ух хоёр Уагийн машинд үлдээсэн гар утсаа авна гээд хүрч ирсэн. Бид нар нийлээд нэг архиа хувааж уусан. Би Сэтэй тааралдаад голын эрэг дээр юм яриад сууж байсан чинь пүнхийх чимээ гарахаар харсан чинь Уагийн машин мөргөчихсөн юм шиг байхаар нь гүйгээд очсон Ух газар уначихсан “ ёооё, намайг мөргөчихлөө, хөл хугарчихлаа” гээд байсан. Уа сандарчихсан машин дотроо сууж байхаар нь татаж буулгасан. Тэгээд Ухг Уагийн машинд өргөж суулгаад Голноо машиныг жолоодоод явсан юм. Уа машинаа жолоодсон байсан. Яагаад мөргөсөнийг нь мэдэхгүй байна. Ямарч байсан хэн хэн нь хоорондоо хэрэлдэж маргалдсан, муудалцсан явдал болоогүй, санамсаргүй л мөргөчихсөн юм шиг байна лээ. Бид бүгд архи уусан байсан. Гэхдээ миний хувьд тэгтлээ их согтсон байгаагүй, Уа өөрөө хэр зэрэг согтолттой байсныг мэдэхгүй байна. Харахад гайгүй л харагдаж байсан.... гэв. /хх-ийн 35-36 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Нг мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 11:00 цагийн үед машинтайгаа Ухгийн гэрт очсон юм. Намайг очиход Уа, До, Бт, Голноо, Шхоо нар тэднийд байсан. Тэд нартай уулзсаны дараа Бт, До, Шхоо нар Уагийн машинтай “цагдаагийн хэлтэс орчихоод ирье” гэж хэлээд явахад нь Голноо, бид хоёр тэд нарыг коллежийн хажууд очиж хүлээж байгаад ирэхээр нь Голноогийн очсон. Голноогийнд очихдоо замаасаа дэлгүүрээс 750 грамын 2 шил “Хараа” архи аваад явсан юм. Голноогийнд 1 шил архийг нь бүгдээрээ хувааж уучихаад гол руу явах болсон юм. Бт бид 2 миний Пронтер маркын 58-67 сэа дугаартай машинтай нөгөө хэдийн араас гол руу очсон.Гол дээр очоод үлдсэн 1 шил “Хараа” архиа хувааж уугаад буцаад сумын төв рүү явцгах гэж байхад Ух миний машины зөв талд хүрч ирээд надтай юм ярьж байхад Уагийн машин хүрч ирээд Ухг миний машинтай хавсараад мөргөчихсөн юм. Ух “ёооё, хөл хугарчихлаа” гэж хашгираад тэр дороо газарт унасан. Шхоо цаана голын эрэг дээрээс хараад гүйж ирээд Уаг машинаас нь буулгаад “чи хүн мөргөчихлөө ш дээ” гэж хэлээд Уаг 1 удаа алгадсан. Ингээд Ухг Уагийн машинд өргөж суулгаад Голноо машиныг нь жолоодоод явсан юм. Түүний нэрийг нь М гэдэг юм. Бид нар түүнийг Уа гэж дууддаг юм. Уагийн машин нь ногоон өнгөтэй суудлын жижиг машин байсан. Машинаа жолоодож чадахгүйгээсээ болоод эргэнэ гэсэн газартай эргэж амжихгүй Ухг мөргөчихсөн байх гэж бодож байна..... гэв. /хх-ийн 37-38 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Эс мэдүүлэхдээ: ... 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 13:00 цагийн үед До, Бт, Шх, Мх, Уа, Ух бид нар 2 шил 750 грамын “Хараа” архийг хувааж уусан юм. Тэгээд 15:00 цагийн үед харьцгаайаар болоод би Уагийн машины арын суудалд До, Бт нарын хамт суугаад хөдөлөхөд нь би утсаараа оролдоод доош хараад явж байхад гэнэт түсхийгээд явчихсан. Тэгсэн Ух “ёооё хөл, хөл” гээд орилсон байдалтай машины урд Мхгийн Пронтерын дэргэд байсан. Шх “хөөе, юу болж байнаа, чи Ухг мөргөчихлөө шдээ” гэж хашгирч гүйж ирээд Уа руу дайрсан. Намайг машинаас буугаад харахад Ухгийн баруун хөл нь шилбэ, өвдөгөөрөө хөхөрч хавдаад аймар болчихсон байсан.Намайг эмнэлэг рүү хүргэж өгөөч гээд орилоод байхаар нь би Уагийн машинд өргөж суулгаад авч явсан юм. Уа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ бидний хэн хэн нь хэтэртлээ согтсон явдал байгаагүй..... гэв. /хх-ийн 39-40 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Зж мэдүүлэхдээ: ... 2017 оны 01 сард найз Д.М Улаанбаатар хотоос машин худалдаж авахаар надтай хамт явсан юм. Ингээд “Да-хүрээ” зах дээр очоод Д.М дээрх машиныг худалдаж авахаар болсон ба автомашин худалдах, худалдан авах гэрээг жолоочийн үнэмлэхтэй юм уу, эсвэл иргэний үнэмлэх бичиг баримттай хүн хийх ёстой гэсэн шаардлага тавигдсан. Манай найз Д.Мд ямар ч бичиг баримт байхгүй байсан болохоор би, бичиг баримттайгаараа худалдах, худалдан авах гэрээг хийсэн юм. Д.М надад “найз нь жолооны курст суралцаад жолооч болчихноо, тэгэхээр найз нь чамаас машинаа шилжүүлж авнаа” гэж хэлж байсан юм. Уг автомашин бол миний эзэмшлийн автомашин биш, харин манай найз Д.Мын автомашин юм... гэв. /хх-ийн 43 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ № 8580 Дүгнэлт:
1.Д.Ухгийн биед баруун тахимны артерийн тасрал, баруун өвдөг, шилбэ, тавхайн булчин, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тахилзуур ясны хугарал, мултрал, суудлын мэдрэлийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлвал авто ослын үед дарагдах, шахагдах хүчин зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8- г зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. /Хх-ийн 54 дүгээр хуудас/
Замын Цагдаагийн алба. Шинжээчийн дүгнэлт: №17 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр
Асуулт:
Хариулт:
1.“Зам тээврийн осол” нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал. Иймд дээрх нь зам тээврийн осол мөн.
2.’’ТОЁОТА.КОРОЛЛА”маркийн 41-07 УНЦ улсын дугаартай автомашины жолооч Дорж овогтой М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн
1.Нийтлэг үндэслэл: 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүйгээр осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
2.Жолоочийн үүрэг: 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох МУ-н үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.5 Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа..... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9. Тээврийн хэрэгслийн хурд. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыгтус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан.
3.Хоёрдугаар хариултаар хариулагдсан гэх дүгнэлт./Хх-ийн 57 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 03-05 дугаар хуудас/
Хохирогч Б.М, иргэний нэхэмжлэгч Г.Шинэчимэг нарын хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 12-17 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 67 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 68 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Мын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Мд холбогдох эрүүгийн хэргийн хохирлын тооцоо /хх-ийн 77 дугаар хуудас/
Хохирогч Д.Ухгийн гомдол санал, хохирол байхгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тухай хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь хяналаа.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.М нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цэвэрлэх байгууламжийн орчим 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим Тоёото Кролла-Ж загварын 41-07 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 нийтлэг үндэслэл, 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул, хохирол учруулахгүйгээр.... осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2. Жолоочийн үүрэг. 2.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримт бичгийг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.5 Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа..... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9. Тээврийн хэрэгслийн хурд. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчин Д.Ухг мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Ухгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 6-7, 10-11 дүгээр хуудас/, Гэрч Г.Шинэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/, Гэрч У.Джгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/, Гэрч Л.Дцгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 33-34 дүгээр хуудас/, Гэрч Г.Гзийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/, Гэрч Н.Нгн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 37-38 дугаар хуудас/, Гэрч Б.Эсийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дугаар хуудас/, Гэрч Ж.Зжын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 43 дугаар хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Замын цагдаагийн шинжээчийн №17 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 57 дугаар тал/, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №8580 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 54 дүгээр тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Мыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.М нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болно.
Иймд шүүгдэгч Д.М нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цэвэрлэх байгууламжийн орчим 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим Тоёото Кролла-Ж загварын 41-07 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 нийтлэг үндэслэл, 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул, хохирол учруулахгүйгээр.... осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2. Жолоочийн үүрэг. 2.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримт бичгийг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.5 Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа..... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9. Тээврийн хэрэгслийн хурд. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчиж, иргэн Д.Ухгийн эрүүл мэндэд “биед баруун тахимны артерийн тасрал, баруун өвдөг, шилбэ, тавхайн булчин, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тахилзуур ясны хугарал, мултрал, суудлын мэдрэлийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан нь тогтоогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.3 дах хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч мөн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглэх боломжтой тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч Д.Ух нь уг гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Доржийн Мыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 2.2, 2.3-т тус тус зааснаар Д.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан Д.М нь тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн хугацааны шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйл, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч Д.Ух нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч Д.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тухай шүүхийн шийтгэх тогтоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, /хүргүүлсэн/ өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ