Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 00155

 

ТОГТООХ нь: :

 

1.Шүүгдэгч Хан хөхий овогт Натархоролын Чыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, нэг хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.3 дах

дэх хэсэгт  заасныг журамлан Н.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Чад оногдуулсан 1 жил 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чад оногдуулсан жолооны эрх хасах ялыг  оногдуулсан хорих ялаа эдэлж дууссаны дараа тоолохыг дурьдсугай. 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Н.Чын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан тухай шийтгэх тогтоолыг, гүйцэтгэх хуудсын хамт эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, жолооны үнэмлэх шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай. 

7.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас Н.Чын эзэмшлийн 16-65 СЭҮ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

          8.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.АЛТАНЦЭЦЭГ.