| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00144/Э |
| Дугаар | 00154 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 00154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Улсын яллагч Э.Гантулга
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч С.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад боржигон овогт Сэнгэнээгийн Зт холбогдох эрүүгийн 1832001540129 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс халх, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 1986 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, * гэх газарт оршин суух, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Хиад боржигон овогт Сэнгэнээгийн З /РД:*/
Яллах дүгнэлтэд дурьдсанаар:
Шүүгдэгч С.З нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны шөнийн 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р багийн нутаг Адуун чулуу гэх газарт архи согтууруулах ундааны зуйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Аныг зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.З мэдүүлэхдээ: ... Шүүгдэгч: 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Баясгалан гэдэг найзтайгаа архи хувааж уусан. Дархан уул аймгийн Шарын гол суманд наадам болоод олон жил уулзаагүй Бс найзтайгаа тааралдаж морь нь айрагдсан гээд архи хувааж уусан. Тэгээд гэрт ирцгээж нэг шил архи ууж тасарсан байсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Ан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би нөхөр болох Зтэй суугаад 10-н жил болж байна. Манай нөхөр бид хоёр албан ёсны гэрлэлтийн батлахтай суугаад дундаасаа 3 хүүхэдтэй болсон юм. Би Зтэй амьдрах хугацаандаа олон удаа дарамтлуулж байсан тэр болгондоо цагдаа сэргийлэхэд хэлэлгүй цагдаа сэргийлэхийн байгууллагад мэдэгдэлгүй тэвчээд өнгөрөөдөг байсан юм. Тэгтэл 2018 оны 08 дугаар сарын 19-наас 20-нд шилжих шөнийн 01 цагийн үөд манай нөхөр Шарынгол сумын төв рүү Баярт яваад найз Бс, От, Бс, Гт нарын хамт гэртээ согтуу орж ирсэн юм. Тэгээд гэртээ орж ирээд авчирсан 1 шйл архиа найз нартайгаа хувааж уугаад найз нар нь байж байтал манай нөхөр З том охиныгоо гутал аваад ир гэж хэлсэн юм. Тэгтэл манай том охин Ау аавынхаа гутлыг аваад “май” гээд хүргээд өгтөл манай нөхөр З том охин руугаа “чи муу надад май гэж гутал авчирч өгдөг хэн юм бэ” гээд зодох гээд дайрахаар нь би охиныгоо өмөөрөөд “май” гэж өгөхгүй тэгээд юу гэж өгөхийн гээд хэлсэн чинь манай" нөхөр над руу асаад хэрэлдээд байж байтал манай нөхрийн найзууд болох хүмүүс аав нь зодож магадгүй гэж бодоод манай охиныг аваад Шарынгол сум рүү хүн хүргэж өгчихөөд ирэхээр явсан юм. Тэгээд тэд нарыг гараад явсны дараа манай нөхөр З над руу муу шээсийг чинь алчих нь шүү гээд дайраад миний толгой тархигүй гараараа хөлөөрөө өшиглөөд цохиод эхэлсэн юм. Тэгээд намайг баахан зодож цохиж байгаад сууж байснаа манай нөхөр З унтаад өгсөн юм. Тэгээд би нөхрийгээ унтахаар нь бага охиныгоо тэврээд 5-н настай хүүгээ орхиод гэрээсээ гараад төв зам руу алхаж явтал манай нөхөртэй хамт шөнө манайд ирсэн найз нь болох Бс, Гт хоёр манай том охиныг аваад Шарынгол сумаас манайх руу ирж яваад надтай таараад тэгээд Баянгол сумын төвд ирээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай том охиныг Ау гэдэг 12-н настай, дунд хүүг маань Тм гэдэг 5-н настай, бага охиныг АҮ гэдэг 1 нас 3-н сартай юмаа. Манай нөхөр хүүхдүүдээ зодож цохиогүй ээ. Том охиныг зодох гээд дайраад байхаар нь манайд ирсэн нөхрийн найзууд болох хүмүүс манай том охиныг аваад Шарынгол сум руу хүн хүргэж өгчихөөд эргээд ирье гэж хэлээд явсан юм. Тэрний дараа намайг манай нөхөр зодсон юм. Манай нөхөр хүүхдүүдээ зодож байгаагүй ээ. Харин намайг ер нь л сард 1-2 удаа зодож цохидог юм. Архи уугаад ирэхээрээ л агсам согтуу тавиад зодож цохидог юм. Эрүүлдээ ч гэсэн зодож цохино. Гэр бүлийн жижиг сажиг маргаанаас болоод л намайг зодож цохидог, морь нь сайн давхихгүй бол чамаас боллоо гээд л намайг зодож цохиж байсан юм. Би нөхөртээ зодуулж цохиулж байсан талаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй ээ. Ер нь бол тэвчээд л явж байсан юм. Ер нь манай нөхөр намайг гэрт хүнгүй байхад л зодож цохидог юм. Манай нөхөр 2018 оны 07 дугаар сарын эхээр гэртээ согтуу ирээд миний хөл нуруу руу бургасаар ороолгоод мориор хөөж байхад манай хажуу талын Гн гэдэг айлын эхнэрийн дүү болох Ср гэдэг хүүхэн хараад зогсож байсан юм. Миний зүүн нүд хөхөрч хавдсан /зүүн нүд нь тагларсан/, зүүн шанаа, эрүү хэсгээр битүү хавдартай, зүүн чихнээс цус гарсан, зүүн гарын бугалга хэсгээр хөхөрч цус хурсан, зүүн талын хавирга сүвээ хэсгээр хөхөрч цус хурсан, зүүн хөлийн бүдүүн гуя хэсгээр хөхөрсөн хавдартай байна. Одоогийн байдлаар толгой аймаар өвдөөд бөөлжис цутгаад байна. Мөн зүүн чих аймаар хатгаж өвдөж байна. Шүүх эмчид үзүүлнээ. Ер нь бол манай нөхөр намайг хардаад хэрүүл хийж янз бүрийн байдлаар дарамт үзүүлдэг юм. Үүнийг би гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгож байгаа.Би нөхөртээ гомдолтой байна. Манай нөхөрт зохих хуулийнх нь дагуу арга хэмжээ тооцож өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8, 13-15 дугаар хуудас/
Гэрч Д.Цмгийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн үед манай охин Ан миний гар утас руу залгаад З архи уугаад агсам тавьж намайг зодоод би Баруунхараад /Баянгол сумын төвд/ найзындаа ирчихсэн байна гэж утсаар ярихаар нь би Баруунхараад иртэл манай охин Аринцацралыг нөхөр нь арай л аймаар зодсон байна. Тархи толгой, нүд нүүр, нуруу бөөр нь нил хавдар хөхрөлт болсон байна. Манай охин Анын ярьж байгаагаар том охин нь аавдаа гутлыг нь авч өгөхдөө май гээд өгсөн чинь л нөхөр нь чи яахаараа май гэж гутал өгдөг юм бэ гээд агсараад хүүхдээ зодох гээд тэрнээс бол манай охин хүүхдээ өмөөрөөд нөхөртөө ганц хоёр үг хэлсэн байгаа юм. Тэгээд л манай охиныг нөхөр нь зодсон байна. Ер нь манай охиныг нөхөр нь болох З зоддог гэдгийг нь би хүмүүсээс сонсож мэдэж байсан юм. Тэгээд манай охин өөрөө надад тэр талаар юу ч ярьдаггүй юм аа. Би танай нөхөр чинь чамайг зодсон юм биш үү гэхээр манай охин аан тийн нэг согтуу ирээд тэгсээн гээд л дуугүй болчихдог юм. Миний дэргэд манай охиныг З зодож цохиж байгаагүй ээ. Ер нь бол манай хүргэн хүний дэргэд манай охиныг зодож цохидоггүй хоёулахнаа үедээ л зодож цохидог юм байна гэж охиныхоо надад ярьсан ярианаас би ойлгосон юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 6, 16 дугаар хуудас/
Гэрч Б.Баясгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Буянт төрийн бус байгууллагын наадам дээр багын найз болох З, Бс нартай тааралдаад найзуудтайгаа архи уугаад 19-наас 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарынгол сумаас найз Бсыг эхнэртэй нь аваад Зийг аваад Зийн гэрт нь очоод тэндийн ганц нэг шил архи уугаад юм яриад сууж байтал З 11-н настай Ану гэдэг том охин руугаа гутал авчирч хөлд өмсгөсөнгүй гээд согтуурхаж агсамнаад хүүхдээ зодох гээд дайраад байхаар нь бид нар за болъё харьцгаая гэтэл Зийн охин манай машинд гарч ирээд суучихсан би ааваас айгаад байна унтахаар нь оръё гэж хэлсэн юм. Тэгэхээр нь манай эхнэр бид хоёр тэр охиныг аваад Шарынгол сум руу Бсыг эхнэртэй нь гэрт нь хүргэж өгөхөөр явсан юм. Тэгээд Бсыг гэрт нь хүргэж өгчихөөд Зийн охиныг буцаагаад гэрт нь авчирч өгөхөөс гээд явсан юм. Тэгээд Шарынгол орчихоод эргээд Зийн гэрийн ойролцоо охин Ауг нь буулгачихаад хөдлөөд явтал Зийн эхнэр бага хүүхдээ тэвэрчихсэн гэрийнхээ зүүн урд тал руу айл руу маягтай алхаж байсан тэгээд харж байтал охин Ау нь ээж дээрээ гүйж оччихоод эргэж хараад эхнэр бид хоёрыг гараараа даллаад дуудаад байсан юм. Тэгэхээр нь эхнэр бид хоёр машинаа зогсоогоод эргээд Зийн эхнэр хүүхэд дээр очтол Зийн эхнэр нь зодуулсан байдалтай нүүр амнаас нь цус гарчихсан байсан юм. Тэгээд эхнэр бид хоёр Зийн эхнэрээс “Хүүе яасан бэ юу болов” гэхэд Зийн эхнэр бид хоёрын өөдөөс “Та нарыг гараад явсны З намайг зодлоо” гэж хэлсэн юм. тэгээд Зийн эхнэрийг аваад эмнэлэгт авчирч үзүүлэн цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай найз Бс бид хоёр бол халамцуухан л байсан юм. Харин З анх бид нартай уулзахдаа л согтуу архи уучихсан ирээд нэмж уугаад нэлээн их согтсон байх. Намайг Бсы гэрт сууж байхад З араас согтуу орж ирээд тэнд ганц нэг шил архи ууж байгаад З манайх руу явъя гээд тэгээд тэднийд ирсэн юм. Гэртээ ирсний дараа З архи уугаад эхнэртэйгээ хайраа ханиа гээд л их сайхан ааштай байж байснаа охин нь гутал аваад өгснөөс болоод агсамнаад тэгээд хүүхдэдээ уурлаад байхаар нь бид нар тарцгаасан юм. Бид нарыг Зийн гэрт байх хугацаанд З эхнэр хүүхдээ зодож цохисон зүйл гараагүй ээ. Зийн гэрийн гаднаас машинтай хөдлөөд явахад З эхнэрийнхээ хамт гэрийнхээ гадаа үлдсэн юм. Тэрнээс эхнэртэйгээ маргаж хэрэлдсэн зүйл байгаагүй ээ. Би бол архи уусан байсан боловч бүх зүйлийг сайн санаж байна. Ер нь бол манай эхнэрээс бусад нь Зийн гэрт архи уусан юм. Манай эхнэр л машин барьж яваа гээд огт архи уугаагүй ээ. Зийн гэрт шөнө ороход Зийн эхнэр 3-н хүүхэдтэйгээ сууж байсан ба Зийн эхнэрийн биед ямар нэгэн бэртэл гэмтэл шарх сорви байгаагүй ээ. Бид нарыг Зийн гэрээс явахад хүртэл Зийн эхнэр зүв зүгээр үлдсэн юм. Тэгээд Шарынгол сум ороод Бсыг эхнэрийнх нь хамт гэрт нь хүргэж өгчихөөд эргээд Зийн гэрт нь ирэхэд эхнэр нь зодуулсан хамар ам нүүрнээс цус гарчихсан хавдчихсан байдалтай байсан юм. З эхнэрийгээ Цацаа гээд л дуудаад байсан юм. тэрнээс албан ёсны нэр усыг нь мэдэхгүй ээ. З Бс бид нар багын найзууд байгаа уулзаагүй бараг 10 гаруй жил болж байгаад Шарынгол сумын наадам дээр таараад уулзацгаасан юм. Бс, түүний эхнэр Отгоноо нарын дэргэд ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй зөвхөн л З охин руугаа уурлаж байхыг л харсан байх. Тэрнээс Зийн эхнэр зодуулсан энэ талаар юу ч мэдээгүй байх. Манай эхнэр бид хоёр Бсыг гэрт нь хүргэж өгчихөөд буцаж яваад Зийн эхнэр зодуулсан гэдгийг харсан юм. Бсы утас * гэсэн дугаартай. Эхнэрийнх нь утсыг гэх мэдүүлэг /ХХ-ийн 09-10, 19-20 дугаар хуудас/
Гэрч Б.Гтгийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Буянт төрийн бус байгууллагын наадам дээр манай нөхөр Баясгалан багын найз болох З, Бс нартайгаа тааралдаад найзуудтайгаа архи уугаад 19- наас 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарынгол сумаас найз Бсыг эхнэртэй нь аваад Зийг аваад Зийн гэрт нь очоод тэдниид ганц нэг шил архи уугаад бүгдээрээ юм яриад сууж байтал З 11-н настай Ану гэдэг том охин руугаа гутал авчирч хөлд өмсгөсөнгүй гээд согтуурхаж агсамнаад хүүхдээ зодох гээд дайраад байхаар нь бид нар за болъё харьцгаая гэтэл Зийн охин манай машунд гарч ирээд суучихсан би ааваас айгаад байна унтахаар нь оръё гэж хэлсэн юм. Гэгээд Шарынгол сум орчихоод эргээд Зийн гэрийн ойролцоо охин Ауг нь бу‘ лгачихаад хөдлөөд явтал Зийн эхнэр бага хүүхдээ тэвэрчихсэн гэрийнхээ г ,үн урд тал руу айл руу маягтай алхаж байсан тэгээд явж байгаал эргээд хартал охин Ау нь ээж дээрээ гүйж оччихоод эргэж хараад манай машины араас гараараа даллаад дуудаад байгааг би толиндоо харсан юм. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод эргээд Зийн эхнэр хүүхэд дээр яваад очтол Зийн эхнэр нь зодуулсан байдалтай нүүр амнаас, нь цус гарчихсан байсан юм. Тэгээд нөхөр бид хоёр Зийн эхнэрээс “Хүүе яасан бэ юу болов” гэхэд Зийн эхнэр бид хоёрын өөдөөс “Та нарыг гараад явсны З намайг зодлоо” гэж хэлсэн юм. тэгээд Зийн эхнэрийг аваад эмнэлэгт авчирч үзүүлэн цагдаагийн байгууллагад хандсан юм. З анх манай нөхөр Баясгалан болон Бс нартай уулзахдаа л согтуу архи уучихсан ирээд нэмж уугаад нэлээн их согтсон байх. Гэртээ ирснийхээ дараа З архи уугаад эхнэртэйгээ хайраа ханиа гээд л их сайхан ааштай байж байснаа охин нь гутал аваад өгснөөс болоод агсамнаад тэгээд хүүхдэдээ уурлаад байхаар нь бид нар тарцгаасан юм. Бид нарыг Зийн гэрт байх хугацаанд З эхнэр хүүхдээ зодож цохисон зүйл гараагүй ээ. Зийн гэрийн гаднаас машинтай хөдлөөд явахад Замбии. эхнэрийнхээ хамт гэрийнхээ гадаа үлдсэн юм. Тэрнээс эхнэртэйгээ маргаж хэрэлдсэн зүйл байгаагүй ээ. Би машин барьж явсан болохоор огт архи амсаагуй ээ. Харин бусал маань Зийн гзрт 1 шил архи хувааж уусан юм. Зийн гэрт шөнө ороход Зийн эхнэр 3-н хүүхэдтэйгээ суу> байсан ба Зийн эхнэрийн.биед ямар нэгэн бэртэл гэмтэл шарх сорви байгаагүй ээ. Бид нарыг Зийн гэрээс явахад хүртэл Зийн эхнэр зүв зүгээр үлдс^- юм. Тэгээд Шарынгол сум ороод Бсыг эхнэрийнх нь хамт гэрт нь хүргэ> өгчихөөд эргээд Зийн гэрт нь ирэхэд эхнэр нь зодуулсан хамар ам нүүрнээс цус гарчихсан хавдчихсан байдалтай байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12, 17-18 дугаар хуудас/
2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн № 876 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...
1.Б.Анын биед доод эрүүний зүүн хэсгийн битүү хугарал, тархи доргилт, нүүр, цээжний зүүн тал, зүүн гуя, бүсэлхий орчмын зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 30 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 41 дүгээр хуудас/, Шүүгдэгч С.Зийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас/ ХХ-ийн 42 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.З нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны шөнийн 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р багийн нутаг Адуун чулуу гэх газарт архи согтууруулах ундааны зуйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Аныг зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Анын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 7-8, 13-15 дугаар хуудас/, Гэрч Д.Цмгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 06, 16 дугаар хуудас/, Гэрч Б.Баясгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 9-10, 19-20 дугаар хуудас/, Гэрч Б.Гтгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/, Гэрч С.Батбаганы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11-12, 17-18 дугаар хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн № 876 дугаартай Шинжээчийн дүгнэлт: /Б.Анын биед доод эрүүний зүүн хэсгийн битүү хугарал, тархи доргилт, нүүр, цээжний зүүн тал, зүүн гуя, бүсэлхий орчмын зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /ХХ-ийн 30-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч С.Зийг архи согтууруулах ундааны зуйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Аныг зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь Иргэний гэр бүлийн байгуулагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж хууль ёсны эхнэр, нөхөр бөгөөд тэдний дундаас 3 хүүхэд төрсөн ба С.Зийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “ гэж тодорхойлжээ. Иймд С.Зийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглэх боломжтой тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч С.З-т өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хиад боржигон овогт Сэнгэнээгийн Зийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Агыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан С.З-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар С.Зийг зан үйлээ засах сургалтанд 06 сарын хугацаанд хамрагдахыг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Хорирогч Б.Ан нь энэ гэмт хэргийн улмаас эмчлүүлэхэд гарсан зардлаа гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй С.З нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.
8.Шүүгдэгч С.Зт өмнө авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.