| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00146/Э |
| Дугаар | 00156 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 00156
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Баярсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхбатын Эт холбогдох 1832002010161 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1996 оны 08 дугаар сарын 04-ны өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, охин эмээ, хоёр дүү нарын хамт амьдардаг, Хэрх 4 дүгээр багт байрлах “Петровис ШТС”-д түгээгч ажилтай байсан, *тоотод оршин суух, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй,урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан, Боржигон овогт Энхбатын Э. /РД:* /
Яллах дүгнэлтэд дурьдсанаар:
Шүүгдэгч Э.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Айриш” бааранд 2018 оны 10 сарын 22-ны 00 цагийн орчим согтуугаар хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Нмг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э өгсөн…. 2018 оны 10 сарын 22-ны орой 23 цагийн орчим ажил дээр байхад найз Бц гэх залуу дуудсан юм. Тз бид гурав цуг “Айриш” бааранд орж нэг нэг нэг пиво уугаад удаагүй байтал ая зогссон. Хажуу ширээний эгч нар надтай хэрүүл хийгээд байсан. Ямар хэрүүл гэдгийг нь санахгүй байна. Тэгээд текэн дээрээс Нм гэдэг эгч намайг битгий хэрүүл хийгээд бай гар гэж хэлсэн. Тэгээд хувцасаа өмсөөд гарах гэхэд яагаад хэрүүл хийгээд байгаа юм бэ гэж хэлээд текнийхээ араас гарч ирээд намайг үсдээд маажсан. Тэгээд хүмүүс гараад явах гэж байтал хойноос ирээд дахиад намайг дарж унагааж үсдэж маажсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Нмгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2018 оны 10 дугаар 22-ны орой намайг Айриш бааранд ажилтай байж байхад Э.Э 22 цагийн орчим 5 залуучуудтай орж ирээд манай баарнаас хэдэн шил пиво аваад 4 дүгээр ширээнд суусан. Тэгтэл 5 дугаар ширээнд сууж байсан хэдэн хүүхэнтэй Э хэрүүл маргаан хийгээд байхаар манай зөөгч Бг, үйлчилэгч Эц хоёр очиод дуугай бай гэхэд нь Э тэр хоёртой хэрэлдээд байсан. Би текин дээр сууж байсан болохоор сайн сонсоогүй. Бг над дээр ирээд энэ хүүхэн хэрүүл хийгээд гарахгүй байна гэж хэлэхээр нь би чи чимээгүй гарчихаач гэж Эт хэлсэн. Э удалгүй баарнаас гарах гэж тек дээр ирчихээд хүн хөөлөө үйлчилгээний газар байж хүнд үйлчилж чаддаггүй юм уу гэж Эц рүү дайраад байхаар би хажуунаас чи чимээгүй гарчихаач гэж хэлхэд Э над руу янхан халтар авгай минь гэж хэлэхээр нь би чи янхан болоод ингээд явж байгаа биз дээ гэж хэлсэн. Би баарнаас гарах гэж тенкний араас босоод очиход Э намайг хөлөөрөө цээж рүү нэг удаа өшиглөөд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үсдсэн. Э бид хоёр үснээсээ зулгаалцаад газар би дээр нь гараад босох гэтэл Э миний үснээс зулгаагаад тавих байсан. Бид хоёрыг хүмүүс салгасан. Миний үснээс лзулгаагаад, миний нүүр рүү өшиглөөд, нүүр маажсан. Хэдэн удаа цохисоныг нь тоолоогүй зөндөө л цохиод байсан. Нүүрэндээ 3 удаа маажуулсан сорив үлдсэн. Миний зүүн гарын чигчий хурууны хумс хугарсан. Хөл гар хөхөрчихсөн байсан одоо гайгүй болчихсон байна. Намайг Эээс өөр хүн цохиж зодсон зүйл байхгүй. Манай байгуулагын камер ажиллаж байсан. Манай байгуулагын камер 7 хоног хадгалдаг. Манай нөхөр Дс утас дээрээ бичсэн байгаа.гэх мэдүүлэг. /Хх-ийн 14-20 дугаар хуудас/
Гэрч И.Бг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би тэр өдөр текний ард Нмоо эгчтэй тооцоогоо хийхгээд тулгаж байсан чинь Э гэх эмэгтэй сууж байсан ширээнийхээ хажуугийн ширээний хүмүүстэхэрүүл маргаан үүсгээд байхаар нь манай баарнны үйлчлэгч Эц очоод шаардлага тавьсан чинь тэр Э гэх эмэгтэй уурлан текэн дээр ирээд Нм эгчтэй хэрэлдээд хэл амаар доромжлоод байсан юм. Тэгсэнээ би чамайг алаад хаячихая би бол чамайг алж чадна шүү наашаа гараад ир энэ тэр гээд Нм эгчийг текээ тойроод гараад ирсэн чинь шууд өшиглөөд, үснээс нь зулгаагаад хоёулаа хоорондоо үсдэлцээд газар унасан. Тэгэхээр нь бид хэд салгасан. Тэгээд салгаад байж байсан чинь тэр Эийг хамт явсан хоёр залуу нь аваад үүдний өрөө рүү гарчихсан байсан. Тэгэхээр нь би үүдний өрөөний хаалгыг дахиад онгойлготол Нм эгч үүдний өрөөнд ирээд тэр хоёр нэг мэдсэн дахиад л дээр доороо ороод үсдэлцээд байсан юм. Тэгээд салгах гэтэл цагдаа дуудчихсан одоо ингээд хүрээд ирэх байх гээд ойртуулахгүй байсан. Эрүүл байсан. Нээх тийм аймар бол биш. Гэхдээ жаахан согтчихсон байсан. Эийг цаана хүмүүстэй хэрүүл уруул хийгээд байхаар нь Нм эгч та нар битгий хэрүүл маргаан хийгээд бай одоо гарцгаа манай баар хаалаа гэсэн чинь Э уурлаад та нар үйлчилгээний байгууллага биз дээ гээд хэрүүл маргаан үүсгээд дайраад байсан. Үйлчилж байгаа юм бол үйлчилсэн шиг үйлчил, балиар хар авгай минь, чи бол янхан гэх мэт үг хэллэг хэлж доромжлоод байсан. Нм эгчийг текээ тойроод гараад ирсэн чинь Э эхлээд өшиглөөд, үсдээд авсан. Тэгээд Нм эгч зөрүүлээд үсдсэн. Аймар уурлаад загнаад байсан. Та нар үйлчилсэн шиг үйлчил. Би үйлчлүүлэгч юм байгаа биз дээ гээд байсан. Намайг ажилласнаас хойш орж ирсэн нь тэр орой л орж ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/
Гэрч Э.Тзгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2018 оны 10 дугаар 21-ний өдрийн 18 цагийн үед 3-р сургуулийн ард байрлах PC тоглоомын газар Бцтой тааралдаад тэндээ тоглож байгаад 19 цагийн орчим Старс бааранд орж пиво авч сууж байгаад Бц Эийн утсаар дуудсан. Орой 21 цагийн орчим Э.Э Старс бааранд ирээд бид хэд хоёр хоёр пиво авч уугаад 23 цагийн орчим Старс баарнаас гарч бид 3 Айриш бааранд орсон. Айриш бааранд орж 6 шил пиво аваад ширээнд суусан. Бид нарын ширээний хажууд сууж байсан 5-6 эгчтэй, Этэй хэрэлдэхэд бид нар боль гэж хэлсэн. Баарны зөөгч эгч манай хажуугийн ширээнд ирээд тэд нартай юм яриж байснаа Этэй дахиж хэрэлдэхэд би боль боль гэж хэлж салгаад Э.Эийг аваад гарах гэтэл баарны тенк дээр сууж байсан Нм яах гэж үйлчүүлж байсан хүмүүстэй хэрэлдлээ гэж Эт хэлхэд Э таньд ямар хамаатай юм бэ гэж хоорондоо хэрэлдээд байсан. Нм эгч текний араас гарч ирээд Э.Этэй хэрэлдэж байгаад нэг хархад нэг нэгийнхээ үснээс зулгаацаад байж байхад нь би салгасан. Гэтэл баарны үйлчилэгч эгч /Эц/ намайг зүгээр бай гэж намайг түлхээд би Энхцэгцэг бид хоёр хоорондоо хэрэлдээд байж байхад Э, Нм нар цаана үүдэнд зодолдсон. Би тэрийг нь сайн хараагүй. Нм эгч тенкний араас гарч ирээд хоорондоо хэрэлдээд би биенээ үсдэлцээд эхэлсэн. Э.Э Нмг юу гэж хэлсэнийг нь би сонсоогүй. Бцт тэр хоёрыг хоорондоо хэрэлдээд байж байхад гараад явсан. Тэр хоёрыг зодоон хийхэд байгаагүй. Бцт урьд нь Айриш бааранд ажиллаж байсан болохоор Нмгоос санаа зовоод гараад явсан байх гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 195 ...... Дүгнэлт:
1.Б.Нмгийн биед баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, хүзүү, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, духанд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун гарын бугалга, зүүн хөлийн өвдөгний үе, баруун гуянд цус хуралт, зүүн гарын чигчий хурууны хумс бүрэн унасан, баруун нүдний дээд доод зовхи, хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 18 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын яаралтай тусламж үйлчилгээний хуудас /Хх-ийн 119 дүгээр хуудас/
Э.Э нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 32 дугаар хуудас/
Э.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 26 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-ийн 27 дугаар хуудас/
Шүүгдэгч Э.Эийн № 9128/000855 дугаартай төрсөний бүртгэлийн лавлагаа /Хх-ийн 28 дугаар хуудас/
Хохирогч Б.Нмгийн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болох тухай хүсэлт /42 дугаар хуудас/, .............. т зэрэг болно.
Шүүгдэгч Э.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Айриш” бааранд 2018 оны 10 сарын 22-ны 00 цагийн орчим согтуугаар хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Нмг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.Эийн хохирогч Б.Нмг цохиж зодсон үйлдэл нь хохирогчтой үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Хохирогч Б.Нмгийн биед баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, хүзүү, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, духанд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун гарын бугалга, зүүн хөлийн өвдөгний үе, баруун гуянд цус хуралт, зүүн гарын чигчий хурууны хумс бүрэн унасан, баруун нүдний дээд доод зовхи, хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг Э.Э нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/-ээ бичгээр өгсөн нь хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Э.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Э.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн № 04 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн харгалзах ялаар шийтгэгдсэн ба Э.Эт өмнө нь тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн № 04 тоот шийтгэх тогтоолын 2 дах заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Шүүгдэгч Э.Э гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын харъяа Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон № 9128/000855 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эт 1 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил 06 сарын хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд хяналт тавих үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь зүйтэй байна.
Хохирогч Б.Нм нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Э.Эт өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон ургийн овогт Энхбатын Эийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дах хэсэгт зааснаар Э.Эт өмнө нь тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн № 04 тоот шийтгэх тогтоолын 2 дах заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн заалтыг хүчингүй болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Э.Эт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Э.Эт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эт 1 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил 06 сарын хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд хяналт тавих үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ