Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 185

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би, О.Э*******ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “М*******” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014091, Ү-2206014092 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104054, 000104055 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “B*******” хотхоны ******* байрны зоорийн давхрын 23 тоот, 24 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн О.Э*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, автозогсоолуудыг иргэн О.Э*******ын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д заасан төлөөлөгчийн бүрэн эрхийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг О.Э******* гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”, 66.4-т “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж тус тус заасан байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******д нэхэмжлэгч О.Э*******аас 2016 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхийг шилжүүлсэн бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******  бүхэлд нь татгалзаж буйгаа шүүхэд бичгээр гаргаж,  нэхэмжлэлээсээ татгалзснаас гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “М*******” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014091, Ү-2206014092 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104054, 000104055 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “B*******” хотхоны ******* байрны зоорийн давхрын 23 тоот, 24 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн О.Э*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, автозогсоолуудыг иргэн О.Э*******ын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч О.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.     

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ     А.САРАНГЭРЭЛ