Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Хохирогч Э.Н,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.Г/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч М.Г нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн ..... тоот гэртээ хохирогч Э.Нын нүүрэн тус газарт алгадаж, зүүн хөлөн тус газарт нь өшиглөн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй гэв,

Хохирогч Э.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 10 дугаар сарын 6-нд өглөө хүүхэддээ будаатай шөл хийх гээд дэлгүүрээс будаа аваад ортол гэртээ идэж уух юм хийсэнгүй, авсангүй гэж хэлсэн. Би бодохдоо цалин буусан юм чинь үдээс хойш бөөндөө гарч хүнсээ цуглуулна гэж бодож байсан. Гийг машиндаа суухаар нь чи яагаад байгаа юм бэ гэж утсаар ярихад орж ирсэн. Миний өөдөөс уурлаад байхаар нь би нуруу руу нь цохиод муудалцсан. Одоо хэвийн харьцаатай байгаа дахин ийм байдал гаргахгүй гэж хэлсэн.... Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв,

Хохирогч Э.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ... удалгүй Г орж ирээд бид 2 маргалдаад би Гийн нуруу руу гараараа цохьсон чинь Г намайг зөрүүлээд миний гар луу гараараа 1 удаа цохиод нүүр лүү 2 удаа алгадсан, би зөрүүлээд нүүр лүү нь алгадсан чинь манайд байдаг А, Нандиа 2 салгасан. Тэгээд би гадаа гараад уйлаад сууж байсан чинь нөгөө 2 охин гараад явж байсан. Тэгсэн чинь манай нөхөр Г гарч явах гэхээр нь би чи хаачих гээд байгаа юм бэ гээд гаргахгүй гэсэн чинь намайг түлхэж унагаагаад миний өвдөг рүү өшиглөөд гараад явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Г ах ирээд Н эгч тэр 2 маргалдаад Н эгч Г ахыг алгадсан чинь Г ах гараа атгаж байгаад Н эгчийн нүүр лүү гараараа 2 удаа цохихоор нь би Г ахын гарнаас нь барьж аваад боль гээд салгаад удалгүй Э бид хоёр гараад явсан. Тэгээд орой харанхуй болсон хойно Э бид 2 орж ирсэн чинь Н эгч доголчихсон байхаар нь Г ахаас та эхнэрийгээ дахиад зодчихсон юм уу гэсэн чинь Г ах 2 хүүхэд хөөлөө гээд би эхнэрээ зодчихсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18- 19 дүгээр хуудас/,

Гэрч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Г ах Н эгчийн нүүр лүү гараараа цохихоор нь А бид 2 дундуур нь ороод салгасан. Тэгсэн чинь Н эгчийн баруун гар нь ар талдаа хөхөрсөн байсан. Тэгээд А бид 2 байр хайж байгаад орой 19 цагийн орчимд ирсэн чинь Н эгчийн хөл нь доголчихсон байсан. Н эгч надад та 2-ыг хөөж явууллаа гээд Г миний хөл рүү цохьчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаас хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай дүгнэлтэнд: “...Э.Нын биед зүүн тойг ясны цууралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 23 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37 / зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.Г нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн ..... тоот гэртээ эхнэр болох хохирогч Э.Нтай хардалтын улмаас маргалдан гэрээсээ явна гэж зууралдахаа нүүрэн тус газарт алгадаж, зүүн хөлөн тус газарт нь өшиглөн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Э.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 10 дугаар сарын 6-нд өглөө хүүхдэдээ будаатай шөл хийх гээд дэлгүүрээс будаа аваад ортол гэртээ идэж уух юм хийсэнгүй, авсангүй гэж хэлсэн. Би бодохдоо цалин буусан юм чинь үдээс хойш бөөндөө гарч хүнсээ цуглуулна гэж бодож байсан. Гийг машиндаа суухаар нь чи яагаад байгаа юм бэ гэж утсаар ярихад орж ирсэн. Миний өөдөөс уурлаад байхаар нь би нуруу руу нь цохиод муудалцсан. Одоо хэвийн харьцаатай байгаа дахин ийм байдал гаргахгүй гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, Хохирогч Э.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ... удалгүй Г орж ирээд бид 2 маргалдаад би Гийн нуруу руу гараараа цохьсон чинь Г намайг зөрүүлээд миний гар луу гараараа 1 удаа цохиод нүүр лүү 2 удаа алгадсан, би зөрүүлээд нүүр лүү нь алгадсан .... манай нөхөр Г гарч явах гэхээр нь би чи хаачих гээд байгаа юм бэ гээд гаргахгүй гэсэн чинь намайг түлхэж унагаагаад миний өвдөг рүү өшиглөөд гараад явсан...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Г ах ирээд Н эгч тэр 2 маргалдаад Н эгч Г ахыг алгадсан чинь Г ах гараа атгаж байгаад Н эгчийн нүүр лүү гараараа 2 удаа цохихоор нь би Г ахын гарнаас нь барьж аваад боль гээд салгаад удалгүй Э бид хоёр гараад явсан. ... Н эгч доголчихсон байхаар нь Г ахаас та эхнэрийгээ дахиад зодчихсон юм уу гэсэн чинь Г ах 2 хүүхэд хөөлөө гээд би эхнэрээ зодчихсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Г ах Н эгчийн нүүр лүү гараараа цохихоор нь А бид 2 дундуур нь ороод салгасан. Тэгсэн чинь Н эгчийн баруун гар нь ар талдаа хөхөрсөн байсан. Тэгээд А бид 2 байр хайж байгаад орой 19 цагийн орчимд ирсэн чинь Н эгчийн хөл нь доголчихсон байсан. Н эгч надад та 2-ыг хөөж явууллаа гээд Г миний хөл рүү цохьчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.Гт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Гийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч М.Гт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан ялын саналын хүрээнд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирогч Э.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  М.Г-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           5. Шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Х.ГАНБОЛД