Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

   2019          01          07                                       36

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасан,

шүүгдэгч, хохирогч: Б.Т,

шүүгдэгч, хохирогч: Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Т, Б нарт холбогдох эрүүгийн 1805 0506 71242 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Т.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Б.

 

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  

шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Тыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Б.Т мэдүүлэхдээ:

Хэргийн талаар улсын яллагчийн яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б бид хоёр хэн алиндаа гэмтэл учруулсан. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Ч.Б мэдүүлэхдээ:

Хэргийн талаар яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн тул би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Т бид хоёр бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Б.Т мэдүүлэхдээ:

Миний биед эрүүний зөөлөн эдийн гэмтэл учирсан. Дээрх гэмтлийг эмнэлгээр эмчлүүлээгүй, гэрээрээ хүйтэн жин тавьж эмчилсэн. Би гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ч.Б мэдүүлэхдээ:

Миний биед дух, баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл учирсан. Энэ гэмтлийг өөрөө гэрээрээ эмчилж эдгээсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.М мэдүүлэхдээ:

2018 оны 9 дүгээр сарын 28-ны оройн 23 цагийн үед Төмөрөө, Н, Золбаяр нартай хамт Модны 2-ын автобусны буудал дээр уулзалдаад хороололд байрлах “Энжоё” бааранд орсон. Бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь Төмөрөө нэг залуутай зууралдсан зогсож байсан. Очоод салгах гэсэн чинь салахгүй байсан. Дундуур нь ороод салгасан, баарны хамгаалагч ирээд салгасан. Ингээд салаад баарнаас гарсан. Баарны гадаа Төмөрөө нөгөө залууг хэл амаар доромжлоод “ялтан болгоно, чи намайг зодсон” гээд дайраад байсан. Энэ үед цагдаа ирээд Төмөрөө болон өргөдөл өгсөн залууг аваад явсан. Б Т хоёр зодолдож, маргалдсан. Б тухайн үед нэг удаа цохисон гэж хэлж байсан. Би цохисныг нь хараагүй. Б, Тын нүүрэн тус газарт гараараа цохиод байсан гэжээ. (хэргийн 9 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Н мэдүүлэхдээ:

2018 оны 9 дүгээр сарын 28-ны оройн 23 цагийн үед Төмөрөө, М, Золбаяр нартай хамт Модны 2-ын автобусны буудал дээр уулзаад хороололд байрлах “Энжоё” нэртэй бааранд орсон. 20-30 орчим минут болсон. Би бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Гэтэл Т газарт унасан байсан. Ингээд Тыг салгаад баарнаас гарсан. Гадаа зогсож байсан чинь Б гэх залуу Тыг “зугтаах гэж байна” гээд ирээд хэл амаар доромжилсон. Б гэх залуу Тыг цохиод байсан. Удалгүй цагдаа ирээд Тыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү аваад явсан. Т Бын биеийн аль хэсэгт цохисныг хараагүй. Б Тын нүүр рүү нь цохиод байсан гэжээ. (хэргийн 10 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11777 тоот дүгнэлтэд:

1. Б.Тын биед тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн мөрний ард цус хуралт, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11928 тоот дүгнэлтэд:

1. Ч.Бын биед дух, баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Т нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ч.Б нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 47 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Т, Ч.Б нар архи ууж согтуурсан үедээ 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжоё” баарны гадна хоорондоо маргалдаж, харилцан зодолдож,

Б.Т нь Ч.Быг зодож, эрүүл мэндэд нь дух, баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол,

Ч.Б нь Б.Тыг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн мөрөний ард цус хуралт, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт тэдний үйлдсэн хэргээ хүлээсэн болон хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Г.М, Л.Н нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11777 тоот, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11928 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж, шалгаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд Б.Т, Ч.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй болно.

 

Хохирогч Б.Т нь шүүгдэгч Ч.Боос, хохирогч Ч.Б нь шүүгдэгч Б.Таас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй, хэн алиндаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэн алиндаа төлөх төлбөргүй, өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Тыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650 000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Ч.Быг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  Б.Т, Ч.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Т, Ч.Б нар цагдан хоригдсон хоноггүй, тэд хэн алинаасаа эмчилгээний зардал, хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т, Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН