Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0152

 

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0152

Улаанбаатар хот

 

 

 

Х.Х-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Х.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.К, Л.Ж нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0079 дүгээр шийдвэртэй, Х.Х-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Баян-Өлгий аймгийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19ий өдрийн 110/ШШ2018/0079 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”. “д”, 20 дугаарз үйлийн 20.1.1, 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Хайвын тус шүүхэд гаргасан “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Засаг даргаас огцруулах тухай” 27 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Засаг даргаас огцруулах тухай Б/30 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч Х.Х давж заалдах гомдолдоо: “ ... Миний бие Х.Х-ын 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бий болсон Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Баян -Өлгий аймгийн Бугат сумын засаг даргаар уламжлагдан Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дугаар сарын 24-ний өдрийн Б/645 дугаар захирамжаар Бугат сумын Засаг даргаар томилогдсон. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар намайг хууль бус огцруулсан. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр А/15 дугаар тогтоолоор хуралдааны товыг зарласан ньхууль бус байсан. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар Засаг даргын 2017 оны ажлыг дүгнэж тус оны төсөв, газрын төлөвлөгөө, орон нутаг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангийн эрхийг нээж зарцуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар”хангалттай” гэж үнэлж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17, 22 р тогтоолуудыг тус тус баталсан. Үүнээс хойш засаг дарга миний бие2018 оны 01 дүгээр сарын 21-нээс эхэлж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Хт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Ж, Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудтай хамт сумын хэмжээнд байгаа 4 багийн нийтийн хурлын 2017 онд хийсэн ажпыг дүгнэж, ард иргэдийн саналыг сонсож сум сангийн мөнгийг эрэмбэлэх асуудлыг ОНХС-ийн төсвийн хуулийн 60.3 д зааснаар эрэмбэлэн 13 төрлийн ажлыг Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Х-д өргөн мэдүүлсэн.

Миний бие 2018 оны 03 сарын 12 -ны өдөр А/25 ОНХС-ийн тухай захирамжийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 03 -ны өдрийн сумын 2018 оны сангийн хөрөнгийн эрхийг нээлгүүлэх тухай 22 дугаар тогтоолын 1 дүгээрт “Сумын 2018 онд сангаас хувилагдсан хөрөнгийн эрхийг олгуулахыг зөвшөөрсүгэй”, 2 дугаарт “Хуваарилагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг сумын төсвийн ерөнхийлөн захирагч /Х.Хайв/-д үүрэг болгосугай” гэсэн заалтыг үндэслэн гаргасан. Уг төсөл хэрэгжсэнээр ямар нэгэн ашиглангийн зөрчил илрээгүй. Бугат сумын Санхүү албаны дарга Б. Серикбол нь Аймгийн Засаг дарга А.Г-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Сумын 2018 оны сангийн хөрөнгийн эрхийг нээлгүүлэх тухай 22 дугаар тогтоолыг өгөөгүйгээс болж сангийн 2018 оны 13 төрлийн ажил, санхүүгийн 31,8 сая төгрөгийн хөрөнгийн зарцуулалтын хуулбарыг үндэслэл болгож 2018 оны 07 дугаар сарын 25-ны 2/04/961 тоот Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбарт намайг нэгжийн тухай хуулийн 32.2, 18.1.1-ийн г, д ба Төсвийн хууль зөрчсөн мэтээр буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд Б.С-ын ажлын хариуцлагатай шууд холбоотой.

Миний бие аймгийн Засаг даргад ажлаа дүгнүүлж 2018 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл ба үр дүнгийн гэрээний Батламж авч 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэг жилийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш багийн нийтийн хурлаар тус суманд санд 97,0 сая төгрөг хуваарилагдсаныг эхний ээлжид эрэмбэлэгдсэн ажлаас сумын төвийн хогийн толгойг засах, сумын төвийг камержуулах, Засаг даргын Тамгын газрын дээврийг шинээр засах ажпуудад хуваарилсан. Өөр тулгамдсан асуудал байгаагүй, ард иргэдээс ирсэн санал гомдол ирээгүй мөртлөө 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанд 6 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Засаг даргын ажлын тайланг хэлэлцэхээр засаг дарга намайг уг хуралд оролцуулахгүйгээр шийдвэр гаргаж, тус тогтоолыг хурлын нарийн бичиг X.Ж албан бичгээр биечлэн өгсөн гэж худал мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт баримтаар нотлогдож байна. Миний бие албан тоотыг тухайн үед аваагүй. Аливаа бичиг хэрэгт авсан өгсөн албан тушаалтны гарын үсэг байх ёстой. Гэрч Х.Ж-ийн тайлбарт огцруулах тухай материалыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өгсөн Хурлын дарга уг бичгийг хэнд өгснийг би мэдэхгүй. АН-ын дарга А.Ак надад ирж төлөөлөгчидтэй гарын үсэг зуруулах гэсэн гэхээр дээд талын бичиж 21 төлөөлөгчийн нэрсийг бичиж өгсөн гэж мэдүүлсэн. А.А-с уг бичгийг МАН-ын бүлгийн дарга К.М-д өгөх байсныг хурлын дарга Хавдалмуратад өгсөн ба X.Хавдалмурат үүнийг нуун дарагдуулж, хуралдааны үед сумаас гаргаж надад үзүүлсэн. Х.Ер АН-ын 9 хүний гарын үсэг зурсан Засаг даргыг огцруулах тухай бичгийг танилцуулж өгсөн үед бусад төлөөлөгчдөд гарын үсэг зуруулсан бичгийг А.Асылбек өгөөгүй ба хурлын дараа үйлдсэн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон боловч шүүгч нэгжийн тухай хуулийн 32.2 дугаар заалтыг үндэслэл болгосон нь хуулинд нийцэхгүй мөн төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдэх ёстой хурлын нарийн бичгийн дарга Х.Жумагүл, АН-ын бүлгийн дарга А.Асылбек нар нэгжийн тухай хуулийн 22.1.4, 24.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Гэрч К.М, М.С, Г.Д, Б.Х, Ө.Х, Х.А нарын Засаг даргыг огцруулах бичиг ба А.А-ийн гарын үсэг зуруулсан бичгийг үзээгүй гэж гэрчийн мэдүүлэгт хэлснээр нотлогдож байна. Энэ нь нэгжийн тухай хуулийн 22.1.4, 24.3 заалтуудыг мөн адил зөрчсөн. Дээрх албан бичигтэй танилцаагүй учраас миний бие сумын хэмжээнд эхний 4,5 сард хийсэн ажлын талаар товч мэдээлэл хийсэн. Харин хагас жилийн тайлан тавьсан, тайлан бэлтгэсэн бол тайлан үйлдсэн Засаг даргын тамга тэмдэгтэй тайлан байх ёстой. Хавтаст хэрэгт Бугат сумын 2018 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдааны 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан байгаа. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Хавдылмурат хэдэн сарын дараа өөрийн баталсан 2018 оны төлөвлөгөөг дүгнэх оролдлого хийсэн нь засаг даргын албан тушаалыг булааж авах зорилгоор хийгдсэн үйлдэл болох нь хавтаст хэрэгт нотлогдож байна. Миний бие тухайн өдрийн хурлын тэмдэглэлд хагас жилийн тайлан дүгнэх хугацаа болоогүй тайлан бэлтгээгүй зөвхөн сумын хэмжээнд хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгч байгааг тодорхой хэлсэн. Шүүгч анх 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/15 дугаар тогтоолыг анхнаасаа урьдчилан судалж дүгнэлт гаргаж, хэний эрх зөрчигдөж байгааг анхаараагүй.

Энэ хуулинд зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд 18.3 бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй. Ээлжит 6 дугаар хуралдааны бэлтгэл ажил хангалтгүй нуугдмал байдалтай зохион байгуулалттай явагдсан нь дараах байдлаар нотлогдож байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Харлыбай ч энэ хуралдаан болохыг мэдээгүй нэгжийн тухай хуулийн 18.1.г-д Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, тус хуулийн 5 дугаар бүлэгт Ажлын алба Засаг даргаас бусад байгуулагатай харилцах, 33 дугаар зүйл Засаг даргын ажлын алба, 33.1 Хурлын бүрэн эрх 17 дугаар зүйлийн заалтуудыг анхаараагүй.

Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрх, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.2, 12.1.3, 12.1.4, 12.1.7 /хууль тогтоомж.хурлын шийдвэрийн биелэлтийг хангах.иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдрал тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг дарга түүний орлогч Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад асуулга хариу авах. Нэгжийн тухай хуулийн 12.1.9. Сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллахдэднээс тавьсан өргөдөл гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага албан тушаалтанд уламжлан хариуг хуульд заасан хугацаанд авах, 12.1.10 Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргах, 23 дугаар зүйл, Хурлын хуралдаан 23.1, 23.2, 24 дүгээр зүйл Асуудал оруулах, 24.1 Хурлын Тэргүүлэгчид хороо түүнчлэн төлөөлөгч тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд оруулах эрхтэй. Миний бие тухайн хуралдаанд ямар асуудал хэлэлцэхийг мэдээгүй.

Ямар нэгэн аж ахуй иргэдээс санал оруулаагүй, 24.3 Энэ удаагийн 24.1,24.2 заасан саналд холбогдох тооцоо судалгаа лавлагаа гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хэлэлцүүлэхгүй. Энэ заалтыг Хурлын дарга болон төлөөлөгчид ноцтойгоор зөрчсөн. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны хэлэлцэх асуудалд нэгжийн тухай хуулийг ноцтой зөрчсөн нь 6 төрлийн хэлэлцэх асуудлаар нотлогдож байна. Үүнд: Сумын хэмжээнд байгаа төрийн өмчийн талаар: Бугат сумын ЗДТГ-ын санхүү албаны дарга А.Ж-ын  тайлан тооцоо, судалгаа гаргаж танилцуулах ёстой байтал ирээгүй ЗЗНДНТУ-ын хуулийн 24.3, 25.1-р заалтыг зөрчсөн. 2018 оны ОНХС-ийн хөрөнгийн тухай тооцоо: ЗДТГ-ын ня- бо Б.Ж ОНХС-ийн төлөөлөгчийн асуудлыг хариуцсан боловч тухайн өдрийн хуралдаанд оролцоогүй байгаа нь мөн адил 24.3 заалтыг зөрчсөн. Сангийн ажлын тухай Аймгийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Бугат суманд Санд 97,0 сая төгрөг хуваарлаж баталсан байсан.Үүнийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6-р хуралдаанаар танилцуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100% саналаар баталж ОНХС болон Сум хөгжүүлэх санг зарцуулах 2018 оны 01 дүгээр сарын 09 -ний өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 22 дугаар тогтоолоор зарцуулах эрхийг олгосон. Сум хөгжүүлэх ажлын талаар: Сумын орлогч дарга К.Х 2017 онд 20,0 сая төгрөг зарцуулсан.Одоогоор санд ирсэн мөнгөгүй гэсэн.Уг сангийн мөнгөний талаар ямар ч судалгаагүй.юунд зарцуулсан нь тодорхой бус байсан. Нэгжийн тухай хуулийн 24.3, 25.1 дүгээр заалтыг зөрчсөн.

Татварын биелэлтийн талаар: Сумын татварын байцаагч М.М сонсгол хийх ёстой байсан.Уг хуралдаанд сумын татварын байцаагч М.М оролцоогүй, мэдээлэл хийгдээгүй учир тогтоол гараагүй. Нэгжийн тухай хуулийн 24.3, 25.1 дүгээр заалтыг зөрчсөн. Ангийн менежментийн төлөвлөгөөний талаар: Миний бие 2017 онд У.Б захиралтай “М С”ХХК-ний холбогдох хүмүүсүүд ирж Хатуугийн эх Тошинтын хэсэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга X.Х байгаль орчины байцаагч Т.Б нартай хамт газар дээр нь очиж ангийн менежментийн судалгаа хийсэн. Үүний дагуу Монголын Анчдын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал.агнуур зүйч Н.Ц, Монголын Анчдын Нийгэмлэгийн мэргэжилтэн газар зүйч П.Б нар Баян-Өлгий аймгийн Бугат сумын “ТХГ” Агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулсан. Уг төлөвлөгөөтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  мэргэжилтэн Н.Ж, “МС” ХХК- ний захирал У.Б, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Айбек, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Хайв , Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Ж, Баян-Өлгий аймгийн Бугат сумын байцаагч Т.Б нар танилцаж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга баталсан.Тухайн шүүх хуралд тамга тэмдэгтэй эхний хуудсыг нотиротоор батлуулан нотлох баримтаар гаргаж өгсөн. А4 хэмжээний 33 хуудас бүхий төлөвлөгөөг хавтаст хэрэгт хавсаргах боломжгүй байсан. Шүүгч "ТХГ” Агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөгүй “МС” ХХК-тай гэрээ байгуулсан нь Амьтны тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна гэж огт үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу батлуулан гэрээ байгуулж байсан. Нотлох баримтыг шүүх өөрөө бүрдүүлэх ёстой байсан ба бэлэн байгаа Агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг шүүх бүрдүүлж аваагүй байна. Өөрөөр хэлбэл шүүх нотлох баримтыг нэг талыг баримтлан цуглуулснаас болж миний эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Энэхүү гомдолд Агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хуулбарыг хавсаргасан болно.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга X.Х хуралдаанд би ямар ч тогтоол гаргаагүй тийм учраас ангийн бүсэд ан агнуулах гэрээ байгуулахыг зөвшөерөхгүй гэсэн мөн ИТХ-ийн тэргүүлэгч X.Е би ч гэсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралд сонсоогүй батлаагүй гээснээр тухайн хурлаас ан агнуулах гэрээг батлах тухай зөвшөөрөхгүй гэсэн шийдвэр гаргасан. Тус хуралдаанаас 25.1 дүгэрэ заалтыг зөрчиж ямар нэгэн тогтоол гаргаагүй.

Засаг даргыг огцруулах тухай нэр бүхий 9 төлөөлөгчийн сумын Засаг даргыг огцруулах тухай саналыг сумын Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцсэн нь хуулийн 24.3-д  заасныг мөн хавтаст хэрэгт байгаа гэрчийн мэдүүлэг, нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлтэй гэж шүүгч зөв шийдвэр гаргасан байна.

Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0079 дугаар шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо  “... шүүгч ЗЗНДНТУТухай хуулийн 32.2 дугаар заалтыг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй, мөн төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдэх ёстой .... ЗЗНДНТУТухай хуулийн 22.1.4, 24.3 дахь заалтыг зөрчсөн ...” гэжээ

1. Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/18 дугаар тогтоолоор 05 дугаар сарын 8-ны өдөр хийхээр товлосон хуралдааныг хойшлуулж, 6 дугаар сарын 15-ны өдөр хийхээр товлон, хэлэлцэх асуудлын жагсаалт гаргасан боловч сумын Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр батлаагүй байна.

Харин 06 дугаар сарын 15-ны өдөр хуралдаан эхлэхэд төлөөлөгч А.А нь Засаг даргыг огцруулах саналыг /9 төлөөлөгчийн гарын үсэгтэй/ хэлэлцэх асуудалд оруулахыг хүссэнийг 14 төлөөлөгч дэмжсэнээр тухайн хуралдаанаар хэлэлцэж, Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогджээ.

Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх талаар урьдчилан товлож, холбогдох материалыг төлөөлөгчдөд тараагаагүй атлаа хуралдаанаар хэлэлцэж, Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохооос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн байна.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаар “А.А нарын 9 төлөөлөгчийн гаргасан огцруулах саналыг хэлэлцсэн нь дээрх хуулийн 24.3-д заасныг зөрчсөн” гэж зөв дүгнэсэн атлаа “Засаг дарга Х.Х нь Төсвийн болон Амьтны тухай хууль зөрчсөн нь тогтоогдсон, энэ нь огцруулах үндэслэл болно, Засаг даргын тайланг хэлэлцэх явцад хууль зөрчсөн, хангалтгүй ажиллаж, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үндэслэлээр Засаг даргыг огцруулж шийдвэрлэсэн актууд нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй гэж дээрх хуулийг буруу хэрэглэж, агуулгын зөрчилтэй дүгнэлт хийжээ.

Дээрх хуулийн 24.3 дахь заалт нь Хурлын хуралдаанаар хэлэлцэх бүхий л асуудалд хамааралтай бөгөөд Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх тухайгаа урьдчилан мэдэгдээгүйгээс Засаг дарга Х.Х-д ажлын тайланг нь хангалтгүй гэж үзсэн үндэслэлийн талаар тайлбар лавлагаа, тооцоо, судалгаа гаргах боломж олгоогүй байна.

Анхан шатны шүүхийн дүгнэсэн сумын Засаг даргыг Төсвийн тухай болон Амьтны тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн нь урьдчилан товлогдож тухайн хуралдаанаар хэлэлцэгдсэн орон нутгийн сангийн хөрөнгийн зарцуулалт, ангийн менежментийн төлөвлөгөө, Засаг даргын ажлын тайлантай холбоотой боловч уг асуудлыг ямар хүрээнд хэрхэн дүгнэх, уг дүгнэлт нь огцруулах үндэслэл болохыг Засаг дарга мэдэх боломжгүй юм.

Нэгэнт хэлэлцэх асуудлын жагсаалтад урьдчилан ороогүй, хуралдаан болохоос өмнө тараагдаагүй Засаг даргыг огцруулах тухай асуудлыг уг хуралдаанаар хэлэлцэх ёсгүй байжээ.

Анхан шатны шүүх дээрх баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлыг буруу дүгнэж, хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Хариуцагч тус аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Дээд шатны Засаг дарга ... саналыг ажлын 5 хоногт хянаж, Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хуулиар тогтоосон дээрх журмыг зөрчиж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хэлэлцэж Засаг даргыг огцруулах тухай Хурлын тогтоолыг хянаж үзэлгүй, уг хууль бус тогтоолыг үндэслэн сумын Засаг дарга Х.Хайвыг огцруулсан нь хууль бус байх бөгөөд нэхнэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, маргаан бүхий актуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.