| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00004/Э |
| Дугаар | 00007 |
| Огноо | 2019-01-03 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 00007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Баярсайхан
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Цогзолмаа
Иргэний нэхэмжлэгч Э.Тм
Шүүгдэгч Н.А, Т.У, Ж.М, Ч.Д, Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Нармандахын А, Шанадас овогт Төмөрбаатарын У, Гүүш овогт Жамбалсүрэнгийн М, Боржигон овогт Чадраабалын Д, Тайжуул овогт Дамдинсүрэнгийн Г нарт холбогдох эрүүгийн 1832001640138 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс халх, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 1982 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн амьдрах, *тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Тайжууд овогт Нармандахын А. /РД:*/
Монгол улсын иргэн, яс үндэс халх, Улаанбаатар хотод 1984 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архивч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Шандас овогт Төмөрбаатарын У. /РД:*/
Монгол улсын иргэн, яс үндэс халх, Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд 1979 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувьтай, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Гүүш овогт Жамбалсүрэнгийн М. /РД:*/
Монгол улсын иргэн, яс үндэс халх, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө 1 удаа ял шийтгэгдэж байсан, Боржигон овогт Чадраабалын Д. /РД:*/
Монгол улсын иргэн, яс үндэс халх, Баяхонгор аймгийн Баянбулаг суманд 1978 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Тайжууд овогт Дамдинсүрэнгийн Г. /РД:*/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Н.А, Т.У, Ж.М, Д.Г, Ч.Д, нар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хуст Гуу гзх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтад орсон "дэрэвгэр жиргэрүү" гэх ховор ургамлын 14 кг үндэсийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу бусдад худалдан борлуулж, ашиг олох зорилгоор түүж, байгаль орчинд 2.529.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: … 2018 оны 09 дүгээр сарын 07 ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын хустын гуу гэдэг газар ховор У түүж байгаад байгал орчинд баригдсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.У мэдүүлэхдээ: … Тэр өглөө М надруу явъя гээд ярьсан тэгээд хүүхдхийн сургууль гээд мөнгө хэрэгтэй байсан болохоор Цогтоо ахыг гуйгаад явсан. 2 цаг орчим түүж байгаад байгаль орчноос хүн ирээд баригдсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ: … У руу залгаад У түүгээд зарж мөнгө олдог гэнээ гээд унаа, машин олоод Д гэдэг хүнийг гуйгаад явсан. Хуст гуу гэдэг газар түүж байгаад газрын албаны хүмүүст баригдсан гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: … 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Д нартай Уд явсан. Тэгээд очоод байгал орчныхонд баригдаад ирсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д мэдүүлэхдээ: … 2018 оны 09 дүгээр сарын 07-нд манай баз У юманд яваад өгөөч гэхээр нь тэгье гээд манай хашаанаас машинд суугаад явсан. Тэгээд хуст гуу гэдэг газар очиж У түүж байгаад байгаль орчинд баригдсан. Тэгээд цагийг нь сайн мэдэхгүй байна. Гб, Хадаа хоёр очиж барьж авчирсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Тм мэдүүлэхдээ: … Энэ У бол цөлжилтөөс хамгаалсан нэн ховор У байгаа юм. Эд нараас манайд хүсэлт өгсөн байгаа. Жилийн хугацаанд төлөх 2,800,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжлэгч Ю.Гб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манай тасагт Мандал сумын 3-р багийн нутаг хуст гуу гэх газар хадлангийн талбай дээр хүмүүс өвс түүгээд байна гэх мэдээлэл ирсэний дагуу очиж шалгахад 78-62 сэа улсын дугаартай н.экстрайл маркын тээврийн хэрэгсэлтэй хүмүүс мөн цаана нь 47-24 убм улсыг дугаартай жижиг хар өнгийн машинтай хүмүүс тус тусдаа 2 хэсэг газар Уын үндэс түүж байсан. Тухайн хэрэг дээр шалгаад тэдгээр хүмүүсийн түүсэн өвсний үндэс, үндэс түүхэд ашигласан багажыг хурааж ЗДТГ дээр очиж тайлбар мэдүүлэг өгөх талаар шаардлага тавьсан. Тэгээд нөгөө 2 машинтай хүмүүсээ урдаа оруулаад мандал сумруу хөдөлсөн. Эхлээд жижиг хар өнгийн машинтай хүмүүс араас нь экстрайл маркын машинтай хүмүүс яваад би араас нь дагаж явсан. Тэгэхэд жижиг хар өнгийн машинтай хүмүүс нь замдаа Гардийн гуу гэх газраас зугатаад Хэрхрүү явсан. Харин экстрайл машинтай хүмүүс нь зогсчихоод явахгүй шаардлага биелүүлэхгүй байхаар нь би цагдаад дуулага өгсөн. Тэгсэн чинь жолооч нь хамт явсан хүмүүсээ үлдээгээд машинаа асаагаад зугатаад явсан. Тэгээд үлдсэн хүмүүсийг нь авч Мандал сумруу Цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Мандал сумын иргэн жолооч нь Д, У, М мөн өөр 2 танихгүй залуу байсан.Тэр 2 залуу нь огт танихгүй 2 залуу байсан. Эмийн ховор У болох “Дэрэвгэр жирэгрүү “гэх Уын үндэс түүж байсан. Тэдгээр хүмүүс нь Уын үндэс түүх ямар нэгэн зөвшөөрөлгүй байсан. Тухайн үед би Д, У, М нарыг байлцуулан 14 кг “дэрэвгэр жирэгрүү” гэх Уын үндэс хурааж авсан. Өдрөөс өдөрт тодорхой хэмжээгээр чийгээ алдаад жин нь багасаж байгаа. Эмийн зориулалтаар ашигладаг. Байгаль орчны яамны зөвшөөрлөөр уг Уын үндэсийг түүдэг. Уг хэрэгт 2018.09.27-ны өдөр ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч доктор М.Уын гаргасан №680 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ховор У болох “Дэрэвгэр Жирэгрүү” гэх эмийн У нь 1 кг нь 50581 /Тавин мянга таван зуун наяан нэгэн/ төгрөгийн үнэтэй гэх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т зааснаар Уын аймагт учирсан хохиролыг 5 дахин нэмэгдүүлнэ гэснээр 10 кг өвсийг 50581 төгрөгөөр үржүүлж бодоод 505810 төгрөг болсныг 5 дахин нугалж бодохоор 2529050 төгрөг болсон. Анх хэргийн газар намайг очиж уг өвсийг түүсэн хүмүүсээс хурааж авахад 14 кг байсан ба энэ тухайн үедээ чийгшилттэй, шороотойгоо нийлээд 14 кг болсон. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд Цагдаагийн байгууллагад материалыг өвсний хамт шилжүүлэхэд 12 кг 280 грамм байсан. Энэ нь уг У маань чийгшилээ алдсаны улмаас жин нь багассан. Цагдаагийн байгууллагаас Уыг хүлээж аваад 2018.10.22-нд Улсын байцаагчийн акт тогтооход Уын чийгшил нь алдагдсан мөн шороотой байсныг шороог нь хасаж тооцоход 10 кг болж байсан тул би 10 килограммаар хохиролын актыг үйлдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-41 дүгээр хуудас/
Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн № 680 дугаартай дүгнэлт: … Шинжилгээнд өгсөн үндэс нь шүхэртэний овогт хамаарах Дэрэвгэр жиргэрүү гэх олон наст өвслөг ургамлын үндэс болно. Монгол улсын Байгалийн Уын тухай /1995,2004/ хуулийн хавсралт болох ховор Уын жагсаалтад уг зүйл У орсон болно. Уг зүйл нь Монгол орны У газар зүйн Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Ховд, орнод, Монголын тойргуудад тархдаг. Уг зүйл нь Байгалийн ашигт ургамлын экологи-эдийн засгийн /БОАЖ-ын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 тушаалын хавсралтаар/ үнэлгээгээр 1кг нь 50581 төгрөг байна. Энэхүү Уын үндсийг гадаадад эмийн түүхий эдийн зориулалтаар ашигладаг гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 48 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь байгаль орчны хяналтын тасгийн Улсын байцаагч Ю.Гбын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн № 18-04-340/16 дугаартай шинжээчийн дүгнэлт: … Дэрвэгэр Жирэвгэр гэх ургамлын “Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох” тухай ташаалаар кг дутамд 50.581 төгрөг байхаар тогтоосон ба Байгаль орныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гэсний дагуу /10 кг*505.810*5=2.529.050 төгрөг болж байна гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 57 дугаар хуудас/
Шүүгдэгч нараас хураан авсан Уд үзлэг хийсэн болон эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 05-06, 14-15 дугаар хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 18-20 дугаар хуудас/
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 24-26 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн засан даргын тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн засан даргын тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн засан даргын тодорхойлолт/ХХ-ийн 100-104 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын хурууны хээний дардас/ХХ-ийн 105-109 дүгээр хуудас/, шүүгдэгч нар нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 115-119 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 110-114 дүгээр хуудас/ шүүгдэгч нараас бичгээр гаргаж ирүүлсэн хохирол нөхөн төлөхөө илэхийлсэн хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.А, Т.У, Ж.М, Д.Г, Ч.Д, нар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хуст Гуу гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтад орсон "дэрэвгэр жиргэрүү" гэх ховор ургамлын 14 кг үндэсийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу бусдад худалдан борлуулж, ашиг олох зорилгоор түүж, байгаль орчинд 2.529.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь: Иргэний нэхэмжлэгч Э.Тмын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/, Гэрч Ю.Гбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 39-41 дүгээр хуудас/, Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн № 680 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 48 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь байгаль орчны хяналтын тасгийн Улсын байцаагч Ю.Гбын гаргасан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн № 18-04-340/16 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 57 дугаар хуудас/, шүүгдэгч нараас хураан авсан хоёр хэсэг шуудайнд савласан Уд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-15, 33-38, 42-45 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.А, Т.У, Ж.М, Д.Г, Ч.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд Н.А, Т.У, Ж.М, Д.Г, Ч.Д нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Хуст Гуу гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтад орсон "дэрэвгэр жиргэрүү" гэх нэн ховор ургамлын үндэс 14кг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу бусдад худалдан борлуулж, ашиг олох зорилгоор түүж, байгаль орчинд шууд хохирол 506000 төгрөгний шууд бусаар 2500000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирол 506000 төгрөгийг шүүгдэгч нар төлсөн, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 2,023,050 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөр болох 2,023,050 төгрөгийг шүүдэгч тус бүрээс 407,610 төгрөгийг тус тус гаргаж улсын орлогод оруулж, төлбөр төлөх хугацааг 06 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метрийн урттай төмөр 3 ширхэг багажийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тайжууд овогт Нармандахын А, Шандаст овогт Төмөрбаатарын У, Гүүш овогт Жамбалсүрэнгийн М, Боржигон овогт Чадраабалын Д, Тайжууд овогт Дамдинсүрэнгийн Г нарыг зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор У түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Т.У, Ж.М, Ч.Д, Д.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар төлөгдөөгүй хохирол 2,023,050 төгрөгийг шүүдэгч тус бүрээс 407,610 төгрөгийг тус тус гаргаж улсын орлогод оруулж, төлбөр төлөх хугацааг 06 сарын хугацаагаар тогтоосугай.
5.Шүүгдэгч Н.А, Т.У, Ж.М, Ч.Д, Д.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Энэ гэмт хэргийг үйлдэж олсон У нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын тасагт хадгалагдаж байгаа “Дэрвэгэр Жирэвгэр” гэх 10 кг ургамлыг улсын орлогод оруулахыг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 метрийн урттай төмөр багаж 3 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахыг ерөнхий шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А, Т.У, Ж.М, Ч.Д, Д.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.