Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 О.Баярсайхан

                         Шүүгдэгч                                          У.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Уртнасангийн Бд холбогдох эрүүгийн 18320022500173 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, халх 1978 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух, 5 удаагийн ял шийтгэлтэй.

1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4 дүгээр зуйл, 241.1 дүгээр зүйлд зааснаар 1 жил хорих ял

Говьсүмбэр аймгийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн № 03 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-н 123 дугаар зүйлийн 123.3, 123.4, 211 дүгээр зүйлийн 211.2, 241 дүгээр зүйлийн 241.1-д зааснаар 8 жил хорих ял,

           Булган аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн № 57 дугаартай шийтгэх тогтоол ЭХТА-н 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №137 дугаартай шийтгэх тогтоол ЭХТА-н 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар                                                                                                          '

Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр № 82 тогтоол ЭХТА-н 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 cap баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овогт Уртнасангийн Б РД:/*/

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Шүүгдэгч У.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн № 1-39 тоотод  2018 оны 10 сарын 26-ны шөнийн 00 цагийн орчим согтуугаар Д.Лсг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ: ... 2018 оны 10 дугаар 16-ны орой би гэртээ амрахаар хэвтэж байхад гаднаас Лс, Эб, Өс нар 1 сав пиво, 1 шил хараа архи аваад орж ирсэн. Тэгээд бид хэд сууж нөгөө авчирсан юмийн уухаар болсон. Би архи уудаггүй болохоор пивоноос нь уусан. Би тэр үед Бүжинлхам гэдэг хүүхэнтэй хамтран амьдарч байсан. Ууж байсан архи, пиво дуусчихаар нь би Бүжинлхамаас 20000 төгрөг аваад Эбын хамт дэлгүүр явж нэг пиво, нэг шил архи авч гэртээ ирж хуваагаад ууж байтал манайхтай нэг хашаанд байдаг Цацрал гэдэг хүүхэн манайд орж ирсэн. Гэтэл Лс Цацрал руу хандаж чи манай нөхөртэй улаан байшингийн гадаа шаалцаад зогсож байсан биздээ гээд агсам тавьсан. Тэгэхээр чи адилхан эмэгтэй хүн байж яах гэж худлаа үнэн юм ярьж байдаг юм бэ гээд Цацрал Лсг сандал дээрээс татаж унагаасан. Тэгээд Цацралыг тохьтой байлдаа гээд хэлсэн чинь урдаас салаавч гаргаад байхаар нь би зайл зайл гээд хөөгөөд гаргасан. Тэгээд Цацралыг цаашаа яваад өгөхөөр нь Лсг явуулах санаатай  гарсан. Тэгээд Өс гэдэг залуутай гэрт нь яваад ортол бас хэрүүл уруул болоод байж байсан. Гэтэл намайг  чи хүн шиг хэрэг хийгээд шоронд орсон биш, ой 6 сартай хүүхэд хүчиндэж шоронд ороо биздээ гээд нөхөртэйгээ хоёулаа дайраад байсан. Би уг нь нөхрийн цохих гэж унь татсан чинь эхнэрийнхэн толгойн дээр уначихсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

Хохирогч Д.Лсгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Тэгээд байж байгаад Өж уул явсан ажлын хөлс гээд Б, Бх хоёрт мөнгийг өгсөн тэгээд Өж, Б нар гэртээ харих гээд явсан. Би нөхрөө дагуулаад харья гэсэн чинь Бх та хоёр байж бай би дэлгүүр ороод банш сүү аваад ирье гээд гараад явсан. Удалгүй нэг шил 0,75 литрийн архитай хүнсээ аваад орж ирсэн. Тэгээд л би бид 4 тэрийг нь хувааж уугаад дууссан. Гэтэл гаднаас Өж, Б нар гаднаас 0.75 литрийн 1 шил архи, 2 литрийн савтай пиво 1 савыг аваад орж ирсэн. Тэгээд бид нар хамт ууцгаасан. Тэгээд нэлээн халчихсан байж байсан чинь Нц уйлж орилоод Бхгийн аав нь нас барсан гэж худлаа ярьж агсам согтуу тавих гээд байхаар нь Өж, Б нар энэ муухай айлаас гарья гээд Нцыг үлдээгээд гэрээс нь гараад Бын гэр орцгоосон. Бын гэрт ороод үлдсэн архиа уугаад сууж байхдаа би Өжд хандаж чи манай нөхрийг ууланд авч явчихаад согтуугаар дээрэлхэж зодсон гэж байна гэж хэлсэн чинь өөдөөс агсам тавьж түй май гээд хараагаад байсан. Гэтэл хажуугаас Б хажуугаас орж ирээд Өжыг өмөөрч над руу дайрахаар нь би чи юу гээд байгаа юм гэж хэлсэн чинт Б намайг нэг удаа алгадаад авсан. Тэгэхлээр нь би уурлаж Бд чи саяхан хүчингийн хэргээр шоронд сууж байгаад гарч ирээ биз дээ гэж хэлсэн чинь л намайг шууд гэрээс чирж гаргаад гадаа хашаан дотор Б намайг шанаадаж унагасан гэтэл Өж хатуу ултай гутлаараа миний дээрээс бие, гар, хөл зэрэг хаа таарсан газраа дэвссэн тэр үед манай нөхөр Эб гэрээс гарч ирээд намайг өмөөрч болиулах гэтэл Өж, Б нар нийлээл Эбыг цохиж унагаад дээрээс нь дэвсээд зодоод байсан. Тэгээд би Бын гэр рүү ороод өөрийнхөө гар утсйг аваад гарч ирээд цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь Өж зугтаад яваад өгсөн. Б болохоор нэг мөсөн алчихья гээд заазуур бариад гэрээсээ гарч ирээд манай нөхөр рүү дайрахаар би урдуур нь орж хамгаалах гэсэн чинь миний толгойн тус газар нэг удаа цохиод авсан. Тэгээд миний толгойноос цус гараад манай нөхөр намайг Нцын гэрт орсон. Тэдний гэрт ороод байж байтал гаднаас Б араас гэрийн унь бариад орж ирэнгүүтээ Эбын толгой руу нэг хүчтэй цохиод авсан тэр үед унь нь хоёр хэсэг болж хугарсан. Тэгээд л цагдаа ирсэн. Тийм л зүйл болсон. Би өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би холбогдогч нартай эвлэрсэн хохирол гомдол барагдуулсан учир өмгөөлөгчгүйгээр байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй. Тиймээ би хохирол болох 500,000 төгрөгийг хүлээн аваад наториатаар баталгаажуулаад өгсөн. Цаашид нэхэмжлэх хохирол, гомдол санал байхгүй болсон. Надад энэ талаар ярих зүйл байхгүй. Бид нар эвлэрсэн, хохирол гомдолгүй болсон учир хэлэх ярих өөр санал хүсэлт байхгүй. У.Бд хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-29 дүгээр хуудас/

          Гэрч П.Эб мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: …Тэр өдөр би уулнаас Өж, Б, Бх нарын хамт ирсэн. Тэгээд би Бхгийн гэрт очоод тэнд эхнэр Лс, Бхгийн эхнэр Цацрал, Бх бид дөрөв нэг шил архи хувааж уусан. Тэгээд байж байсан чинь Өж, Б нар архи авчихсан орж ирээд бид нар бөөнөөрөө хамт уусан. Тэр үед Цацрал согтчихоод Бхгийн аав нас барсан гэж үнэн худал мэдэгдэхгүй зүйл яриад хэрүүл маргаан болсон. Тэгэхлээр бид нар Бын орохоор болоод Бынд орж нэмж пиво уугаад байж байсан. Тэр үед манай эхнэр Өжд чи манай нөхрийн хамт ууланд явж байхдаа зодсон байна гэж хэлсэн Тэгсэн чинь Өж, Б нар уурлаж Б нь Лсгийн нүүр рүү нэг алгадаад зууралдаад гэрээсээ чирээд Өжын хамт аваад гарсан. Би араас нь гарсан чинь Өж манай эхнэрийг газар унагачихсан дээрээс нь өшиглөөд байсан. Тэгэхлээр нь би Өжыг боль гээд бариад авсан гэтэл Б, Өж хоёр над руу дайраад намайг газар унагаад хоёр талаас нийлээд зодсон. Тэгээд Б муусайн юмнуудыг алаад хаячихья гээд Бхгийн гэрт ороод заазуур барьж гарч ирээд Лсгийн толгой руу нэг удаа цохьсон Тэгээд л би Лсг аваад Бхгийн гэрт орсон. Гэтэл араас Б унь барьчихсан орж ирээд миний толгой руу цохьчихоод гараад зугтчихсан. Тийм л зүйл болсон. Би Лсг зодоод байхаар нь салгах гэсэн чинь Өнөркаргал над руу дайрч нүүр рүү хоёр удаа цохиод хөл рүү хавсарч унагаад дээрээс өшиглөж дэвсээд байсан. Гэтэл хажуугаас Б нь нийлж намайг өшиглөж зодсон. Бид нар уул руу мод хийхээр хэрүүл маргаан болохоос 3 хоногийн өмнө яваад ууланд 3 хоноод ирсэн юм. Тэр үед уул руу явж байхдаа Өж намайг согтуудаа хөл рүү өшиглөж зодсон юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/

 

          Гэрч Т.Бх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Тэр     өдрийн урд өдөр манай гэрт Лс нөхөр Эбыг уулнаас ирэхийг хүлээгээд ирчихсэн байсан. Би уулнаас Эбын хамт ирээд бид нар хамт манайд хоносон. Тэгээд маргааш нь байж байтал Өж, Б нар уул явсан тооцоогоо хийх гээд намайг дуудаад би Өжынд орж 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөг авсан. Тэгээд би гэртээ орсон тэгсэн чинь Лс нэг шил архи ууя гээд шалаад байсан. Тэгэхлээр нь би хот явах ёстой чадахгүй гэсэн чинь Лс дахин дахин ууя гээд байхаар нь би хот явах ажилтай даврахгүйгээр нэг шил архи ууна шүү гэж хэлээд архинд явсан. Би дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Хараа архи, чихэр жимс ундааны зүйл аваад гэртээ ирсэн. Тэгээд л Эб, Лс, миний эхнэр Нц бид 4 нөгөө архиа хувааж уусан. Тэгээд би орой Улаанбаатар хот явах байсан тул унтаж амарсан. Гэтэл гэнэт бөөн хэрүүл маргаан Өж. Б хоёр намайг сэрээгээд танай эхнэрийг Лс зодчихсон гэж хэлэхэд би босоод гэрлээ асаагаад харсан чинь        манай эхнэр Нцын уруул нь яз цохигдчихсон байсан. Тэгээд юу болсон юм гэсэн чинь Лс нөхөртэйгөө хардаад татаж унагаад ийм болгочихсон гэж байсан. Тэгсэн чинь Лс би цохиж зодоогүй гээд маргаан болоод Б Лс нар барилцаж аваад байхаар нь би дундуур нь орж салгасан. Тэр үед Өжын хөл нь эвгүй болчихлоо гээд гишгиж чадахгүй байсан. Би Өжыг үүрч гэрт нь оруулж өгсөн. Тэгээд эргэж гэртээ орсон чинь Лс        миний толгойг заазуурдчихлаа цагдаа дуу гэж хэлэхээр нь би цагдаа руу дуудлага         өгсөн. Тэгээд л удалгүй цагдаа ирсэн. Тийм л зүйл болсон. Манай гэрт Б Лстэй муудалцсан яагаад муудалцсан бэ гэхээр манай эхнэрийн уруулыг Лс яз цохьсон гэж хэлснээс болж тэр хоёр муудалцаж барилцаж авсан тэгээд Өж бид хоёр салгасан. Тухайн үед ноцолдож байх явцад Өжын хөл нь эвгүй дарагдсан байсан. Тэгээд гишгиж чадахгүй байна гэхлээр нь би гэрт нь үүрээд хүргэж өгөөд эргэж гэртээ орсон чинь Лсгийн толгойноос нь цус гарчихсан Б намайг заазуурдчихсан гэж байсан. Б гэрээс гараад явчихсан байсан. Би цагдаа руу залгаж дуудлага өгсөн  гэх мэдүүлэг /ХХ-ийн 15, 42-44 дүгээр хуудас/

 

          Гэрч Х.Өс мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Тэр өдөр би гэртээ байж байгаад Б, Бх хоёрыг гэртээ дуудаад урьд явсан ажлын хөлсөө өгсөн. Тэгээд Б, Бх нар хүнсээ авна гээд манайхаас гараад явсан. Орой 18 цаг өнгөрч байхад Б манай гэрт нэг 2 литрийн 1 сав пиво авч ирээд бид хоёр хамт уугаад сууж байсан чинь гаднаас Эб, Лс нар нэлээн халамцуу манай гэрт орж ирсэн. Тэгээд Бх өнөөдөр хот явна гэнээ аавынх нь бие муу байгаа гэж байна, эхнэр Нц нь Бхгийн аав өнгөрчихсөн гэж худлаа яриад байна чи ороод Бхгийн сэтгэл санааг засаад ойлгуулаад өгөөч гэж хэлэхээр нь би Бхгийнд орсон чинь Бх, Нц хоёр нэлээн согтчихсон байсан. Би Нцаас чи юу яриад байгаа юм гэсэн чинь Нц би юу ярьсан юм гээд байсан гэтэл хажуугаас Лс чи саяхан Бхгийн аав нь нас барчихсан гээд байсан биз дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Нц би юу гэж тийм юм ярих юм гээд байхаар нь би Бхд өөрийнхөө гар утсыг өгөөд ахтай нь утсаар яриулсан чинь аав нь өнгөрөөгүй эмчилгээ хийлгэж байгаа маргаашнаас хагалгаанд орно, эрүүл болоод яриарай гэж хэлсэн. Тэгээд Нц, Лс хоёр хоорондоо маргалдаад байх^ар нь би Быг дагуулаад тэдний гэр рүү орсон. Тэгсэн чинь араас Бх, Лс, Эб нар Бын гэрт орж?' ирсэн. Тэгээд Бх надад нэг юм ууя гээд байсан тэгэхлээр нь би орой хот явах гэж байж хэрэггүй гэсэн чинь ийм хачин юм сонсчихоод сэтгэл санаа яаж тайван байх юм би нэг юм авья гээд байхаар нь би Бх, Эб хоёртой хамт архинд явж гудамжны хойд үзүүрт байдаг дэлгүүрээс 0.75 литрийн 1 шил архи, 2 литрийн 1 сав пиво авч Бын гэрт ирж бид нар хувааж уусан. Тэр үед Бх орой явах юм чинь гээд гэртээ харьсан. Удаагүй Нц Бын гэрт орж ирсэн тэгээд миний хажууд урт сандал дээр суусан. Тэгээд л байж байсан чинь Лс Нцаас хэрүүл өдөж чи муу янхан улаан тоосгон байшингийн ард манай нөхөртэй шаалцаа биз дээ гэж хэлээд дайрсан чинь хажуугаас нь Эб чи юу яриад байгаа юм гэж хэлсэн. Гэтэл Лс чи муу дандаа энэ янханаа өмөөрдөг гээд босож ирээд миний хажууд сууж байсан Нцын толгойноос угз татаад газар унагасан тэгэнгүүт нь би яаж байгаа юм бэ гээд Нцыг босгоод ирсэн чинь Нцын уруул нь язарчихсан цус гарсан байсан. Тэгээд Лс дахин дайраад зодох гээд байхаар нь Нцыг би дагуулаад гэрт нь оруулж өгсөн. Тэгээд эргэж Бын гэрт ороод Лсд хандаж чи яаж байгаа юм бэ ядарсан нэгнээ ингэж болохгүй ш дээ гэсэн чинь Лс орон дээр сууж байгаад хэн зодсон юм гэж байснаа салаавч гаргасан тэгэхлээр нь би өөдөөс нь наадах чинь бас надад байдаг юм гэж хэлсэн. Тэгсэн чинь Эб гэнэт босож ирээд миний шанаа руу нэг удаа цохиод авсан тэгсэн чинь Б хажуугаас та хоёр түрүүн нэг хүн цус үзсэн дахин нэг хүний цус манай гэр үзүүлдэг ямар зэвүүн пизда нар вэ гэсэн. Тэгээд л Эб Б хоёр муудалцаж барилцаж авсан тэгсэн чинь Лс Бын араас нь үсдэж аваад цохиод байсан. Тэгээд Б эргэж хараад Лстэй зууралдаж авсан чинь Эб газар сууж байсан над руу дахин дайрч өшиглөх гэхлээр нь би чи ямар зэвүүн юм бэ чамд би зодуулахгүй шүү гээд би боссон тэгсэн чинь Бын эхнэр Бүжин та нар болиоч гэж орилж хашгираад бид хоёрыг салгасан мөн Б, Лс нарыг салгасан. Гэтэл Лс Бын гэрийн аяга, стакан, цайны халуун савыг нь авч шидээд хагалсан тэгэхлээр нь Б чи ямар зэвүүн юм бэ миний гэрийн эд зүйлийг эвдээд гэж орилоод Лс рүү дайрсан чинь Эб хажуугаас нь Б руу дайрсан. Тэгэхлээр нь би хашгирч Эбаа муу новш минь чам шиг юманд зодуулна гэж байхгүй шүү гээ барилцаж заамдаж аваад орон дээр дараад унасан. Тэгээд хэрэлдэж маргалдаж байгаад салсан. Тэр үед Лс Эбыг ханиа харья муусайн гуйлагчингууд аймаг улсууд байна та нарыг бодвол би сэхээтэн хүн гэж орилж хашгираад Эбын хамт гараад явсан. Тэгсэн чинь Б намайг гэрт чинь оруулж өгье гээд надтай хамт манай гэр рүү орсон. Тэгээд би эхнэртэй Нцыг Лс татаж унагаад уруулыг яз цохьчихсон гэж хэлсэн чинь манай эхнэр Рэгзэдмаа уруулыг нь халуун дээр нь эмчид үзүүлж оёулахгүй бол болохп/й гээд байхаар нь Б, Рэгзэдмаа бид гурав хамт Бхгийн гэрт орохоор очсон чинь гэрийнх нь хаалга дотроосоо түгжсэн байсан. тэгсэн чинь манай эхнэр Бхг хаалгаа онгойлго гэж хэлсэн чинь Бх хаалгаа онгойлгосон. Тэр үед би духны гэрэлтэй ороод Бхд эхнэрийн чинь уруул ам нь сэтэрчихсэн чи хар гэсэн чинь Бх гэрлээ асаасан. Тэгээд Бх эхнэрээ харчихаад өө хэн ингэж байгаа юм бэ арай ч дээ гэж хэлэхээр нь би Лс ийм болгочихлоо ичих ч үгүй хүн ийм болгочихоод гэрт нь унтаж байдаг гэж хэлсэн чинь Эб над руу хандаж чи ийм болгож зодсон биз дээ гэж худлаа хэлсэн. Би Эбыг чи муу дөнгөж саяхан эхнэртэйгээ ийм болгочихоод юу гэж худлаа яриад байгаа юм гээд Эбыг өшиглөх гэсэн чинь хий өшиглөөд газар унасан тэгсэн чинь хажуугаас Лс над руу дайрч миний дээрээс дараад унасан. Гэтэл миний хөл эвгүй болоод би гишгэж чадахгүй, босож чадахгүй болчихсон. Тэгээд манай эхнэр та нар арай ч дээ хүний хөл хугалчихлаа гэж хашгираад намайг Бхгээр өргүүлж гэрээс гарах гэж байхад манай эхнэр гэнэт орилсон би эргээд харсан чинь Лс заазуур барьчихса^ миний араас цохих гэж байсан тэгээд Рэгзэдмаа та нар чинь яачихаад байгаа юм бэ гээд болиулаад бид нар Бхгийн гэрээс гарсан. Тэгээд би гэртээ ороод унтаж байтал манай хаалгийг хүн хүчтэй нүдээд байсан тэгээд Лс манай үүдний таамбарын хаалгийг ховх татаад цагдаа дагуулчихсан энийг нь бариад аваад яв гэж хэлээд энийг барьчихвал Б нь баригдана гэж байсан. Тэгээд л би цагдаа дээр ирж болсон явдлын талаар ярьсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14, 45-46 дүгээр хуудас/

          Гэрч Х.Өс мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Тэр өдөр манай нөхөр Б Өжаас ажпын хөлсөө авсан.Тэгээд Өжтай нэг пиво хувааж ууна гээд бид хоёр хамт орсон. Тэгээд бид нарыг сууж байхад Цацрал, Лс эгч, Эб, Бх нар 20 цагийн орчим Өж ахынд согтуу орж ирсэн. Тэгээд байж байсан чинь Нц эгч Бхгийн аав нь нас барсан гэж байна яанаа яаж хэлнээ гээд байсан. тэр үед Лс эгч чи битгий худлаа яриад бай гээд маргалдаад үнэн байсан юм бол надад урьд нь яагаад хэлээгүй юм гээд маргалдаад байсан. Тэгсэн чинь Өж, Б, Бх, Нц нар Бхгийн очих гээд гараад явсан. Тэр үед би, Эб, Лс, Өжын эхнэр Рэгзэдмаа бид нар үлдсэн. Тэгсэн чинь Лс нөхөр рүүгээ агсарч Цацрал та хоёр их ноотой байгаа шүү, чаддаг бол нэг цохиод авчих --юмсан гээд гараа далайгаад байсан тэгэхлээр нь би Өжынхаас гараад гэртээ харьсан чинь Б гэртээ байж байсан. Тэгээд бид хоёр хаалгаа түгжээд унтах гээд хэвтэж байсан чинь манай хаалга цонхыг нүдээд Лс, Эб, Өж, Бх нар 1 шил архи, пивотой хамт авч орж ирсэн. Тэгээд бид хамт сууж байгаад архиа ууж эхэлсэн. Тэр архиа ууж дуу^саад дахин архинд Б, Эб нар явсан. Тэднийг архинд явсан хойно Лс над руу агсам тавьж хөл, гараа угааж чаддаггүй, доодхоо угааж чаддаггүй гээд хөлөө миний ам руу хийх гээд хөлөөрөө жийгээд байсан тэгэхлээр нь би ямар нэг юм яриагүй. Тэгээд байж байтал Б. Эб нар 1 шил архи. 1 сав пиво авч орж ирсэн. Тэгээд авч ирсэн архиа задлаад хувааж ууж байтал Бх ах гэртээ харьж амрах гээд ганцаараа гараад явсан. Удалгүй Нц эгч ороод ирсэн. Нц эгчид Эб ах пиво хийж өгсөн чинь Нц эгч пиво уухгүй гэж хэлсэн тэгтэл Эб ах архи хийж өгсөн чинь уусан. Гэтэл Лс эгч Нц эгч рүү агсарч Эб та хоёр улаан байшингийн хойно нүцгэн шалдан байж байсан биз дээ Эб чамайг хүчиндсэн биз дээ гэж хэлээд Нц эгчийг сандал дээрээс нь татаж унагаад стакан мөргүүлээд уруулыг нь сэтэлсэн. Нц эгч босоод ирсэн чинь уруулаас нь цус гараад Өж, Б нар Лс болиоч адилхан эмэгтэй хүн байж яаж байгаа юм гэж хэлсэн чинь Лс та нар ямар хамаатай юм гэж салаавч гаргаад болиулах гэсэн Өжын чээжийг маажиж ноцолдсон гэтэл хажуугаас нь Эб Өжын уруул руу нь нэг удаа цохьсон чинь уруулаас нь цус гарсан. Тэр үед Б та нар болиоч айлд ирчихээд хоёрын хоёр хүний цус үзээд байхдаа яадаг юм гэж уурласан. Тэгсэн чинь Лс Б руу дайрч гэдсэнд маажсан тэгээд Б та нар гарцгаа гэж хөөсөн. Тэгсэн чинь Эб Лстэй маргалдаж чи юу гээд байгаа юм би чиний нөхөр мөн юм уу биш юм уу гээд Лсг хоёр гурван удаа алгадаад авсан гэтэл Лс угаасаа үнэн биз дээ гэж хэрэлдэж байгаад гараад явсан. Тэгээд л тэд нар бүгдээрээ манай гэрээс гараад явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Би 30-40 минутын дараа гэрээсээ бие засах гээд гараад Бх ахынд орсон чинь Лс нүүр нь цус болчихсон сууж байсан, хажууд нь Эб хамт сууж байсан. Бх, Нц нар унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд л би ямар нэг юм ярилгүй гараад гэртээ ороод унтсан. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20, 47-49 дүгээр хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч А.Дн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Тэр шөнө би гэртээ унтаж байсан чинь хүмүүс хэрэлдэж маргалдаад байсан. Би сэрээд харсан чинь манай ээж Нц газар унтаж байсан Лс эгч, Эб ах хоёр орон дээр сууж байсан. Өж ах миний хажууд сууж байсан, Б, Бх ах нар миний хажууд зогсож байсан тэр үед Өж ах манай уруулыг нь сэтэлсэн гээд Лхагвсүрэн эгч рүү дайраад байсан тэгээд Өж ах Эб ахыг өшиглөх гээд хөлөөрөө жийгээд ноцолдсон чинь Лс эгч дундуур нь орж салгах гэж байгаад хөлийг нь дараад уначихсан чинь Өж ахын хөл нь гэмтээд Бх ах Өж ахыг гэрт хүргэж өгөх гээд гараад явсан. Гэтэл Б ах руу Лс эгч заазуур аваад шидсэн чинь Б ахыг оноогүй гэтэл Б ахыг Эб ах барьж аваад цохиж зодолдсон гэтэл хажуугаас нь Лс эгч төмөр аягаар, бас тогоо барьж байгаад Б ахыг цохьсон тэгсэн чинь Б уурлаж унинаас татаж униар цохих гэтэл тэр унь нь хугараад нэг үзүүр нь Лс эгчийн толгойд цохигдоод толгойноос нь цус гараад эхэлсэн. Тэгсэн чинь Б ах тэрийг харчихаад гараад явсан. Тэгээд Лс эгч утсаараа цагдаад дуудлага өгөөд байх шиг байсан удалгүй Эб, Лс нар манайхаас гараад явсан. Манай гэрийн унинд цохигдсон нь үнэн. Лс эгч манай заазуурыг үүдэнд зогсож байсан Б ах руу шидсэн тэрийг нь Б ах аваагүй.  Б ах л црхиж зодсон. Лс эгч өөрөө Б ахыг янз бүрээр хэлээд хараагаад байсан. Лс эгч манайд ирэхдээ нүүр нь хөхөрчихсөн хүнд зодуулсан гэж байсан Тэгээд хөхөрсөн нүдэндээ оо түрхэж байсан Тэгээд нөхрийнхөө ахад зодуулсан гэж яриад байна. Хэрэлдэж зодолдож байгаа бичлэг хийчихсэн гээд утсаараа бичлэгээ үзээд байсан гэхдээ би үзээгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 50-51 дүгээр хуудас/

 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №70 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: ...

 

 1. Д.Лсгийн биед духанд шарх, цээж, баруун гарын тохойн үений гадна дээд хэсэг, зүүн гарын шуу, бугуй, баруун гуя, шилбэ, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөлийн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

         2.Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цус хуралт, зулгаралт гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

         3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 54 дүгээр хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 71 дүгээр хуудас/, хурууны хээний дардас /ХХ-ийн 72 дугаар хуудас/ шүүгдэгчийн  ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /74 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 76-100 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 70 дугаар хуудас/ хохирол төлбөр төлсөн тухай баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч У.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн № 1-39 тоотод  2018 оны 10 сарын 26-ны шөнийн 00 цагийн орчим согтуугаар  иргэн Д.Лсг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Хохирогч Д.Лсгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 24-29 дүгээр хуудас/, Гэрч П.Эбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн  40-41 дүгээр хуудас/, Гэрч Т.Бхгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15, 42-44 дүгээр хуудас/ Гэрч Х.Өсы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-14, 45-46 дүгээр хуудас/, Гэрч А.Днын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 50-51 дүгээр хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №70 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 54 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч У.Быг хохирогч Д.Лсгийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч У.Быг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн № 1-39 тоотод  2018 оны 10 сарын 26-ны шөнийн 00 цагийн орчим согтуугаар Д.Лсг зодож, түүний биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, У.Бд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч Боржигон ургийн овогт Уртнасангийн Быг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч У.Бд даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар У.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэлцэгдэх төлбөргүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

         07. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.АЛТАНЦЭЦЭГ.