Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баттулга хөтлөн

улсын яллагч С.Цэрэндорж

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1803009690483  дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн хашаан дотор Н.Итэй маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Тухайн үед би гурван лааз пиво уучихсан байсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэв. 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.И мөрдөн байцаалтанд “2018 оны 11 дүгээр сарын 21-ний орой өөрийн ах болох Уранболдтой уулзаж Их дэлгүүрийн хажууд байрлах  “Tse” паабад орж пиво уусан.  Ах Уранболд нь Япон улсад хамт ажиллаж байсан Билгүүн гэдэг хүнийг дуудаж хамт суусан. Тэндээс гурвуулаа гарч төмөр замд ирэн дэлгүүрээс 2 литрийн Сэнгүр нэртэй пиво авч Төмөр замын эмнэлгийн хашаан дотор ахын Приус маркийн авто машинд пиво уугаад сууж байгаад ах Уранболд машиндаа үлдэж, би Билгүүний хамт такси барин урт цагааны тэндээс Билгүүний найз гэх А гэх залууг авч буцаж төмөр замд ирэн ахын машинд пиво ууж суусан. Энэ үед Билгүүний таньдаг найз гэх эмэгтэй ирж хамт суусан. Удалгүй А нь  над руу согтуу агсраад хэл амаар доромжлоод байсан. Би хариуд нь зүгээр байгаарай яагаад байгаан зүгээр суу гэж хэлэхэд машинаас буун урд хаалга онгойлгохоор нь би яах гээд байгаан гээд машинаас буутал намайг хэд хэдэн удаа нүүрэн тус газар цохиж газар унагаан дээрээс хөлөөрөө өшиглөсөн. Машинд сууж байсан эмэгтэй бууж ирээд чи наад найзыгаа аваачээ гэж Билгүүнд хэлсэн...” /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ө.Уранболд мөрдөн байцаалтанд”...И над руу агсарч та тасраад энэ хооронд чинь найз чинь намайг зодчихлоо гэж хэлж би хэн зодов гэтэл Билгүүний дуудсан гэх А гэж залуутай маргалдаж зодолдоод гэж хэлсэн...” /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Билгүүн мөрдөн байцаалтанд”...А, И нар танилцаад удалгүй хоорондоо маргалдаж зодолдоод байсан Энхмаа бид хоёр машинаас гарахад А, Иээгийн дээр гарсан байдалтай зодолдож байсан. Энхмаа бид хоёр тэр хоёрыг нэг нэгээр нь би Иээг, Энхмаа Аыг барьж салгах үед хоорондоо бие бие рүүгээ дайраад байсан. Иээ төмөр замын найзуудаа дуудна гээд байсан. Уранболд энэ үед машин дотор унтаж байсан Иээ Уранболдын утсыг авч утсаар ярьж байсан...” /хх-ийн 17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Энхмаа мөрдөн байцаалтанд”...А, И нар хоорондоо муудалцаад байсан. А бие засна гээд машинаас буугаад буцаж орж ирээд Иээтэй дахиж муудалцаад А, Иээ хоёр шууд машинаас буугаад хоорондоо зодолдсон. Намайг араас машинаас буухад А, Иээгийн дээр нь гарсан байдалтай зодолдож байсан. Хажууд нь Билгүүн салгах гээд Аыг татаад байсан...” /хх-ийн 19-20/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Б.А мөрдөн байцаалтанд”...И нь машинаас буун миний хажууд ирж “чи түрүүнээс хойш яагаад байгаан” гээд бид хоёр муудалцаад барилцаж аван дээр доороо ороод хоорондоо зодолдсон. Энэ үед машинаас Билгүүн болон машин дотор сууж байсан эмэгтэй гарч ирж бид хоёрыг салгасан. И нь машин дотор унтаж байсан залуугаас утсыг нь авч “чамайг хүн дуудаж зодно” гээд орилоод байхаар нь Билгүүн болон Сондор гэж дуудаж байсан эмэгтэйгийн хамт бид гурав тэндээс явж 25 дугаар эмийн сангийн тэндээс би такси барин гэртээ харьсан...” /53-54/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13911 дугаартай дүгнэлтэд: Н.Иийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун чамархайн хуйх, дагзны хуйханд цус хуралт, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.  Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28-32/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Аын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 43/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн хашаан дотор Н.Итэй маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Иийн”...А нь над руу согтуу агсраад хэл амаар доромжлоод байсан...би яах гээд байгаан гээд машинаас буутал намайг хэд хэдэн удаа нүүрэн тус газар цохиж газар унагаан дээрээс хөлөөрөө өшиглөсөн...” /хх-ийн 10/, гэрч Ө.Уранболдын”...Билгүүний дуудсан гэх А гэж залуутай маргалдаж зодолдоод гэж хэлсэн...”/хх-ийн 15/, гэрч Г.Билгүүний”... А, Иээгийн дээр гарсан байдалтай зодолдож байсан....” /хх-ийн 17/, гэрч Б.Энхмаагийн”... А, Иээгийн дээр нь гарсан байдалтай зодолдож байсан...” /хх-ийн 19-20/  гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13911 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-32/ гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд яллагдагчаар Б.Аын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...И нь машинаас буун миний хажууд ирж “чи түрүүнээс хойш яагаад байгаан” гээд бид хоёр муудалцаад барилцаж аван дээр доороо ороод хоорондоо зодолдсон...” /53-54/  гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж, хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримттай тохирч байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “ хохирлоо бүрэн авсан тул гомдол санал байхгүй,  хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох саналыг Б.Ат танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.