Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 16

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Н.Ням-Очир

шүүгдэгч М.Саруул

хохирогч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

С-д холбогдох эрүүгийн 1805051541159 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.Снь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Платинум” караоке дотор иргэн Э.Хтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Э.Хгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Сшүүхийн хэлэлцүүлэгт: Би хэргийн талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн.  Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Эмэгтэй хүнд гар хүрсэн нь миний буруу гэв.

Хохирогч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Би найз нарын хамт 2013 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө “Платинум” караокед орсон. С-н эхнэр Лхагвагэрэл бол миний найз байгаа юм. Тухайн үед бидэн дээр Снилээн халамцуу орж ирсэн. Би найз Лхагвагэрэлийг өмөөрч Сүг хэлэхэд Снамайг гараараа цохиж миний биед гэмтэл учруулсан.  Хохиролтой холбоотой 175.000 төгрөгийн баримт хэрэгт байгаа. Үүнийгээ нэхэмжилнэ. Би нүдний ухархайн хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. Эмнэлэгүүдэд хандахад өөр өөр төлбөртэй юм билээ. Энэ талаар одоо гаргах баримт байхгүй байгаа боловч миний хагалгаанд зардлыг төлчихвөл би Сгомдоод байх зүйлгүй гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Х мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эгч Цэрэннадмидын төрсөн өдөрт уригдан 21 цагийн үед Өргөө кино театрын ард байрлах Платинум караокед очсон. Төрсөн өдөр дээр нь очоод 23 цагийн үед эгчийн хуурай дүү нь болох Лхагвагэрэлийн нөхөр нь болох С ирсэн. Сирэхдээ шал согтуу ирсэн, ирээд нэмж архи уусан. 01 цагийн орчимд Лхагвагэрэлийн төрсөн эгч Лхагвасүрэнтэй С маргалдсан маргалдаж байгаад маргалдахаа болиод миний 2 талд гараад зогссон. Би энэ үед Сэхнэрээсээ салах дээр тулчихсан жоохон асуудалтай байсан болохоор нь би “чи арчаагүй хүүхдээ өнчрүүлэх гэлээ” гэж хэлтэл С намайг гараараа зүүн нүд рүү цохисон тэр дороо миний нүд улайгаад хавдсан. /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Оргилбаяр мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр манай эхнэр Цэрэннадмидын төрсөн өдөр болоод “Платинум” караокед Цэрэннадмид, Хэрлэнтуяа, Лхагвагэрэл, Лхагвасүрэн, Алтанбагана болон миний багийн найз Уянга, Уранцэцэг, Жамсранжав нар ирж 0,75 литрийн 3-4 шил архи  хувааж уусан. Лхагвагэрэл нөхөр С-тай өмнө нь гэр бүлийн бага зэрэг маргаантай байсан юм. Тэгтэл Лхагвагэрэл өөрөө Сруу залгаад хүрээд ир гээд дуудсан. С23 цагийн үед бага зэрэг архи уусан бололтой ирсэн. Лхагвагэрэл, Схоёр зэрэгцэж суугаад юм ярьж байгаад маргатал Лхагвасүрэн дундуур нь ороод чи миний дүүг яаж амьдруулаад байгаа юм бэ гээд маргаж байтал Лхагвагэрэл босоод гараад явсан. Лхагвасүрэн, Схоёр нилээн удаан маргаж байхад Хэрлэнтуяа дундуур нь ороод С юм хэлээд байсан. Нэг мэдсэн Лхагвасүрэн С-н нүүр рүү 2-3 удаа гараараа алгадтал Алтанбагана босож ирээд Лхагвасүрэнг салгаад хажуудаа суулгатал Хэрлэнтуяа зөрөөд С-н урд очоод зогсчихсон юм хэлээд байсан. Сдоошоо хараад сууж байсан. Энэ үед эхнэр Цэрэннадмид байхгүй болохоор нь би коридор руу шагайгаад удалгүй эргээд ороод иртэл СХэрлэнтуяагийн нүүр рүү цохичихсон гээд зогсож байсан. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд:...Хэрлэнтуяа надад Сах намайг цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь юу болсон гэж асуухад та эхлээд Сахыг хэд хэдэн удаа цохисон гэсэн намайг Алтанбагана салгаж караокеноос гаргасан гэсэн. /хх-ийн 39/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Алтанбагана мөрдөн байцаалтанд: ...Лхагвагэрэлийн эгч Лхагвасүрэн С-тай хэрэлдэж байгаад цээж гар руу нь цохиод байхаар нь би боль гэж босгоод үүдний буйдан дээр суулгаад наана нь хаагаад зогсож байтал Хэрлэнтуяа зөрж очоод С-н урд зогсоод чи миний найзыг яалаа ч гэлээ юм хэлээд С-н нүүр рүү 2 гараараа ээлжлээд 2-3 удаа алгадтал  Счамд хамаагүй гэж уурлаж байгаад босож ирээд Хэрлэнтуяагийн нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохичихсон. /хх-ийн 40/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11947 дугаартай дүгнэлтэд: Э.Хгийн биед тухайн үед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл учиржээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх  хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 18/ гэжээ.

 

Сэжигтнээр М.Смөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр Лхагвагэрэлийн хуурай эгчийн төрсөн өдөр болоод Лхагвагэрэл очсон. Лхагвагэрэл бид хоёр хэд хоногийн өмнө нь гэр бүлийн асуудлаас болж маргалдсан байсан...Лхагвагэрэлтэй юм ярьж байгаад бага зэрэг маргатал эхнэр гараад явсан. Эгч Лхагвасүрэн нь над дээр ирээд та хоёр яах гэж хэрэлдэж маргалддын сайхан амьдарч болдоггүй юм уу гээд надтай маргаж байгаад миний нүүр рүү 2-3 удаа алгадсан. Найз Алтанбагана, Лхагвасүрэнг миний хажуу талаас аваад өөрийнхөө хажууд суулгасан.  Тэгтэл  найз Хэрлэнтуяа нь над дээр ирээд хүүхдээ өнчрүүлэх гэлээ арчаагүй амьтан гээд хэл амаар доромжилж байгаад баруун болон зүүн талын хацар руу 2 гараараа ээлжиж нэг нэг удаа алгадсан. Би уурандаа босож ирээд энэ чиний оролцох асуудал биш гээд баруун гарынхаа хойд хэсгээр зүүн талынх нь нүд рүү нэг удаа цохитол Хэрлэнтуяа өөрөө гараад явсан. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

Хохиролын  баримтууд /хх-ийн 25-30, 54/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

М.С-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 46/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 48/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2018 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Платинум” караоке дотор Э.Х нь “чи арчаагүй хүүхдээ өнчрүүлэх гэлээ” гэж хэлж С-г нүүр рүү нь 2-3 удаа алгадснаас шалтгаалан М.Снь “энэ чиний оролцох асуудал биш” гэж Э.Хгийн нүүрэн тус газарт гараараа цохисон хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ байдал нь хохирогч Э.Хгийн”...чи арчаагүй хүүхдээ өнчрүүлэх гэлээ гэж хэлтэл Снамайг гараараа зүүн нүд рүү цохисон тэр дороо миний нүд улайгаад хавдсан...”/хх-ийн 13/,  гэрч Б.Оргилбаярын”...Саруул, Хэрлэнтуяагийн нүүр рүү цохичихсон гээд зогсож байсан...” /хх-ийн 16/,  гэрч Г.Лхагвасүрэнгийн” ... Хэрлэнтуяа надад Сах намайг цохисон гэж хэлсэн...” /хх-ийн 39/, гэрч Г.Алтанбаганын”...Счамд хамаагүй гэж уурлаж байгаад босож ирээд Хэрлэнтуяагийн нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохичихсон...” /хх-ийн 40/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11947 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/, хохиролын баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хуулиар хүлээгээгүй М.Смөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...би уурандаа босож ирээд энэ чиний оролцох асуудал биш гээд баруун  гарынхаа хойд хэсгээр зүүн талынх нь нүд рүү нэг удаа цохитол Хэрлэнтуяа өөрөө гараад явсан...” /хх-ийн 21/  гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Хяналтын прокуророос М.Схолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч С-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас С-г “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт хохиролтой холбогдох нийт 175.000 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан энэ хэрэгт хамааралтай байх тул шүүгдэгч М.Саруулаас гаргуулж хохирогч Э.Хд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаан дээр хохирогч Э.Х нь “нүдний хагалгаанд орох эмчилгээний зардал шаардлагатай” гэж мэдүүлж байна.

 

Үүнтэй холбогдох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхисон болно.

 

Харин хохирогч Э.Х нь эмчилгээтэй холбогдох цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч С-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.Сэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн М.С-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1.     С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.     Шүүгдэгч М.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.     Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.     М.Сцагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.С-с 175.000 /нэг зуун далан мянга/ төгрөг гаргуулж Э.Хд олгосугай.

 

6.     Хохирогч Э.Х цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.     Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8.     Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Савсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ