Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Б.Мөнгөншагай

шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

Тт холбогдох эрүүгийн 1803008620446 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Х.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2018 оны 10 дугаар сарын 10-ны  орой 20 цаг 17 минутын орчимд  Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар байрны зүүн замд Тоёота приус маркийн 41-54 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.1-т заасныг мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын а/ болон мөн дүрмийн 9.2-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 7 настай М.М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Шүүхэд хандаж хэргийн талаар мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3 сая төгрөг өгсөн. Шүүхээс хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв. 

 

 

 

Хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч М.М. мөрдөн байцаалтанд  хууль ёсны төлөөлөгч Д.Бум-Аюушийг байлцуулан мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед дэлгүүр орох гээд зам хөндлөн зүүнээс баруун чиглэлтэй явж байтал урдаасаа хойш чиглэлтэй явж байсан машин ирээд мөргөчихсөн. Би зам хөндлөн гарахдаа машин байна уу гэж харсан. Тэр үед машин байгаагүй. Ослын улмаас миний баруун хөл шилбээрээ 2 газарт хугарсан. Миний гарсан замд явган хүний гарц гэрэл дохио байгаагүй. Би найзындаа гэрийн даалгавраа хийчэхээд аав намайг орой 8 цагаас өмнө гэртээ харьж байгаарай гэсэн болохоор гэртээ харихаасаа өмнө дэлгүүр орж юм авчихаад харъя  гэж бодоод явж байсан юм.   /хх-ийн 35/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12486 дугаартай дүгнэлтэд: М.М-н  биед баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун шилбэ, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 66/ гэжээ.

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн 56992 дугаартай дүгнэлтэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 24.2 мм (стандарт 5мм), урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.4 кн баруун талдаа 1.6 кн зөрүү нь 12.5 % (стандарт 30%) стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогссон. Уг автомашин нь энгийн их гэрэлтэй, зүүн талын гэрлийн чадал ойр дээрээ 5600cd хол дээрээ 3700, баруун талын гэрлийн чадал ойр дээрээ 1800сd хол дээрээ 6200cd байна. Баруун урд оврын баруун хойд оворын дугаарын хоёр гэрэл, тоормосны хоёр гэрэл асахгүй. Зүүн толины гэр байхгүй их бүрдлийн хувьд стандартын шаардлага хангахгүй байна.

2.Уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 24.2 мм (стандарт 5мм), урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.4 кн, баруун талдаа 2.5кн, зөрүү нь 44 % (стандарт 20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.4кн баруун  талдаа 1.6кн, зөрүү нь 12.5 % (стандарт 30 %) стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогссон. Уг автомашин нь энгийн  их гэрэлтэй, зүүн талын гэрлийн чадал ойр дээрээ 5600 cd хол дээрээ 3700cd, баруун талын гэрлийн чадал ойр дээрээ 1800 cd, хол дээрээ 6200 cd байна. Баруун урд оврын, баруун хойд оврын дугаарын хоёр гэрэл, зүүн ба баруун тоормосны гэрэлнүүд асахгүй байна.

3.Уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 24.2 мм (стандарт 5мм), урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.4 кн, баруун  талдаа 2.5кн, зөрүү нь 44% (стандарт 20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.4кн баруун талдаа 1,6кн, зөрүү нь 12.5% (стандарт 30%) стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн  талын гэрэлийн чадал ойр дээрээ 5600 cd хол дээрээ 3700, баруун талын гэрлийн чадал ойр дээрээ 1800 cd хол дээрээ 6200 cd байна. Баруун урд оворын баруун хойд оворын дугаарын хоёр гэрэл, тоормосны хоёр гэрэл асахгүй, зүүн толины гэр байхгүй зэрэг гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн.

4.Тоормосны шингэн дамжуулагчтай ABS системтэй. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.4кн, баруун талдаа 2.5кн, зөрүү нь 44% (стандарт 20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.4кн баруун  талдаа 1.6 кн, зөрүү нь 12.5 % (стандарт 30%) урд дугуйнуудын тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна.

5.Тухайн замын гадаргуу автомашины хурд зэргээс шалтгаалан тоормосны мөр зам дээр үүснэ.

6.Уг тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байна. /хх-ийн 71-76/ гэжээ.

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 749 дугаартай дүгнэлтэд: Тоёота приус маркийн 41-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Т  нь Монгол Улсын ЗХД-ийн 2.3-т заасан жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байрдлыг хангах, гэсэн заалтыг мөн дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэглсийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч М.М.М нь Замын хөдөлгөнөий аюулгүй байдлын тухай хууль,  дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн  осол гарахад зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 81-82/ гэжээ.

 

Х.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 10-ны 20 цаг 17 минутын  орчимд өөрийн эзэмшлийн Тоёота приус 10 маркийн 41-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Автоплаза-2 төвийн ертөнцийн зүгээр баруун талын 2 эгнээ замаар урдаасаа хойш чиглэлтэй 20-25 км цагийн хурдтай явж байтал баруунаас зүүн чиглэлтэй зам хөндлөн гүйж байсан  хүүхдийг машиныхаа зүүн гар талын урд крилон дугуйны орчмоор мөргөж гэмтээсэн. Тухайн үед гадаа харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зорчих хэсэг дээр дунд зэргийн хөдөлгөөнтэй байсан. Тухайн зам нь 2 эгнээ зам байсан бөгөөд миний явж байсан эгнээ буюу урдаас хойш чиглэлтэй зорчих хэсэг дээр 1 автомашин зогсож байсан бөгөөд би тэр автомашиныг тойрч гарах үед хойноос урагш чиглэсэн зорчих хэсэг дээр том оврын суудлын бараан өнгийн машин зам тавьж өгөөд намайг зорчих хэсгийг чөлөөлөхийг хүлээгээд зогсож байсан. Би уг зам дээр зогсож байсан машиныг тойрч өөрийн явж байсан чиглэлийн зорчих хэсэгт шилжих үед том оврын суудлын тэрэгний араар уг явган зорчигч хурдтай гүйж гарч ирээд мөргүүлчихсэн. Би явган зорчигчийг ерөөсөө хараагүй бөгөөд түг гээд мөргөгдөх үед мэдэж тэр дороо зогсоох арга хэмжээ авсан. /хх-ийн 59/ гэх мэдүүлэг, 

М.М-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 36/

Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 8/

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн  хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10/

Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 38/

Хохиролын баримтууд /хх-ийн 49-51, 55-57/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бум-Аюуш хохиролд 500.000 төгрөг хүлээн авсан тухай баримт /хх-ийн 58/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103/

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 76/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Х.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 93/, ял шалгах хуудас /хх-ийн 96/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Х.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2018 оны 10 дугаар сарын 10-ны  орой 20 цаг 17 минутын орчимд  Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар байрны зүүн замд Тоёота приус маркийн 41-54 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.1-т заасан “жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох аргаж хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 7 настай М.М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй бага насны хохирогч М.М-н”...дэлгүүр орох гээд зам хөндлөн зүүнээс баруун чиглэлтэй явж байтал урдаасаа хойш чиглэлтэй явж байсан машин ирээд мөргөчихсөн...” /хх-ийн 35/ гэх мэдүүлэг болон  зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 8/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10/, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 38/, хохиролын баримтууд /хх-ийн 49-51, 55-57/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бум-Аюуш хохиролд 500.000 төгрөг хүлээн авсан тухай баримт /хх-ийн 58/, 103/, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 76/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12486 дугаартай дүгнэлт /хх-ийн 66/, автотээврийн үндэсний төв ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн 56992 дугаартай дүгнэлт /хх-ийн 82/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй Х.Тын мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... 20-25 км цагийн хурдтай явж байтал баруунаас зүүн чиглэлтэй зам хөндлөн гүйж байсан хүүхдийг машиныхаа зүүн гар талын урд крилон дугуйны орчмоор мөргөж гэмтээсэн...” /хх-ийн 59/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар шүүх үнэлсэн болно. 

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Х.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч,

шүүгдэгч Х.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй бага насны буюу 7 настай М.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд Х.Таас мөрдөн байцаалтын явцад М.М-н хууль ёсны төлөөлөгч түүний эмээ Д.Бум-Аюушид 500.000 төгрөг хүлээлгэн өгсөн, шүүхэд хэрэг хянагдах явцад 2.500.000 төгрөг Хаан банкаар шилжүүлж нийт 3.000.000 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх ба Д.Бум-Аюушаас тус шүүхэд “...жолооч Т хохирол бүрэн барагдуулсан, цаашид санал, гомдолгүй тул шүүх хуралд орохгүй, цаашид мөнгө төгрөг нэхэмжлэхгүй болно” гэсэн нотариатаар баталгаажуулсан хүсэлт ирүүлснийг үндэслэн  шүүгдэгч Х.Тыг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо. 

 

Нөгөөтэйгүүр бага насны буюу 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Х.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч Х.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Х.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүх, Х.Тт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

        

Х.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан тул түүний В ангиллын №156910 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдах нь зүйтэй.