Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00009

 

 

            Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Э.Гантулга

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Эд холбогдох 1832002380004 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Баянгол суманд 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдрах, *оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Айриш баарны хоолны газарт үйлчлэгч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй

-2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан

- 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баяраагийн Э. /РД:*/

 

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 23-24 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Айриш баарны үүдний төмөр шатан дээр Хятад улсын иргэн Ввчг бусадтай маргалдан зодолдож байх үед нь өмдний халаасанд байсан түрийвчийг нууцаар хулгайлан авч 559150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эийн өгсөн ......... 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Айриш бааранд Отгончимэг гэх эгчтэй нэг шил 0.75 граммын Хараа архи уусан. Тэгээд тэнд хажуу ширээнд байсан хоёр залуутай нийлж дөрвүүлээ архи хувааж уусан. Баар хаах болохоор нь би гарсан. Би гараад юу болсныг санахгүй байна. Дараа нь камерын бичлэгийг хараад бүгдийг санасан. Миний буруу. Гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ввч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2018 оны 11 дүгээр сарын 26-нд манай хадам ээжийн төрсөн өдөр болоод би гэртээ бага зэрэг пиво уусан. Тэгээд орой 21 цагийн орчим эхнэртэйгээ айриш бааранд очиж суусан. Тэнд мөн хадам ах Амгаланбаатар ирээд бид нар тэнд пиво уусан. Удалгүй манай эхнэр 22 цагийн орчимд харихаар яваад би хадам ахтайгаа үлдсэн. Эхнэрээ явсны дараа би баарнаас гарах үед баарны үүдний төмөр шатан дээр урьд нь хамт ажиллаж байсан Отгончимэг болон 3 танихгүй залуутай таарахад нөгөө 3 залуу нь намайг дээрэмдэх гээд байсан. Тэгэхэд Отгончимэг наадах чинь хужаа ч гэсэн муу хүн биш болио гээд байсан. Тэгэхэд нэг залуу нь намайг шанаадж цохиход нэг нь миний араас гараараа хоолой боосон. Энэ үед хэн нэг нь миний өмсөж явсан өмд куртикний халаасыг нэгжиж үзээд миний жинсэн өмдний зүүн халаасанд байсан бор өнгийн түрийвчийг авсан. Тэгээд нөгөө хүмүүс шатаар буухаар нь би араас нь буусан чинь нэг залуу нь чи муу хужаа пизда зайл гээд яваад өгсөн...... Тиймээ би камерын бичлэгийг харлаа тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тус асуудал хурдан болоод өнгөрсөн болохоор сайн санахгүй байна. Зарим юмыг зөрүүтэй ярьсан байж магадгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 9-11 дүгээр хуудас/

Гэрч Г.Цмгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 22 цагийн үед байхаа би Мөнх-Очир ахтай айриш баар луу орсон. Бааранд манай найз Одбаяр гэх залуу байсан. Тэгээд би пиво захиалаад суусан. 23 цаг өнгөрч байхад баар хаах болоод Мөнх-Очир ах бид хоёр гарсан чинь баарны үүдний шатан дээр нэг хятад залуу зогсож байснаа надаас жоохон аялгатай монгол хэлээр хүүхэн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би надаас хүүхэн асуудаг хэн бэ чи гээд нүүр лүү нь алгадаад бариад авсан чинь тэнд байсан хүмүүс салгасан. Тэгэхээр нь би үснээс нь зулгааж унагаасан. Тэгээд унасан байхад хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Надтай хамт явсан Мөнх-Очир ах намайг салгаад аваад явсан гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 228 ........ Дүгнэлт:

1.Ввч биед гэмтэл тогтоогдсонүй гэх /Хх-н 26 дугаар хуудас/

Б.Эээс 300000 төгрөг, 50 юанийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-05 дугаар хуудас/

            Хохирогч Ван Ван чанд 300000 төгрөг, 50 юанийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хх-н 06 дугаар хуудас/

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Хх-н 07 дугаар хуудас/

            Э нь нэг сая төгрөг өгсөн тул бидний зүгээс гомдолгүй, хохирол нэхэмжлэхгүй гэсэн хохирогч Ввч тодорхойлолт /Хх-н 14 дүгээр хуудас/

Хулгайлагдсан эд зүйлсийг нийт 559150 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 28 дугаар хуудас/

Б.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 35 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн засаг даргын Б.Э нь 1 дүгээр хэсэг 6-6 тоотод оршин суудаг гэсэн тодорхойлолт /Хх-н 36 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 23-24 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Айриш баарны үүдний төмөр шатан дээр Хятад улсын иргэн Ввчг бусадтай маргалдан зодолдож байх үед нь өмдний халаасанд байсан түрийвчийг нууцаар хулгайлан авч 559150 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Э нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж заажээ.

Шүүгдэгч Б.Эийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хохирогч Ван чан нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт нь үлдээх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Эийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааан зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт нь үлдээх, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Б.Эд тогтоосон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН.