Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 218/МА2023/00006

 

 

Т ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Т, З.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж шийдвэрлэсэн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2019/00...тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч ТХХК

Хариуцагч Ц.Ө, Б.Ж нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 66874751,59 төгрөг гаргуулах тухай

хэргийг хариуцагч Ц.Ө, Б.Ж нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Тын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагч Б.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч, нарийн бичгийн дарга Ж.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Зээлдэгч Ц.Ө, хамтран зээлдэгч Б. Ж нар нь Тны Дундговь аймаг дахь Сайнцагаан тооцооны төвөөс 2018 оны 06 сарын 27-ны өдөр газрын тээвэр болон хийн хоолойн тээврийн зориулалтаар ... 22110001... тоот гэрээ байгуулан 60,000,000.00 /жаран сая/ төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай жилийн 26.4 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч тус зээлийг авснаас хойш үндсэн зээлээс 3184505.05, хуримтлагдсан хүү 7688750,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1994.33 төгрөгийг тус тус төлсөн. 2018 оны 12-р сарын 31-ний өдрөөс хойш огт төлөлт хийгдээгүй...3ээлдэгч нарын төлбөл зохих зээлийн төлбөр нь 2019 оны 09-р сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 56815494 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 9986529,12 төгрөг хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 72727.52 төгрөг, нийт зээлийн төлбөр 66874751.59 төгрөг байна. Иймд Ц.Ө Б.Ж нараас 66874751,59 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нар нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Тны Дундговь салбарын харьяа Сайнцагаан тооцооны төвөөс 60 сая төгрөгийг 60 сарын хугацаатайгаар жилийн 26,3 хувийн хүүтэйгээр хөрөнгө оруулалтын бизнесийн зээлийг авсан. Тус зээлээ хариуцагч нар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй учраас манайх нэг талын санаачилгаар гэрээг цуцлах үндэслэлтэй гэж үзэж зээлийн үлдэгдэл 66874751,59 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн хэрэв хариуцагч нар зээлийнхээ үлдэгдлийг төлөхгүй бол зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан гэжээ.

           2.Хариуцагч талын тайлбар, агуулга: Хариуцагч тал анхан шатны шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

           3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.Ө //-аас 33437375,80 /гучин гурван сая дөрвөн зуун гучин долоон мянга, гурван зуун далан таван төгрөг наян мөнгө/ төгрөг, Б.Ж //-аас 33437375,80 /гучин гурван сая дөрвөн зуун гучин долоон мянга, гурван зуун далан таван төгрөг наян мөнгө/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-ийн Дундговь салбарт олгож,

3.2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч Ц.Ө, Б.Ж нар нь 66874751,59 /жаран зургаан сая найман зуун далан дөрвөн мянга долоон зуун тавин нэгэн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө /Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг 9-р байр, 37 тоот орон сууц, ДУЭ 90-.. дугаартай beiben маркийн зүтгүүр, ТЧ 90-.. дугаартай jidong chenege маркийн чиргүүл, зурагт 1 ш, хөлдөөгч 1 ш, мөнгөн аяга 8ш, бараа материал /-үүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж,

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492323, 75 /дөрвөн зуун ерэн хоёр мянга гурван зуун хорин гурван төгрөг далан таван мөнгө/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 492323, 75 /дөрвөн зуун ерэн хоёр мянга гурван зуун хорин гурван төгрөг далан таван мөнгө/- ийг гаргуулж нэхэмжлэгч талд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ц.Ө, Б.Ж нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 139/ШШ2019/00...дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч бид шүүхийн шийдвэрийг 2023 оны 01 сарын 10-ны өдөр гардаж авсан тул энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

Шүүхийн шийдвэрээр хариуцагч Ц.Өаас 33.437.375,80 төгрөгийг. Б Жаас 33.437.375,80 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-ны Дундговь салбарт олгохоор шийдвэрлэсэн байна.

Анх 2018 онд манай хүргэний танил гэх Б.Ц гэх хүн банкин дээр очоод гарын үсэг зураад өгөөч гэсний дагуу бид хоёр учир байдлыг нь ч ойлгохгүй зээлийн гэрээнд гарын үсэг зураад, зээлсэн 60 сая төгрөгийг Б.Ц гэх хүн бүгдийг авсан. Б. Ц нь та нар энэ зээлээс нэг ч төгрөг төлөхгүй, би өөрөө бүгдийг төлнө. Санаа зоволтгүй, би өөрөө банканд ажилладаг гэсэн болохоор бид хоёр итгээд л орхисон Тухайн үед Б Цыг таньдаг ч үгүй байсан. Гэтэл энэ бүх зээлийг бид хоёроор төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээл авч өгсөн. Тэр хүнд итгэсэн нь бидний буруу. Үндсэндээ бол Б.Ц нь биднийг залилж, хуурч мэхэлсэн байна.

Тнаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа: зээлийн төлбөр гаргуулах. Төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч Ц.Ө, Б.Ж нар нь 66..874.751,59 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байрны 37 тоот орон сууц. ДУЭ90-.. дугаартай beiben маркийн зүтгүүр, ТЧ 90-.. дугаартай Jidong chenege маркийн чиргүүл ... зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Барьцаалсан эдгээр хөрөнгө бол бид хоёрын хөрөнгө биш, чиргүүл, машин хоёр нь Цынх байсан. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлээс уншихад зээлийн барьцаанд тавигдсан ДУЭ90-.. дугаартай beiben маркийн зүтгүүр, ТЧ 90-.. дугаартай Jidong chenege маркийн чиргүүл зэрэг банкны барьцаанд байхгүй гэсэн утгатай зүйл ярьсан байна. Анх бол чиргүүл, машин хоёрыг бид хоёрын нэр дээр шилжүүлээд барьцаанд тавьсан. Яагаад бидэнд мэдэгдэлгүйгээр барьцаанаас чөлөөлөгдсөнийг мэдэхгүй. Энэ бол бол банк болон Б.Ц нарын хооронд явагдсан хууль бус ажиллагаа ажиллагаа гэж ойлгож байна.

Бид хоёр хөдөө цөөхөн малтай байж байгаад төвд орж ирсэн, ямар зориулалттай зээл авч байгааг ч ойлгоогүй, гэтэл зээлийн гэрээний шүүхэд ирсэн хувийг уншиж үзэхэд зээлийг “ газрын тээвэр болон хийн хоолойн тээвэр” зориулалтаар олгосон байна Бид хоёр шиг ядарсан хүмүүс ийм бизнес хийж чадахгүй, ийм зориулалтаар ийм их мөнгөний зээл олгох боломжгүй гэдгийг банк анхнаасаа мэдэж байсан. Анхнаасаа банк, Б.Ц нар хуйвалдаж ийм зээл бидний нэр дээр гаргасан зохион байгуулалттай ажил байсан байна. Одоо болохоор банк бид хоёроос зээлийг нэхээд байгаад гомдолтой байна. Б.Ц авсан гэдгийг банк анхнаасаа мэдэж байсан Зээлийн барьцаанд тавьсан зүтгүүр, чиргүүл хоёрыг банк яагаад бидэнд мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанаас чөлөөлөв. Банк үүнд өөрөө хариуцлага үүрэх ёстой.

Анхан  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ  хэрэг  оролцогч бидний эрхийг зөрчсөн хэргийн материал танилцуулаагүй, өмгөөлөгч авах эрхийг ойлгуулаагүй. Шүүх хуралдаанд оролцох эрхээр хангалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймээс Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 139/ШШ2019/00.. дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 2019 оны 10 сарын 02-ны өдөр эдгээр хүмүүст хариу тайлбар гардуулсан. 2019 оны 10 сарын 02-ны өдөр 11 сарын 07-ны өдөр шүүх хуралдаанд болох талаар мэдэгдсэн. Өөрсдийн хариуцлагагүйгээс ийм зүйл болсон гэв.

6. Хариуцагч Б.Ж  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж гомдол гаргасан. Гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

7. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 460 дугаартай шийдвэр нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ зээлийг Ц.Ө, Б.Ж нарт олгосон нь тодорхойгүй. Банкны ажилтан байсан Ц иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан төөрөгдөлд оруулж байгаад залилсан. Шүүхэд 3 өгүүлбэр нийлүүлээд хэлж чадахгүй хүн 60 сая төгрөг авч чадахгүй. Энэ мөнгийг Цд олгосон. Зээлийн эргэн төлөлтийг Ц мөн хийж байсан. Зээлийн худалдах худалдан авах гэрээ байгаа боловч Б гэдэг компани дээр байгаа. Энэ машин өмнө нь Г ХХК-ийн хэрэгт явж байсан машин байна. Бичиг үсгийн чадваргүйгээс эрх, үүрэгтэйгээ ч танилцаагүй. Шүүхийн шийдвэр бодит байдал дээр үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй байна. Тиймээс анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

                        Дундговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанд Тны Дундговь салбарын нэхэмжлэлтэй Ц.Ө, Б.Ж нарт холбогдох зээлийн төлбөрийн үлдэгдэл 66874751,59 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд гаргасан сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 139/ШШ2019/00.. тоот шийдвэрийг хариуцагч нарын гомдлоо хянан үзэв.

Шүүхийн энэхүү шийдвэр нь хэрэг маргааныг нотлох баримтад тулгуурлан бодитой эргэлзээгүй байдлаар үнэлж шийдвэрлэх зарчимд харшилсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж гарсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

            Шүүх шийдвэртээ хариуцагч нар нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлж үүргээ биелүүлээгүй, шүүхэд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж дурдан хэргийг шийдвэрлэсэн. Хэдийгээр хариуцагч нар шүүхийн шаардлагыг үл биелүүлсэн тухай шүүх шийдвэртээ дурдсан ч энэ нь тодорхой биш байна. Тухайлбал хариуцагч Б.Жд шүүх хуралдааны тов мэдэгдсэн болон шүүх хуралдаанд дуудсан баримт байхгүй байна.

Мөн шүүхээс хэргийн оролцогч нарт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн материалыг танилцуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх боломжийг хангах үүргээ огт хэрэгжүүлээгүй байжээ.

Хэдийгээр хариуцагч нарыг шүүх дуудсан боловч ирээгүй гэж байгаа ч шүүхийн мэдэгдэх хуудсыг хэрхэн яаж хүргүүлсэн нь тодорхойгүй, хариуцагч Б.Жд шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн тухай баримтгүй байх бөгөөд хариуцагч ирээгүй тохиолдолд шүүх хэргийг эзгүйгээр шийдвэрлэж болохоос гадна хэргийн нөхцөл байдал, нэхэмжилсэн төлбөрийн хэмжээ өндөр бөгөөд хариуцагч нарын материаллаг нөхцөл байдалд нөлөө үзүүлэх эрсдэл зэргийг харгалзан албадан ирүүлж шийдвэрлэж болохыг хуульд заасан байгааг анхаарах ёстой.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн эдлэх эрхийг ноцтой зөрчиж гарсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

Хэргийн оролцогч, зохигчдын хуульд заасан эрхийг эдлүүлэх болон шүүх шийдвэрээ талуудад хүргүүлэн давж заалдах эрхийг нь эдлүүлэх талаар хуулийн заалтууд ноцтой зөрчигдсөн бөгөөд энэ үндэслэлээр гомдол гаргах хугацааг анхан шатны шүүх сэргээж эрх ашгийг нь хангах боломж олгосныг давж заалдах шатны шүүх буруутгах үндэслэлгүй гэж үзэж хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2019/0... тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  58 зүйлийн 58 3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж  заалдах  шатны  шүүхийн  магадлалд  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ                                  Ц.О

 

                             ШҮҮГЧИД                                   З.Т

 

                                                                      Ш.Т