| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Гантуяа |
| Хэргийн индекс | 158/2016/0029/З |
| Дугаар | 0027 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 0027
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа би Булган аймгийн Булган сумын иргэн Ц.Дуламсүрэнгээс тус аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Тэтгэвэр зогсоосон үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэвэр зогсоосон үеэс нь нөхөн олгохыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 158/2016/0029/3 дугаарын индекстэй захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дуламсүрэнгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2011 онд тархинд цус харвалт өгч мэдрэлийн эмчийн байнгын хяналтанд орж, тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгон авахаар болж тахир дутуугийн тэтгэврээ цуцлуулан өндөр насны тэтгэвэр авч байтал миний тэтгэврийг Нийгмийн даатгалын хэлтсийн дотоод хяналт шалгалтаар зогсоосон гээд одоог хүртэл хохироож байна.
Миний бие Булган аймгийн Нигймийн даатгалын хэлтэст өргөдөл гаргахад тус байгууллага 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/396 дугаарын албан бичгээр хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан талаар ажилд орсон гарсан тушаалуудаа олоод ирвэл тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжтой гэсэн хариу өгсний дагуу 1985-1989 онд ажилд орсон гарсан тушаалуудаа аймгийн Архиваас шүүлгэж аваад 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргаж бүх тушаал материалуудаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл тэтгэврийг маань олгоогүй, Гомдлын шаардлагын зөвлөлөөр хэлэлцэх бүрэлдэхүүн байхгүй гэсээр өдийг хүрлээ.
Иймд Булган аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр зогсоосон үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг зогсоосон шийдвэрийг хүчингүй болгож, миний тэтгэврийг зогсоосон үеэс нь нөхөн олгохыг Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Булган аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Булган аймгийн Булган сумын иргэн Цэндийн Дуламсүрэн нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтэст хандан өндөр насны тэтгэврийг хөнгөлттэй нөхцөлөөр тогтоолгон 2016 оны 03 сард тэтгэврээ авсан байх ба нийгмийн даатгалын дотоод хяналтаар ажилд орсон гарсан тушаалууд дутуу гэсэн үндэслэлээр тэтгэврийг үргэлжлүүлэн олгоогүй байна. Тус хэлтэс манайд ирүүлсэн тушаал шийдвэрийг үндэслэн аймгийн гомдлын шаардлагын зөвлөлөөр оруулан хэлэлцүүлэхээр болоод зөвлөлийн бүрэлдэхүүнд оролцдог хүмүүсийн ажлын цаг заваас болж өдийг хүртэл шийдвэрлээгүй байна. Тэтгэвэрийг үргэлжлүүлэн олгохоор бол 3 сараас хойш тэтгэврийг нөхөн олгох болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Булган сумын иргэн Ц.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй “Тэтгэвэр зогсоосон үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийг зогсоосон үеэс нь нөхөн гаргаж олгохыг Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийн материалтай нэхэмжлэгч Ц.Дуламсүрэнг байлцуулан танилцлаа.
Нэхэмжлэгч Ц.Дуламсүрэн нь
8. Нийгмийн даатгалын дэвтэрийн бичилтээрээ 1 жилийн дараа буюу 2012 оны 03, 04, 05 сар, 11, 12 сар бүтэн, 2013 онд 01-12 дугаар саруудад бүтэн /1 жил 5 сар/ ажилласан тухай бүх тушаалууд, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр бүх материалуудаа эх хувиар нь гаргаж ирүүлсэнтэй танилцаад улсад ажилласан жилийг нь тооцоолоод үзэхэд 27 жил 5 сар байгаагаас нөхцөлд ажилласан жил нь 12 жил 3 сар болж нөхцөлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгох шаардлагыг хангаж байна.
Ц.Дуламсүрэнгийн өндөр насны тэтгэвэр зогсоосон шалтгаан нь хөдөлмөрийн дэвтрийг норгож, зарим бичвэр нь уншигдахааргүй болсон, зарим тушаалын огноо засвартай зэрэг байсан тул бүх тушаал, шийдвэрүүдийг архивын лавлагаагаар болон эх хувиар нь баталгаажуулсан баримтанд үзлэг хийж, хянаж үзээд тэтгэврийг нь үргэлжлүүлэн олгох боломжтой гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Булган аймгийн Булган сумын иргэн Ц.Дуламсүрэн нь тус аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Тэтгэвэр зогсоосон үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэвэр зогсоосон үеэс нь нөхөн олгохыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь “Ц.Дуламсүрэнгийн өндөр насны тэтгэвэр зогсоосон шалтгаан нь хөдөлмөрийн дэвтрийг норгож, зарим бичвэр нь уншигдахааргүй болсон, зарим тушаалын огноо засвартай зэрэг байсан тул бүх тушаал, шийдвэрүүдийг архивын лавлагаагаар болон эх хувиар нь баталгаажуулсан баримтанд үзлэг хийж, хянаж үзээд тэтгэврийг нь үргэлжлүүлэн олгох боломжтой гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбараа бичиж ирүүлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0029/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Булган аймгийн булган сумын иргэн Ц.Дуламсүрэнгээс Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Тэтгэвэр зогсоосон үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэвэр зогсоосон үеэс нь нөхөн олгохыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0029/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.
ШҮҮГЧ Г.ГАНТУЯА