Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 00163

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд    

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч  А.Хандмаа

Иргэдийн төлөөлөгч Б.Долгор нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Эд холбогдох 1832000000137 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1963 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Мандал сумын Тарни 8 дугаар баг, Хургалаг гэдэг газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 4 удаагийн шийтгэлтэй

-2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харглзсан

-2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар

- 2012 оны 03 дугаар сарын 06-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын баривчлах ялаар

- 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чойнжуурын Э.   /РД: МЗ63071739/

 

Шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 06 цагийн орчимд  Сэлэнгэ аймаг Мандал сумын Тарни 8 дугаар баг, Худгийн задгай гэх газар байрлах хохирогч Н.Агийн зуны амбаарт хохирогч Н.Агтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний хэвлий тус газарт хутгаар нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Эын өгсөн ….  2018 оны 11 дүгээр сарын 01-ний орой би Түнхэлээс ирээд Агийн гэрт орж архи хувааж уусан. Тэгээд намайг цохиод авахаар нь чи чинь зүгээр байдаг байсан байж яачаад байгаа юм бэ гээд ширээн дээр байсан хутга аваад гэдэс рүү нэг удаа хатгасан. Тэгээд би тэднийхээс гараад явчихсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Н.Гзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ....… Талийгаач Ц.Аг нь миний төрсөн ах байгаа юм миний төрсөн эх Дамдинжавын Найдансүрэн нь манай аав Д.Өвгөнхүүтэй гэр бүл болохоос өмнө Боря гэх хүнтэй амьдарч байсан юм байна лээ тэр хугацаанд Ц.Аг ах төрсөн. Өөрөөр хэлбэл: Ц.Аг ах бид хоёр эх нэг, эцэг ондоо хүмүүс байгаа юм... 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө чимэдцэрэн эгч манай аав Д.Өвгөнхүүд Аг ахыг нас барсан талаар хэлсэн юм байна лээ. Тэгээд бид нар мэдээд Зүүнхараад 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ирсэн юм.... 1990 онд хамгийн анх Сэлэнгэ гэх эмэгтэйтэй гэр бүл болж байсан санагдаж байна тэгээд салсан гэсэн үр хүүхдүүд нь хаана явдгийг мэдэхгүй байна. Зан байдлын хувьд Ц.Аг ах маань хүнд их тусархуу ялангуяа настай хүнд их тусархуу өөрөө багадаа 2 хөгшинтэй цуг байсан болохоор тийм байдаг байх төлөв даруу үг дуу цөөнтэй хүн юм... оршуулгын зардалд үндсэндээ 3 сая орчим төгрөг гарсан байхаа гэхдээ баримт хагас дутуу байгаа. Ахыгаа алдсандаа гомдолтой байна. Уг асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү. Нэхэмжлэх зүйлийн талаар 3 сая төгрөгний баримт гарсан гэхдээ нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /Хх-н 27-28 дугаар хуудас/

Гэрч Б.Гхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагийн үед ах Б.Агийн гэрт ороход хаалга нь онгорхой ах Аг орон дээрээ нас барсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би төрсөн дүү Б.Эрдэнэцогт руу өөрийнхөө утаснаас ярих гэж байх үед дүү Б.Эрдэнэцогт хашаан дотроо явж байхаар нь дуудаж хамт ирж ах Агийг ямар байдалтайг нь хараад гэрийнх нь хаалгыг хааж дүү Эрдэнэцогт Мандал сумын Цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн... Эхнэр хүүхэд урд нь байсан. Салаад их удаж байна. Эхнэр хүүхдүүд нь одоо хаана юу хийж байгааг нь мэдэхгүй гэх мэдүүлэг /Хх-н 36-37 дугаар хуудас/

Гэрч Н.Бхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... тэгээд бид хоёр харанхуй болохоос өмнө 253 дугаар точик руу гараад 19 цагийн орчимд ирээд та хаана очихийн гэсэн чинь Агийнд очно гэхээр нь би гэрийнх нь гадаа очоод Аг ахыг дуудсан чинь гараад ирсэн. Тэгээд Э нөгөө Хараа архи, 2 литрийн монгол архиа аваад орсон. Би явах гэсэн чинь Аг ах талхнаас амсаад яв гэхээр нь амсаад явсан. Тэгээд би шууд Мтийнд очсон. Тэгсэн хажуу талд нь байдаг эгчийнх нь хоол хийж байхаар нь идчихээд харих гэсэн чинь Мт чи хоосон байшинд юу хийхэвдээ манайд хоноод яв гэхээр нь би зөвшөөрөөд унтаж амарсан. Тэгсэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05 цагийн орчимд Баатараа ах орж ирээд яг шартаж үхлээ архи байна уу орой эрт унтсан чинь нойр хүрдэггүй ээ гэж байсан. Тэгсэн төд удалгүй Э гаднаас орж ирээд миний унтаж байсан орон дээр суухдаа миний хөлөн дээр суучихсан. Тэгэхээр нь сэрээд хэвтэж байсан. Э ах намайг харчихаад өө энэ Бх юм уу гэж хэлсэн. Тэгээд Э ах суугаагаараа унтаж байсан. Тэгсэн гаднаас Баатараа ах орж ирээд Этай яриад шартаж үхлээ гэсэн чинь Э чамд архи байна уу гэсэн чинь Баатараа ах надад архи байсан бол би юу гэж ингэж явах юм надад юу байдаг юм гэсэн чинь Э нь би Агийг хатгасан удахгүй цагдаа нар ирэх байх шүү гэж хэлсэн чинь Баатараа нь худлаа яриад байгаарай би сая Агийнд ороод ирлээ тэгсэн чинь би баамаар байна гээд л байж байна ш дээ сонин юмаа гээд өнгөрсөн гэх мэдүүлэг /Хх-н 38-39 дүгээр хуудас/

Гэрч Б.Мтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө үүрээр 05 цагийн үед байх гэж бодож байна тухайн үед цаг хараагүй Бх бид хоёр манай гэрт унтаж байтал гаднаас Э орж ирсэн. Тэгэхээр нь би босч харчихаад хаа хүрч яваа юм гэсэн чинь Агийнхээс ирлээ би Агийг хутгаар хатгасан гэж ярьсан. Тэгэхээр нь би Эыг согтуу болохоор нь солиорч байгаа юм болов уу гэж бодоод тоохгүй унтаад өгсөн. Тэгээд 08 цагийн үед сэрээд харсан чинь манай гэрийн орон дээр Э суугаагаараа унтаж байсан. Бх босоод явсан байсан гэх мэдүүлэг /Хх-н 40 дүгээр хуудас/

Гэрч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн .... Тэгээд гараад Агийнд очъё гэж бодоод яваад очтол Агийн хаалга нь онгорхой байхаар нь яваад ортол Аг орон дээрээ хэвтэж байсан. Тэгсэн надаас тамхи байна уу ахаа гэхээр нь би надад тамхи байхгүй гэсэн чинь ахаа би яг баах гээд байна гэхээр нь би чи гарч бие засаач гэж хэлээд орны урд байсан хоосон архины шил хундага хоёрыг хараад хундагыг нь цааш дөхүүлж тавьчихаад гарч бие засаа гэж хэлчихээд эргээд Мтийнд яваад очсон чинь Э орж ирчихсэн сууж байсан. Тэгсэн намайг хараад архи байна уу гэхээр нь би надад архи байсан бол юу гэж ингэж явж байдаг юм гэж хэлсэн. Тэгсэн чинь Э би танай Агийг чинь хутгалчихсан шүү гэж хэлэхээр нь би худлаа яриад байгаач би сая Агтэй уулзаад ирлээ орон дотроо баалаа шээлээ гээд байж байна лээ гэж хэлсэн.... Намайг ороход Аг орон дээрээ хэвтчихсэн хөнжлөө дээгүүрээ бүтээчихсэн 2 гараа толгой дээрээ барьчихаад ахаа би яг бие засмаар байна гэж хэлсэн харсан чинь согтуу байхаар нь би гарч бие зас гэж хэлчихээд яваад өгсөн, тэр үед хутгалуулсан байж надад хэлсэн бол би эмнэлэг цагдаад мэдэгдээд туслахгүй юу даанч тэгж хэлээгүй болохоор би согтуудаа тэгж байгаа юм байх гэж бодсон гэх мэдүүлэг /Хх-н 42 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт № 63 ...... Дүгнэлт:

1.Амь хохирогч Ц.Агийн биед хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд хурц цус алдалт, нарийн гэдэс, чацархай, багана нуруунд зүсэгдсэн шарх, хамрын нуруу, зүүн хацар, баруун зүүн хөлийн шилбэнд зулгаралт, зүүн гарын алганы ар хэсэг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон.

2. Амь хохирогч Ц.Агийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд хурц цус алдалт, нарийн гэдэс, чацархай, багана нуруунд зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл юм. Хамрын нуруу, зүүн хацар, баруун зүүн хөлийн үилбэнд зулгаралт, зүүн гарын алганы ар хэсэг, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой хуучин гэмтэл юм.

3. Хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд хурц цус алдалт, нарийн гэдэс, чацархай, багана нуруунд зүсэгдсэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамрын нуруу, зүүн хацар, баруун зүүн хөлийн шилбэнд зулгаралт, зүүн гарын алганы ар хэсэг, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Амь хохирогч Ц.Аг нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас нарийн гэдэс зүсэгдэж, хэвлийн хөндийд хурц цус алдаж нас баржээ.

5. Амь хохирогч Ц.Агийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            6. Амь хохирогч Ц.Аг нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

            7. Амь хохирогч Ц.Агийн цус нь алийгаачийн цус О /I/ бүлгийн харьяалалтай байжээ гэх /Хх-н 59 дүгээр хуудас/

            Шинжээчийн дүгнэлт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр № 6348 ..... Дүгнэлт:

            1.Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй.

            2. Шинжилгээнд ирүүлсэн Ч.Эын гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

            3. Шинжилгээнд ирүүлсэн Ч.Эын гарын хээний дардас санд MN0002100181488 MN0033200048318 MN0000ШШГ02883, 80935 дугаарт Чойнжуурын Э нэрээр 4 удаа бүртгэгдсэн байна.

            4. Шинжилгээнд тэнцсэн Ч.Эын баруун гарын дунд хурууны дардас нь шинжээчийн 6349 дугаартай хэргийн 2018-4286-СЭЛ дугарын 1 ширхэг гарын мөртэй тохирч байна гэх /Хх-н 76 дугаар хуудас/

            Шинжээчийн дүгнэлт 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр № 11807 ...... Дүгнэлт:

            1.Шинжилгээнд ирүүлсэн Ч.Э 55 настай гэж хаягласан тариуртай цусанд 1,6 промилли спиртийн агууламж илрэв. А54347985 дугаартай хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй.

            2. Цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх /Хх-н 86 дугаар хуудас/

            Шинжээчийн дүгнэлт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 11808..... Дүгнэлт:

            1.Ч.Э гэж хаягласан цус нь O /I/ бүлгийн харьяалалтай байна гэх /Хх-н 88 дугаар хуудас/

            Шүүх сэтгэц эмгэг судлалын № 970 тоот дүгнэлтээс......

            1.Ч.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн эмгэггүй байсан байна, Ч.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийн учир холбогдолыг зөв ойлгож чадаж байсан байна.

            2.Ч.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.Эт албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.

            3.Ч.Э нь сэтгцийн эмчийн хяналтанд байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

            4.Ч.Э нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            5.Ч.Э нь хэрэг хариуцах чадвартай байна гэх /Хх-н 103-104 дүгээр  хуудас/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 5-17 дугаар хуудас/

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 23-25 дугаар хуудас/

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 60-67 дугаар хуудас/

            Сэлэнгэ аймаг Мандал сумын Тарни 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 117 дугаар хуудас/

            Ч.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 118  дугаар хуудас/

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Гзоос тус шүүхэд гаргасан шүүх хуралд оролцохгүй, гомдолтой байна, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 06 цагийн орчимд  Сэлэнгэ аймаг Мандал сумын Тарни 8 дугаар баг, Худгийн задгай гэх газар байрлах хохирогч Н.Агийн зуны амбаарт хохирогч Н.Агтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний хэвлий тус газарт хутгаар нэг удаа хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шардлага хангасан, хууль зөрчөөгүй, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт нь үндэслэл бүхий эргэлзээгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Ч.Эын хохирогч Ц.Агийг хутгалж амь насыг  хохироосон үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.

 

Шүүгдэгч Ч.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгч Ч.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан доод хэмжээний хорих ялаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Гз нь талийгаачийг оршуулах ёслолд 3 сая орчим төгрөгийн зардал гарсан үүнийг Ч.Эаас нэхэмжлэхгүй гэсэн болохоос шүүгдэгч Ч.Э нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах үндэслэлгүй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гз нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саравчтай малгай 1 ширхэг, тамхины иш 1 ширхэг, Хараа нэртэй 0.75 граммын архины шил 1 ширхэг, кока кола гэсэн бичигтэй 0.5 граммын 1 ширхэг ундааны савтай нэрмэл архи, 27.5 см урттай бор иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 290 секундын бичлэг бүхий CD-г хавтаст хэрэгт нь үлдээх, энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Эын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 47 хоногийг нь эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Чойнжуурын Эыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Эыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Эд оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлтттэй хорих байгууллагад элүүлэхээр тогтоосугай.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Эын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

           

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саравчтай малгай 1 ширхэг, тамхины иш 1 ширхэг, Хараа нэртэй 0.75 граммын архины шил 1 ширхэг, кока кола гэсэн бичигтэй 0.5 граммын 1 ширхэг ундааны савтай нэрмэл архи, 27.5 см урттай бор иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 290 секундын бичлэг бүхий CD-г хавтаст хэрэгт нь үлдээх, энэ хэргийн улмаас битүүмжилсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

           

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гз нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Эд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.ХЭРЛЭН

                        

             ШҮҮГЧИД                                  Б.АЛТАНЦЭЦЭГ 

                                                                                  

                                                                    Б.ЭРДЭНЭМӨНХ.