Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 203/МА2023/00022

 

 

 

 

“******* ******* ******* ХХК”-ийн

нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 143/ШШ2023/00124 дугаар *******тэй,

“******* ******* ******* ХХК”-ийн нэхэмжлэлтэй,

аймаг дахь ******* ******* ******* газарт хариуцагдах,

“******* *******” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамсран, М.Бат-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамсран, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 120/Ш32019/0...... дугаартай захирамжаар ******* Говийн ******* ХХК-с 71711711 төгрөг гаргуулан аймгийн *******ын хэлтэст олгуулахаар *******лэсэн. Уг *******ийг албадан ******* ажиллагааг аймаг дахь ******* ******* ******* газар хариуцан ******* ******* ажиллагаа явуулж байгаа.

Дээрх ******* ******* ажиллагааны хүрээнд аймаг, сум ......., .......... гудамж .......тоот хаягт байрлах ......... улсын дугаартай 375 м.кв талбайтай газар, ...... улсын дугаартай 150 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлох шаардлагатай гэж үзэн “******* эстимейт” ХХК-г шинжээчээр томилон тухайн хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгож “Хөрөнгийн үнэлгээний тайлан” гаргуулсан байна.

Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээнд хамрагдсан хөрөнгүүдийн зах зээлийн нийт үнэлгээг 327410000 төгрөг гэж дүгнэсэн байна. “******* эстимейт” ХХК-ийн гаргасан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-тай төлбөр төлөгч “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр танилцсан.

Хөрөнгийн үнэлгээний тайланг хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүйгээр хэт багаар тогтоосон, хөрөнгийг үнэлэх явцдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжийг зөрчсөн, ******* ******* ажиллагааны талуудын эрх, оролцоог хангаагүй, хөрөнгийн үнэлгээг гаргахдаа ашигласан гэх мэдээллийн эх үүсвэр тодорхойгүй, үнэлэгдэж байгаа хөрөнгийн өмчлөлийн байдлыг харгалзаагүй, үнэлэгдэж байгаа хөрөнгийн байршил, дэд бүтцэд холбогдох байдлыг үнэлгээнд харгалзан үзээгүй гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Төлбөр төлөгч болоод хөрөнгийн өмчлөгчийн зүгээс тухайн хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээ нь 600 000 000 төгрөгөөс багагүй байх ёстой.

Хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүйгээр хэт багаар тогтоосон нь төлбөр төлөгч болон хөрөнгийн өмчлөгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлнө. Жишээ нь: Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд хөрөнгийн зах зээлийн үнийг харьцуулалтын аргаар тогтоохдоо эрх бүхий этгээдээс гаргасан мэдээллийн санд тулгуурлах ёстой. Гэтэл цөөн тооны эх үүсвэр тодорхойгүй сошл орчны мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийсэн байна.

Иймд аймаг сум 2-р баг, Хан-Уул гудамж 16 тоот хаягт байрлах ......... улсын дугаартай 375 м.кв талбайтай газар, .......... улсын дугаартай 150 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон “******* *******” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгө үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тухайн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь ******* ******* ******* байгууллагын даалгаврын дагуу хөрөнгийг үнэлсэн байдаг. Хөрөнгийг үнэлэх явцад хөрөнгөө үнэлүүлж байгаа этгээдээс ямар нэгэн санал авах, хөрөнгийн үнэлгээг баталгаажуулахаас өмнө танилцах зэрэг эрхээр хангаагүй. Мөн хөрөнгийн үнэлгээнд эдгээр хөрөнгүүдтэй жишиж зах зээлийн үнэлгээг нь тогтоолоо гэж заасан байгаа боловч тухайн жишсэн гээд байгаа мэдээлэл нь хаанаас гарч ирсэн, ямар эх сурвалжаар мэдээллээ нотолж байгаа гэдэг нь байхгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийг тогтоохдоо баталгаажсан мэдээллийн нэгдсэн сангаас мэдээллээ авна. Мэдээллээ ямар шинжээрээ тухайн хөрөнгүүдтэй ижил төстэй, ямар шинжээрээ ялгаатай, ямар ижил шинжийг нь харгалзан үзэж үүнтэй жишиж энэ үнэлгээг тогтоосон бэ гэдэг нь тодорхойгүй. Фэйсбүүк болон зарын сайт дахь мэдээллүүдийг авсан тохиолдолд тухайн хөрөнгүүд нь энэ үнээрээ худалдан борлуулагдсан эсэх, энэ нь баталгаатай зарын мэдээллийн сайт мөн эсэхийг нотлох баримт байхгүй. Юутай жишээд байгаа нь тодорхойгүй байгаа нь энэ хөрөнгийн үнэлгээг хэт багаар тооцох үндэслэл гэж үзэж байна. Тийм учраас дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй байгаа учраас өмнө нь гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамсран, М.Бат-Эрдэнэ нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамсран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 120/Ш32019/01......дугаар *******ээр "******* ******* *******” ХХК-аас 71711771 төгрөгийг гаргуулж аймгийн *******ын хэлтэст олгохоор *******лэсэн.

Дээрх шүүхийн *******тэй ******* баримт бичгийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч бүртгэлийн .........дугаар олгон ******* ******* ажиллагааг эхлүүлсэн. Гүйцэтгэх баримт бичгийг харьяаллын дагуу .....дугаар тойргийн ******* гүйцэтгэгчид хуваарилан ******* ******* ажиллагаа явагдаж байна.

******* *******ийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгч хугацаа тогтоосон боловч биелүүлээгүй. "******* ******* *******” ХХК-ний нэр дээр хөрөнгө байгаа эсэхийг тодруулахаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ....... дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ....... дугаартай албан бичгүүдээр хандахад нэр дээр нь ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй гэсэн хариу ирсэн.

******* ******* ******* тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь ******* баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу *******лэнэ”, гэж, мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцна” гэж тус тус заасны дагуу "******* ******* *******" ХХК-ний үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.гийн нэр дээр бүртгэлтэй аймаг, Да....... ........ бүртгэлийн дугаартай газар, ....... бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ........дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1......... дугаартай хураах тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр авагч талаас харилцан тохиролцохгүй шинжээчээр үнэлүүлэх санал гаргасан. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатад саналыг танилцуулж, үнэлгээг ямар газраар хийлгэх тухай санал асуухад санал гаргаагүй.

Иймд ******* ******* ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “*******- Эстимэйт” ХХКомпанийг шинжээчээр томилсон.

******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХКомпани дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 327,410,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг талуудад 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ....... дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “ Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн барилгын бүтэц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтад орсон он, гадна, тохижилт, байршилтай ойролцоо худалдахаар зарлагдаж байгаа байрнуудтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Иргэний хэрэг хянан *******лэх  тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч. гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нар шинжээчийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн болохыг баримтаар нотлоогүй байна. Иймд үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

аймгийн ******* ******* ******* газраас шинжээч томилуулах тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээ хийлгэх шинжээч томилсон. Шийдвэр гүйцэтгэгч даалгавар хүргүүлэх эрхгүй байдаг. Тиймээс шинжээч томилох тогтоолоор хөрөнгийг үнэлж явдаг.

аймгийн сумын 2 дугаар баг, ......... тоот хаягт байрлах газар, үл хөдлөх хөрөнгийг үнэлэхэд шинжээч томилох зайлшгүй шаардлага үүссэн учраас “******* *******” ХХК-г томилж хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулсан.

Шийдвэр ******* ажиллагаанд талуудын эрхийг хангаагүй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Шинжээч томилохоосоо өмнө төлбөр төлөгч, төлбөр авагч талуудаас хүсэлтийг нь бичгээр гаргаж авсан. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхбаттай биечлэн уулзсан.

Манай ******* ******* ******* албанаас зарлагдсан 13 үнэлгээний эрхтэй компани байдаг. Энэхүү жагсаалтыг талуудад танилцуулж, хөрөнгө үнэлж байгаа дээр гаргах санал, хүсэлт байна уу? гэж асуусан. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхбатаас асуухад хөрөнгө үнэлгээ томилоход ямар нэгэн байдлаар гомдол, санал байхгүй гэсэн тайлбар өгч, гарын үсгээ зурсан байдаг. Нөгөө тал болох талбар авагч аймгийн татварын хэлтсээс хөрөнгө үнэлгээтэй холбоотой гомдол, санал байна уу?,

Одоо энэ хөрөнгийн битүүмжлэх ажиллагаа явагдаж байна. Үнэлгээний саналаа ирүүлнэ үү гэхэд хөрөнгө үнэлгээний санал байхгүй. ******* ******* ******* газраар шинжээчээ томилуулаад явъя гэсэн санал өгсөн.

Талуудын эрх, үүргийг нь хангах зорилгоор ямар хөрөнгө үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэх, ямар санал байгаа талаар тайлбар бичүүлж, баталгаажуулсан. Мөн талуудаас үнийн саналыг бичгээр гаргаж авсан.

******* ******* ******* тухай хуульд хөрөнгө үнэлгээг хөрөнгө хураасны дараа талуудаас тайлбар, нотолгоо, хөрөнгийн үнийн саналыг бичгээр эсвэл амаар авна. 2 тал хоорондоо харилцан тохиролцож хөрөнгө үнэлгээ дээрээ зөвшилцсөн тохиолдолд шинжээч томилохгүйгээр явж болдог.

Гэтэл талууд хөрөнгө үнэлгээ, үнийн санал дээрээ санал нийлээгүй учраас ******* ******* ажиллагаа цааш явагдах шаардлагатай. Энэ шаардлагынхаа хүрээнд “******* *******” ХХК-г томилсон. “******* *******” ХХК-г томилох болсон шалтгаан нь аймаг дахь ******* ******* ******* газар нь шүүхийн ******* ******* албаны шууд харьяанд байдаг.

Шийдвэр ******* албанаас тендер зарлаж 13 хуулийн этгээд, компанийг зөвшөөрсөн байдаг. Үүнд “ " компани “******* *******” ХХК зэрэг 13 төрлийн үнэлгээний компани байгаа. Эдгээр компани руу хүсэлт явуулдаг. Тухайлбал, аймгийн хэмжээнд томоохон үйл ажиллагаа явуулж байгаа “ ” ХХК-руу үүн дээр хөрөнгө үнэлгээ гаргах боломжтой юу гэхэд аймагт байдаг хөрөнгө үнэлгээчин нь хийх боломжгүй, заавал багаараа үнэлгээ хийх боломжтой гэсэн хариу өгсөн.

Нэгэнтээ аймаг дээр байдаг хөрөнгө үнэлэх боломжтой ганц компани нь " Билгүүн" ХХК. Гэтэл энэ компаниас багаараа буюу хотоос хүн ирэхээр болсон учраас бид нар бусад хөрөнгө үнэлгээний компаниудтай холбогдож, лавлаад зардлын хувьд бага байхаар хамгийн боломжит нөхцөлүүдийг санал болгосон нь "******* *******" гэх компанийн үнэлгээчин Гантулга гэх хүнээр хөрөнгө үнэлгээгээ хийлгэхээр дуудаж авчирсан.

Тэгээд хөрөнгө үнэлгээг хийлгэхдээ тогтоосон хаягийн дагуу метр квадрат хэмжилтийг нь хийлгээд явсан.

“******* *******” компаний хөрөнгө үнэлгээний тайланг гуравдагч этгээд нь өөрөө хамгаалах байх. Хөрөнгийн хувьд 327 410 000 төгрөг болсон нь зах зээлийн үнэ ханштай таарсан үнэ гэж бодож байна. Учир нь би өөрийн биеэр тухайн хөрөнгөн дээр очиж үзсэн. Цэвэр бохиртой холбогдох боломжгүй, нэг өрөөнд нь хүн амьдрах боломжгүй, засвар хийгдээгүй. Зочны өрөөнд нь шууд үнэлгээ хийх боломжгүй. Энэ нь 2 давхар объект боловч одоогоор дэлгүүрийн хэсэг, гал зуухны хэсэг гэсэн 2 хэсэгт нь хүн амьдарч байгаа. 2 давхарт нь хүн амьдрах боломжгүй, завсар үйлчилгээ нь дутуу хийгдсэн байдалтай байгаа. Нэг давхрын зочны өрөө нь үер усны улмаас эвдрээд одоогоор хүн амьдрах боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Энэ хөрөнгө үнэлгээг хийлгэхэд ийм нөхцөл байдалтай байсан. Тэгээд үнэлгээ хийлгэсэн.

Үнэлгээ гэдэг нь тухайн зах зээлийн үнэ ханш тэр үнэлгээ, хэмжилт хийсэн өдөрт нь ямар байх вэ гэдгээс шалтгаалж гаргадаг. Тиймээс нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр төлбөр төлөгч буюу хөрөнгийн өмчлөгчийн зүгээс тухайн хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээнд 600 000 000 төгрөгөөс багагүй байх ёстой гэсэн байдаг.

Нэхэмжлэгч тал буюу төлбөр төлөгч тал ганцаархнаа энэ хөрөнгийг 600 000 000 төгрөг гэж үзэхгүй. Заавал зах зээлийн үнэ ханш бодитойгоор байх ёстой. Объектын байршлын хувьд А зэрэглэлийн бүсэд байдаг учраас үнэ цэнэтэй хөрөнгө мөн үү гэвэл мөн. Гэхдээ тухайн газар дээр маргаантай асуудал байгаа.

Газрыг нь харахад 0.7 га юм шиг боловч тэр газар нь байшингийнхаа урд талаар таслагдаад, газрын метр квадрат, хэмжээ нь дутуу байдаг. Газрынх нь хэмжээ 375 метр квадрат. Цаашид тэр газрыг ашиглахад хүндрэлтэй. Тэр байшинг нурааж эсвэл өөрчлөлт оруулах шаардлагатай. ******* үнэлгээний тайлан нь тухайн үеийн зах зээлийн ханшаа барьж гарсан гэж үзэж байна.

Талуудын эрх ашиг оролцоог бид нар тодорхой хэмжээгээр хангасан. Төлбөр төлөгчийг байнга дуудсан. Ялангуяа үүсгэн байгуулагч нарыг дуудаж байсан. ******* битүүмжлэх ******* ******* ажиллагаа явагдах үндэслэл нь үүсгэн байгуулагч гэх хүн бид нартай утсаар холбогдоод наад хөрөнгөө хурдан зарчих гэх зүйлийг удаа дараа хэлж байсан.

Одоо энэ объект дээр очихоор гэх хүн байдаг. Тэр хүн энэ хөрөнгөө хурдан зараад төлбөрөө барагдуул гэх зүйлийг удаа дараа тавьж байсан. Тэр нь ******* гүйцэтгэгчийн тэмдэглэл болон холбогдох зүйлүүдээр баталгаажсан байдаг. Тийм учраас бид нар хөрөнгийн үнэлгээ тогтоогоод явсан гэжээ.

  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

******* ******* ******* тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар “******* *******” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* Ундрага ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймаг дахь ******* ******* ******* газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Ундрага ХХК-д олгож,

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 143/Ш32023/000....... дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1,2,3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, энэ тухай аймаг дахь ******* ******* ******* газарт мэдэгдэж *******лэжээ.

Хариуцагч аймаг дахь ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Эрдэнэ, Д.Жамсран нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо:  

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 120/Ш32019/0..... дугаар *******ээр "******* ******* *******” ХХК-аас 71711771 төгрөгийг гаргуулж аймгийн *******ын хэлтэст олгохоор *******лэсэн. Дээрх шүүхийн *******тэй ******* баримт бичгийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч бүртгэлийн 19160256 дугаар олгон ******* ******* ажиллагааг эхлүүлсэн. Гүйцэтгэх баримт бичгийг харьяаллын дагуу ******* ******* ажиллагаа явагдаж байсан.

******* ******* ******* тухай хуулийн 13 дугаар зүйлд ******* ******* ******* ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ гэж заасны дагуу шинжээчид эрх, үүрэг танилцуулж, ******* гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шинжээчид эрх, үүрэг танилцуулж, тэмдэглэлээр баталгаажуулсан бөгөөд ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нотлох баримтаар тэмдэглэлийг хэрэгт өгсөөр байтал, шүүхээс эрх, үүрэг танилцуулаагүй гэж үзэж, хөрөнгө үнэлгээг хүчингүй болгож *******лэсэн.

******* ******* ******* тухай хуульд заасны дагуу талуудаас үнийн санал ирүүлсэн бөгөөд энэ тухай тэмдэглэлээр баталгаажуулсан. Талууд хөрөнгө үнэлгээ хийлгэх тухай зөвшилцөлд хүргэх талаар мэдэгдсэн боловч үнийн санал дээр талууд тохиролцоогүй болно. Ийм хуульд заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулсан болно. ******* үнэлгээг хуулийн дагуу явуулсан. Хөрөнгийн үнэлгээ зах зээлийн бодитой үнэлгээ тогтоосон гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхэд хандаж байна.

Мөн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 143/ШШ2023/00....... дугаартай *******ийг гаргахдаа талуудаас олгогдсон нотлох баримтын хүрээнд гаргаагүй, хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтыг шаардаж, ******* гаргасан гэж үзэж байна.

Иймд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 143/ШШ2023/00..... дугаартай *******ийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамсран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн *******ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

          Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу ******* ******* ******* ХХК”-ийн нэхэмжлэлтэй, аймаг дахь ******* ******* ******* газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч “******* ******* ******* ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат “******* *******” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамсран, М.Бат-Эрдэнэ нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх ******* ******* ******* тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар “******* *******” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож *******лэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамсран, М.Бат-Эрдэнэ нар эс зөвшөөрч “*******ийг хүчингүй болгох тухай” давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болгосон “******* *******” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар дүгнэлт хийгээгүй хэргийг *******лэсэн, шүүхийн ******* нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд *******ийг хүчингүй болгож, хэргийг дахин *******лүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 143/ШШ2023/00..... дугаар *******ийг хүчингүй болгож, хэргийг дахин *******лүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар аймаг дахь ******* ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан *******лэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан *******лэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн *******т нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ГЭРЭЛМАА

                              ШҮҮГЧИД                                      Л.НЯМДОРЖ

                                                                                     Г.ТЭГШСУУРЬ