| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 101/2015/09103/и |
| Дугаар | 1275 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 1275
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/04068 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 492.690.081.57 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, ХХХХХ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банк “ХХ” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 633 тоот зээл барьцааны гэрээгээр 500 000 000 төгрөгийг 96 сарын хугацаатай, сарын 0.67 хувийн хүүтэй зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай ХХХХХХХХХ гэрчилгээний дугаартай ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХХ тоот 1512 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга доторх тавилга эд хогшлын хамт, нэгж талбарын ХХХХХХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХ гэрчилгээний дугаартай ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХХ тоот 3.500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, ХХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай ХХХХХХХХХ гэрчилгээний дугаартай ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХ тоотод байрлалтай 640 м.кв талбайтай 2 давхар барилга эд хогшлын хамт, ХХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай, ХХХХХХХХ гэрчилгээний дугаартай ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХ тоотод байрлалтай 363 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, ХХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай, ХХХХХХХХХ гэрчилгээний дугаартай ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХ тоотод байрлалтай 85 м.кв талбайтай 4 өрөө орон сууц эд хогшлын хамт зэргийг барьцаалсан. Тус компаний 633 тоот зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дуусна. “ХХ” ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд 633 тоот зээлийн гэрээний төлбөрт зээлийн хүү 80 231 076,48 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 60 004 913,52 төгрөг, нийт 140 235 990 төгрөг төлсөн байна.
Иймд “ХХ” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 633 тоот зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлаж байна. Барьцааны эд хөрөнгө болон бусад орлогоос зээлийн хүү 39 243 247,82 төгрөг, үндсэн зээл 439 995 086,48 төгрөг, нийт зээл, хүүний төлбөрт 479 238 334,3 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч тал өмгөөлөгч авах, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан зэрэг шалтгааны улмаас шүүх хурал хэд хэдэн удаа хойшлоод байгаа бөгөөд Х нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 633 тоот зээлийн гэрээний хүрээнд үндсэн зээл 439 995 086,48 төгрөг, үндсэн хүү 39 243 247,82 төгрөг байсныг 52 694 995,09 төгрөг болгож, 13 451 747,27 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж нийт 492 690 081,57 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж шаардлагаа тодруулж байна гэжээ.
Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХ” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж барилга, уул уурхайн хайгуул судалгаа, 2013 оноос АНУ-ын VERMEER корпорацийн тоосго, блокны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Монголд борлуулах эрхийг албан ёсоор авснаар ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороонд тоосгоны үйлдвэрлэл, худалдаа барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь 2012 оноос нэг ээлжиндээ 80-100 хүн хүлээж авах ахмадын сувилал, 60-80 жирэмсэн болон нярай хүүхэд хүлээн авах, сувилал барих төсөл боловсруулж эхний ээлжинд ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХ зоорийн давхартайгаа 4 давхар, 1850 м.кв ашигтай талбайтай амрагчид хүлээн авах 40 өрөө, эмч эмчилгээний 4 өрөө тус бүр ариун цэврийн өрөөтэй ажилчдын амрах өрөө 4, усан сан 1, бялдаржуулах танхим-1, гоо сайхан физик эмчилгээний өрөө 1, бариа заслын өрөө 1, 80-100 хүн зэрэг хооллох хоолны заалтай барилга барьсан. Одоогийн байдлаар уг төсөлд 2012 онд 726 333 961 төгрөг, 2013 онд 560 223 882 төгрөг, 2014 онд 129 442 157 төгрөг, нийт 1 416 000 000 төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. Тус компани нь 2012 оны 6 сард сувиллын барилгад оруулах санхүүжилт хүсэж Хинд хүсэлт гаргаснаар 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 663 тоот зээлийн гэрээ байгуулж, 500 000 000 төгрөгийн санхүүжилт авч 2012 онд хүлээгдэж байсан 180 000 000 төгрөгийн санхүүжилтийг хийж 2013 онд үлдэгдэл 320 000 000 төгрөгийг зориулалтын дагуу ашигласан. Одоо тус барилгын үйл явц 90-ээд хувьтай байгаа бөгөөд 200 000 000 төгрөгийн нэмэлт санхүүжилт орж ирэхийг хүлээж байгаа. Гэтэл Х нь 2020 онд дуусах байсан зээлийн гэрээг тус компанид мэдэгдэл өгөлгүйгээр дангаар цуцлан нэхэмжлэл гаргасан байна. Нэгэнт гэрээ цуцлагдсан учир анхны нэхэмжлэлийн шаардлага болох 479 238 334,3 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэгэнт гэрээ цуцлагдсан учир түүнээс хойш хүү шаардах эрх үүсэхгүй, мөн барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХХ” ХХК-иас 492 690 081,57 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хинд олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХХ” ХХК нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Хны барьцаанд байгаа:
1.ХХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай ХХХХХХХХХ гэрчилгээний дугаартай ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХХ тоот 1512 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга доторх тавилга эд хогшлын хамт,
2.нэгж талбарын ХХХХХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХ гэрчилгээний дугаартай ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХХ тоот 3.500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,
3.ХХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай ХХХХХХХХХ гэрчилгээний дугаартай ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ тоотод байрлалтай 640 м.кв талбайтай 2 давхар барилга эд хогшлын хамт,
4.ХХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай, ХХХХХХХХХ гэрчилгээний дугаартай ХХХХХХХХХ дүүргийн ХХ хороо, ХХ дүгээр гудамжны ХХХ тоотод байрлалтай 363 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар,
5.ХХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай, ХХХХХХХХХ гэрчилгээний дугаартай ХХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, Х байрны ХХ тоотод байрлалтай 85 м.кв талбайтай 4 өрөө орон сууц эд хогшлыг хуульХХХХХХХХХХХХХ д нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хнаас тэмдэгтийн хураамжид төлсөн 2 779 349 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 157 979 төгрөгийг буцааж, хариуцагч “ХХ” ХХК-иас 2 621 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хинд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус шүүхээс 2016 оны 101/ШШ2016/04068 дугаар шийдвэрийг гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй байх тул дараах үндэслэлээх энэхүү гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрт … Зээлийн гэрээг нэхэмжлэгч нэг талын санаачилгаар 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр цуцалсан талаар болон зээлийн төлбөрт 479 238 334 төгрөг төлөх талаар маргахгүй байгаа үйл баримт зохигчдын тайлбар…-аар нотлогдсон гэж дүгнэсэн атлаа гэрээ цуцалснаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү болох 13 451 747 төгрөгийг нэмж тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь гэрээг цуцлах гэдэг нь нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр үүргийн харилцааг цаашид дуусгавар болгоход чиглэгддэг бөгөөд цуцалснаас хойш эрх зүйн ямар нэгэн үр дагавар байдгүйгээрээ гэрээнээс татгалзахаас ялгаатай. Хны зүгээс нэхэмжлэл гаргах үедээ буюу 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор зээлийн гэрээг цуцалсан ба цуцлах хүртэлх гэрээний үүрэгт хэмээн 479 238 334 төгрөгийг нэхэмжилсэн байдаг.
Гэтэл анхан шатны шүүхээс гэрээг цуцалсны дараах хохирлыг оруулан тооцож байгаа нь Иргэний хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хэдийгээр банкнаас олгож байгаа зээлтэй холбоотой маргаанд тусгайлсан зохицуулалт байдаг боловч гэрээг нэг талын санаачилгаар цуцалсны үр дагаварыг зохицуулаагүй байдаг тул цуцлах, татгалзахтай холбоотой асуудлыг ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглэх нь зүйтэй билээ.
Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргаснаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн ажиллагаа явагддаг. Энэхүү ажиллагаа удаашралтай байх эсэх нь талуудаас хамааралтай бус хуулийн дагуу явагддаг тул үүнтэй холбоотойгоор хугацаа алдсаны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулж байгаа нь шударга бус юм.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 13 451 747 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүйгээс хэргийн үйл баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, талуудын хоорондох маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “ХХ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 479 238 334.3 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 13 451 747.27 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 479 238 334.3 төгрөгийг зөвшөөрч, гэрээг цуцласан тул нэмэгдүүлсэн 13 451 747.27 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч нь 500 000 000 төгрөгийг сарын 0.66 хувийн хүүтэй, 8 жилийн хугацаатай нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлд ХХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай ХХХХХХХХХ гэрчилгээний дугаартай ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХХ тоот 1512 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг доторх тавилга эд хогшлын хамт, нэгж талбарын ХХХХХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХ гэрчилгээний дугаартай ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХХ тоот 3.500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, ХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай ХХХХХХХХХ гэрчилгээний дугаартай ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо, Зүүн нарангийн ХХ дүгээр гудамжны ХХХ тоотод байрлалтай 640 м.кв талбайтай 2 давхар барилгыг эд хогшлын хамт, ХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай, ХХХХХХХХХ гэрчилгээний дугаартай ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо, ХХ дүгээр гудамжны ХХХ тоотод байрлалтай 363 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, ХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай, ХХХХХХХХХ гэрчилгээний дугаартай ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХХ тоотод байрлалтай 85 м.кв талбайтай 4 өрөө орон сууц эд хогшлыг тус тус барьцаалсан нь гэрээ, гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 16-24 дүгээр тал/
Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь сар бүр тодорхой хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасанд нийцжээ.
Хариуцагч нь 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл үндсэн зээлд 60 004 913.52 төгрөг, зээлийн хүүд 80 231 076.48 төгрөг, нийт 140 235 990 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, өөр төлбөр төлөөгүй талаар талууд маргаагүй байна. /хэргийн 110 дугаар тал/
Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон зээлийн үндсэн төлбөр төлөх хугацаа болоогүй байхад 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээг цуцлан, гэрээний зүйлийг буцаан шаардаж байна.
Иймээс хариуцагчийн хувьд зээлийн гэрээг цуцалсан өдөр буюу 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойших хугацааны зээлийн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсэхгүй юм. Харин зээлийн гэрээг цуцлах хүртэлх хугацааны хүү 39 243 247.82 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлага болох 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 13 451 747.27 төгрөгийг хариуцагчаас тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, үндсэн төлбөрийг хариуцагч төлж дуусах хугацаа болоогүй байх тул нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн үндсэн зээл 439 995 086.48 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 39 243 247.82 төгрөг, нийт 479 238 334.3 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 13 451 747.27 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.
Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэрийг “Х” гэж буруу бичснийг залруулах шаардлагатай байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/04068 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХХ” ХХК-иас 479 238 334.3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 451 747.27 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтын “2 621 400” гэснийг “2 554 141” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 300 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
С.ЭНХТӨР