Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 0028

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай    

      Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бүрнээ би, Рашаант сумын ИТХ-ын төлөөлөгч П.Хишигмаагаас Рашаант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Оюунбилэг/, ИТХ-ын дарга /Д.Одонсамбуу/, аймгийн Засаг дарга /З.Батзориг/ нарт холбогдуулан гаргасан “Рашаант сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдуулах тухай сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын хуурамчаар үйлдсэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаар тогтоол болон түүнээс хойш гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах, мөн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/92 дугаар аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, анхдугаар хуралдааныг дахин хуралдуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 158/2016/0025/З дугаарын индекстэй захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч ИТХ-ын төлөөлөгч П.Хишигмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Рашаант сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж 37 дугаартай тогтоолоор анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдуулах тов гаргасан. Гэтэл сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Оюунбилэг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хуурамч тогтоол гарган хуралдахаар болгосон байна.

     Иймд тус сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдуулах тухай сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын хуурамчаар үйлдсэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаар тогтоол болон түүнээс хойш гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах, мөн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/92 дугаар аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, анхдугаар хуралдааныг дахин хуралдуулж өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгч П.Хишигмаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Рашаант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Оюунбилэг/, ИТХ-ын дарга /Д.Одонсамбуу/, аймгийн Засаг дарга /З.Батзориг/ нарт холбогдуулан гаргасан “Рашаант сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдуулах тухай сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын хуурамчаар үйлдсэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаар тогтоол болон түүнээс хойш гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/92 дугаар аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, анхдугаар хуралдааныг дахин хуралдуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх..” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Рашаант сумын ИТХ-ын төлөөлөгч П.Хишигмаа нь Рашаант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Оюунбилэг/, ИТХ-ын дарга /Д.Одонсамбуу/, аймгийн Засаг дарга /З.Батзориг/ нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө”, 50 дугаар зүйлийн 50.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041400941 дугаарын дансанд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ХААН банкинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Рашаант сумын ИТХ-ын төлөөлөгч П.Хишигмаагийн нэхэмжлэлээсээ  татгалзсаныг баталж, Рашаант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Оюунбилэг/, ИТХ-ын дарга /Д.Одонсамбуу/, аймгийн Засаг дарга /З.Батзориг/ нарт холбогдуулан гаргасан “Рашаант сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдуулах тухай сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын хуурамчаар үйлдсэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаар тогтоол болон түүнээс хойш гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах, мөн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/92 дугаар аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, анхдугаар хуралдааныг дахин хуралдуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0025/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041400941 дугаарын дансанд дансанд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ХААН банкинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

     4. Захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

ШҮҮГЧ                                   Д.БҮРНЭЭ