Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 204/МА2023/00002 

 
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 145/ШШ2022/00560 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлтэй Т.О-ээс 6.. төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Т.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
            Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр *** ХХК-тай холбоотой иргэний хэргээр ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар, ******* аймгийн ******* дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэгчээр оролцох болсон. Тухайн үед би өмгөөлөгч Т.О-т эмчилгээ хийж байсан ба танил учраас өмгөөллийн туслалцаа хүсэхэд надад дээрх хэрэг дээр үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр тохиролцсон. Харин би шаардлагатай тохиолдолд бензин, хоол хүнсний мөнгө өгч байсан.
            Ингээд хоёр хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж дууссаны дараа миний бие ХХК-д холбогдох асуудалд төлбөр төлөгчөөр, Ө.М-т холбогдох асуудалд төлбөр авагчаар тогтоогдон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан. Энэ үед Т.О өөрийн дансанд ,, төгрөг Ө.М-аас аваад надтай ирж уулзахдаа *** ХХК-аас авах ёстой цалин, зарсан барааны урамшуулал, байрны түрээсийн мөнгө зэргийг Ө.Маас илүү гаргаж авсан гэхээр нь би ямар учиртай юм гэхэд бүх зүйл хуулийн дагуу гэж хэлсэн. Тэгээд ,, төгрөгийг ,, төгрөгөөр тэнцүү хувааж авъя, хоёр оюутан төгсгөх гээд мөнгөний хэрэг байна гэхээр нь би 6,, төгрөг өгөөд үлдэгдэл ,, төгрөгийг Т.О өөрийн данснаасаа шилжүүлэхдээ гүйлгээний утгыг шүүхийн шийдвэр гэсэн байсан. Энэ ,, төгрөгийг би хэрэглэж байсан.
            Гэтэл үүнээс хоёр сарын дараа шийдвэр гүйцэтгэх газраас миний дансыг битүүмжилсэн байхаар нь гайхаад шийдвэр гүйцэтгэх газартай уулзахад *** ХХК-иас шүүхийн шийдвэрийн үлдэгдэл ,, төгрөгийг надаас гаргуулахаар гүйцэтгэх хуудас бичигдэж ажиллагаа хийгдсэн байсан.
            Т.О нь Ө.М-аас гаргуулж *** ХХК-д өгөх байсан ,, төгрөгийг өөрийн дансаар аваад намайг хуурч илүү гаргаж авсан. Бүх юм хуулийн дагуу гэх зэргээр надад худал хэлж 6,, төгрөгийг өөрөө авсан байсан учир Т.О-тэй холбогдож нөгөө ,, төгрөг чинь *** ХХК-д өгөх ёстой төлбөр байсан байна, чи авсан 6,, төгрөгөө өг, би өөрийнхөө авсан ,, төгрөгийг өгөөд төлбөрөө төлнө гэсэн боловч хийх ёстой ажлаа хийсэн учир ажлынхаа хөлсийг чамаас авсан гэх зэргээр тайлбарлаж өгөхгүй байсан учир би зээл аваад ,, төгрөг шийдвэр гүйцэтгэх газарт өгөөд *** ХХК-ийн ,, төгрөгийг төлсөн.
            Өмгөөлөгч Т.О надад үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлнэ гээд өмгөөллийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ хийгээгүй. Мөн дээрх ,, төгрөгийг надад худал хэлж өөрөө 6,, төгрөгийг авсан тул Т.О-ээс 6,, төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
            2. Хариуцагчийн  тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн 2 иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус тус оролцсон. Аль аль нь энэ асуудал дээр маргахгүй байх хийсэн ажил маань үнэн бодитой. Анх надтай ирж уулзахдаа “*** ХХК”-ийн *******н гэрээтээр ажиллаж байгаад ажил ихтэй болохоор хүн ажиллуулсан чинь нөгөө нөхөр баахан өрөнд оруулчихлаа. Намайг аймгийн шүүхээс дуудаад “*** ХХК” нэхэмжлэл гаргасан байна одоо яах вэ гээд зөвлөгөө аваад би ажил ихтэй байнга хагалгаатай зав гарахгүй чи л явж өгч учрыг нь олж өг надаас юу хэрэгтэй байна гэхэд гэрээ байгуулж өмгөөллийн хөлс төлнө, нэхэмжилж байгаа үнийн дүнгийн %-иар мөнгөө авдаг манай тарифыг хараарай, нотариат орж итгэмжлэл хийлгэнэ тэгээд л ажлаа эхэлнэ гэдгийг тайлбарлахад гэрээ хийх үү одоохондоо мөнгө байхгүй. Хүү оюутан болоод, эхнэр төрөөд мөнгө асуудалтай байна. Шийдүүлсний дараа тэр мөнгөнөөсөө %-ийг авч болно биз дээ гээд бид хоорондоо амаар тохиролцоод надад цахим үнэмлэхээ өгөөд цайны цагаар явж байгаа 2 цагаас хагалгаатай амжихгүй итгэмжлэлээ хийлгэчих гээд явсан. Дараа нь ******* дахь Сум дундын Иргэний шүүхэд худалдагчаар ажиллаж байсан Ө.М-аас нь 45.705.0 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг өгөх гээд тэмдэгтийн хураамжаа төлөөд баримтаа аваад ир бас итгэмжлэл хийлгэе гэхэд би хагалгаанд орох гэж байна, хаана байна гэсэн би ээжийгээ эмнэлэг дээр үзүүлээд ээжтэй гарч явна гэж хэлтэл наанаа байж бай гээд халадтайгаа 3-ын хаалгаар гарч ирж машины зогсоол дээр цахим үнэмлэхээ өгөөд явсан. Тэмдэгтийн хураамжаа яахын гэтэл цалин буугаагүй мөнгөгүй байна чи мөнгөтэй бол төлчих дараа нь 2 лаа болно шүү дээ гээд хэлэхээр нь би өөрөөсөө тэмдэгтийн хураамжийг нь төлж, итгэмжлэлийг нь хийлгээд *******ы шүүхэд нэхэмжлэлээ шууданд хийсэн. Надад бензиний мөнгө хоол хүнсний мөнгө өгч байсан гэжээ. 1 удаа л бензиний мөнгө гэж 50 төгрөг өгсөн өөр мөнгө өгөөгүй. Би *** сум руу 3-н удаа явсан. Үүнээс эрх үүрэгтэй танилцах гэж нэг удаа, хуралд орох гэж 2 удаа явсан, нэг хурал нь хойшлоод дахиж явсан. Шатахуунд дангаараа л гэхэд 405.600 төгрөг орсон.
            Шүүхийн шийдвэр гараад *******ы шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр шийдвэрийн дагуу албадан гүйцэтгүүлэх гэрээ хийх гэж дахиж нэг явсан. Энэ үед ажиллагааны зардал мөнгө авдаг юм байна гэж хэлж 0 төгрөг С.Б-аас авч *******ы шүүхийн шийдвэрийн дансанд тушаасан. Миний хувьд өөрийнх нь хэлж байгаа шиг хуулийн дагуу 2 иргэний хэргийг нь шийдүүлж, шийдвэрийг нь гардаж авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр ажиллагаа хийлгэх гэрээг нь хийж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хийх ёстой бүх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ 2 шүүх хурал эхлээд дуусаад, шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс мөнгө орж ирж С.Б-ын дансанд хийх өдөр хүртэл надтай утсаар ярьж байснаас би огт уулзаагүй. Ингээд 2021 оны дугаар сарын 02-нд буюу амралтын өдөр 12 цаг өнгөрч байхад гэрийн чинь гадаа ирчихлээ гээд өөрийн *** дугаартай утсаар ярьсан. Намайг гарахад хамгийн хойд талын орцны үүдэнд машинтайгаа зогсож байсан ба орж уулзаад 2 хэргийн талаар бүх болсон асуудлыг яриад би тохиролцсоноороо ажлын хөлс 6.. авсан шүү гэхдээ шийдвэр гарсан дүнгээрээ бол дутуу л авсан гэхэд за ойлголоо гэхээс өөрөөр юу ч хэлээгүй. Одоо надад хэдийг өгөх гэж байна гэхэд нь би сая төгрөг  өгнө гээд дансыг нь авч мөнгийг нь хийх үед гүйлгээний утгыг нь юу гэх үү гэхэд манай эхнэр харчихна “ Шийдвэр” гээд хийчих гээд мөнгийг нь би шилжүүлсэн. Миний зүгээс үнэ төлбөргүй өмгөөлнө гэж ярьсан зүйл огт байхгүй. Хоорондоо харилцан тохиролцож ажлын хөлсөө шүүхийн шийдвэрээр гарсан мөнгөнөөсөө % өгч авахаар болж өгч авалцаад асуудал дуусаад 1 жилийн дараа нэхэмжлэл гаргаж худлаа гүтгэж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга
            С.Б-ын нэхэмжлэлтэй Т.О-т холбогдох нийт 6,, төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.
            4. Нэхэмжлэгч С.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан буюу “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулна” гэж заасан. Харин С.Б, Т.О нар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй боловч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний харилцаа үүссэн 145/ШШ2022/00240, 146/ШШ2022/60 дугаартай шүүхийн шийдвэрүүдийн хуулбараар тогтоогдсон бөгөөд энэ гэрээг бичгээр байгуулах шаардлагыг биелүүлээгүй нь хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульд заагаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42. дахь хэсэгт заасан хууль зүйн үр дагавар үүсгэхгүй тул С.Б-ын “хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй тул 6.. төгрөгөө буцааж авна” гэх тайлбар үндэслэлгүй байна.” гэжээ.
            Миний бие анхан шатны шүүхэд ч хэлж тайлбарлаж байсан “ямар нэгэн мөнгө төгрөг, ажлын хөлс яригдаагүй, надад үнэ төлбөргүй туслана гэж хэлсэн” гэдгийг. Тийм ч учраас хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ бичгээр хийгдээгүй, ажлын хөлс яригдаагүй. Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан буюу “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулна” гэж,
            Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42 дугаар зүйлийн 42.-т “Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө.” гэж тус тус хуульчилжээ.
            Өмгөөлөл буюу хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ заавал бичгээр гэрээ хийхийг шаардаж хуульчилсан байхад гэрээ байгуулаагүй, мөн гэрээ биш хэлцэл гэж үзсэн ч хүчин төгөлдөр бус байхаар хуульд заасан байхад хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч үйлчлүүлэгчийг итгэмжлэл, хүсэлт, гэрээ, эсхүл нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд томилолтын үндсэн дээр төлөөлнө” гэж зааснаар өмгөөлөгч Т.О нь С.Б-ыг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хуульд нийцсэн гэж дүгнэв.” гэжээ.
            Т.О нь надаас миний иргэний үнэмлэхийг авахдаа ямар нэгэн итгэмжлэл хийлгэж авах талаар тайлбарлаагүй, мөн итгэмжлэл дээр би өөрөө гарын үсэг зураагүй зэргийг мөн л анхан шатны шүүхэд тайлбарласан. Итгэмжлэл дээр би гарын үсэг зураагүй, миний гарын үсгийг Т.О зурж нотариатаар батлуулж итгэмжлэл авсан гэдгийг Т.О ч өөрөө шүүх хуралдаанд хэлсэн. Итгэмжлэлийг хууль бусаар авсан.
            Нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Т.О 6.. төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 -т зааснаар үндэслэлгүйгээр олж авсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ
            Т.О бид хоёр хоорондоо яриад өнгөрсөн зүйлийг юугаар нотлох вэ? Ийм зүйл болсон, ийм зүйл ярьсан гэдгийг тайлбарлаад хэлээд байхад нотлох баримт байхгүй гээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин үнэ төлбөргүй өмгөөлнө гэж ярьж тохирсон нь ямар нэгэн гэрээ хэлэлцээргүй байгаа нь нотолж байна. Т.О өмгөөллийн туслалцаа үзүүлээгүй гээгүй, туслалцаа үзүүлсэн нь үнэн. Харин үнэ төлбөргүй тусална гэж хэлчихээд дараа нь надаас худал хэлж 6 төгрөгийг авсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгч миний тайлбар зэргээр нотлогдож байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тул ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 145/ШШ2022/00560 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
        6. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 
        7. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Т.Оээс 6 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
        . Т.О нь С.Б-т холбогдох иргэний хэргүүдэд түүнийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан, С.Б-аас 6 төгрөг авсан үйл баримтын талаар талууд мараагүй. Харин Т.О иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ хөлс авахаар тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.
       Нэхэмжлэгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд “...нотариатч хууль бусаар итгэмжлэл олгосон..” гэж байгаа боловч шүүхэд энэ талаар гомдол хүсэлт гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 3 дугаар зүйлийн 3.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй. Бидний хооронд амаар л ярилцаж байсан гэх тайлбарыг гаргадаг.
        9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.  
         Иймд нэхэмжлэгч С.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
         . Гомдлыг хангахгүй орхисон тул нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
           1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 145/ШШ2023/00560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 
          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
          3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
          4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй