| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0825/Э |
| Дугаар | 899 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 899
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Д-д холбогдох эрүүгийн 1811022680939 дугаар 186/2018/0825/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Т.Д /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэр бүлийн байдал 5, эхнэр хүүхдүүдийн хамтаар оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Их тугтан овогт Т.Д
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Т.Д нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр такси үйлчилгээнд явж байх үедээ хохирогч М.Бын тус тээврийн хэрэгсэл дотор гээсэн “Самсунг Эс-8” маркийн гар утсыг завшиж 620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 08 дугаар сард рокийн урдаас 11 цагийн үед таксинд суугаад Цэцэг төвийн автобусны буудлын урд талын явган хүний гарцын урд талд буусан. Таксинд суухад миний гар утас байсан. Таксинаас буугаад халаасаа тэмтэрч үзтэл утас байгаагүй. Тэр үед такси 5 метрийн зайтай хөдлөөд явж байсан. Таксины араас орилтол сонсоогүй байх, яваад өгсөн. ...Хүний утсыг гуйж өөрийн дугаар руу залгатал миний утас дуудаж байсан, дуудаад авахгүй болохоор хэсэг хугацааны дараа найзынхаа утсаар залгахад холбогдох боломжгүй байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан... гэсэн мэдүүлэг /хх-12/,
Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд: ...Манай нөхөр намайг эгчийнхээ дэлгүүрт сууж байхад над руу залгаад нэг утас олсон гэж хэлсэн. Би ямар утас хаанаас олсон талаар асуухад таксинд суусан хүн орхиж байсан байна гэсэн. ...Утсыг цэнэглээд асаахад кодтой байсан. Кодыг нь манай нөхөр Д гаргуулсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-15/,
Гэрч Н.Н мөрдөн байцаалтын шатанд: ...С.Од би 2018 оны 08 дугаар сарын үед лангуун дээрээ сууж байхдаа хүүхэд маань утсаа эвдэлчихсэн утас авч өгөх гэж байгаа талаар ярьсан чинь надад ломбарданд тавьчихсан утас байгаа Самсунг галакси Эс-8 утас байгаа, та ломбарднаас чөлөөлөөд авах уу гэж асуухаар нь гайгүй юм уу гэсэн чинь ямар ч асуудалгүй гэсэн. Тэгээд би уг утсыг 450.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод нөхөр нь 450.000 төгрөг өгөөд явуулсан. Тэр өдрөө Д надад хар өнгийн Самсунг галакси Эс-8 загварын гар утас авчирч өгсөн. ...Сүүлд утсаа буцааж авахдаа надад таксинд явж байгаад олж авсан гэдгээ хэлээд цагдаагаас яриад утсыг нь буцааж өгөх хэрэгтэй байна гэж хэлээд 450.000 төгрөгийг буцааж өгч утсаа аваад явсан... гэсэн мэдүүлэг /хх-18/,
Гэрчээр Т.Д мөрдөн байцаалтын шатанд: ...Өдрийг сайн санахгүй байна. Халтуур хийж явж байгаад 13 дугаар хорооллын Наран гэдэг дэлгүүрийн хавиас нэг залуу гар өргөж байхаар нь аваад Ард кинотеатрын автобусны буудлын наахан талд замынхаа зүүн талд буулгасан. Тэгээд буулгаад хөдлөөд явсан чинь ард нэг утас дуугараад харсан чинь хар өнгийн Самсунг маркийн гар утас байсан ба товч энэ тэр нь огт ажиллахгүй байсан. Би арынх нь ярликийг нь авах гээд оролдсон чинь сим нь гараад ирсэн. Тэгээд холбоогүй болсон. Би тэгээд огт хүн авалгүй шууд дүүгийндээ очиж байгаад утсыг нь форматлачихсан. Тэгээд маргааш нь ломбарданд тавьсан. Хэд хоногийн дараа эхнэрийн ажлын Н эгчид нөгөө утсаа 450.000 төгрөгөөр зарчихсан. Н эгчээс 450.000 төгрөг аваад ломбарднаас очиж утсаа 310.000 орчим төгрөгөөр авсан. Тэгээд утсаа Н эгчид аваачиж өгсөн. Н эгчийн мөнгөнөөс үлдсэн 140.000 төгрөгөөр Замын Үүд рүү явахдаа бензин хийгээд явсан. Тэгээд байж байтал удалгүй Цагдаагаас залгаад байхаар нь би Н эгчид мөнгийг нь буцааж өгөөд утсыг нь эзэнд нь хүлээлгэж өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-17/,
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-7-8/, Барьцаат үйлчилгээний тасалбар /хх-29/, эд зүйлийн үнэлгээ /хх-19/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-22/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-23/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Т.Д нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр такси үйлчилгээнд явж байх үедээ хохирогч М.Бын тус тээврийн хэрэгсэл дотор гээсэн “Самсунг Эс-8” маркийн гар утсыг завшиж 620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Т.Д нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр такси үйлчилгээнд явж байх үедээ хохирогч М.Бын тус тээврийн хэрэгсэл дотор гээсэн “Самсунг Эс-8” маркийн гар утсыг завшиж 620.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...Өдрийг сайн санахгүй байна. Халтуур хийж явж байгаад 13 дугаар хорооллын Наран гэдэг дэлгүүрийн хавиас нэг залуу гар өргөж байхаар нь аваад Ард кинотеатрын автобусны буудлын наахан талд замынхаа зүүн талд буулгасан. Тэгээд буулгаад хөдлөөд явсан чинь ард нэг утас дуугараад харсан чинь хар өнгийн Самсунг маркийн гар утас байсан ба товч энэ тэр нь огт ажиллахгүй байсан. Би арынх нь ярликийг нь авах гээд оролдсон чинь сим нь гараад ирсэн. Тэгээд холбоогүй болсон. Би тэгээд огт хүн авалгүй шууд дүүгийндээ очиж байгаад утсыг нь форматлачихсан. Тэгээд маргааш нь ломбарданд тавьсан. Хэд хоногийн дараа эхнэрийн ажлын Н эгчид нөгөө утсаа 450.000 төгрөгөөр зарчихсан. Н эгчээс 450.000 төгрөг аваад ломбарднаас очиж утсаа 310.000 орчим төгрөгөөр авсан. Тэгээд утсаа Н эгчид аваачиж өгсөн. Н эгчийн мөнгөнөөс үлдсэн 140.000 төгрөгөөр Замын Үүд рүү явахдаа бензин хийгээд явсан. Тэгээд байж байтал удалгүй Цагдаагаас залгаад байхаар нь би Н эгчид мөнгийг нь буцааж өгөөд утсыг нь эзэнд нь хүлээлгэж өгсөн... гэсэн мэдүүлэг, хохирогч М.Бын: ...2018 оны 08 дугаар сард рокийн урдаас 11 цагийн үед таксинд суугаад Цэцэг төвийн автобусны буудлын урд талын явган хүний гарцын урд талд буусан. Таксинд суухад миний гар утас байсан. Таксинаас буугаад халаасаа тэмтэрч үзтэл утас байгаагүй. Тэр үед такси 5 метрийн зайтай хөдлөөд явж байсан. Таксины араас орилтол сонсоогүй байх, яваад өгсөн. ...Хүний утсыг гуйж өөрийн дугаар руу залгатал миний утас дуудаж байсан, дуудаад авахгүй болохоор хэсэг хугацааны дараа найзынхаа утсаар залгахад холбогдох боломжгүй байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан... гэсэн мэдүүлэг, гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд: ...Манай нөхөр намайг эгчийнхээ дэлгүүрт сууж байхад над руу залгаад нэг утас олсон гэж хэлсэн. Би ямар утас хаанаас олсон талаар асуухад таксинд суусан хүн орхиж байсан байна гэсэн. ...Утсыг цэнэглээд асаахад кодтой байсан. Кодыг нь манай нөхөр Д гаргуулсан байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Н.Нгийн: ...С.Од би 2018 оны 08 дугаар сарын үед лангуун дээрээ сууж байхдаа хүүхэд маань утсаа эвдэлчихсэн утас авч өгөх гэж байгаа талаар ярьсан чинь надад ломбарданд тавьчихсан утас байгаа Самсунг галакси Эс-8 утас байгаа, та ломбарднаас чөлөөлөөд авах уу гэж асуухаар нь гайгүй юм уу гэсэн чинь ямар ч асуудалгүй гэсэн. Тэгээд би уг утсыг 450.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод нөхөр нь 450.000 төгрөг өгөөд явуулсан. Тэр өдрөө Д надад хар өнгийн Самсунг галакси Эс-8 загварын гар утас авчирч өгсөн. ...Сүүлд утсаа буцааж авахдаа надад таксинд явж байгаад олж авсан гэдгээ хэлээд цагдаагаас яриад утсыг нь буцааж өгөх хэрэгтэй байна гэж хэлээд 450.000 төгрөгийг буцааж өгч утсаа аваад явсан... гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Т.Д нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр такси үйлчилгээнд явж байх үедээ хохирогч М.Бын тус тээврийн хэрэгсэл дотор гээсэн “Самсунг Эс-8” маркийн гар утсыг завшиж 620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.Д нь гээгдэл эд хөрөнгийг завшсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Т.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Д-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Т.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Д нь хохирогч М.Бд учирсан хохирлыг барагдуулсан, төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Д өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.