Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 903

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 1811022980691 дугаар 186/2018/0861/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,                                                                   

Улсын яллагч М.Очбадрах,                                                                                       

Шүүгдэгч Ц.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өрөмний туслах ажилтай, гэр бүлийн байдал 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Бөхчүүд овогт Ц.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Tiger баарны гадаа хохирогч Б.Отой маргалдаж зодолдон улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                        

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн... гэх мэдүүлэг

Хохирогч Б.О мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 07 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө өөрийн ажилладаг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Tiger бааранд байж байхад гаднаас үйлчлүүлэх гэж орж ирсэн залуучууд хажуу талынхаа ширээн дээр сууж байсан хүмүүстэй маргалдаад байхаар нь манай хамгаалагч нар очоод маргалдаж байсан хүмүүсийг нь эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлээд аваад гарцгаасан. Тэгээд би дотор үлдсэн хүмүүсийн хажууд үлдсэн. Тэгээд байж байхад манай нэг зөөгч О ахаа түрүүний гарсан залуучууд гадаа хүн зодоод байна гэхээр нь би гараад та нар зүгээр байцгаа одоо болио гээд хэлтэл Б гэх залуу над руу ирээд намайг миний нүүрэн тус газар 2-3 удаа цохиод авсан. ...Нүүр рүү 2-3 удаа цохисон. ...Цагдаа дээр нэг удаа уулзаж эмчилгээний төлбөр гэж 250.000 төгрөг өгсөн байгаа... гэсэн мэдүүлэг /хх-10-11, 13/, 

Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд: ...О Б-г мөргөчихсөн чинь Б уурлаад нөгөө залууг ганц, хоёр цохиод тэр 2 заамдалцаад газар унахаар нь би хамгаалагчтай нь нийлж салгаад А, ихэр бид 3 Бг тайвшруулаад юм яриад зогсож байтал нөгөө залуу хэсэг хүмүүсийн хамт араас хөөхөөр нь бид нар зугтаагаад салсан. ...Б 1-2 удаа нүүрэн тус газар нь цохисон... гэсэн мэдүүлэг /хх-18/,

 

Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд: ... гадаа байж байтал О гэх залуу гарч ирээд та нар миний бааранд саагдаг хэн бэ, муу сайн бацаанууд минь гээд орилоод байсан. Тэгээд Б тэр залуутай маргалдаад тэр залуу Быг мөргөсөн. Тэгэхэд Б нь буцаагаад тэр залууг 2-3 удаа цохих шиг болсон ба хамгаалагч нь ирээд салгаад аваад явсан... гэсэн мэдүүлэг /хх-20/,

 

Гэрч О.А мөрдөн байцаалтын шатанд: ...О гэх залуу гарч ирээд орилоод Бтай муудалцаад тэр залуу миний бааранд яагаад саагаад байгаа юм гээд уурлаад байсан ба Быг мөргөсөн чинь манай найз зөрүүлээд цохиод авсан. ...Бг мөргөчихөөр нь манай найз уурлаад 1-2 удаа нүүр рүү нь цохих шиг харагдсан... гэсэн мэдүүлэг /хх-22/,

 

Яллагдагчаар Ц.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Би тухайн үед баарнаас гарч ирээд үүдэнд хүмүүстэй маргалдаад байж байтал О гэх залуу гарч ирээд миний бааранд яагаад байгаа юм гээд О над руу дөхөж ирээд надтай маргалдсан ба Оыг мангасдсан чинь миний нүүр рүү тулж ирээд эрүү рүү мөргөчихөөр нь би нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Нүүрэнд учирсан гэмтэл нь би гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохиход үүссэн байх. Харин цээжний зүүн хэсэгт цус хуралт нь заамдалцаж байх үед үүссэн байх гэж бодож байна... гэсэн мэдүүлэг /хх-25/,

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №9770 тоот шинжээчийн дүгнэлтэд: 

                                   

  1.  Б.Оын биед тархи дОт, зүүн чамархай, баруун нүдний дээд, доОд зовхи, баруун, зүүнЦ хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, цээжний зүүн хажуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
  4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт /хх-25/

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний  үнэмлэхний лавлагаа /хх-35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-36/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Tiger баарны гадаа хохирогч Б.Отой маргалдаж зодолдон улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.                                       

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                  

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Tiger баарны гадаа хохирогч Б.Отой маргалдаж зодолдон улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...Би тухайн үед баарнаас гарч ирээд үүдэнд хүмүүстэй маргалдаад байж байтал О гэх залуу гарч ирээд миний бааранд яагаад байгаа юм гээд О над руу дөхөж ирээд надтай маргалдсан ба Оыг мангасдсан чинь миний нүүр рүү тулж ирээд эрүү рүү мөргөчихөөр нь би нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Нүүрэнд учирсан гэмтэл нь би гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохиход үүссэн байх. Харин цээжний зүүн хэсэгт цус хуралт нь заамдалцаж байх үед үүссэн байх гэж бодож байна... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Оын: ... 2018 оны 07 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө өөрийн ажилладаг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Tiger бааранд байж байхад гаднаас үйлчлүүлэх гэж орж ирсэн залуучууд хажуу талынхаа ширээн дээр сууж байсан хүмүүстэй маргалдаад байхаар нь манай хамгаалагч нар очоод маргалдаж байсан хүмүүсийг нь эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлээд аваад гарцгаасан. Тэгээд би дотор үлдсэн хүмүүсийн хажууд үлдсэн. Тэгээд байж байхад манай нэг зөөгч О ахаа түрүүний гарсан залуучууд гадаа хүн зодоод байна гэхээр нь би гараад та нар зүгээр байцгаа одоо болио гээд хэлтэл Б гэх залуу над руу ирээд намайг миний нүүрэн тус газар 2-3 удаа цохиод авсан. ...Нүүр рүү 2-3 удаа цохисон. ...Цагдаа дээр нэг удаа уулзаж эмчилгээний төлбөр гэж 250.000 төгрөг өгсөн байгаа... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд: ...О Бг мөргөчихсөн чинь Б уурлаад нөгөө залууг ганц, хоёр цохиод тэр 2 заамдалцаад газар унахаар нь би хамгаалагчтай нь нийлж салгаад А ихэр бид 3 Бг тайвшруулаад юм яриад зогсож байтал нөгөө залуу хэсэг хүмүүсийн хамт араас хөөхөөр нь бид нар зугтаагаад салсан. ...Б 1-2 удаа нүүрэн тус газар нь цохисон... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд: ... гадаа байж байтал О гэх залуу гарч ирээд та нар миний бааранд саагдаг хэн бэ, муу сайн бацаанууд минь гээд орилоод байсан. Тэгээд Б тэр залуутай маргалдаад тэр залуу Быг мөргөсөн. Тэгэхэд Б нь буцаагаад тэр залууг 2-3 удаа цохих шиг болсон ба хамгаалагч нь ирээд салгаад аваад явсан... гэсэн мэдүүлэг, гэрч О.А мөрдөн байцаалтын шатанд: ...О гэх залуу гарч ирээд орилоод Бтай муудалцаад тэр залуу миний бааранд яагаад саагаад байгаа юм гээд уурлаад байсан ба Быг мөргөсөн чинь манай найз зөрүүлээд цохиод авсан. ...Бг мөргөчихөөр нь манай найз уурлаад 1-2 удаа нүүр рүү нь цохих шиг харагдсан... гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №9770 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Tiger баарны гадаа хохирогч Б.Отой маргалдаж зодолдон улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.           

 

Шүүгдэгч Ц.Б бусдын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.                              

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Ц.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.                

 

Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.            

Шүүгдэгч Ц.Б хохирогч Б.Од 250.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байна.  

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.                                                    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.