Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 906

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн В.Бт холбогдох эрүүгийн 1811020281002 дугаар                                                                                                                                    индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,                                                                   

Улсын яллагч Н.Булганчимэг,

Хохирогч Х.Н,

Шүүгдэгч В.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мах сүүний технологич мэргэжилтэй, хүнсний дэлгүүрт ажилладаг, гэр бүлийн байдал 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, 2002 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 453 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Мухлай овогт В.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч В.Б нь 2018 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг Яргайтын 43 дугаар гудамжны 751 тоот хашааны үүдэнд хохирогч Л.Ныг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                        

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө манай хажуу талын айлын хөрш эхнэрээ байнга зоддог байсан. Тэр өдөр бас эхнэр нь орилж, чарлаад байхаар нь би гарч салгах гэж байсан. Эхнэр нь худлаа мэдүүлэг өгсөн байна. Хохирогч нь намайг орилж хашгирсан гээд байцаалт өгөөд байна. Нөгөө залуу эхнэрээ зодоод байхаар нь боль гээд салгах гэж гэрт нь орсон. Охиноо хамаатныхаа эгчийг гэрт нь хүргэж өгөх гээд явсан гэж мэдүүлсэн байсан. Энэ бас худал. Тухайн үед эхнэр нь нөхөртөө зодуулсан байсан. Зодуулсан гэдгээ эхнэр нь цагдаагийн байгууллагынхнаас нуугаад хоолойтой цамц өмссөн байсан. Надад одоо тэрийг нотлох зүйл байхгүй. Цагдаа нар энэ асуудлыг тогтоож чадаагүй. Тэр эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд байнга байдаг... гэх мэдүүлэг                                    

   Хохирогч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Миний биед гэмтэл учирсан. Толгой байнга өвддөг. Орой болохоор унтаж чадахгүй байгаа. Цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс тэр эмчилгээний зардлын мөнгийг шүүгдэгчээс гаргуулж авмаар байна. Би өнөөдөр шүүхэд шинээр 127.800 төгрөгийн хохирлын баримтыг  гаргаж өгч байна. Энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулж авмаар байна. Шүүгдэгчээс өнөөдөр 100.000 төгрөгийг авсан. Бас энэ хүн миний хохирлыг барагдуулна гэж нэг ч удаа надтай уулзаагүй... гэх мэдүүлэг                   

Хохирогч Х.Н мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн үед гадаа хүн орилоод байхаар нь та нар яагаад унтаж амардаггүй юм бэ хэнийг дуудаад байгаа юм бэ гэж хэлээд гэртээ ортол удалгүй хашааны хаалга нүдээд хэн юм бол гэж бодоод гараад хашааны хаалгаа онгойлготол манай хажуу айлын залуу нэг залуутай хамт байсан. Тэгээд шууд намайг барьж аваад намайг зодоод байсан. Газар уначихаад байхад зодоод л байсан. Тэгээд би үхлээ болъё гээд гуйгаад байсан. Тэгээд удалгүй гэр рүүгээ хартал нэг залуу манай гэр рүү орж байсан. Би арай даварч байгаа юм биш үү гар гэж хэлэхэд ганц жорлонгийн газар өгчихгүй гэж хэлсэн. Тэгээд хашааны хаалган дээр очоод гар бариад салсан... Намайг Болдбаатар гэх залуу ганцаараа зодсон... гэсэн мэдүүлэг /хх-12-22/,   

 

Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 00 цагийн үед Нын гэрт нь очтол С-н найз нь ирчихээд явсан гээд хоёр дүү маань халамцуу сууж байсан. Тэгээд би дүү С-г нялх хүүхэдтэй байж архи дарс уулаа гэж уурлаж загнаад хацар руу нь хоёр удаа алгадтал манай хүүхдүүд над руу залгаад ирчихлээ гэхээр нь Нын гэрээс 01 цаг өнгөрч байхад охин Х нь эгчийгээ дөхүүлээд өгөөч гэж хэлээд дагуулж яваад гэрт ирээд буцаагаад хоёр хүүгээрээ хүргүүлсэн. ...Н бол нилээн согтолттой байсан... гэсэн мэдүүлэг /хх-27-28/,                                                               

 

Гэрч Л.С мөрдөн байцаалтын шатанд: ... Маргааш нь манай нөхөр хөрш айлын залуу намайг зодсон гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг /хх-20/,                        

 

Яллагдагчаар В.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Би хохирогч Ныг орилж хашгираад байхаар нь амармаар байна, болиоч гэхэд чи наашаа гараад ир гэх үед нь яваад очтол намайг цохих гээд дайрахаар нь түүнтэй заамдалцаж автал газрын уруу өнхөрсөн. Ингээд би босоод түүний гуя руу 2 удаа өшиглөсөн юм. Өөрөөр зодож цохиогүй. ...Уг зодоон маргааны улмаас Л.Нын биед учирсан хөнгөн зэргийн хохирол бүхий гэмтлийг учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-52-57/,

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №9770 тоот шинжээчийн дүгнэлтэд: 

                                   

  1.  Л.Нын биед тархи доргилт, нүүр, хүзүү, их бие, дээд, доод мөчний зөөлөн эдэд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.  
  3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
  4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэсэн дүгнэлт /хх-44/,

 

        Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн баримт /хх-45/, хохирлын баримт /хх-92/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/, Иргэний  үнэмлэхний лавлагаа /хх-59, 91/, иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-62/, захиргааны зөрчлийн баримт /хх-63-65/, 2002 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 453 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-68-69/, 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 207 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-70-88/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-90/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч В.Б нь 2018 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг Яргайтын 43 дугаар гудамжны 751 тоот хашааны үүдэнд хохирогч Л.Ныг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хохирогчид 262.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, цаашид гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.                                                                           

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                  

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч В.Б нь 2018 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг Яргайтын 43 дугаар гудамжны 751 тоот хашааны үүдэнд хохирогч Л.Ныг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...Би хохирогч Ныг орилж хашгираад байхаар нь амармаар байна, болиоч гэхэд чи наашаа гараад ир гэх үед нь яваад очтол намайг цохих гээд дайрахаар нь түүнтэй заамдалцаж автал газрын уруу өнхөрсөн. Ингээд би босоод түүний гуя руу 2 удаа өшиглөсөн юм. Өөрөөр зодож цохиогүй. ...Уг зодоон маргааны улмаас Л.Нын биед учирсан хөнгөн зэргийн хохирол бүхий гэмтлийг учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг, хохирогч Х.Нын: ...2018 оны 07 дугаар сарын 13-ны шөнийн 02 гийн үед гадаа хүн орилоод байхаар нь та нар яагаад унтаж амардаггүй юм бэ хэнийг дуудаад байгаа юм бэ гэж хэлээд гэртээ ортол удалгүй хашааны хаалга нүдээд хэн юм бол гэж бодоод гараад хашааны хаалгаа онгойлготол манай хажуу айлын залуу нэг залуутай хамт байсан. Тэгээд шууд намайг барьж аваад намайг зодоод байсан. Газар уначихаад байхад зодоод л байсан. Тэгээд би үхлээ болъё гээд гуйгаад байсан. Тэгээд удалгүй гэр рүүгээ хартал нэг залуу манай гэр рүү орж байсан. Би арай даварч байгаа юм биш үү гар гэж хэлэхэд ганц жорлонгийн газар өгчихгүй гэж хэлсэн. Тэгээд хашааны хаалган дээр очоод гар бариад салсан... Намайг Болдбаатар гэх залуу ганцаараа зодсон... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эн: ...2018 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 00 цагийн үед Нын гэрт нь очтол С-н найз нь ирчихээд явсан гээд хоёр дүү маань халамцуу сууж байсан. Тэгээд би дүү С-г нялх хүүхэдтэй байж архи дарс уулаа гэж уурлаж загнаад хацар руу нь хоёр удаа алгадтал манай хүүхдүүд над руу залгаад ирчихлээ гэхээр нь Нын гэрээс 01 цаг өнгөрч байхад охин Х нь эгчийгээ дөхүүлээд өгөөч гэж хэлээд дагуулж яваад гэрт ирээд буцаагаад хоёр хүүгээрээ хүргүүлсэн. ...Н бол нилээн согтолттой байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Л.С мөрдөн байцаалтын шатанд: ... Маргааш нь манай нөхөр хөрш айлын залуу намайг зодсон гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №9770 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч В.Б нь 2018 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг Яргайтын 43 дугаар гудамжны 751 тоот хашааны үүдэнд хохирогч Л.Ныг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.           

Шүүгдэгч В.Быг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.                              

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч В.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                    

В.Б нь урьд ял шийтгэгдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.                

Шүүгдэгч В.Быг эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн В.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.                             

Шүүгдэгч В.Баас хохирогч Х.Нт 262.800 төгрөгийн хохирлыг гаргуулж шийдвэрлэв.            

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.                                                    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч В.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.