| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0751/Э |
| Дугаар | 907 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 907
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, шүүгч Б.Халиун, шүүгч С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,
иргэдийн төлөөлөгч Ш.Мөнххуяг,
улсын яллагч Т.Эрдэнэбат,
шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Б.Пүрэвмаа,
хохирогч С.А, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1958 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, гэр бүлийн байдал 2, эхнэрийн хамт суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Шарнууд овогт Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811022770809 дугаар 186/2018/0751/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зэвсэг хэрэглэж, хохирогч С.Аийн хэвлийн тус газар хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би зуслан дээрээ юм хийж байгаад ганцаараа архи уусан. Согтоод юу болсоныг мэдээгүй нэг харсан чинь цагдаа дуудсан байсан. Дараа нь юу болсон талаар би мэдсэн. Нгийнх манай гэртэй ойрхон байдаг. Би Нгийнд ороогүй гадаа байсан юм шиг байна. Энэ хэргийн талаар сайн санахгүй байна... гэх мэдүүлэг
Хохирогч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би Н ахын угаалгын машиныг нь засаж өгөх гэж очсон. Тэр өдөр тог тасарсан байсан. Н ах архи уугаад сууж байсан. Тэрнээс нь жижиг хундагаар 2 удаа уусан. Тэгээд яг гарах гэж байхад нэг хүн орж ирээд бүдрээд унасан. Тэгэхээр нь би яасан та зүгээр үү гээд татаж босгосон. Тэр үед цээж рүү цохих шиг болсон. Тэгэхээр нь би та яагаад намайг цохиод байгаа юм бэ гэсэн чинь гарт нь хутга байсан. Та хүн хутгалчихлаа гэж хэлээд гараа цээжин дээрээ тавиад байж байхад тэгвэл гүйцээгээд хутгалчихъя гэж хэлээд араас хөөсөн. Би зуухыг нь тойроод хаалгаар гараад зугтаасан. Гудамжинд гүйж яваад унаад нэг босоод хүн явж байхаар нь цагдаа, түргэн дуудаад өг гэж гуйсан. Тэр үед таарсан хүн нь манай хэсгийн төлөөлөгч байсан. Тэр хүн түргэн дуудаад, манай гэр бүлийнхэнд мэдэгдсэн байсан. Маргааш нь би хагалгаанд ороод сэрсэн… гэх мэдүүлэг
Хохирогч С.А мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 08 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед байх, зүс таних Н ахын гэрт нь очиход Н ах 0,75 литрийн архи /нэрийг нь санахгүй байна/ задалсан ганцаараа ууж байсан. Уг архинаас 2 хундагаар л уучихаад маргааш орж ирээд угаалгын машиныг чинь засаж өгнө гэж хэлээд гэрээс нь гарахад үүдэнд нь Г ах орж ирээд бүдрээд унаад өгсөн. Би босгож татахад миний цээж рүү цохичих шиг болсон. Тэгээд би түлхсэн чинь Г ахын гарт хутга байсан. Тэгэхээр нь Г ахад хандан та намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлэхэд Г ах нэгмөсөн гүйцээчихье гээд над руу дайрахад нь би Н ахын гэрийн төмөр зуухыг тойрч зугтаахад Г ах согтуу бүдэрч унахад нь Н ахын гэрээс гараад зугтаагаад айлын ойролцоо газар унаад өгсөн. Нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан. Н ах тасраад унтаад өгсөн байсан... гэсэн мэдүүлэг /хх-13-14/,
Гэрч С.Т мөрдөн байцаалтын шатанд: ...21 цаг өнгөрч байхад манай дүү Дэлгэрцэцэг залгаад Аийг Нын хашааны үүдэнд гудамжинд хутгалуулсан хэвтэж байна гээд над руу Н залгаж хэллээ та очиж үзээдэх гэсэн. Тэгээд бид нар гүйгээд очтол А машины урд талд газар гэдсээ дараад эвхрээд хэвтэж байсан… гэсэн мэдүүлэг /хх-15/,
Яллагдагчаар Н.Г мөрдөн байцаалтын шатанд: ...хаалга үүдээ засаад ойр орчмын газрыг цэвэрлэж байхдаа дэлгүүрээс авсан 0,75 литрийн Монгол стандарт нэртэй 1 шил архийг уугаад тасарсан байсан. Тэгээд согтуудаа Нгийн гэрт орсон. Нгийн гэрт нь ороход А байсан. Тэгээд цааш нь юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн цагдаа нар ирчихсэн, намайг гавалсан би Аийг хутгалсан байсан. ...Ямар зорилгоор ажлын байр буюу урлангийн байрнаас хутга авч гарснаа санахгүй байна. Тухайн үед хэргийн газарт ирсэн цагдаагийн албан хаагч хураагаад авсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-87-88/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №10238 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Т.Номин-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-22/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7/, хохирол төлсөн баримт /хх-71, 73, 79/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Засаг даргын тодорхойлолт /хх-33/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-34/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, иргэний дэлгэрэнгүй лавлагаа /хх-37/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-38/, дипломын хуулбар /хх-42-45/, амбулаториар эмчлүүлэгсдийн картны хуулбар /хх-46-68, 80-84/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зэвсэг хэрэглэж хохирогч С.Аийн хэвлийн тус газар хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 6 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгуулах саналтай байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Хохирогчийн ар гэр нь хүнд байдалд байна. Сэтгэл санаа гэм хор, эмчилгээний цаашид гарах зардлыг гаргуулах эрх зүйн үндэслэлийг шийдэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид нийт 7 сая төгрөг төлсөн. Нэхэмжилж байгаа зардлыг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Сэтгэл санаагаар байнга туслаж байсан. Гэм буруу дээрээ маргахгүй. Тохиолдлын шинжтэй, нойргүйдэл эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтэндээ: Гэм буруутай гэж үзэж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зэвсэг хэрэглэж хохирогч С.Аийн хэвлийн тус газар хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн: ...хаалга үүдээ засаад ойр орчмын газрыг цэвэрлэж байхдаа дэлгүүрээс авсан 0,75 литрийн Монгол стандарт нэртэй 1 шил архийг уугаад тасарсан байсан. Тэгээд согтуудаа Нгийн гэрт орсон. Нгийн гэрт нь ороход А байсан. Тэгээд цааш нь юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн цагдаа нар ирчихсэн, намайг гавалсан би Аийг хутгалсан байсан. ...Ямар зорилгоор ажлын байр буюу урлангийн байрнаас хутга авч гарснаа санахгүй байна. Тухайн үед хэргийн газарт ирсэн цагдаагийн албан хаагч хураагаад авсан байсан... гэсэн мэдүүлэг, хохирогч С.Аийн: ...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би Н ахын угаалгын машиныг нь засаж өгөх гэж очсон. Тэр өдөр тог тасарсан байсан. Н ах архи уугаад сууж байсан. Тэрнээс нь жижиг хундагаар 2 удаа уусан. Тэгээд яг гарах гэж байхад нэг хүн орж ирээд бүдрээд унасан. Тэгэхээр нь би яасан та зүгээр үү гээд татаж босгосон. Тэр үед цээж рүү цохих шиг болсон. Тэгэхээр нь би та яагаад намайг цохиод байгаа юм бэ гэсэн чинь гарт нь хутга байсан. Та хүн хутгалчихлаа гэж хэлээд гараа цээжин дээрээ тавиад байж байхад тэгвэл гүйцээгээд хутгалчихъя гэж хэлээд араас хөөсөн. Би зуухыг нь тойроод хаалгаар гараад зугтаасан. Гудамжинд гүйж яваад унаад нэг босоод хүн явж байхаар нь цагдаа, түргэн дуудаад өг гэж гуйсан. Тэр үед таарсан хүн нь манай хэсгийн төлөөлөгч байсан. Тэр хүн түргэн дуудаад, манай гэр бүлийнхэнд мэдэгдсэн байсан. Маргааш нь би хагалгаанд ороод сэрсэн… гэх мэдүүлэг, хохирогч С.А: ...2018 оны 08 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед байх, зүс таних Н ахын гэрт нь очиход Н ах 0,75 литрийн архи /нэрийг нь санахгүй байна/ задалсан ганцаараа ууж байсан. Уг архинаас 2 хундагаар л уучихаад маргааш орж ирээд угаалгын машиныг засаж өгнө гэж хэлээд гэрээс нь гарахад үүдэнд нь Г ах орж ирээд бүдрээд унаад өгсөн. Би босгож татахад миний цээж рүү цохичих шиг болсон. Тэгээд би түлхсэн чинь Г ахын гарт хутга байсан. Тэгэхээр нь Г ахад хандан та намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлэхэд Г ах нэгмөсөн гүйцээчихье гээд над руу дайрахад нь би Н ахын гэрийн төмөр зуухыг тойрч зугтаахад Г ах согтуу бүдэрч унахад нь Н ахын гэрээс гараад зугтаагаад айлын ойролцоо газар унаад өгсөн. Нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан. Н ах тасраад унтаад өгсөн байсан... гэсэн мэдүүлэг, гэрч С.Тийн: ...21 цаг өнгөрч байхад манай дүү Дэлгэрцэцэг залгаад Аийг Нын хашааны үүдэнд гудамжинд хутгалуулсан хэвтэж байна гээд над руу Н залгаж хэллээ та очиж үзээдэх гэсэн. Тэгээд бид нар гүйгээд очтол А машины урд талд газар гэдсээ дараад эвхэрээд хэвтэж байсан… гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №10238 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зэвсэг хэрэглэж, хохирогч С.Аийн хэвлийн тус газар хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.Г нь зэвсэг хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Н.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Год эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Н.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.Г нь хохиролд С.Ад 7.679.000 төгрөгийг төлсөн байна. Хохирогчийн шинээр гарган өгсөн эмчилгээний 1.713.750 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Хохирогч цаашид гарах гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.