Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/03

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

Хохирогч нарын өмгөөлөгч: М.Жаргалсайхан

Хохирогч: И.С

Шүүгдэгч: Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Г Нд холбогдох 1812002540150 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М овогт Г Н /РД:.../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутагт иргэн И.Ст “гадаадаас Портер маркийн автомашин оруулж ирж өгнө” гэж итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 6.700.000 төгрөгийг залилсан, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутагт иргэн Ц.Ад “гадаадаас Приус-20 маркийн автомашин оруулж ирж өгнө” гэж итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 6.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд хохирогч И.С мэдүүлэхдээ: ...Г.Наас хохирлоо гаргуулж авмаар байна. Гомдолтой байна гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 1812002540150 дугаартай эрүүгийн хэргээс: 

Хохирогч И.Сын мэдүүлсэн: ...Манай гэрт идэшний үхэр худалдаж авна, үхэр зарах уу гээд Истана маркийн 42-13 УББ улсын дугаартай автомашинтай өөрийгөө УлаанБ хотоос яваа Ц гэж нэрээ хэлж танилцуулсан, 30 орчим насны хүүхэн ирж, надтай танилцсан бөгөөд автомашины ченж олон жил хийж байна гээд өөрөө надаас шүдлэн насны 2 эр үхэр, ууцны эр хонь нийтдээ 1.120.000 төгрөгөөр, бэлнээр мөнгөө өгч худалдаж аваад УлаанБ хот руу явсан. Удалгүй хэд хоногийн дараа над руу Ц гэж өөрийгөө танилцуулсан хүүхэн 98116624 дугаараас яриад, чамд зарах үхэр, хонь байна уу, би худалдаж авах гэсэн юм аа гэж ярихаар нь би надад зарах үхэр, хонь байна гэж хэлсэн. Утсаар ярьснаас хойш дөрөв, тав хоногийн дараа Ц манайд Д овогтой Нын хамтаар Истана маркийн 42-13 УББ улсын дугаартай автомашинтай ирээд манайд 2 хоноод надаас 2 үхэр, 9 хонь 1.900.000 төгрөгөөр худалдаж авсан. Төлбөрөө тухайн үед бэлэн мөнгөөр өгөөгүй. 2017 оны 12 дугаар сарын эхээр УлаанБ хотоос амарч агаарт гарч явна гээд Д.Нын хамтаар манайд ирээд өмнө нь худалдаж авсан малын үнэ болох 1.900.000 төгрөгөө надад бэлнээр авчирч өгсөн. Түүнээс хойш надтай утсаар байнга холбогдож хууч хөөрдөг байсан. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 02 цагийн үед Ц танихгүй нэг залуугийн хамтаар ирсэн бөгөөд манайд нэг хоноод маргааш өдөр нь манай гэрт хууч хөөрч байгаад надад Портер машин хэрэгтэй байна, хямдхан сайн машин байна уу гэхэд Ц асуудалгүй, би олон машин гадаадаас оруулж ирж байгаа, чи надаас сайн Портер машин хямд үнээр авч болно, урьдчилгаа 6.700.000 төгрөг өгчих, захиалсан машиныг чинь хүлээлгэн өгөхдөө үлдсэн 6.000.000 төгрөгийг авах талаар харилцан тохиролцоод Өгийнуур сумын Хаан банкнаас миний бие малчны зээлээр 5.000.000 төгрөг аваад Цд бэлнээр миний эхнэр А.М бид хоёр Хаан банкин дотор тоолж 5.000.000 төгрөгөө өгсөн. Миний бие өөрийн 5139039014 дугаарын данснаас 1.700.000 төгрөгийг бэлнээр авч Цд өгсөн. Ц надаас авсан мөнгөнөөс 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 12 цагийн үед Б.Ө гэдэг хүний 5077001555 гэсэн данс руу 2.200.000 төгрөг, ХХК группын 502866323,, данс руу 800.000 төгрөг, Д овогтой Нын 508304002,, гэсэн данс руу 1.930.000 төгрөг шилжүүлсэн. Тус өдөр Ц өөрөө 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд банкнаас хөдлөөд манай хөдөө гэрт Ц хамт ирсэн залуугийн хамтаар хоноод маргааш өдөр нь буюу 2018 оны 01-р сарын 10-ны өдөр манайхаас УлаанБ хот руу явсан. Ц надад хэлэхдээ чиний захиалсан Портер машин 2018 оны 02-р сарын 04-нөөс 07-ны хооронд Мд ирнэ, тэр үед машинаа очиж аваарай гэж хэлээд УлаанБ хот руу явсан. Хоёр хоногийн дараа манай гэрт өөрийн нөхөр гэх М овогт Д гэх хүн Д.Нын хамтаар ирсэн бөгөөд амарч явна гээд манай гэрт 2 хоноод УлаанБ хот руу буцсан. Урьдчилгаа мөнгөө өгсөн байсан учир 2018 оны 02-р сарын 04-ний өдрөөс эхэлж Ц руу утсаар ярьж, захиалсан Портер машинаа авмаар байна, машин ирсэн үү гэж хэлтэл Ц надад цагаан сар тулчихлаа, удахгүй захиалсан машин чинь Мд орж ирнэ гэсэн. Миний бие цагаан сарын үеэр олон удаа Цгийн 98116624 гэсэн дугаар руу залгасан чинь утас нь холбогдох боломжгүй гэсэн. Тэгээд 2018 оны 03-р сарын 01-ний өдөр Ц утсаа авсан, надад 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр захиалсан машин чинь Мд бууна, санаа зоволтгүй, би чамайг хуурахгүй итгэж болно гэсэн. Түүнээс хойш миний утсыг авахгүй байгаа. Цтой очиж уулзах гээд миний бие УлаанБ хот руу 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр эхнэр Мын хамтаар явж Цг хайсан бөгөөд УлаанБ хотын Автомашины “Да хүрээ”, 22-ын товчооны шинэ автомашины захаар 2 өдөр хайгаад олоогүй, хамт Цтой манайд ирсэн Д.Нын 86877109 дугаар руу залгаж Нтай ярихад Цгийн гэрийг Чингэлтэй дүүргийн Шарга морьтын зуслангийн 4-р буудал дээр буугаад замын зүүн талд 2 давхар ногоон тоосгон өнгийн байшин байгаа, тэнд байгаа очоод уулз гээд гэж хэлсэн. Эхнэр М бид хоёр Нын хэлсэн хаягаар очсон чинь хүнгүй байшин байсан бөгөөд ойр хавийн хүмүүсээс асуухад Ц гэж хүн байдаг эсэхийг мэдэхгүй гэсэн. Тэгээд УлаанБ хотод 7 хоноод нутагтаа буцаж ирсэн. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Цгийн нөхөр Д над руу 88113006 дугаарын утаснаас залгаад манай эхнэр нэрээ худлаа хэлсэн байна, жинхэнэ нэрийг нь Г Н гэдэг бөгөөд регистрийн дугаар нь ГЮ89052461 гэж хэлсэн. Би уг хүнтэй 3 жил хамт амьдрахдаа нэрийг нь ч мэдэхгүй явсан, саяхнаас жинхэнэ нэрийг нь мэдлээ, та нар энэ хүнийг шүүх цагдаагийн байгууллагад өг, энэ хүн олон хүнээс мөнгө залилж авсан байна, удахгүй Дубай явж ажил хийж олон хүнээс авсан мөнгөө барагдуулна гээд байна гэж утсаар хэлсэн. Анх манай Өгийнуур сумын Өгий багт оршин суудаг Лхагвасүрэн овогтой Т гэдэг айлд ирж уг айлтай танил болцгоосон, тэгээд уг айлын эзэн Л.Т манайхыг үхэр зарна гээд гэр рүү явуулсан байсан, уг хүнтэй ингэж анх танилцсан. Миний сонссоноор Л.Тынд сүүлийн 3 жил ирж байгаа гэсэн. Ц манайд нийт 5 удаа ирсэн бөгөөд ирэхдээ цагаан өнгийн Истана маркийн 42-13 УББ гэсэн улсын дугаартай автомашинтай байнга ирж байсан бөгөөд ирэх болгондоо Д.Нтай хамт ирдэг байсан. Нэг удаа өөрийн нөхөр М.Дтай хамт 2018 оны 01 дүгээр сарын 10-ны орчим манайд ирээд манай гэрт 2 хоноод УлаанБ руу буцсан бөгөөд агаарт гарч амрах зорилгоор ирсэн гэсэн. Тухайн үед намайг залилчихна гэж бодоогүй, итгээд, олон удаа гэрт ирж хонож, хоол унд идээд амарч, надаас олон тооны мал худалдаж авсан болохоор маш их итгэсэн. Намайг хуурч мэхэлж миний итгэлийг алдаж ингэж муухай хуураад зугтаж, утсаа ч авахгүй байгаад нь маш их гомдолтой байна. Өөрийн нэрийг хүртэл худлаа хэлсэн. Манай хөрш Ц.А уг хүнд 6.000.000 төгрөгөө залилуулсан. Би Ц гэх хуурамч нэртэй хүнийг эдийн засгийн албаар шалгуулж хохирлоо хурдан шуурхай олж авмаар байна. Олон газраас банкнаас лавлагаа авахаар, хөдөө хэсгийн төлөөлөгч шалгахаар энэ болгоныг амжуулахад хэцүү. Манай суманд шүлхий өвчин гараад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд гадагшаа хүн машин гаргахгүй байгаа. Надад нэмж мэдүүлэх зүйл гэвэл миний итгэлийг эвдэж, хуурч мэхэлж, надад нэрээ хүртэл худлаа хэлж 6.700.000 төгрөгийн хохирол учруулсан, Ц гэж өөрийгөө удаа дараа олон удаа худал нэрээр танилцуулсан Г.Наас хохирлоо төлүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 09-12 хуу/

 

Хохирогч И.Сын дахин мэдүүлсэн: ...Миний урьд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад нийт 6.700.000 төгрөгийн хохирол учирсан. Г.Н нь надад автомашин оруулж ирж өгнө гээд худал хэлж надаас урьдчилгаа гэж 6.700.000 төгрөг авсан. Би уг мөнгийг малчны зээл авч 5.000.000 төгрөг, данснаасаа 1.700.000 төгрөг авч өгсөн юм. Г.Н миний хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа. Н ажил хийж миний мөнгийг төлж барагдуулна гэж надад хэлсэн. Би анх Г.Нтай 2017 оны өвөл танилцаж байсан. Манайхаас идэшний 6 үхэр, 13-14 тооны хонийг хэд хэдэн удаа хувааж худалдаж авч байсан. Үүнээс хойш бид танилцаж хэн хэнийгээ мэддэг болсон юм. Би гомдолтой байна. Би Г.Нд өгсөн 6.700.000 төгрөгөө нэхэмжилж байна. Япон, Солонгос улсаас автомашин Мд оруулж ирж зардаг юм гэж Н өөрийгөө танилцуулж байсан. Би нэг удаа уулзах үедээ Г.Нд ах нь Портер маркийн автомашин авмаар байна гэж хууч хөөрч, Г.Нд хандаж чи ахдаа цагаан сараас өмнө машин олж өгөөч гэж хэлсэн. Тэгсэн Г.Н болноо би таньд машин оруулж ирж өгье, та урьдчилгаа 6.700.000 төгрөг эхлээд өгчих гэж хэлээд надаас мөнгө авсан. Тэгээд үүнээс хойш миний машин 2018 оны 02 дугаар сард бууна гэж хэлж байсан боловч сүүлд нь надад хэлэхдээ машин чинь хил дээр гацчихсан 03 дугаар сард ирнэ гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь дахиж над руу яриад таны машин орж ирсэн, би Булган аймагт явж байна, одоо УлаанБ хот руу ороод таны машинд жаахан засвар үйлчилгээ хийлгүүлэх гэж байна, та УлаанБ хот руу хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би УлаанБ хот руу ороод Г.Нын утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгж явсаар байгаад ер нь худлаа хэлж ярьсан гэдэг нь мэдэгдэж, тэгээд би 2018 оны 04 дүгээр сард Өгийнуур сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгч шалгуулж эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

 

Хохирогч Ц.Агийн мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр УлаанБ хотоос яваа гээд өөрийгөө машины ченж олон жил хийж байна, чамд хямд, сайн машин хэрэгтэй бол надад хандаж болно, би гадаадаас хямдхан оруулж ирж чадна гэж хэлсэн. Тэгээд Ц бид хоёр хамтдаа хууч хөөрч байгаад би уг хүнд итгэж Приус-20 маркийн автомашин 10.000.000 төгрөгөнд авахаар ярилцаж тохиролцоод эхний ээлжинд Ц намайг урьдчилгаа 6.000.000 төгрөг шилжүүлчих, үлдсэн 4.000.000 төгрөгийг захиалсан машиныг чинь хүлээлгэж өгөхдөө авъя гээд надтай маш сайн ярилцаж тохироод хоёр биедээ итгээд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өгийнуур сумын Хаан банкинд ирсэн бөгөөд Ц надаар М овогтой Т гэдэг хүний 5035298760 гэсэн данс руу бэлнээр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг шилжүүлүүлсэн. Мөн би өөрийн нөхөр Ц.Эын мобайл банкаар тухайн өдрөө 2.000.000 /хоёр сая төгрөг/, мөн М овогтой Тийн 5035298760 гэсэн данс руу шилжүүлсэн. Ц надад хандаж, та надад итгэж болно, захиалсан Приус 20 маркийн автомашин чинь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирнэ гэсэн байсан тул өдөр Ц руу 98116624 дугаарын утсаар ярьсан машин чинь хил дээр гацсан 2018 оны 03-р сарын 10-ны өдөр машиныг чинь хүлээлгэж өгнө гээд дахин холбогдоогүй. Өнөөдрийг хүртэл өдөрт 10-аас 20 удаа Цгийн 85555213, 98116624 дугаар руу залгахаар заримдаа дуудаад, заримдаа утсаа салгасан байсан. Манайд ирэхдээ Д овогтой Н гэх 25 орчим насны залуутай хамт УлаанБ хотоос манайд 5 удаа ирж байсан. Уг хамт ирсэн Н гэх залуу руу залгаж Цг хаа байгаа талаар нь асууж сурсан чинь уг залуу би Цг хаа байгааг нь мэдэхгүй, утсаа салгасан байна гэж байсан. Манай гэрт ирэхдээ Ц Ныг миний дотно ажил төрөл амжуулдаг сайн дүү байгаа юм гэж надад танилцуулж байсан. Цгийн нөхөр болох М овогтой Дгийн 88113006 дугаар руу ярьж Ц надаас мөнгө авсан, түүнтэй яаж уулзах вэ гэж асуухад Ц гэх хүн танихгүй гээд утсаа салгаад байсан. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Д над руу 88113006 дугаараас залгаад цагдаа шүүхэд битгий хандаарай, би юмгүй хоосон биш, манай эхнэрийн чамаас авсан 6.000.000 төгрөгийг хүүтэй нь төлж өгнө, санаа зоволтгүй, та нар 10 хоног хүлээлчих гэсэн. Дараа нь манай эхнэр та нарт нэрээ худлаа хэлсэн байна, манай эхнэрийн жинхэнэ нэрийг нь Г Н гэдэг, регистрийн дугаар нь ГЮ89052461, би уг хүнтэй 3 жил хамт амьдрахдаа нэрийг нь ч мэдэхгүй явсан, саяхнаас жинхэнэ нэрийг нь мэдлээ, одоо та нар энэ хүнийг цагдаа шүүхийн байгуулагад өг, энэ хүн олон хүнээс мөнгө залилж авсан байна, удахгүй Дубай явж ажил хийж, олон хүнээс авсан мөнгөө барагдуулна гээд байна гэж утсаар хэлсэн. Анх манай хөрш айл С гэх айлд Ц ирсэн. 2017 оны 11 дүгээр сарын дундуур С ахын гэрт танилцсан бөгөөд хууч хөөрөхөд өөрийгөө автомашины ченж ажилтай, Ц гэж нэрээ танилцуулсан. Үүнээс хойш олон удаа С ахын гэрт болон манай гэрт ирдэг болсон. И.С ах Ц гэж өөрийгөө танилцуулсан хүүхэнд Портер машин авна гээд 6.700.000 төгрөгөө өгөөд одоо хүртэл олж авч чадаагүй байгаа. Манайд нийт 5 удаа ирсэн, ирэхдээ цагаан өнгийн Истана маркийн 42-13 УББ улсын дугаартай автомашинтай байнга ирж байсан бөгөөд ирэх болгондоо Нтай хамт ирдэг байсан. Нэг удаа өөрийн нөхөр М.Дтай хамт 2018 оны 01 дүгээр сарын 10-ны орчим агаарт амрах зорилгоор ирсэн гээд манайд ирээд, манай гэрт 2 хоноод УлаанБ хот руу буцсан. Намайг залилчихна гэж бодоогүй, итгээд олон удаа гэрт ирж хонож, хоол унд идээд амарч байгаад явдаг байсан. Намайг хуурч мэхэлж, миний итгэлийг алдаж ингэж муухай хуурчихаад утсаа ч авахгүй байгаад нь маш их гомдолтой байна. Нэмж мэдүүлэх зүйл гэвэл миний итгэлийг эвдэж хуурч мэхэлж надад 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан Ц гэж өөрийгөө удаа дараа олон удаа худал нэрээр танилцуулсан Г.Наас хохирлоо төлүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/

 

Хохирогч Ц.Агийн дахин мэдүүлсэн: ...Надад нийт 6.000.000 төгрөгийн хохирол учирсан. Би Г.Нд 4.000.000 төгрөгийг Хаан банкаар, 2.000.000 төгрөгийг Мобайл банкаар Г.Нын өөрийн өгсөн данс руу шилжүүлсэн. Г.Н миний хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа. Би анх Г.Нтай 2017 оны өвөл танилцаж байсан. Тэр үед Г.Н Япон, Солонгос улсаас автомашин оруулж ирж зардаг гэж хэлж байсан. Бид нар 6-7 удаа уулзаж байсан. Сүүлдээ манайхаар орж гардаг болсон байсан. Анх И.С ахаас идэшний үхэр аваад ирж байсан. Манайх И.С ахынхтай айлд байдаг, тэгээд л танилцаж байсан. Би гомдолтой байна. Би Г.Нд өгсөн 6.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Г.Н надад хэлэхдээ би Япон, Солонгос улсаас машин оруулж ирж зардаг юм гэж өөрийгөө танилцуулж байсан. Тэгээд манайх Приус маркийн жижиг машин авах талаар Г.Нд хэлэхэд Н он залуу аятайхан, хямдхан тэрэг оруулж ирж өгье гэж худлаа хэлээд манайхаас урьдчилгаа гээд 6.000.000 төгрөг авсан бөгөөд үлдсэн мөнгийг нь машинаа оруулж ирээд өгөх үедээ авъя гэж хэлж байсан боловч хэлж ярьж байсан машинаа оруулж ирж өгөөгүй, худлаа хэлж залилаад, утсаар ярихаар тухайн үедээ аргацаагаад, сүүлдээ бүр утсаа авахаа болисон юм. Тэгээд бид нар сумын цагдаад өргөдөл гаргаж өгөх болсон.  ..гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

 

Гэрч А.Мын мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 20-ны орчим хөдөө гэрийн гадаа танихгүй хүүхэн залуу хоёр ирээд хонь зарах уу гээд манай нөхөр Стай танилцсан. Би тухайн үед нөхрийнхөө дэргэд хамт байсан. Уг хүн өөрийгөө УлаанБ хотын харъяат Ц гэж танилцуулж байсан. Манай нөхөртэй хууч хөөрч байгаад манайхаас 2 эр үхэр, 1 хонь бэлэн мөнгөөр худалдаж авсан. 2017 оны 12 дугаар сарын эхээр УлаанБ хотоос Д овогтой Н гэх залуутай хамт Истана маркийн цагаан мөнгөлөг өнгийн 42-13 УББ гэсэн улсын дугаартай автомашинтай ирээд манай гэрт 2 хоноод, 2-үхэр, 9 хонь манай нөхөр И.Саас худалдаж аваад мөнгийг нь дараа ирэхдээ өгчихье гээд явцгаасан. Удалгүй 2018 оны 01-р сарын 08-ны шөнө 02 цагийн үед манай гэрт УлаанБ хотоос Ц танихгүй нэг залуугийн хамтаар ирээд хоносон. Маргааш өглөө нь хууч хөөрч байгаад манай нөхөр И.С Портер маркийн машин худалдаж авмаар байна гэхэд Ц гэх хүүхэн машины ченж олон жил хийж байна, би чамд гайгүй сайн Портер машин хямд оруулж ирж өгье гээд манай нөхөртэй нилээн хууч хөөрч байгаад урьдчилгаа 6.700.000 төгрөг өгчих, би 2018 оны 02-р сарын 04-нөөс 07-ны хооронд чиний захиалсан Портер машиныг оруулаад ирнэ санаа зоволтгүй гэж хэлсэн. Ц манай нөхөр хоёр хоорондоо харилцан ярилцаж бие биедээ итгээд манай нөхөр С Ц бид гурав Өгийнуур сумын төвд 2018 оны 01-р сарын 09-нд 12 цагийн орчим орж ирээд Хаан банкнаас манай нөхөр И.С 5.000.000 төгрөгийн малчны зээл авсан ба уг 5.000.000 төгрөгөө Өгийнуур сумын Хаан банкин дотор Цд бэлнээр тоолж өгсөн. Ц мөнгө хүлээж аваад өөрийн таньдаг хүмүүс рүүгээ уг мөнгөө шилжүүлсэн бөгөөд хэн, хэн рүү шилжүүлснийг би сайн мэдэхгүй. И.С сайн мэдэж байгаа. 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн манай нөхөр бид хоёр захиалсан машинаа хугацаанд нь авахаар 98116624, 85552113 гэсэн дугаар руу залгахад эхлээд Ц цагаан сар дөхөж байна, танай захиалсан Портер машин 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Мд ирнэ санаа зоволтгүй гэж манай нөхөртэй утсаар ярьсан. Түүнээс хойш Цгийн утас холбогдохгүй удсан бөгөөд нийт 6.700.000 төгрөг өгсөн байсан тул санаа зовоод нөхөр бид хоёр УлаанБ хот руу явсан. Манайд хамт ирсэн Нтай 86877109 дугаарын утсаар холбогдон ярихад УлаанБ хотын Шарга морьт зусланд байдаг гэрийг нь зааж өгсөн бөгөөд асууж сурсаар И.С бид хоёр очиход 2 давхар ногоон өнгийн тоосгон байшин байсан. Уг байшинд ямар ч хүн байгаагүй. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Цгийн нөхөр гэх Д гэж хүн 88113006 дугаараас манай нөхөр И.С руу залгаад танай мөнгийг авсан Ц гэх хүн нэрээ худлаа хэлсэн, жинхэнэ нэр нь Г Н гэдэг бөгөөд регистр нь ГЮ89052461, мөнгөө хурдан олж аваарай, энэ хүн олон хүн залилсан байна, удахгүй Дубай руу гарч ажил хийж хүмүүсээс авсан мөнгөө барагдуулна гээд байна, одоо хууль цагдаад ханд, энэ хүнтэй миний хувьд 3 жил хамт амьдрахдаа одоо л жинхэнэ нэрийг нь мэдлээ гэж утсаар ярьсныг нь манай нөхөр надад хэлсэн. Бидний итгэлийг алдаж нэрээ худал хэлж мөнгийг маань залилсан хүүхнээс мөнгөө авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/

 

Гэрч Б.Тын мэдүүлсэн: ...Миний хувьд Өгийнуур сумын Өгий багт оршин суудаг Ц.А, И.С нартай ах, дүү, төрөл садангийн холбоо байхгүй. 2017 оны зун 07 сард манай гэрт өөрийгөө УлаанБ хотын харъяат Ц гэж танилцуулсан эмэгтэй өөрийн нөхөр Дгийн хамтаар манай Өгийнуурын эрэг орчим байдаг гэр баазад ирсэн. Тэгээд 2017 оны 07 сараас хойш манайд 7-8 удаа ирсэн бөгөөд ирэх болгондоо Ц өөрийн нөхөр Дгийн хамтаар ирж 2-3 хоноод УлаанБ хот руу буцдаг байсан. Өгийнуур орчим амрангаа загасчилдаг байсан. Өөр хэн нэгэн хүн хамт ирж байгаагүй. Манайд ирэхдээ Ц гэж өөрийгөө танилцуулж байсан эмэгтэйг нөхөр Д нь Ц гэж дууддаг байсан. Саяхнаас уг хүүхнийг Г Н гэдгийг нь Ц.А, И.С нараас мэдсэн. Г.Н гэх хүүхэнтэй төрөл садангийн холбоо байхгүй. Манай эко гэр баазаас гэр худалдаж аваад гэртээ хоёулаа байгаад байдаг байсан. Манай гэрт орж ирж хууч хөөрөхгүй, орой өглөөдөө загасчилдаг, өөр зүйл хийхгүй, тэгж байж байгаад 2-3 хоноод УлаанБ хот руу буцдаг байсан. Цагаан өнгийн жижиг тэрэгтэй ирдэг байсан бөгөөд машины маркийг нь сайн мэдэхгүй. Надад мал худалдаж авах талаар юу ч ярьж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/

 

Гэрч Ц.Эын мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын дундуур Өгийнуур сумын Өгий багт И.Сын гэрт хууч хөөрч байгаад УлаанБ хотоос яваа гэх өөрийгөө Ц гэж танилцуулсан эмэгтэйтэй танилцсан. Уг эмэгтэй өөрийгөө олон жил машины ченж хийж байгаа талаараа И.Сынд ярьсан. Уг айлд бид нилээн удаан хууч хөөрч сууцгаасан. Үүнээс хойш Ц Сынд болон манай гэрт 5 удаа ирсэн. Надад мал мах худалдаж авах талаар юу ч ярьж байгаагүй. Харин хууч хөөрч байхдаа хямд үнэтэй сайн автомашин авахаар болвол надад хандаж болно гэж ярьдаг байсан. Тэгээд эхнэр бид хоёр Цгоос Приус-20 маркийн автомашин 10.000.000 төгрөгөөр худалдаж авахаар утсаар ярьж ярилцаж тохирсон. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр УлаанБ хотоос манай хөдөө гэрт өөрийн нөхөр Д, найз Н нарын хамтаар шөнө ирцгээсэн. Тус өдөр Ц манай гэрт хоносон. Нөхөр Д хамт ирсэн бөгөөд тэд нар хажуу айлын Сынд хоносон. Ц манай гэрт хоносон. Өдөр эхнэр Ц.А бид хоёр Цд Приус-20 маркийн автомашин захиалж, урьдчилгаа 6.000.000 төгрөг өгөхөөр болж хоорондоо маш сайн ярилцсан бөгөөд захиалсан автомашин хэдийд ирэх, үлдсэн мөнгөө хэзээ өгөх талаараа хоорондоо ярьцгаасан. Тэгээд манай эхнэр Ц.А 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр надтай хамт Өгийнуур сумын төв рүү орж М овогтой Тийн 5035298760 гэсэн данс руу Өгийнуур сумын Хаан банкнаас 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Миний мобайл банкнаас 5035298760 тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг Ц М.Тийн 5035298760 тоот данс руу хийгээрэй гээд өөрөө манай хөдөө гэрээс УлаанБ хот руу явсан байсан. Эхнэр бид хоёр утсаар дансны дугаарыг лавлаж Цгоос асуугаад шилжүүлсэн. Тус өдөр нийт 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Ц гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэйн жинхэнэ нэр нь Г.Н гэдгийг 2018 оны 04 сард мэдсэн. Манай гэрт Н 5 удаа ирсэн. Архи авчирч өгсөн, мөн хүүхдүүдэд чихэр, жимстэй ирдэг байсан. Хууч хөөрөхдөө энгийн л зүйл ярьдаг байсан. Жишээ нь нутаг ус, автомашин хэрхэн, яаж зардаг талаараа ярьдаг байсан. Шинэ автомашины зогсоол дээр 14 автомашины зогсоолтой, өөрийгөө Альфарт маркийн автомашин зардаг, нөхрийгөө Приус маркийн автомашин зардаг гэж манайд ирэх болгондоо үргэлж ярьдаг байсан. Ц эхнэр, бид хоёрт санаа зоволтгүй, би та хоёрыг хуурахгүй, бүрэн итгэж болно гэсэн. Эхнэр бид хоёрыг итгэтэл ярьсан. Бид уг хүнд итгээд бичгээр гэрээ байгуулаагүй. Захиалсан Приус-20 маркийн автомашиныг Ц 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эхнэр, бид хоёрт хүлээлгэж өгөхөөр тохирсон байсан. Тохирсон хугацаа болоход захиалсан машиныг минь Ц өгөөгүй. Утсаа авахаа болисон. Нарийн учрыг нь  манай эхнэр А мэднэ, надад өөр мэдэх зүйл байхгүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл гэвэл 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Г.Нын нөхөр М.Д 88113006 дугаарын утсаар манай эхнэр Ц.А руу өдрийн 11 цагийн үед утсаар ярьсан. Д та нар манай эхнэрийг цагдаад өгсөн байна, та нар мөнгөө шүүхдээд олж авч чадахгүй, өмнөх хэргүүдээ бид аргалчихсан, та нар юу ч олж долоохгүй гэж бүдүүлгээр ярьсан. Эхнэр тухайн үед утсаа спикер дээр нь тавиад Дтай утсаар ярьсныг би сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/

 

Гэрч М.Дгийн мэдүүлсэн: ...Н бид хоёр албан ёсны гэр бүлээ батлуулаагүй, 3 жил хамт амьдарч байгаа хүмүүс юм. Миний эхнэр Н нь 1989 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн төвд 2 хүүхэдтэй айлын том хүүхэд болж төрсөн, доороо нэг дүүтэй. Бага насаа Булган аймгийн төвд өнгөрүүлсэн. 2007 онд 12 жилийн сургууль төгсөөд УлаанБ хотод “Их засаг” их сургуульд 3 жил суралцаад төгсөж чадаагүй юм. Бид хоёр 2015 оны 02 сарын 15-ны өдөр УлаанБ хотод танилцаж байсан. Г.Н нь зан байдлын хувьд зөв сэтгэлтэй, цагаан цайлган зантай, хүүхдээрээ шахам хүн бөгөөд зөв чиглүүлээд байвал зөв хүн болж зөв амьдарч чадахаар хүн гэж би боддог, ямар ч хүнтэй арга эвээ олохдоо амархан, сэргэлэн зантай хүн юм. Н нь хойд аавтай бөгөөд би хойд аавтай нь уулзаж байгаагүй. Саяхан ээж нь Өмнөговь аймагт нас барсан гээд Н явж байсан. Нын ар гэрийн амьдрал нь тогтвортой биш юм шиг надад санагдсан. Би хэргийнх нь талаар өмнө нь өгсөн мэдүүлэгтэй өгсөн байгаа. Цаашид Нын учруулсан хохирлыг нөхөн төлөөд зөв замд нь оруулаад авч явах болно гэж бодож байна. Н бид 2 УлаанБ хотод гоо сайхны бараа борлуулаад арга эвээ олж байтал цагдаад баригдчихсан юм. Цаашид энэ хэргийг шийдээд зөв амьдруулах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 хуу/

 

Яллагдагч Г.Нын мэдүүлсэн: ...Би уг зүйл ангийг зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. 2017 онд би өөрийн нөхөр Дгийн хамтаар Архангай аймгийн Өгийнуур сум Өгийнуур нуур руу загасанд их явдаг байсан. Тэр үедээ би Өгийнуур сумын эрэг дээр байдаг амралтын газрын эзэн Б гэх хүнтэй танилцаж байсан. Тэгээд Б ахаас идэшний үхэр зарах хүн байна уу гэж асуухад Б ах надад С гэх хүний утасны дугаарыг олж өгсөн. Тэгээд би С гэх хүнтэй утсаар яриад идэшний үхэр авахаар болж тохироод 2017 оны 11 дүгээр сард би ганцаараа Өгийнуур суманд ирээд С гэх ахтай гэрт нь уулзсан. Тэгээд тэднийхээс 2 үхэр 3-4 тооны хонь бэлэн мөнгөөр нь худалдаж авсан. Түүнээс хойш С гэх айлд 2-3 удаа ирж бас л хонь, үхэр худалдан авч байсан. Тэгээд С ахтай ер нь бол их сайн дотно танилцсан байсан юм. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны үед би Өгийнуур суманд явж байгаад С ахынд очсон юм. Тэгээд С ахтай хууч хөөрөөд ярьж байтал С ах надад Портер маркийн машин хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би тэр үед гадаадаас олон тооны машин оруулж ирж байгаа, та надад эхлээд урьдчилгаа 6.700.000 төгрөг өгчих, үлдсэн 6.000.000 төгрөгийг нь машинаа авах үедээ өгөөрэй би таньд сайн машин оруулж ирж өгч болно гэж худлаа хэлсэн юм. Тэгээд С ах надад итгээд надаас машин худалдан авахаар болоод надад урьдчилгаа 6.700.000 төгрөг бэлнээр Өгийнуур сумын Хаан банкны салбараас авч өгсөн. Үүнээс хойш С ах над руу утсаар залгаж машин юу болсон, машинаа авъя гэж ярьдаг болсон. Би тэр үед нь С ахад хэлээд аргалаад өнгөрдөг байсан. Ингэж явсаар байгаад л өдийг хүрэх болсон юм. Тухайн үед надад мөнгөний хэрэг их гарч байсан учраас л худлаа хэлж И.Саас мөнгө авах болсон юм. Би И.Стай 2017 оноос хойш танилцаж, найз нөхдийн холбоотой болсон байсан юм. Би Япон улсаас машин оруулж ирдэг наймааны ажил хийж байгаагүй. Би Ө гэх хүнд мөнгөний өртэй байсан учраас өрөө төлж 2.200.000 төгрөг шилжүүлсэн. Д.Нт бас л өртэй байсан учраас Нын данс руу шилжүүлсэн. Би С ахаас авсан мөнгөө бол дан өрөндөө өгч дуусгасан. Би одоогоор Сын хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Би Сын хохирлыг төлж барагдуулах болно. Би С гэх хүнийг залилсандаа чин сэтгэлээсээ гэмшиж байна. Би ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй явсан. И.С ахын мөнгийг өөрт нь орж ирэхээр нь буцаагаад өгнө, эсвэл машиныг нь авч өгнө гэсэн бодолтой явж байсан боловч болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/

 

Яллагдагч Г.Нын дахин мэдүүлсэн: ...Би уг зүйл ангийг зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. 2017 онд би өөрийн нөхөр Дгийн хамтаар Архангай аймгийн Өгийнуур сум Өгийнуур руу загасанд их явдаг байсан. Тэр үедээ Өгийнуурын эрэг дээр байдаг амралтын газрын эзэн Б гэх хүнтэй танилцаж байсан. Тэгээд Б гэх хүнтэй танилцсан тул өвөл идшиндээ хэрэглэх үхэр авах санаатай идэшний үхэр зарах хүн байна уу гэж Б ахаас асуухад Б ах надад С гэх хүний утасны дугаарыг өгсөн. Тэгээд би С гэх хүнтэй утсаар яриад идэшний үхэр авахаар болж тохироод 2017 оны 11 дүгээр сард би ганцаараа Өгийнуур суманд ирээд С гэх ахтай уулзсан. Тэгээд тэднийхээс 2 үхэр, 3-4 тооны хонь бэлэн мөнгөөр нь худалдаж авсан. Түүнээс хойш С гэх айлд 2-3 удаа ирж бас л хонь, үхэр худалдан авч байсан. Тэр үедээ А гэх хүнтэй танилцсан. Сүүлийн ирэлтэнд А болон С ахынхаар ирж хонож дотно сайн танилцсан байсан. Тэр үедээ би манай нөхөр бид хоёр Японоос автомашин оруулж ирж зардаг юм гэж хэлсэн байсан. Үүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр А надад Приус-20 маркийн автомашин хэрэгтэй байна гэж хандсан. Тэр үед нь би Ад гадаадаас машин оруулж ирж чадна гэж ярьж тохироод 10.000.000 төгрөгөөр Приус-20 маркийн автомашин худалдаж авч өгөхөөр болоод урьдчилгаа 6.000.000 төгрөгийг эхлээд Агийн дансаар Т гэх хүний дансны дугаарыг өгч шилжүүлэн авсан. Үлдэгдэл 4.000.000 төгрөгийг машинаа оруулж ирээд өгөхдөө авъя гэж тохирсон байсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сард Атай утсаар ярьж таны захиалсан машин хил дээр гацсан гэж худлаа хэлсэн. Яг үнэндээ би хүнд их хэмжээний мөнгө зээлсэн, надад мөнгөний хэрэг их байсан учраас анх Ад Приус-20 маркийн автомашин оруулж ирж өгнө гэж худлаа хэлж мөнгө авсан юм. Гэхдээ надад энэ хүнийг ашиглах бодол байгаагүй, миний мөнгө ороод ирэхээр Агаас авсан 6.000.000 төгрөгөө буцаагаад өгчихье эсвэл Моос Приус-20 маркийн автомашин аваад өгье гэсэн бодолтой байсан боловч миний мөнгө орж  ирээгүй. Ингээд л Ад худлаа хэлж явсаар байгаад өдийг хүрсэн юм. Би тэр үед ямар нэгэн автомашины наймаа огт хийдэггүй байсан. Надад тухайн үед их хэмжээний мөнгөний хэрэг гарч байсан учраас л Ад худлаа хэлж түүнээс 6.000.000 төгрөг залилж авах болсон. Би Атай 2017 оноос хойш танилцаад найз нөхдийн холбоотой болсон байсан. Би Япон улсаас автомашин оруулж ирэх ажлыг огт хийж байгаагүй. Урьд өмнө манай нөхөр л хийдэг байсан юм. Тэгээд надтай танилцсанаас хойш манай нөхөр уг ажлыг хийхээ больчихсон юм. Надад Хаан банкны данс байдаггүй, би Хаан банкны данс ашигладаггүй. Т ахын данс тухайн үед надад байсан учраас би уг дансаар дамжуулж Агаас 6.000.000 төгрөг авсан юм. Би уг мөнгийг өөрийн хэрэгцээндээ ашиглаад дуусгасан. Би одоогоор Агийн хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Би Агийн хохирлыг төлж барагдуулах болно. Би чин сэтгэлээсээ харамсаж байна. Би Ад учирсан хохирлыг төлж барагдуулах болно. Надад анхнаасаа Аг залилъя гэсэн бодол байгаагүй бөгөөд мөнгөний хэрэг гарч байсан болохоор түр хугацаагаар мөнгө аваад, мөнгө ороод ирэхээр буцаагаад өгье гэж бодож байсан боловч миний мөнгө орж ирээгүй. Ингээд л уг асуудал үүсчихсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/

 

Яллагдагч Г.Нын дахин мэдүүлсэн: ...Надад мөрдөгч хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсан нь үнэн. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр миний ээж Энхтуяагийн биеийн байдал муудахаар нь би Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт өөрийн ээж дээрээ очсон юм. Миний ээж 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нас барсан юм. Ээж даралт ихтэй, эмнэлгийн хяналтанд байж байгаад нас барсан. Тэрнээс хойш хохирол төлбөрөө төлөх гээд таарсан ажлаа хийгээд явж байгаад УлаанБ хотод замын цагдаад баригдаж Архангай аймагт хүргэгдэж ирсэн. Миний өмнө нь хэрэглэж байсан 80592027 дугаарын утас эрх нь хаагдаад сэргээж чадаагүй бөгөөд одоо 80518084 дугаарын утас хэрэглэж байгаа. Би гэрийн хаяг, утасны дугаараа өөрчилсөн талаар мөрдөгч, прокурорт мэдэгдэх ёстой гэдгийг мартсан байсан. Би холбогдсон хэргийнхээ талаар өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг ярьж мэдүүлсэн байгаа. Одоо өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 89-91/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50-51 хуу/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон Архангай аймгийн Өгийнуур сумын иргэн И.С, Ц.А нар нь бусдад залилуулж нийт 1.270.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Г.Н нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутагт иргэн И.Ст “гадаадаас Портер маркийн автомашин оруулж ирж өгнө” гэж итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 6.700.000 төгрөгийг залилсан, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутагт иргэн Ц.Ад “гадаадаас Приус-20 маркийн автомашин оруулж ирж өгнө” гэж итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 6.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч И.Сын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 02 цагийн үед Ц нь танихгүй нэг залуугийн хамтаар ирсэн бөгөөд манайд нэг хоноод маргааш өдөр нь манай гэрт хууч хөөрч байгаад надад Портер машин хэрэгтэй байна, хямдхан сайн машин байна уу гэхэд Ц асуудалгүй, би олон машин гадаадаас оруулж ирж байгаа, чи надаас сайн Портер машин хямд үнээр авч болно, урьдчилгаа 6.700.000 төгрөг өгчих, захиалсан машиныг чинь хүлээлгэн өгөхдөө үлдсэн 6.000.000 төгрөгийг авах талаар харилцан тохиролцоод Өгийнуур сумын Хаан банкнаас миний бие малчны зээлээр 5.000.000 төгрөг аваад Цд бэлнээр миний эхнэр А.М бид хоёр Хаан банкин дотор тоолж 5.000.000 төгрөгөө өгсөн. Миний бие өөрийн 5139039014 дугаарын данснаас 1.700.000 төгрөгийг бэлнээр авч Цд өгсөн. Ц надад хэлэхдээ чиний захиалсан Портер машин 2018 оны 02-р сарын 04-нөөс 07-ны хооронд Мд ирнэ, тэр үед машинаа очиж аваарай гэж надад хэлээд УлаанБ хот руу явсан. Урьдчилгаа мөнгөө өгсөн байсан учир 2018 оны 02-р сарын 04-ний өдрөөс эхэлж Ц руу утсаар ярьж, захиалсан Портер машинаа авмаар байна, машин ирсэн үү гэж хэлтэл Ц надад цагаан сар тулчихлаа, удахгүй захиалсан машин чинь Мд орж ирнэ гэсэн. Миний бие цагаан сарын үеэр олон удаа Цгийн 98116624 гэсэн дугаар руу залгасан чинь утас нь холбогдох боломжгүй гэсэн. Тэгээд 2018 оны 03-р сарын 01-ний өдөр Ц утсаа авсан, надад 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр захиалсан машин чинь Мд бууна, санаа зоволтгүй, би чамайг хуурахгүй итгэж болно гэсэн. Түүнээс хойш миний утсыг авахгүй байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Цгийн нөхөр Д над руу 88113006 дугаарын утаснаас залгаад манай эхнэр нэрээ худлаа хэлсэн байна, жинхэнэ нэрийг нь Г Н гэдэг бөгөөд регистрийн дугаар нь ГЮ89052461, би уг хүнтэй 3 жил хамт амьдрахдаа нэрийг нь ч мэдэхгүй явсан, саяхнаас жинхэнэ нэрийг нь мэдлээ, та нар энэ хүнийг шүүх цагдаагийн байгууллагад өг, энэ хүн олон хүнээс мөнгө залилж авсан байна, удахгүй Дубай явж ажил хийж олон хүнээс авсан мөнгөө барагдуулна гээд байна гэж утсаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 09-12/, хохирогч И.Сын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “Г.Н нь надад автомашин оруулж ирж өгнө гээд худал хэлж надаас урьдчилгаа гэж 6.700.000 төгрөг авсан. Би уг мөнгийг малчны зээл авч 5.000.000 төгрөг, данснаасаа 1.700.000 төгрөг авч өгсөн юм. Би нэг удаа уулзах үедээ Г.Нд ах нь Портер маркийн автомашин авмаар байна гэж хууч хөөрч Г.Нд хандаж чи ахдаа цагаан сараас өмнө машин олж өгөөч гэж хэлсэн. Тэгсэн Г.Н болноо би таньд машин оруулж ирж өгье, та урьдчилгаа 6.700.000 төгрөг эхлээд өгчих гэж хэлээд надаас мөнгө авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, хохирогч Ц.Агийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр УлаанБ хотоос яваа гээд өөрийгөө машины ченж олон жил хийж байна, чамд хямд, сайн машин хэрэгтэй бол надад хандаж болно, би гадаадаас хямдхан оруулж ирж чадна гэж хэлсэн. Тэгээд Ц бид хоёр хамтдаа хууч хөөрч, байгаад би уг хүнд итгэж Приус-20 маркийн автомашин 10.000.000 төгрөгөнд авахаар ярилцаж тохиролцоод эхний ээлжинд Ц намайг урьдчилгаа 6.000.000 төгрөг шилжүүлчих, үлдсэн 4.000.000 төгрөгийг захиалсан машиныг чинь хүлээлгэж өгөхдөө авъя гээд надтай маш сайн ярилцаж тохироод хоёр биедээ итгээд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өгийнуур сумын Хаан банкинд ирсэн бөгөөд Ц надаар М овогтой Т гэдэг хүний 5035298760 гэсэн данс руу бэлнээр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг шилжүүлүүлсэн. Мөн би өөрийн нөхөр Ц.Эын мобайл банкаар тухайн өдрөө 2.000.000 /хоёр сая төгрөг/, мөн М овогтой Тийн 5035298760 гэсэн данс руу шилжүүлсэн. Ц надад хандаж, та надад итгэж болно, захиалсан Приус 20 маркийн автомашин чинь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирнэ гэсэн тул Ц руу утсаар ярьсан машин чинь хил дээр гацсан, 2018 оны 03-р сарын 10-ны өдөр машиныг чинь хүлээлгэж өгнө гээд дахин холбогдоогүй. Өнөөдрийг хүртэл өдөрт 10-аас 20 удаа Цгийн 85555213, 98116624 дугаар руу залгахаар заримдаа дуудаад, заримдаа утсаа салгасан байсан. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Д над руу 88113006 дугаараас залгаад цагдаа шүүхэд битгий хандаарай, би юмгүй хоосон биш, манай эхнэрийн чамаас авсан 6.000.000 төгрөгийг хүүтэй нь төлж өгнө, санаа зоволтгүй, та нар 10 хоног хүлээлчих гэсэн. Дараа нь манай эхнэр та нарт нэрээ худлаа хэлсэн байна, манай эхнэрийн жинхэнэ нэрийг нь Г Н гэдэг, регистрийн дугаар нь ГЮ89052461, би уг хүнтэй 3 жил хамт амьдрахдаа нэрийг нь ч мэдэхгүй явсан, саяхнаас жинхэнэ нэрийг нь мэдлээ, одоо та нар энэ хүнийн цагдаа шүүхийн байгуулагад өг, энэ хүн олон хүнээс мөнгө залилж авсан байна, удахгүй Дубай явж ажил хийж, олон хүнээс авсан мөнгөө барагдуулна гээд байна гэж утсаар хэлсэн. И.С ах Ц гэж өөрийгөө танилцуулсан хүүхэнд Портер машин авна гээд 6.700.000 төгрөгөө өгөөд одоо хүртэл олж авч чадаагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20/, хохирогч Ц.Агийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “Г.Н надад хэлэхдээ би Япон, Солонгос улсаас машин оруулж ирж зардаг юм гэж өөрийгөө танилцуулж байсан. Тэгээд манайх Приус маркийн жижиг машин авах талаар Г.Нд хэлэхэд Н он залуу аятайхан, хямдхан тэрэг оруулж ирж өгье гэж худлаа хэлээд манайхаас урьдчилгаа гээд 6.000.000 төгрөг авсан бөгөөд үлдсэн мөнгийг нь машинаа оруулж ирээд өгөх үедээ авъя гэж хэлж байсан боловч хэлж ярьж байсан машинаа оруулж ирж өгөөгүй, худлаа хэлж залилаад, утсаар ярихаар тухайн үедээ аргацаагаад, сүүлдээ бүр утсаа авахаа болисон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч А.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай нөхөр И.С Портер маркийн машин худалдаж авмаар байна гэхэд Ц гэх хүүхэн машины ченж олон жил хийж байна, би чамд гайгүй сайн Портер машин хямд оруулж ирж өгье гээд манай нөхөртэй нилээн хууч хөөрч байгаад урьдчилгаа 6.700.000 төгрөг өгчих, би 2018 оны 02-р сарын 04-нөөс 07-ны хооронд чиний захиалсан Портер машиныг оруулаад ирнэ санаа зоволтгүй гэж хэлсэн. Ц манай нөхөр хоёр хоорондоо харилцан ярилцаж бие биедээ итгээд манай нөхөр С Ц бид гурав Өгийнуур сумын төвд 2018 оны 01-р сарын 09-нд 12 цагийн орчим орж ирээд Хаан банкнаас манай нөхөр И.С 5.000.000 төгрөгийн малчны зээл авсан ба уг 5.000.000 төгрөгөө Өгийнуур сумын Хаан банкин дотор Цд бэлнээр тоолж өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн манай нөхөр бид хоёр захиалсан машинаа хугацаанд нь авахаар 98116624, 85552113 гэсэн дугаар руу залгахад эхлээд Ц цагаан сар дөхөж байна, танай захиалсан Портер машин 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Мд ирнэ санаа зоволтгүй гэж манай нөхөртэй утсаар ярьсан. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Цгийн нөхөр гэх Д гэх хүн 88113006 дугаараас манай нөхөр И.С руу залгаад танай мөнгийг авсан Ц гэх хүн нэрээ худлаа хэлсэн, жинхэнэ нэр нь Г Н гэдэг бөгөөд регистр нь ГЮ89052461, мөнгөө хурдан олж аваарай, энэ хүн олон хүн залилсан байна, удахгүй Дубай руу гарч ажил хийж хүмүүсээс авсан мөнгөө барагдуулна гээд байна, одоо хууль цагдаад ханд, энэ хүнтэй миний хувьд 3 жил хамт амьдрахдаа одоо л жинхэнэ нэрийг нь мэдлээ гэж утсаар ярьсныг нь манай нөхөр надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/, гэрч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Ц гэх эмэгтэй хууч хөөрч байхдаа хямд үнэтэй сайн автомашин авахаар болвол надад хандаж болон гэж ярьдаг байсан. Тэгээд эхнэр бид хоёр Цгоос Приус-20 маркийн автомашин 10.000.000 төгрөгөөр худалдаж авахаар утсаар ярьж ярилцаж тохирсон. Эхнэр Ц.А бид хоёр Цд Приус-20 маркийн автомашин захиалж, урьдчилгаа 6.000.000 төгрөг өгөхөөр болж хоорондоо маш сайн ярилцсан бөгөөд захиалсан автомашин хэдийд ирэх, үлдсэн мөнгөө хэзээ өгөх талаараа хоорондоо ярьцгаасан. Тэгээд манай эхнэр Ц.А 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр надтай хамт Өгийнуур сумын төв рүү орж М овогтой Тийн 5035298760 гэсэн данс руу Өгийнуур сумын Хаан банкнаас 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Миний мобайл банкнаас 5035298760 тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг Ц М.Тийн 5035298760 тоот данс руу хийгээрэй гээд өөрөө манай хөдөө гэрээс УлаанБ хот руу явсан байсан. Эхнэр бид хоёр утсаар дансны дугаарыг лавлаж Цгоос асуугаад шилжүүлсэн. Тус өдөр нийт 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Ц гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэйн жинхэнэ нэр нь Г.Н гэдгийг 2018 оны 04 сард мэдсэн. Хууч хөөрөхдөө энгийн л зүйл ярьдаг байсан. Жишээ нь нутаг ус, автомашин хэрхэн, яаж зардаг талаараа ярьдаг байсан. Шинэ автомашины зогсоол дээр 14 автомашины зогсоолтой, өөрийгөө Альфарт маркийн автомашин зардаг, нөхрийгөө Приус маркийн автомашин зардаг гэж манайд ирэх болгондоо үргэлж ярьдаг байсан. Ц эхнэр, бид хоёрт санаа зоволтгүй, би та хоёрыг хуурахгүй, бүрэн итгэж болно гэсэн. Захиалсан Приус-20 маркийн автомашиныг Ц 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эхнэр, бид хоёрт хүлээлгэж өгөхөөр тохирсон байсан. Тохирсон хугацаа болоход захиалсан машиныг минь Ц өгөөгүй. Утсаа авахаа болисон” гэх мэдүүлэг /хх-ийн 31/, Г.Нын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би уг зүйл ангийг зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. С ахтай хууч хөөрөөд ярьж байтал С ах надад Портер маркийн машин хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би тэр үед гадаадаас олон тооны машин оруулж ирж байгаа, та надад эхлээд урьдчилгаа 6.700.000 төгрөг өгчих, үлдсэн 6.000.000 төгрөгийг нь машинаа авах үедээ өгөөрэй би таньд сайн машин оруулж ирж өгч болно гэж худлаа хэлсэн юм. Тэгээд С ах надад итгээд надаас машин худалдан авахаар болоод надад урьдчилгаа 6.700.000 төгрөг бэлнээр Өгийнуур сумын Хаан банкны салбараас авч өгсөн. Үүнээс хойш С ах над руу утсаар залгаж машин юу болсон, машинаа авъя гэж ярьдаг болсон. Би тэр үед нь С ахад хэлээд аргалаад өнгөрдөг байсан. Ингэж явсаар байгаад л өдийг хүрэх болсон юм. Тухайн үед надад мөнгөний хэрэг их гарч байсан учраас л худлаа хэлж И.Саас мөнгө авах болсон юм. Би Ад гадаадаас машин оруулж ирж чадна гэж ярьж тохироод 10.000.000 төгрөгөөр Приус-20 маркийн автомашин худалдаж авч өгөхөөр болоод урьдчилгаа 6.000.000 төгрөгийг эхлээд Агийн дансаар Т гэх хүний дансны дугаарыг өгч шилжүүлэн авсан. Үлдэгдэл 4.000.000 төгрөгийг машинаа оруулж ирээд өгөхдөө авъя гэж тохирсон байсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сард Атай утсаар ярьж таны захиалсан машин хил дээр гацсан гэж худлаа хэлсэн. Яг үнэндээ би хүнд их хэмжээний мөнгө зээлсэн, надад мөнгөний хэрэг их байсан учраас анх Ад Приус-20 маркийн автомашин оруулж ирж өгнө гэж худлаа хэлж мөнгө авсан юм. Надад тухайн үед их хэмжээний мөнгөний хэрэг гарч байсан учраас л Ад худлаа хэлж түүнээс 6.000.000 төгрөг залилж авах болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40, 43-45/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М овогт Г Ныг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах, шүүгдэгч Г.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн,   байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул  тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.

 

Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт 29 /хорин ес/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Наас 6.700.000 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багт оршин суух Хорчин овогт Ичинхорлоогийн С /АЖ77101515/-т, 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багт оршин суух Цорос овогт Цэдэнрашийн А /ЗП87120706/-д тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар хохирогч И.С, Ц.А нарт шийтгэх тогтоолоор гаргуулж олгохоор заасан хохирлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.7, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Г Ныг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар хохирогч И.С, Ц.А нарт шийтгэх тогтоолоор гаргуулж олгохоор заасан хохирлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Нын тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Наас 6.700.000 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн ,,, оршин суух Х овогт И-ийн С /АЖ,,/-т, 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулан Архангай аймгийн ,,, оршин суух Ц овогт Ц-ийн А /ЗП,,/-д тус тус олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт 29 /хорин ес/ хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд Монгол  Улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                   Р.АЛТАНЦЭЦЭГ