Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2019/0238

 

С.Д-ыннэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар  даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0153 дугаар шийдвэртэй, С.Д-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0153 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/509 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Э давж заалдах гомдолдоо: “ ...Маргаан бүхий Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/509 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан холбогдох бичиг баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байхад шүүх нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийгбодитоор үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэж нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч С.Д нь ёс зүйн зөрчил гаргасан тул тус газрын Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Төрийн албаны тухай /2002оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан.

Ёс зүйн хороо нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07/08 тоот дүгнэлтээ гаргахдаа Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5,  Засгийн газрын 288 тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.2.1, 5.4.4, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 253 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрэм”-ийн 6.1.1, 6.1.4, 6.1.12-т заасан ёс зүйн хэм хэмжээг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн.

Улсын ахлах байцаагч С.Д нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Ад холбогдуулан “зөвшөөрөлгүйгээр бичлэг хийж, ажлыг минь буруу дүгнэж, нэр хүндэд халдлаа” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан.

Цагдаагийн хэлтсээс гомдлыг хянаад 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Хариу мэдэгдэх хуудас”-аар зөрчлийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар тус дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон. Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.А нь ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдлыг гаргасан байхад шүүх “Монгол улсын иргэн ... төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй” бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах зөрчлийн шинжийг агуулаагүй гэж буруу дүгнэлт- хийсэн. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаар гомдол гаргаж шалгуулсан асуудал нэг мөр шийдвэрлэгдээд, зөрчлийн шинжгүй байсан тул зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан байна. Гэтэл захиргааны шүүх энэ асуудлыг татаж, хэргийн материалыг нотгох баримтаар татаж байгаа нь захиргааны шүүхийн шийдвэрлэх асуудал биш байна. Нэхэмжлэлийн шаардгага нь ёс зүйн хорооны дүгнэгтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуугсан 2018 оны Б/509 дүгээр тушаал буюу захиргааны акттай маргаж байна.

“..С.Д нь өөртөө чөлөөний хуудас бичиж, чөгөө оггосон,... хэптсийг дарга Б.А руу түүний ажпын өрөөнд нугимсан, бүдүүгэг үг хэггэгээр доромжигсон” гэх зөрчгийн тухайд шүүх мөн буруу дүгнэгт хийж, хэт нэг тагыг барьж хуугийг буруу хэрэггэсэн. Тухайгбаг:

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга нарын хамтран батагсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хамтран хийх тухай' удирдамжийн хүрээнд Углсын ахлах байцаагч С.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22 цагаас 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 06 цаг хүртэл хяналт шалгалт явуулсан болох нь цагдаагийн алба хаагч нарын илтгэх хуудас болон тус илтгэх хуудсыг бичсэн У.Өмөрбекийн мэдүүлгээр тогтоогдож байна гэх боловч Ёс зүйн хороо шалгахдаа Улсын ахгах байцаагч С.Д-ынтухайн өдөр ажилсан ажиллаагүй гэх асуудгыг хөндөөгүй бөгөөд харин чөлөө авахдаа чөлөөний хуудсыг өөрөө бөглөж, хэгтсийн даргын бөглөх хэсэгт албан тушаал, гарын үсгээ зурсан үйл баримтыг тогтоож энэ тухай талууд маргахгүй байгаа, ёс зүйн хорооны хуралд Улсын ахлах байцаагч С.Д нь өөрөө хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд Төрийн албан хаагчдын дагаж мөрдөх ёстой Төрийн албаны тухай хуугийн 13 дугаар зүйлийн 13.1.5. байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.14-т тус тус заасныг зөрчсөн нь тогтоогдож байхад шүүх сахилгын зөрчил ногдуулах зөрчил үйлдсэн гэж үзэхгүй гэж дүгнэж байгаа нь төрийн байгууллагын дотоод асуудалд хэтэрхий орсон, сахилгын зөрчил гаргасан төрийн албан хаагчийг хамгаалж нэг талыг барьж дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нийт 415 улсын байцаагчтай. Чөлөө авахыг хүссэн төрийн албан хаагч болгон өөрийн дураар хуудас бичиж, шууд удирдах дээд шатны албан тушаалтанд мэдэгдэхгүйгээр ажил таслахад сахилгын зөрчил биш гэж шүүх дүгнэж байна гэсэн ойлголт төрүүлж, төрийн байгууллагын сахилга хариуцлагыг сулруулах буруу дүгнэлтийг хийсэн байна.

Шүүх “Нэхэмжлэгч хэлтсийн дарга руу нулимсан, бүдүүлэг үг хэллэг нь хангалттай нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна” гэжээ. Төрийн албан хаагч шууд удирдах дээд шатны албан тушаалтантайгаа түүний ажпын өрөөнд маргасан, хэрэлдсэн, бүр нулимсан болохыг хэлтсийн даргын үүдэнд суудаг дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэрч Б.Ц харсан, нотолсон, гэрчийн мэдүүлэг өгсөн, мөн урд нь бусад албан хаагчидтайгаа маргаж ёс зүйн зөрчил гарган сахилгын шийтгэл авсан болохыг нотлох баримтаар тус тус хүргүүлсэн байхад шүүх зөрчил нь нотолгоонд үндэслэх, зөрчил нь тогтоогдсон байх  хуулийн хуулийн шаардлагыг хангаагүй, хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй гэж нэг талыг барьж буруу дүгнэсэн. Мөн ёс зүйн хороог хангалтгүй дутуу шалгасан гэх боловч ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5-д заасан эрх, үүргийн хүрээнд шалгалт хийж дүгнэлтээ гаргасан. Ёс зүйн хороо зөрчлийг тогтоохдоо нотлох баримтаас гадна, тухай төрийн албан хаагчийн биеэ авч яваа байдал, хамт олон, иргэд үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцдаг, урд нь ааш зан, харилцаан дээр асуудал, зөрчил гаргаж байсан эсэхийг судалж байж дүгнэлтээ гаргадаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 500 гурай улсын байцаагч, албан хаагчдаас сонгон томилогдсон Ёс зүйн хорооны 7 гишүүний судалж тогтоосон шийдвэр гэдгийг шүүх харгалзан үзэх ёстой байсан.

Иймд хэт нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэж нотлох баримтыг үнэлээгүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0153 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүх зарим нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны Б/509 дүгээр тушаалаар Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч С.Д-ыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах арга хэмжээ авчээ.

Хариуцагч Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газрын дарга давж заалдах гомдолдоо “...улсын ахлах байцаагч С.Д-ын гомдлоор Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.А-д холбогдуулж зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан саналтайгаар прокурорт хүргүүлсэн материалыг анхан шатны шүүх татаж байгаа нь захиргааны шүүхийн шийдвэрлэх асуудал биш” гэжээ.

            Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/08 дугаар дүгнэлтээр Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.А-ийн гаргасан өргөдлийг шалгаж, С.Д-ыг “ хэлтсийн дарга нь арга хэмжээ авсных нь төлөө Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан, чөлөөний хуудсанд өөрөө гарын үсэг зурж удирдлагаас чөлөө олгоогүй байхад ажил тасалсан, хэлтсийн дарга Б.А руу нулимж, албаны өрөөнд бүдүүлэг үг хэлээр доромжлон төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн” гэж дүгнэж, сахилгын арга хэмжээ ногдуулах саналаа хариуцагчид хүргүүлжээ.

Үүнээс үзвэл маргаан бүхий актын үндэслэл болсон Ёс зүйн хорооны дээрх дүгнэлтэд  С.Д-ыг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасныг ёс зүйн зөрчил гэж үзсэн байх тул энэ талаар анхан шатны шүүх дүгнэснийг хэрэгт хамааралгүй, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал биш гэж үзэхгүй.

            Анхан шатны шүүх С.Д-ыг хэлтсийн дарга Б.А-ийн талаар Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасныг иргэний хувьд төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргах эрхтэй тул ёс зүйн зөрчил гэж үзэхгүй талаар зөв дүгнэсэн байх тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

            Хариуцагч давж заалдах гомдолдоо “... чөлөөний хуудас өөртөө бичсэн, хэлтсийн даргаа бүдүүлэг үг хэлллэгээр доромжилсон” зөрчлийн тухайд шүүх төрийн байгууллагын сахилга хариуцлагыг сулруулах буруу дүгнэлт хийж, .. төрийн албан хаагчийн биеэ авч яваа байдал, хамт олон, бусадтай харилцах байдал зэргийг харгалзан Ёс зүйн хорооны дүгнэлт гаргасныг шүүх харгалзан үзэх ёстой байсан...” гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.А-ийн өргөдөл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, гэрч О болон Б.Ц нарын мэдүүлэг, чөлөө олгох хуудас болон бусад баримтуудаар нэхэмжлэгч С.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэлтсийн дарга Б.А-ийн албан өрөөнд түүнийг бүдүүлэг үг хэллэгээр доромжилсон, мөн 09 дүгээр сарын 12-ны өдөр чөлөөний хуудсанд өөрөө гарын үсэг зурж удирдлагаас зөвшөөрөл олгоогүй байхад ажилдаа ирэлгүй, тасалсан нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22 цагаас 08-ны өдрийн 06 цаг хүртэл албан үүргээ гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх боловч 09 дүгээр сарын 09, 10-ны өдөр нь амралтын өдрүүд байсан тул 12-ны өдөр “зайлшгүй амрах шаардлагатай байсан” буюу нэхэмжлэгчийн “чөлөө авах гэтэл дарга байгаагүй тул чөлөөний хуудас бичээд туслахад нь үлдээгээд явсан” гэснийг зөвтгөх үндэслэл болохооргүй байна.

Гэтэл шүүх нэхэмжлэгч шөнийн цагаар ажилласнаас хойш 3 өдрийн дараа чөлөөний хуудас бичиж, зөвшөөрсөн хэсэгт өөрөө гарын үсэг зурж орхисон үйлдлийг Төрийн албаны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5-д заасан ёс зүйн хэм хэмжээг санаатай зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хэлтсийн дарга руу нулимсан, бүдүүлэг үг хэллэгээр доромжилсон гэх зөрчил нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Гэрч Б.Ц болон Б.О нарын мэдүүлгээр хэлтсийн даргын өрөөнөөс С.Д-ыг хэн авч гарсан талаар зөрүүтэй боловч хэн алиных нь мэдүүлэгт хэлтсийн даргын өрөөнд С.Д нь чанга дуугаран бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн тул авч гарах шаардлага гарсан талаар мэдүүлсэн, Ёс зүйн хороонд гаргасан С.Д-ын тайлбарт “... дарга Б.А нь ямарч сонгон шалгаруулалтгүй томилогдсон, үйлчилгээний байгууллагаас захиргааны албан хаагчийн удирдах албан тушаалд шууд томилогдсон тухай хэлсэн нь үнэн” гэж дурдсан, анхан шатны шүүх хуралдаан дээр “... миний цалинг хасдаг чи хэн бэ гэж хэлсэн. Би уурандаа юу хэлснээ санахгүй байна. Өчнөөн хоног ажилласан байхад цалинг хасах эрх чамд байна уу гэж хэлсэн, танхайрсан үйлдэл гаргаагүй” гэсэн тайлбар зэргээс үзэхэд С.Д-ын“... хэлтсийн даргын өрөөнд бүдүүлэг авир гаргасан” гэх үйлдлийг үгүйсгэхээргүй байх тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нь С.Д-ын эдгээр үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ зөрчсөн гэж үзэж, цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай бууруулах арга хэмжээ авсан нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, ... дүгээр зүйлд заасныг зөрчсөн ... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: ... 26.1.2.албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.