Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 01

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга                                  Б.Ариунбаяр

Улсын яллагч                                                Н.Бадам

Шүүгдэгч                                                ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ухаадай овогт *******т холбогдох эрүүгийн 1833001080085 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Жаргалант сум, 3 дугаар баг, Дулаан-Уул гэх албан ёсны хаягтай /одоогоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг, 30-23 тоотод түр оршин суух хаягтай/, урьд өмнө  ял шийтгэлгүй, Ухаадай овогт ******* регистрийн дугаар РП-.  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Өвөр Моностой гэх газраас иргэн *******ийн 1 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээс/

ТОДОРХОЙДОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* нь гэм буруугай хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулан хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт 1833001080085 дугаартай эрүүгийн хэргээс

 Улсын яллагчийн хүсэлтээр:

1.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын үнэлгээ тогтоох комиссын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн акт/хх-ийн 9/,

2.Хохирогч *******ийн мэдүүлэг/хх-ийн 12-13/,

3.Гэрч *******ын мэдүүлэг/хх-ийн 19-20/,

4.Гэрч *******гийн мэдүүлэг/хх-ийн 26-27/,

5.Гэрч *******ийн мэдүүлэг/хх-ийн 28-29/,

6.Гэрч *******гийн мэдүүлэг/хх-ийн 30/,

7.Гэрч *******ын мэдүүлэг/хх-ийн 31-32/,

8.Гэрч *******гийн мэдүүлэг/хх-ийн 35/,

9.Мал тооллогын хуудас /хх-ийн 15-16/,

10.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 39-40/ зэргийг шинжлэн судлуулав.

Шүүгдэгчийн зүгээс нотлох баримт шинжлэн судлуулах хүсэлт гаргаагүй болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтууд  тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Өвөр Моностой гэх газраас иргэн *******ийн 1 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ийн өгсөн “2018 оны 08 дугаар сард хүүхэд сургуульд явах болчихоод, би өөрөө эмчилгээнд явах гээд надад мөнгөний хэрэгцээ гарсан. Өвөр моностой гэдэг газраас би үхэр авсан. Хадмын мал нийтэн дундаа байдаг. Тэрний мал гэж тусад нь зүсэлж өгөөгүй. Тиймээс би хадам *******ийн үхэр гэж мэдээгүй. Манай үхэр гэж бодож байсан. Би буруутай. Өөрийн хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би тэр үхрийг манай мал гэж бодсон. Манай нөхөр *******гийн нэр дээр 250 тооны мал байдаг. Би ченж дуудаад үхрийг зарчихсан. Би мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр надад мөнгө өгдөггүй. Би хийсэн үйлдлээ зөвшөөрч байна. Би хохирлыг барагдуулаагүй. Хадам “Чам шиг юу ч байхгүй гуйлгачнаас юуг нь авах вэ дээ” гэж хэлсэн. Надад мал тасалж өгсөн бол би өдийд ингэж явахгүй. Одоо өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би цаашид нөхрөөсөө салах өргөдлөө өгнө. Дахиж би ийм үйлдэл гаргахгүй “ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

 

Хохирогч *******ийн өгсөн “...Би 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Өвөр моностой гэх газраас Хөөвөр гэдэг газар луу нүүсэн юм. Манай малыг хамаатан , нар тууж явсан юм. Тэр үед манай хар халзан том шар маань доголчихсон байсан болохоор би яваад Хөөвөрт оччих байлгүй гээд , хоёрт хөөлгөөд явуулсан чинь тэр хоёр миний хар халзан үхрийг үлдээчихлээ хэвтээд байхаар нь хаяаад хүрээд ирлээ гэж араас ирсэн. Тэгээд маргааш өглөө 2018 оны 07 дугаар сарын 20-ны өглөө нь манай хүү, нар машинтай алаад аваад ирье гэж явчихаад орой 18 цагийн үед тэр хоёр ирсэнээ өө гайгүй байна айлын үхэрт очно биз тэр хавийн хүмүүст захичихлаа гэж хэлсэн юм. Би тэгээд гэх хүн рүү дараа нь утсаар үхрээ асуугаад залгасан чинь гийн үхэрт далий эвэртэй, духан дээрээ дөрвөлжиндүүхэн хар халзан шар явж байна лээ танай үхэр байсаан байсан гэж хэлэхээр нь тоолгүй байжил байг гэж бодоод байлгаж байсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр буцаад Өвөр моностой дээр нүүж ирээд гийнхаас очоод үхрээ аваад ир гээд , хоёрыг явуулсан чинь төд удалгүй иргэж ирсэнээ нөгөө үхрийг чинь алаад аваад явчихсан гэж ахын эхнэр хэллээ гэж ирсэн. Би өөрийн эзэмшлийн хамгийн том хар халзан шараа алдсан одоо тэр шар 11 настай үхэр байгаа юм. Надад хамгийн сүүлд 2018 оны 07 дугаар сарын 25-ны үеэр байна гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр буцаад Өвөр моностой дээр нүүж ирээд гийнхаас очоод үхрээ аваад ир гээд , хоёрыг явуулсан чинь тун удалгүй иргэж ирсэнээ нөгөө үхрийг чинь алаад аваад авчихсан гэж ахын эхнэр хэллээ гэж ирсэн. Тэгэхээр нь би 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гийн эхнэр гаас манай үхэр яасан бэ гэсэн чинь нь өө алаад явчихсан ш дээ гэхээр нь юу гэсэн үг вэ?  хэн аваад явчихваа гэсэн чинь нэг настайхан эрэгтэй хүн, нэг залуухан залуу, нэг эмэгтэй хүрч ирээд нядлаад машинтай аваад явчихсан гэж хэлсэн. Надад цагаан өнгийн машинтай 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн ирээд ачаад авч явсан гэж хэлсэн. Машиныг асуусан чинь тодорхой хэлээгүй ямар ч л байсан өнгөтэй, пөмбөгөр истана шиг машин гэж хэлсэн. Эмэгтэй хүнийг нь ******* гэж хэлсэн. Нөгөө хоёрыг танихгүй хүн байна лээ гэж хэлсэн. Тэр гэх хүн манай Санжаа гэх хүүтэй сууж байгаад салчихсан юм. Би *******ийг танина. болоод бид хоёрт ямар нэгэн өглөг, авлага байхгүй. Би алдсан хар халзан шараа 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би алдсан үхрийнхээ өртөг болох 2.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Тэр үхэр миний л үхэр тэр урьд нь сууж байсан нөхрийнх нь ч юм биш миний үхэр байгаа юм...“гэх мэдүүлэг, /хх-12-13/,

 

Гэрч *******гийн өгсөн “...Манай үхэрт *******ийн хадамынх нь нэг хөл нь доголсон үхэр нийлсэн байсан юм. Тэр үхрийг нядалж авч явахаар машинтай 2 эрэгтэй хүнтэй ирсэн. Тэгээд тэр өдөр нь бороо орж байсан болохоор хоноод маргааш өдөр нь нядлаад махыг нь машинтай ачаад аваад явсан. гуайх 2018 оны 07 дугаар сарын 10-ны үед Хөөвөр гэх газар руу нүүх үед нь хөл нь доголсон болохоор туувраас ирээд манай үхэртэй нийлсэн байсан юм. хадмынхаа үхрийг манай үхэрт нийлсэн байгааг яаж мэдэж ирсэнийг би мэдэхгүй байна. тухайн үед надад мөнгөний хэрэг гараад байна гэж байсан. ...Би ийг гуайн бэр болохоор нь өөрсдийнхөө малыг авч байгаа юм байна л гэж бодсон...”гэх мэдүүлэг/хх-ийн 26-27/,

 

Гэрч ийн өгсөн“...Намайг Орхон аймаг руу 2018 оны 07 дугаар сарын дундуур явчихаад гэртээ ирэхэд сартай хар шар зүсмийн эр үхэр манай үхэр дотор байсан. Тэгээд нэг их тоолгүй байвал байж байг гэж бодоод хэд хоногийн дараа гэх эмэгтэй танайд нэг хар шар байна уу гэхээр нь би байгаа гэсэн чинь өө за за гэж хэлээд утсаа тасалчихсан юм. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын эхээр сайн санахгүй байна саарал өнгийн микро шиг машинтай нь 2 үл таних эрэгтэй хүнтэй ирээд би одоо хар шар авах гэж ирлээ гэхээр нь чи одоо эзэнд нь хэлсэн юм уу гэсэн чинь хэлсэн ер нь та нарт ямар хамаатай юм эзэн нь юмаа  мэдэж байна гэж хэлээд манай үхрийн бэлчиж байсан бэлчээр дээрээс очиж бариад баруун жалганд очоод нядлаад аваад явсан.  Манайд хар зүсмийн шар үхэр ирсэн. Надад эзэд нь захиж ерөөсөө хэлээгүй. Ирж уулзаагүй. Манай үхрийн бэлчээр дээрээс тэр хар шарыг алаад махалж авч явсан. Тэгэхэд саарал өнгийн микро шиг машинтай авч явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29/,

Гэрч *******ын өгсөн“...Би 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байсан чинь хүрч ирээд хоёулаа эгчийн малыг Хөөвөр гэдэг газар руу  аваачиж өгчихөөд ирье гэхээр нь за за гэж хэлээдтэй цуг эгчийнд очсон чинь , нар цуг гэрээ нүүлгэх гээд байж байсан. Тэгээд бид нар бүх гэрийнх нь юмыг зөөлцөөд бид хоёр малыг нь хөөгөөд тэд нар машинтай түрүүлж явахаар болсон юм. Тэгээд бид хоёр малыг нь туугаад хөдөлсөн чинь нэг хар халзан үхэр доголоод байсан юм. Тэгэхээр нь бид хоёр наадах чинь явахгүй юм байна эгчид хэлэхгүй бол болохгүй гэж бодоод энэ үхэр явж чадахгүй юм шиг байна Хөөвөр лүү гэсэн чинь эгч гайгүй явчих байхаа гэхээр нь юм бодолгүй хөөгөөд нилээд явсан чинь доголоод байсан хар халзан шар нь хэвтчихээр нь бид хоёр ойрхон айлын үхэр рүү нийлчихнэ биз гэж бодоод орхиод явсан юм. Тэгээд бусдыг нь аваачиж өгчихөөд харьсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

 

Гэрч ийн өгсөн“...Би гэдэг хүний холын хамаатан нь байгаа юм. 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр эгч бид хоёрыг цуг нүүлгэлцээд өгөөч гэхээр нь бид хоёр үхэр, хонь, ямааг нь хөөгөөд Өвөр моностой гэдэг газраас Хөөвөр гэх газар луу явахаар болсон юм. Тэгээд хөөгөөд явах гэсэн чинь хар халзан том шар үхэр нь доголоод байхаар нь энэ очихгүй байхаа гээд эгчид хэлсэн чинь гайгүй оччих байлгүйдээ гэж бодоод байна гэхээр нь замд хоцорвол үлдээчихье гэж хэлээд хөөгөөд Хөөвөр лүү явсан юм. Тэгээд хөөгөөд явж байсан чинь хар халзан шар нь явж өгөхгүй хэвтээд байхаар нь тэр газар нь орхичихоод цаашаа бусад малыг нь хөөж очоод эгчид үлдээчихлээ гэж хэлсэн чинь за за яахав маргааш хүн явуулаад авчихъя гэж хэлсэн юм. Тэрнээс хойш бид хоёр явсаныг нь мэдэхгүй байна. Тухайн үед хөөж явахад үлдсэн доголон хар халзан зүсмийн эр үхэр нь эгчийн үхэр юм шиг байсан. Тэр үед эгч миний шар гэж байсан. Тэр үхрийн насыг нь мэдэхгүй ямар ч байсан нас биеэнд хүрчихсэн үхэр байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34/,

Гэрч *******гийн өгсөн“...******* нь миний эхнэр байгаа юм. Сүүлийн нэг жил гаран тусдаа амьдарч байгаа. Манайх 2018 оны 07 дугаар сарын 20-ны орчимд зусландаа нүүсэн юм. Тэгээд малаа аваад явах гэсэн чинь 10 настай эр хар халзан үхэр хөл нь доголчихоод явахгүй болохоор нь гэх залуугийн үхэрт нь орхиод , нарт захичихаад явсан юм. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 14-нд буцаад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Өвөр моност гэх газарт нүүж ирчихээд нөгөө орхисон үхрээ буцааж ижилд нь нийлүүлдэг юм бил үү гээд байж байтал манай хүү надад хэлэхдээ ээж нөгөө үхрийг чинь алж аваад явчихсан байна лээ гэж надад хэлсэн. Тухайн хар халзан зүсмийн үхэр нь манай ээж гийн үхэр байгаа юм.  Уул нь надад хэдэн мал байдаг юм өнгөрсөн жилийн зуднаар хамаг мал үхсэн одоо цөөхөн хэдэн адуу байгаа. Бас цөөхөн хэдэн тугалтай үхэр байгаа. *******т нэг морь л байгаа өөр ямар нэгэн мал байхгүй зуд болоод үхэж үрэгдээд дууссан. ...******* тухайн хар халзан үхрийг авч явахдаа надад хэлээгүй бас манай ээж д ч бас хэлээгүй аваад явсан байна лээ энэ талаар би сүүлд нь мэдсэн...”гэх мэдүүлэг/хх-ийн 35-36/,

 

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн 610455020642 тоот өрхийн бүртгэлийн дугаартай Алгын даваа хэмээх газар оршин суугч /ФБ70101471/ регистрийн дугаартай овогтой гийн малын тоолгын баримт/хх-ийн 37/,

Хохирогч *******ийн мал тооллогын хуудас /хх-ийн 15-16/,

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын үнэлгээ тогтоох комиссын 2018 оны 10 сарын 22-ны өдрийн  “11 настай эрлийз үхэр 1.500.000 төгрөг”-өөр үнэлсэн гэх акт/хх-09/,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газарт хохирогч *******ийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан “...Миний бие *******ээс мөнгө төгрөг аваагүй ба *******ээс нэхэмжлэх зүйлгүй, ээс авах юм байхгүй. Түүнийг дахин ийм хэрэг хийхгүй байх гэдэг үүднээс юу ч авахгүй гэж шийдсэн. Иймээс *******т гомдол, саналгүй болсон тул хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-56/  зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын  прокуророос шүүгдэгч *******ийн дээрх үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “Бусдын малыг хулгайлсан” гэж зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүгдэгч *******ийг “Бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч д 1.500.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй тухай хүсэлт /хх-56/-т ирүүлсэн учир  шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/-р тогтоогдож байна.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч прокурортой оногдуулах ялын талаар тохирсон болох нь хавтаст хэргийн 65 дугаар хуудаст авагдсан ба Эрүүгийн хариуцлагын талаарх ялын саналд шүүгдэгч ******* нь прокурорын санал болгосон 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсэн болно.  

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг 30 минутаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 30 минут хүртэл  05 хоног 11 цаг цагдан хоригдсон байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногоос 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагаар тооцож шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх 260 цагийн ялаас хасах нь зүйтэй байна.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч У-й овогт Л- А-г, РД/РП00000000/-ыг бусдын малыг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.А-г 260 цаг/хоёр зуун жаран/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.А-т мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Л.А-н  2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг 30 минутаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 30 минут хүртэл  05 хоног 11 цаг цагдан хоригдсон хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.М-й шүүгдэгч Л.А-с нэхэмжлэх зүйлгүй гэснийг  тус тус дурдсугай.

 6.Шүүгдэгч Л.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт тус тус гардуулж, хохирогч Д.М-д хүргүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             А.НАРАНТУЯА