Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/17

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Л.Мөнхцоож

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн 1936000000007 дугаартай, 178/*******019/00*******1/Э/ индекстэй хэргийг *******019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, тэтгэвэрт байх, Ховд аймгийн Жаргалант сумын ******* баг *******-******* тоотод оршин суух, *******007 оны 05 дугаар сарын **************-ны өдрийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шүүхийн *******17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр  зүйлийн 91.1-д зааснаар 1******* жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******.

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь *******0 оны 1******* дугаар сарын *******1-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах - тоот хашаанд иргэн З.ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: З. намайг сүрдүүлж , элдэв хэл амаар доромжилж, дарамталж , ална тална гэх зэргээр дайрсан учраас би өөрийгөө хамгаалсан.Аргагүй хамгаалалт хийсэн.З.ын үйлдлийг таслан зогсоох зорилгоор цохисон.Гэхдээ гэмтлийн зэрэг гаргасан шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэв.

Хохирогч / ПИ 660*******1*******19 регистрийн дугаартай, эрэгтэй, 5******* настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй/ овогт ын ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******0 оны 1******* дугаар сарын *******1-ний өдөр 14 цагийн үед Д.*******ыг хүргэж ирсэн таксигаар дэлгүүрээс нэг шил 0.5л архи авч гэртээ ганцаараа уучихаад хадам ах Д.*******ынд орж манай хашаанаас нүү, буух газраа ол гэж хэлээд Д.*******аар дахин нэг шил архи авч гэрт нь ууж байгаад тасарсан байсан.Би ухаан ороод сэрэхэд зүүн нүдний доод тал, хамар шалбарсан доод, дээд уруул шалбарч цус гарсан, баруун талын хавирга гадна талдаа хөхөрсөн байдалтай байсан...”гэх мэдүүлэг /хх-1*******х/

Гэрч Б.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... *******0 оны 1******* дугаар сарын *******1-ний өдөр аав Д.*******ынд байж байгаад Д.*******ын гэрийн гадаанаас сонсоход хоолой нь боогдсон хүний дуу, мөн Д.*******ын дуу гараад байхаар нь хаалгыг нь татахад түгжээтэй байсан ба татсаар байгаад гэрт нь ороход аавын дээр Д.******* дараад суучихсан нүүр лүү нь атгасан гараараа нэг удаа цохиж байсан. Тэгээд гарнаас нь татаж аавын дээрээс буулгахад аавын нүүр хавдсан нэлэнхүйдээ цус болсон байсан. Намайг гарах гэхээр хаалгаа түгжих гээд байхаар нь хажуугаар нь гарч хамар хашааны Баттулгыг дуудаж ирүүлсэн.” гэх мэдүүлэг / хх -15х/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******0 оны 1******* дугаар сарын *******7-ны өдрийн  769 дугаартай шүүх шинжээч эмчийн дүгнэлтэнд “...З.ын биед тархи доргилт, ******* нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар, хамар ******* нүдний салстад, зүүн завьж, доод уруулын дотор салстуудад цус хуралт, зөөлөн эдийн няцарлууд, зүүн нүдний доод хэсэгт шарх, ******* шанаанд зулгаралтууд, цээжний баруун урд 7,8 дугаар хавирганы гадаргууд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

 З.ын биед учирсан дээрхи гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-57-р хуудас/  зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг боловч шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг цохисоноо хүлээн зөвшөөрсөн боловч хөгшин намайг хэл амаар доромжилсон, над руу цохих гээд дайраад байсан би биеэ хамгаалах зорилгоор түүнийг таслан зогсоохоор аргагүй хамгаалалт хийж цохисон үйлдэл хийсэн тиймд хөнгөн хохирол учрах боломжгүй байсан гэж мэтгэлцсэн болно.

Гэвч гэрч Б.Ганчимэгийн “... Д.******* аавын дээр нь гарчихсан гараараа нүүр лүү нь нэг удаа цохиж байсан нүүр нь нэлэнхүйдээ цус болсон байсан гэх...” мэдүүлэг, Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 769 дугаартай дүгнэлт “...З.ын биед тархи доргилт, ******* нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар, хамар ******* нүдний салстад, зүүн завьж, доод уруулын дотор салстуудад цус хуралт, зөөлөн эдийн няцарлууд, зүүн нүдний доод хэсэгт шарх, ******* шанаанд зулгаралтууд, цээжний баруун урд 7,8 дугаар хавирганы гадаргууд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд...” гэх нь дээрх гэрч, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч  хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...З. намайг хэл амаар доромжлоод байсан. Өөрөө сандалдаа сууж чадахгүй хойшоо унаж байсан...”гэх болон гэрч Б.Ганчимэгийн мэдүүлгээр шүүгдэгч нь З.ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй байсан ба шүүгдэгчийг хэл амаар доромжилсон үйлдэлд өөрийгөө хамгаалж байгаа мэтээр буруу ойлгож түүн рүү дайрч зодсон үйлдэл явагдсан байна. Өөрөөр хэлбэл өөрийнх нь амь нас, эрүүл мэндийн эсрэг хохирогч З.ын зүгээс аюултай довтолгооны үйлдэл хийгдээгүй байхад шүүгдэгч түүнийг дарж цохисон тул аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Д.******* нь *******0 оны 1******* дугаар сарын *******1-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах - тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч З.тай маргалдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч З.ын мэдүүлэг, гэрч Б.Ганчимэгийн мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******0 оны 1******* дугаар сарын *******7-ны өдрийн  769 дугаартай шинжээчийн дүгнэлт  зэргийг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгов.

Иймд шүүгдэгч Д.*******ыг  хохирогч З.ын биед хөнгөн гэмтэл  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

*******. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.******* нь *******007 оны 05 дугаар сарын **************-ны өдрийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шүүхийн *******17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр  зүйлийн 91.1-д зааснаар 1******* жилийн хорих ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-*******9х/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-54х/ хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч З.ын “ Надад ямар нэгэн санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...”  гэх хүсэлтээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.*******ын хувийн байдлын талаар гэрч Ц.Дэлгэрмаагийн өгсөн “...Д.******* нь ганц бие хөрөнгө гээд байх зүйлгүй.Тэтгэвэрээр амьдардаг. Монгол жижиг гэртэй. Даруу төлөв, үг дуу цөөнтэй, ганцаардмал, зөрүүд зан төлөвтэй хүн байгаа юм....”  гэх мэдүүлэг / хх- -р хуудас/

Гэрч Б.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.******* нь олон жил ганцаараа явсан. Өөрийн гэх өмч хөрөнгө гээд байх зүйлгүй нэг жижиг монгол гэртэй малчны зурагттай өөрийн тэтгэврээр өөрийгөө болгоод явдаг,ганцаардмал, шударга, зөрүүд зантай ...” гэх мэдүүлэг /хх-19-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан  байдлыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй болон хувийн байдлыг харгалзан өөрийнх нь зөвшөөрснөөр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч байна.” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, тэтгэвэрт байгаа байдлыг харгалзан торгох ялын 450000 төгрөгийг 01 жилийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1,  36.*******, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******  овогт *******гийн *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******  овогт *******гийн *******ыг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******  овогт *******гийн *******т  оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгохыг ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д тайлбарласугай.

5.Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС