Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 23

 

 

     2023          05           09                                    206/МА2023/00023

 

 *******ы хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2023/00127 дугаар шийдвэртэй,

 Ховд аймаг, Дарви сум, Мөнгөн аяга багт оршин суух, Сутай хайрхан овогт ******* Оюуны хүсэлттэй,  

 

“ ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй,” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч,  шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:

  

1.1 Миний бие ******* нь Ховд аймгийн Дарви суманд 1972 онд төрсөн. 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 8 дугаар ангийг Ховд аймгийн Дарви сумандаа төгсөөд 7дугаар сарын01-нийөдрөөс эхпэн аав, ээжийнхээхамтХовд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад нэгдэл тарах хүртэл бог мал маллаж байсан. 1993 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нөхөр *******тай гэр бүл болж тус сумандаа одоог хүртэл мал маллан амьдарч байна. ******* би одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох болоход тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгээгүй бөгөөд аав ээжийнхээ хамт мал малладаг байсан тул миний цалин хөлс аав ээж нарын нзр дээр хамт бодогддог байсан. Ховд аймгийн архиваас 70 дугаар дансны хуулга шүүлгэхэд миний нэр дээр баримтолдохгүй аав ээжийн нэр дээр зарим оных нь гарч ирж байгаа боловч дутуу гарч ирж байна. Иймд заавал шүүхэд хандан ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд ******* намайг 1988 оны 07 дугаар еарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү “гэжээ.

 

2.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2023/00127 дугаар шийдвэрээр:

 

2.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сутай хайрхан овогт******* Оюуны 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зу төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

2.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

3. Хүсэлт гаргачийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

3.1 Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ... 1990 оны 07 дугаар 1989 оны 02 дугаар сард сард малчнаар авахуулсан гэх гэрэл зураг, гэрч *******, *******нарын мэдүүлэг цаасан суурьтай баримтаар давхар нотлогдсоноор ИХШХШТХ-40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлага хангагдана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар *******, *******нараас хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан. Гэтэл хэргийг шийдвэрлэхдээ дээрх гэрчийн мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүйд үзэж цаасан суурьтай баримтаар заавал давхар нотлогдох ёстой гэсэн хуульд байхгүй шаардлага тавьж үнэлээгүйд гомдолтой байна.

3.2 Шүүгч аливаа нэг нотлох баримтыг үнэлэхдээ тухайн хэрэгт хамааралтай эсэх, үнэн зөв эсэх талаар өөрийн дотоод итгэлээр үнэлэх ёстой болохоос цаасан суурьтай баримтаар давхар тогтоогдохгүй, олдохгүй байгаа нь тухайн нотлох баримтыг үгүйсгэх, үнэн зөв биш гэж үзэх үндэслэл болохгүй билээ.

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасан болохоос цаасан суурьтай нотлох баримтаар нотлогдоно гэх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Цаасан суурьтай баримт л нотлох баримт бусад нь нотлох баримт биш гэж үзэж байгаа нь хэтэрхий өрөөсгөл ойлголт юм. Цаасан суурьтай баримт гэж яг юу нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан гэрэл зураг, болон гэрчийн мэдүүлгүүдийг цаасан дээр бичээд бэхжүүлцэн байна.

3.4 2008 оны 10 сарын 10-ны өдрийн "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гэрчийн мэдүүлгийн тухай" Дээд шүүхийн зөвлөмжид "Гэрчийн мэдүүлэгт гол төлөв нотлогдвол зохих үйл баримтыг харсан, үзсэн этгээдийн мэдүүлэг тусгагдсан байдаг учир түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаас нотлох чадвараараа харьцангуй илүү байдаг" мөн ... анхдагч буюу шууд нотлох баримтанд тооцогдох гэрчийн мэдүүлэг нь нотлогдвол зохих үйл баримтыг /үйлдэл үзэгдэл, үйл явдал/ дэргэд нь байсан, түүнийг үзсэн, харсан байдаг учир нотолгооны холбогдол өндөр байна" хэмээн тайлбарласан байна. Энэхүү зөвлөмжөөс харахад гэрчийн мэдүүлэг нь заавал бусад бичмэл нотлох баримтаар нотлогдох ач шаардлагатай биш бөгөөд нотолгооны ач холбогдлоороо бусад нотлох баримтаас илүү ч байх боломжтой гэдгийг зааж өгчээ.

3.5 Мөн шүүх өөрөө гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримтаа өөрөө бэхжүүлсэн атлаа эргээд уг нотлох баримтаа үгүйсгэж байгаа нь логик, учир зүйн алдаатай байгаа юм. Энэ хэргийн тухайд авч үзэхэд дээрх гэрчийн мэдүүлгүүд нь бусад нотлох баримттай зөрчилдсөн зүйл байхгүй мөн хуульд заасан арга хэрэгслээр олж авсан байхад ийнхүү үнэлэхгүй байгаа нь хуульд нийцсэн үйлдэл биш хэмээн үзэж байна. Ховд аймгийн болон Дарви сумын архивт *******ы аавын малчнаар ажиллаж байсан талаарх зарим оны баримт нь дутуу гарч ирж байгаа бөгөөд энэ нь тухайн хүнийг мал маллаж байгаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь малчин гэдэг бол нэг жил мал маллаж байгаад дараа жил нь мал маллахаа болиод, дахиад дараа жил нь мал маллаад явж байдаг ажил хөдөлмөр биш билээ. Нэгдэлд мал маллаж байгаа хүний хувьд тасралтгүй ажиллаж байдаг онцлогтой ажил хөдөлмөр юм. Тухайн үед архивын баримтаас түүний талаарх баримт гарч ирээгүй нь тухайн үед ажил хариуцаж байсан хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой юм.

 

3.6 Хүсэлт гарагчийн тухайн онуудад малчнаар ажиллаж байсан баримт архив болон Улсын бүртгэлийн газарт байхгүй учраас л энэ үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд хандсан байхад шүүх эргүүлээд цаасан суурьтай баримт олдохгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Шүүх архив болон улсын бүртгэлийн баримтыг давхар баталгаажуулдаг дээд шатных нь байгууллага биш шүү дээ. Иймд Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 07-ны өдрийн 153/ШЗ2023/00127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

        ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүсэлт гаргагчийн  өмгөөлөгч Г.Батзаяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг  бүхэлд нь хянав.

 

2.Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт  заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан  байх тул шийдвэрийг  хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

3. Хүсэлт гаргагч ******* нь 1988 оны 7 дугаар сарын 01-нээс өдрөөс эхлэн  1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Дарви сумын “Сутайн хөгжил”  нэгдлийн Мөнгөн аяга бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг  шүүхэд  гаргажээ.

 

4 Хүсэлт гаргагчийн шаардлагаа нотлохоор Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай  тодорхойлолт, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 224 дугаар лавлагаа, Дарви сумын 4 дүгээр бригадын 1983 ,1987онуудын 70 дугаар дансны хуулга, гуравдугаар бригадын 1985 оны 70 дугаар дансны хуулга,1989,1990 онуудад малчнаар ажиллаж байхдаа авахуулсан  гэх гэрэл  зургууд, *******, ******* нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

5.Шүүх санаачилгаараа БНМАУ-ын хүн амын  регистрийн дугаар олгох ХААТР-1 маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягт,”Сутайн хөгжил ХК”-ний  улсын бүртгэлийн лавлагаа, иргэн даатгуулагчийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гарагчийн мэдүүлэг, Дарви сумын Мөнгөн аяга багийн Засаг даргын тодорхойлолт, Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар тодорхойлолт буюу түүний хавсралт /сурагчдын тухай/ тодорхойлолт, Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн 1987,1988 оны хичээлийн жилийн 8-ын “а” бүлгийн журналын хуулбар, сурагчдын нэрс бичигдсэн физикийн хичээл гэсэн нэртэй хэсэг, гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15 маягт, *******, *******нарыг гэрчээр асуух зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлж авчээ.

 

6.Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас  харьцуулан дүгнэж гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15 маягтад ******* нь 1993 оны 10 дугаар сарын 18-ны өдөр түүнийг гэрлэснийг бүртгэхэд эрхэлсэн ажил “малчин” гэж бичигдсэн нотлох баримт олдсон боловч энэ нь хүсэлт гаргагч *******ыг 1987-1991 оны хооронд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлагад хамаарахгүй байна гэх үндэслэлээр анхан шатны шүүх хүсэлтийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

7.Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Батзаяа  “...малчнаар ажиллаж байсан баримт архив болон Улсын бүртгэлийн газарт байхгүй учраас энэ үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд хандсан” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

 

8.Хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь тухайн хүсэлт гаргагчийн хувьд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсэх гол нөхцөлийг бүрдүүлдэг юм.

9.Анхан шатны шүүх онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу  *******ы Дарви сумын “Сутайн хөгжил”  нэгдлийн Мөнгөн аяга бригадад  малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох боломжтой байх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

10.Гэрч ******* нь “...******* нь1988 онд 8 дугаар ангиа төгсөөд Дарви сумын “Сутайн хөгжил”  нэгдлийн  4 дүгээр  бригадад  малчнаар ажилд орж  байсан,бид нэг нэгдэл,нэг бригадад 1988 оноос нэгдэл тарах хүртэл хамт мал маллаж байсан...” гэж, гэрч П.Ёндонравчиг  нь “...******* нь 8 дугаар  анги төгсөөд эцэг, эхийн хамт мал маллахаар илгээлтээр малчин болж байсан...”гэж тус бүр мэдүүлсэн боловч уг мэдүүлэг нь юуг үндэслэж  гэрчилж байгаа нь тодорхойгүй байх ба гэрч нарын  мэдүүлгүүд хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан судлахад  эргэлзээтэй байна.

 

Тодруулбал хүсэлт гаргагч Ж:Оюун нь 1988 оны 7 дугаар сарын 01-нээс өдрөөс эхлэн  1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  Ховд аймгийн   Дарви сумын “Сутайн хөгжил”  нэгдлийн Мөнгөн аяга бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байсан гэх боловч 1983, 1985, 1987 онуудын 70 дугаар дансаар түүний эцэг Ж.Жамъянжавыг тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан үйл баримтыг нотолж  байх ба энэ үед хүсэлт гаргагч нь ажил хөдөлмөр эрхлээгүй ерөнхий боловсролын сургуульд сурагч байсан  байна.

 

Мөн хүсэлт гаргагч *******ы 1988 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал эцэг, эхийн хамт мал маллаж байсан гэх үйл баримтыг нотолсон Дарви сумын “Сутайн хөгжил”  нэгдлийн 70 дугаар дансны бүртгэл  хүсэлт гаргагчийн болон түүний эцэг, эхийн нэрээр архиваас олдоогүй байна.

 

12.Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас үнэлж үндэслэлтэй дүгнэлт хийж хүсэлт гаргагчийн шаардлагыг бүхэлд нь   хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

13.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, хүсэлт гаргагчийн  өмгөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

14.Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2023/00127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                                             ШҮҮГЧ                                             Д.КӨБЕШ

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР