Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 799

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Г.Ганболд,

шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч А.Нацагдорж,

хохирогч ... нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Прокурорын ..., ... нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн .......... дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ., ....

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б, ... нар нь 2018 оны 05 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 19 дүгээр байрны гадаа иргэн ...ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ:

“...Гэртээ амраад байж байхад ... намайг ирээд авчих гээд сандарсан байртай ярьсан. Төмөр замаас машинтайгаа гараад очиход ... хохирогчтой хамт гарч ирээд намайг дээрлэхээд байна миний утсыг авсан юм шиг байна гэхээр нь миний найзын утсыг авсан бол өгчих, эмэгтэй хүн дээрлэхээд байгаа юм уу эмэгтэй хүнийг дээрлэхэх муухай гээд хэлсэн. Тэгээд миний урдаас юм яриад байхаар нь уур хүрээд цохисон. Бид хоёр машины зогсоолд ороод зодолдсон. ...ыг харсан чинь нүүр нь улаан эрээн болсон байхаар нь болиод орц руу орсон...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... мэдүүлэхдээ:

“...2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ...тай уулзсан. Ажилд оруулж өгнө гэхээр нь уулзаад явах гэсэн чинь явуулахгүй байсан. Бие засаад ирэхэд миний утас алга болсон байхаар нь ...д утас алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд утсаа алга болсон талаар хүнд хэлэх гэсэн чинь нэг ч хүний дугаарыг мэдэхгүй байсан болохоор ...ы гэрт нь очоод компьютер дээр суугаад ...т ирээд аваач гэж хэлсэн. ... намайг янз бүрээр доромжлоод гарны бугуйнаас бариад чанга татсан. Миний гар болон бусад газарт хөхөрсөн байсан. Тэгээд гэрээс гарсан чинь урдаас ... гарч ирсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ... мэдүүлэхдээ:

“...2018 оны 5 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө ...тэй кофе шопод танилцсан. ... төгсөөд ажиллах боломж байгаа гэж хэлээд уулзаад хоолонд орсон. Би хоол аваад ... коктейль аваад дараа нь би шар айраг авсан. ... текэн дээр утсаа цэнэглэж байсан. Нойл ороод дараа нь утас байхгүй байна гэсэн. Тэгээд миний утас бас цэнэггүй байсан болохоор манайд очоод найзыгаа дуудна гээд компьютер дээр сууж байсан. Очоод би нойл ороод гарч ирэхэд миний утсыг авсан байна гээд орилоод байсан. ... миний утсыг авсан байна гээд чанга орилоод дуугүй болохгүй байсан. Иймэрхүү янзтай байвал манайхаас яв гэж хэлсэн. ... би найзыгаа дуудна гэхээр нь найз чинь ирж байгаа бол гар гэж хэлэхэд найзыгаа ирэхээр гарна гээд тэгээд найз чинь ирж байгаа бол гаргаад өгье гээд гаргаж өгсөн. ...гийн найз гээд нэг залуу ирсэн. ... энэ миний утсыг авсан гээд хэлсэн чинь ... утсыг нь гаргаж өгөөч гээд намайг цохисон. ... намайг цохиод дараад хэвтэж байхад ... миний толгой руу өшиглөсөн. Цагдаад хэлнэ гэж хэлсэн чинь миний нүүр рүү цохиод чамайг цагдаад хэлбэл ална шүү гэсэн. Би гэртээ ороод маргааш нь цагдаа дээр өргөдөл бичиж өгсөн...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч ...гийн өгсөн:

“... 2018 оны 5 дугаар сарын 04-ний 20 цагийн үед 3 дугаар хороололд байрлах Гурван билэг их дэлгүүрийн нэг давхрын кофены газарт ... гэх хүнтэй уулзсан. 10 минут орчим байж байгаад хажуугийн бродвей гэх хоолны газарт орж ... пиво, виски 100 грамм уусан, би коктейл, 50 грамм виски уусан. Цаг гаран байж байгаад гараад Winsway гэх пабд очиж уусан. ... мөн виски авч уусан, би уугаагүй. Нойл ороод гараа угааж байгаад би утсаа алдсан. Ойролцоогоор 00 цагийн үед Winsway гэх пабаас гарсан. Би Баянмонгол руу найзындаа очино гэж хэлсэн чинь ... шууд согтуу машин барьж гэртээ харьсан. ... намайг гэртээ авчирсны дараа би зөөврийн компьютерийг ашиглан фэйсбүүкэд орж байсан. Тухайн үед ... гэрийнхээ буйдан дээр сууж байхаар нь би чамаас болж гар утсаа алдчихлаа гэж хэлсэн чинь ... маш чангаар чи манай гэрээс зайл би чиний барьдаг 100.000-200.000 төгрөгийн үнэтэй гар утсыг хулгайлах хүн биш гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа шөнө явж чадахгүй найзыгаа ирэхээр танайхаас явъя гэж хэлсэн. Тэгээд би айсандаа 10 жилийн найз ...ын фэйсбүүк хаяг руу намайг хурдан ирээд аваач гэж бичсэн. Би ...ас гэрийн хаягийг асуухад хэлэхгүй байж байгаад намайг гэрийн хаягийг дахин шаардахад Нарны хороолол 19 дүгээр байр гэж хаягаа хэлэхээр нь би ... луу чатаар бичсэн. Тэгтэл ... намайг гэрээсээ хөөсөөр байсан бөгөөд найзыгаа ирэхээр гарна гэсэн боловч яг одоо зайл янхан минь гэж хэлэн миний баруун гарын шуунаас барин чанга татсан. ... намайг хэлэх хэлэхгүй үгээр хараан зүхэж байсан. Намайг нэг удаа газар түлхэж унагасан. ... их согтуу байсан. Би айсандаа гэрээс нь гарсан. Тэгтэл ... миний хойноос гараад ирсэн. Би орцны гадна гарч ирсэн чинь манай найз ... намайг авахаар ирсэн байхаар нь би гүйж очоод намайг энэ хүн маш ихээр дээрлэхэн доромжилсон талаар хэлсэн. Тэгтэл ... ...тай очоод юм яриад байсан. Би ...т миний гар утас алга болчихсон гэж хэлсэн чинь ... буруу ойлгоод ...ас миний гар утсыг нэхээд байхаар нь чи буруу ойлгоод байна наад хүн чинь миний гар утсыг аваагүй гэж хэлсэн. ... чи эмэгтэй хүн дээрэлэхлээ гэж ...д хэлсэн чинь ... яадаг юм бэ би та 2-ыг бодвол эрхэлсэн ажилтай хүн гэх мэтээр доромжилсноос болон ... ...ы нүүрэн тус газар луу нэг удаа цохисон бөгөөд ... эргүүлэн ...ыг цохисноос болж харилцан зодолдсон. ... ...аас зугтсан чинь хойноос нь ... гүйцэн очиж ноцолдсон бөгөөд газар дээр доороо орон ноцолдоод байсан. Нэг харсан чинь ... доор нь ороод дээш харчихсан харин дээр нь ... гараад суучихсан байсан. Тэгэхээр нь би гүйн очоод нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн чинь ... битгий нүүр рүү өшиглө гэж хэлэн намайг холдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 41-45, 66-72/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Бын өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө би гэртээ байсан чинь ангийн найз болох ... миний С.БЛГБР фэйс хаяг руу ... Ц.... гэсэн хаягнаас чи намайг ирээд аваач гэж бичсэн би 10 жилээ төгсөөд ...тэй холбогдоогүй болохоор гайхаад ямар сонин хүн бэ би шөнө болж байгаа учраас амжихгүй гэж хэлсэн. ... хурдлаарай би Нарны хороололд байна яаралтай намайг ирээд аваач такси бариад ч хамаагүй гэж бичсэн. Би хариу өгөөгүй 5-6 минутын дараа дахин ...гийн хаягнаас Нарны хорооллын 19 дүгээр байрны гаднаас ирээд аваач би утасгүй байгаа шүү гэж бичсэн. Яг ямар шалтгаанаар ирээд аваач гэж байгаагаа хэлээгүй. Би ... хурдлаарай гээд байсан болохоор санаа зовоод ээжийнхээ машиныг унаад нарны хорооллын 19 дүгээр байрны гадаа очсон. Би гар утсаа гаргаж ирээд дахин ...гийн чатыг уншсан чинь би хүнтэй уулзаад явж байгаад гар утсаа алдсан, надтай байсан хүн намайг гэртээ аваачаад хэл амаар доромжилон хөөгөөд миний гараас базсан хаана явна хурдлаач гэж бичсэн байсан. Би ирчихсэн гэж хариу бичсэн. Машинаасаа буугаад 19 дүгээр байрны орц руу алхаж байсан чинь 2-3 минутын дараа ... уйлчихсан. 25-30 орчим насны цагаан куртиктэй залуугийн хамт гарч ирсэн намайг хараад над руу гүйгээд ирсэн. ... Билгээ энэ хүн намайг дээрэлхээд байна. Миний гар утсыг авчихсан юм шиг байна. Учрыг нь олоод өгөөч гэж хэлсэн. Би эрэгтэй хүн дээр очоод ...гийн найз болохоо танилцуулаад гар утсыг нь яасан талаар асуусан чинь өөдөөс дээрэнгүй дуугаар би мэдэхгүй наад хүүхэн чинь 00-ын өрөө орж ирээд надаас гар утсаа нэхээд хашгираад байсан гэж хэлсэн. Би гар утсыг нь  дахин нэхсэн чинь нөгөө залуу буюу ... би та нар шиг арчаагүй 100.000 -200.000 төгрөгийн үнэтэй утас сонирхдог хүн биш гэж хэлээд зайл гэж хөөсөн. Мөн намайг хоргоосон гэх мэтээр муухай зүйл ярьсан. Би ...г өмөөрөн ...ыг эмэгтэй хүнээс уучлалт гуй гэж хэлсэн боловч одоо зайл гэж хэлэн арагш хараад явахаар нь би ...ы хойноос хөөе гэж дуудаад эргэн харахаар нь би нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохисон. Мөн миний өөдөөс цохиод зугатахаар нь ...ы хойноос хөөж барьж авсан. ... газар унахаар нь дээр нь суугаад нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон чинь ... ...ы нүүрэн тус газар луу нь хэд хэдэн удаа өшиглөхөөр нь ...аа битгий нүүр хэсэг рүү нь өшиглө гэж хэлээд холдуулсан. Би арай жаахан тайвшираад ...ы нүүрэн тус газар луу нь харсан чинь нил цус болчихсон болохоор нь би дээр нь суусан чигээрээ эмэгтэй хүнийг зодож болохгүй ээжтэй чинь адилхан хүн шүүдээ гэж хэлсэн. Дахин би цохиогүй. Учир нь ...ы нүүр хэсэг нь маш их цус болсон байсан. Би ...ы дээрээс босч ...ыг татаж босгон орц руу нь оруулж өгчихөөд ...гийн хамт явсан бөгөөд ...г гэртээ аваачин хонуулсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би найз ...гээ өмөөрсний улмаас ...тэй бүлэглэж хохирогч ...ыг зодсон нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-52, 60-62/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч ...ы өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 04-ний оройн 20 цагийн үед ...тэй уулзахаар болсон 20 цагийн үед ...гээс чат ирсэн уулзах цаг боллоо чи хоцроод байгаа юм биш үү гэж хэлсэн. 21 цагийн үед ...тэй хамт 3 дугаар хороололд байрлах кафед сууж байгаад удалгүй гараад хажууд нь байрлах Бродвей ресторанд орж хоол идсэн. ... хамгийн хатуу коктейл, 100 грамм виски би 0,5 грушик чингис пиво захиалсан. 23 цагийн үед тус газраас гараад “WINSWAY” пабд  орсон, ороод 200, 200 грамм виски уусан. ... удалгүй нойл орж ирээд утас алга болчихлоо гэж хэлсэн. Цэнэглүүлж байгаа шүү дээ асуу гэж хэлсэн асуусан байхгүй байсан. Нойл орохдоо хаясан юм шиг байсан. Пабын зохион байгуулагчийг хяналтын камер шүүгээд өгөөч гэсэн чинь шүүх хүн байхгүй маргааш ирээд шүүлэг гэж хэлсэн. 01 цагийн үед WINSWAY пабаас гарч манай гэрт ... бид хоёр очсон. Би гэртээ ороод нүүрээ угаагаад нойлоос гарч иртэл ... уурласан чи муу пизда миний утсыг хулгайлсан юм бишүү  гаргаж өг пизда минь гээд орилоод байхаар нь маргааш очоод хяналтын камер шүүчихнэ шүү дээ гэж хэлсэн чинь чи муу новшийн пизда хулгайлчихаад гаргаж өгөхгүй байгаа юм биш үү гэхээр нь ийм юм ярьж байгаа бол манайхаас зайл гэж хэлсэн чинь чи муу намайг хөөдөг хэн бэ намайг хөөдөг хүн байхгүй шүү гэж хэлсэн. Би чи одоо яв гэж хэлсэн, би ийм орой явж чадахгүй гэхээр нь такси дуудаад өгье гэсэн чинь чи намайг хүргэж өг гэсэн би пиво уусан хүргэж өгч чадахгүй гэж хэлсэн чинь би facebook ороод найзыгаа дуудна гэж хэлэн нөүтбүүкээр facebook орсон, орж байхдаа пиздаа гэж хэлэн миний нөүтбүүкийг цохиж авсан. Удалгүй би найзыгаа дуудчихлаа Их Монголоос хүрээд ирнэ гэж хэлсэн. Би ойрхон юм чинь ирсэн байгаа гар гэж хэлсэн. Би найзыгаа орж ирэхээр гарна гээд байсан. Би танихгүй хүнийг гэртээ оруулахгүй би чамайг гаргаж өгнө гэж хэлэн гэрээс хамт гарсан. Байрнаас би гадаа гаргаж өгсөн. Нэг эрэгтэй хүн өөдөөс ирж байсан, найз чинь мөн үү гэж асуухад мөн гээд гүйн очин гараас нь барьсан. Энэ миний утсыг хулгайлчихаад гаргаж өгөхгүй байна гэж найздаа ... хэлсэн. Чи яахаараа хүний утас аваад өгдөггүй юм өгөөч гэж хэлээд хамар руу нэг удаа нөгөө залуу цохисон. Чи ямар сонин хүн бэ би чамд хэлээд байхад гэж хэлэхэд битгий худлаа шаагаад бай гэж хэлэн нүүр рүү 2 удаа цохисон би хойшоо ухарсан чинь хажуунаас ... цохих гэж оролдсон. Битгий худлаа шаагаад бай чамайг энд утас хулгай хийсэн гээд байгаа юм биш үү гэж хэлэн дахиад нүүр рүү цохисон. Маргааш би чамайг цагдаад өгнө шүү гэж хэлсэн чинь тэр цагдаа нар чинь яаж чадах юм надад цагдаа нар үйлчилдэггүй юм гэж хэлэн зодох гэж дайрахаар нь би зугатсан чинь араас барьж аваад ноцолдон газар унагаад ноцолдоод байж байхад ... нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Гэтэл нөгөө залуу ...аа одоо нүүр рүү нь битгий өшиглөө толгой руу нь өшиглө гэж хэлсэн. Чи цагдаад хэлнэ гэлүү би байрыг чинь мэдэж байгаа чамайг ирж ална гэж  хэлэн нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Намайг Баяраа гэдэг чадвал чи цагдаад хэл гэж хэлэн нүүр рүү цохиод байсан. ... одоо болъё гэж хэлэн хамт явсан. Тухайн үед миний хоёр нүд юм харж чадахгүй байсан учир хаашаа явсныг хараагүй. ...гийн найз гэх эрэгтэй хоёр гараараа ээлжлэн 30-40 удаа цохисон. Газар хэвтэж байхад ... нүүр рүү нэг удаа толгой руу 5 удаа өшиглөсөн. ... гартаа барьж байсан цүнхээрээ зүүн мөр рүү нэг удаа цохисон. Эмчилгээний зардал ажлаас чөлөө авсан цалин хагалгаанд орох зардал, хагалгааны дараа гарах мөнгийг гаргуулан авмаар байна. Яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн би  эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна.

Миний баруун нүдний ухархайн дотор доод хана, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар хөхрөлт, няцрал бүхий гэмтлийг намайг ...тэй хамт байсан залуу цохиж газар дээш харуулан унаган дээр мордож суусан байхад би нүүр хэсэг рүүгээ цохиулахгүй тулд зүүн тийшээ толгойгоо эргүүлсэн байхад нүүрний баруун хэсэг баруун нүд рүү ... гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Энэ үед миний баруун талын нүд халуун оргин аманд цус амтагдсан. Энэ үед би ёо гээд хашгирсан чинь миний дээр сууж байсан залуу ...аа одоо битгий нүүр хэсэг рүү нь өшиглөөрэй гэж хэлсэн. ... баруун нүд хэсэг рүү өшиглөхөөр нь би ёо гээд дээш харсан чинь дахин миний толгой дагз хэсэг рүү нэг удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед би баруун тийш харсан чинь ... миний толгойн дагз зулай хэсэг рүү 4-5 удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Харин миний хамар хэсэг рүү ...гийн Батаа гэж өөрийгөө нэрлэсэн залуу гараараа олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 16-21, 78-79/,

 

Мөрдөн байцаалтад гэрч ...ын өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 04-ний оройн 23-24 цагийн орчим би ажил үүргээ гүйцэтгэж байсан чинь эрэгтэй хүмүүс хоорондоо хэрэлдээд чанга чанга эрэгтэй хүмүүс дуугарах чимээ сонсогдохоор нь би 14 байрны хойд талын машины зогсоол орчимд нэг эрэгтэй дээш хараад хэвтчихсэн харин дээрээс нь нэг эрэгтэй суучихсан нөгөө хэвтэж байсан залуугийн толгойн талд нэг эмэгтэй хүн зогсож байсан бөгөөд дээр нь сууж байсан эрэгтэй доор байгаа залуугийн нүүр толгойн тус газар гараараа цохиж байгаа харагдахаар нь би гүйн очоод та нар зодоон хийж болохгүй аль байрны хүмүүс вэ цагдаа дуудна гэж хэлсэн чинь дээр нь сууж байсан эрэгтэй зүгээр ахаа гэж хэлэн газар хэвтэж байсан залууг татан босгон 15-р байр луу 3-лаа алхаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 80-82/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч ...ий өгсөн:

“......ы биед гарсан тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор доод хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар ясны баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, дагз дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт тус бүр хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун зүүн шилбэний зулгаралт гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу баруун хацар дагзны хуйх, дух, зулайн хуйх, уруулын дотор салст, баруун өвдөг тус бүрдээ мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл буюу дээр дурьдсан тус тус газруудад хүч үйлчилсэн байна. Харин баруун нүдний дээд доод зовхинд хүч үйлчилсний улмаас баруун нүдний доод дотор хананд ухархайн яс, хамарт хүч үйлчлэлээр хугарал үүсч байгаа бөгөөд дээрхи гэмтлүүд үүсгэсэн хүчин зүйлийн улмаас тархи доргилт үүссэн. Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хэрэг гарах цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 83-84/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ..... тоот:

1. ...-н биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, дагз, дух зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх, баруун зүүн өвдөг, баруун шилбэний зулгаралт тогтоогдлоо.

2.5.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ххн- 24/,

                              

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 99, 105/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 100, 107/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 101, 108/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

           Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Б нь ...тэй бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 19 дүгээр байрны гадаа иргэн ...тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч ...гийн “...... ...ы нүүрэн тус газар луу нэг удаа цохисон бөгөөд ... эргүүлэн ...ыг цохисноос болж харилцан зодолдсон. ... ...аас зугтсан чинь хойноос нь ... гүйцэн очиж ноцолдсон бөгөөд дээр доороо орон ноцолдоод байсан. Нэг харсан чинь ... доор нь ороод дээш харчихсан харин дээр нь ... гараад суучихсан байсан...” гэх мэдүүлэг, 

 

шүүгдэгч С.Бын “...2018 оны 5 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө ... ...ы хойноос хөөе гэж дуудаад эргэн харахаар нь би нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохисон. ...... газар дээш унахаар нь би дээр нь суугаад нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон чинь ... ...ы нүүрэн тус газар луу нь хэд хэдэн удаа өшиглөхөөр нь ...аа битгий нүүр хэсэг рүү нь өшиглө гэж хэлээд холдуулсан...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч ...ы “...хүний утас аваад өгдөггүй юм уу өгөөч гэж хэлээд хамар руу нэг удаа нөгөө залуу цохисон. Чи ямар сонин хүн бэ би чамд хэлээд байхад гэж хэлэхэд битгий худлаа шаагаад бай гэж хэлэн нүүр рүү 2 удаа цохисон би хойшоо ухарсан чинь хажуунаас ... цохих гэж оролдсон. ...Миний баруун нүдний ухархайн дотор доод хана, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар хөхрөлт, няцрал бүхий гэмтлийг намайг ...тэй хамт байсан залуу цохиж газар дээш харуулан унаган дээр мордож суусан...миний хамар хэсэг рүү ...гийн Батаа гэж өөрийгөө нэрлэсэн залуу гараараа олон удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5842 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ... нь С.Бтай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 19 дүгээр байрны гадаа иргэн ...тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч ...гийн “...Нэг харсан чинь ... доор нь ороод дээш харчихсан харин дээр нь ... гараад суучихсан байсан. Тэгэхээр нь би гүйн очоод нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн чинь ... битгий нүүр рүү өшиглө гэж хэлэн намайг холдуулсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч С.Бын “...... газар дээш унахаар нь би дээр нь суугаад нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон чинь ... ...ы нүүрэн тус газар луу нь хэд хэдэн удаа өшиглөхөөр нь ...аа битгий нүүр хэсэг рүү нь өшиглө гэж хэлээд холдуулсан...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч ...ы “...газар унагаад ноцолдоод байж байхад ... нүүр рүү нэг удаа өшиглөсөн. ...... баруун нүд хэсэг рүү өшиглөхөөр нь би ёо гээд дээш харсан чинь дахин миний толгой дагз хэсэг рүү нэг удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед би баруун тийш харсан чинь ... миний толгойн дагз зулай хэсэг рүү 4-5 удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5842 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б, ... нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, ... нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

           

            Хохирлын талаар

            Хавтаст хэрэгт хохирлын нийт 172.800 төгрөгийн баримт авагдсан байх ба шүүх хуралдаанд шүүгдэгч ...гийн зүгээс 173.000 төгрөгийн хохирол төлсөн баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч ... нь гэмт хэргийн улмаас учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарт тус бүр 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын саналыг, шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Г.Ганболдоос 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгч ...гийн өмгөөлөгч А.Нацагдоржоос 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч С.Бын хувьд ШУТИС-ын 5-р курсэд сурч байгаа, шүүгдэгч ... нь эрхэлсэн тодорхой ажилгүй тогтмол орлогогүй, мөн шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ...д 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Б, шүүгдэгч ... нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Лүн овогт Соёлбаатарын ..., ... нарыг бүлэглэж хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...д 245 /хоёр зуун дөчин таван/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын торгох ялыг биелүүлэх хугацааг 4 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... нь нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Б, шүүгдэгч ... нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,   хохирогч ... нь гэмт хэргийн улмаас учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, шүүгдэгч ... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ