Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 22/МА2023/00005

 

2023       05            23                                       222/МА2023/00005                  

                                                  Э.Х-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Б даргалж, шүүгч С.О, Г.Б нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Х

Хариуцагч “СБ.........” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О

Нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

1. СБ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дүгээр сарын -ний өдрийн  дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч  байгууллагын хууль ёсны төлөөлөгч О.Б-ын давж заалдах гомдлоор Э.Х-ийн “ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд ....... төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй “СБ...........” ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч  О.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 2. Нэхэмжлэгч Э.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 20 оны  дугаар сард СБ........... ОНӨААТҮГ-ын захирал О.Б нь тус газрын менежер А.О-оор дамжуулан албан контортоо хүндэт самбар хийлгэхээр захиалга өгсний дагуу тухайн сард хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Самбарыг угсарч үйлдвэрлэхэд хүн хүч,*******,*******,*******,*******, цахилгаан бүгд манай тавилгын үйлдвэрээс нийт ... төгрөгийн бодит зардал гарсан. Энэ бүгдийг ажилтан Г.А, Н.С нар уг тавилгыг хамт хийж,,,*******,, эдийн засгийг үнэгүйдүүлсэн ёс зүйгүй үйлдэл юм. Захиалгаар үйлдвэрлээд нэгэнт хүлээлгээд өгсөн эд барааг манайх буцааж авах ямар ч үндэслэл байхгүй учир өөрт учирсан бодит хохирол ....төгрөгийг СБ..............ОНӨААТҮГ-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Менежер А.О-оос бичсэн мессеж нь нотолгоо болно гэжээ. 

3. Хариуцагч СБ аймгийн "СБ .................." ОНӨААТҮГ-ын захирал О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тавилгын үйлдвэр нь манай байгууллагын менежер А.О-той 20... онд үүдний самбар хийхээр ярилцсан байдаг ч харилцан үүрэг хүлээсэн гэрээ,,,, үүрэг хүлээхгүй болно гэжээ.

4. СБ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20...оны ...дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаар шийдвэрт: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаарр зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СБ аймгийн "СБ..........." ОНӨААТҮГ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ...... төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Х-д олгож,,, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн .......төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид ...... төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо: Тухайн хүндэт самбарыг анх ....... төгрөгөөр хийлгэхээр манай байгууллагын менежер А.О нь нэхэмжлэгч Э.Х-ийн эхнэр А-тай ярьж үнийг тохирсон. Гэтэл үнийн дүн ...... төгрөг болж нэмэгдсэн байна. Гэрч Г.А нь шүүхэд мэдүүлэг өгөхдөө: Бид нар тухайн байгууллагын ажилчдыг танихгүй, ямар ч байсан байгууллага дээр байсан ажилчид нь гоё болсон байна гэж мэдүүлсэн байх бөгөөд тус самбарыг суурилуулахад захиалга өгсөн А.О нь байгаагүй, харин нягтлан бодогч хараад “юу хийгээд байгаа юм бэ? “ гэж хэлэхэд тоогоогүй тогтоочихоод явсан байсан. Иймд иргэний хэргийн анхан шатны ........дугаар шийдвэртэй хэргийг хянаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

7. Нэхэмжлэгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч О.Б-ны давж заалдах гомдлын дагуу Э.Х-ийн “ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд .....төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, “СБ.........” ОНӨААТҮГ-т холбогдох   иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзээд хариуцагчийн давж заалдах  гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

9. Шүүхээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулан шүүх хуралдаанд зохигчийн эрх, үүргийг танилцуулан хэргийн үйл баримт болон гэм буруутай  эсэхийг нотлох эсхүл үгүйсгэх замаар мэтгэлцүүлэн тэдгээрээс гаргасан нотлох баримтыг хэлэлцүүлсний үндсэн дээр шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, маргааны зүйлийг зохицуулсан иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг зөв хэрэглэж гаргасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангасан байна.

10. Нэхэмжлэгч Э.Х-ийн шүүхэд гаргасан  “20 оны  дугаар сард СБ..........” ОНӨААТҮГ-ын захирал О.Б нь тус газрын менежер А.О-оор дамжуулан албан контортоо хүндэт самбар хийлгэхээр захиалга өгсний дагуу тухайн сард хийж угсарч үйлдвэрлэн байгууллага дээр нь аваачиж байрлуулж өгсөн. Түүнд хүн хүч,*******,*******,*******, эд*******, цахилгаан нийт бодит зардал .... төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэл гаргасныг,  хариуцагч  байгууллагын хууль ёсны төлөөлөгч О.Б нь “2021 онд манай байгууллагын менежер А.О-т үүрэг өгсний дагуу  үүдэнд хүндэт самбар хийхээр Х-тэй  ярилцаж тохирсон байдаг ч харилцан үүрэг хүлээсэн гэрээ,, албан ёсны хүлээлцсэн акт үгүй,  хариуцах эзэнгүйгээр байгууллагад орхиод явсан, өнгө үзэмж муутай, хэмжээ алдсан, чанарын шаардлага хангахааргүй байсан тул тухайн үед самбараа буцааж авахыг удаа дараа шаардахад аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзсан хариу тайлбар гаргажээ.

11. Шүүхээс  нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч нь хариуцагч  байгууллагаас хүндэт самбар хийлгэх захиалгыг хүлээн авч, ажлыг өөрийн материалаар хийж гүйцэтгэн 20 оны ... дугаар сард байгууллага дээр аваачиж угсарч, байрлуулсан үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй. Харин хариуцагч нь “талуудын хооронд харилцан үүрэг хүлээсэн гэрээ байгуулаагүй, хүндэт самбарын хэмжээ, чанарын талаар биет байдлын доголдолтой учир хөлс төлөхгүй” гэсэн тайлбарыг өгч маргадаг. 

12. Талуудын хооронд үүссэн маргаан нь ажил гүйцэтгэхтэй холбогдсон гэрээний үүргийн харилцаагаар зохицуулагдана. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд энэ гэрээгээр нэг талаас ажил гүйцэтгэгч нь захиалагчийн болон өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх буюу эд зүйлийг хийж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байдаг бол нөгөө талаас захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэг  хүлээдэг. Мөн иргэний хуульд талууд ажил гүйцэтгэх гэрээг хэлэлцэн тохиролцож амаар эсхүл бичгээр хийж болно.

13. Зохигч нар нь хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээг бичгээр хийгээгүй ч хэлцлийн гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон учир Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн  43.1.1,  343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар  ажил гүйцэтгэх гэрээг амаар хийгдсэн гэж үзэхээс  гадна гүйцэтгэсэн ажлын  хөлсний хэмжээний талаар хэлэлцэн тохиролцож тодорхойлоогүй байна. Гэвч  Иргэний хуулийн 344 дугаар зүйлийн 344.2 дахь  хэсэгт “ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч, гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж, 343 дугаар зүйлийн 343.1,  351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2-т захиалагч  ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд эсхүл гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авмагц, зохих журмын дагуу хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээнэ”гэж, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт “талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж тус тус зааж, захиалагчид үүрэг хүлээлгэсэн байна.

14. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт “захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно” гэж заасан тул ажил гүйцэтгэгч Э.Х-ийн өөрийн материалаар хийж гүйцэтгэсэн байгууллагын хүндэт  самбарыг захиалагч буюу "СБ.........."-т  ОНӨААТҮГ-ыг хүлээн авсанд тооцно. 

15. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д зааснаар захиалагч   ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авмагц, зохих журмын дагуу хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлээгүйгээс ажил гүйцэтгэгч буюу Э.Х нь өөрт  учирсан ........төгрөгийн хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрх үүссэн байна.

16. Талууд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн хэмжээ, чанарын талаар хэлэлцэн тохиролцоогүй хэдий ч ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд биет байдлын доголдол байсан эсэх талаар захиалагч буюу хариуцагч нь  Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн  351.1.4-т заасан “...ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан хариуцагч хариу тайлбартай  холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх тус тус үүргээ биелүүлээгүйгээс гадна Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт:  “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана” гэж  заасан хугацаанд гомдлын шаардлагаа  гаргаагүй байх тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг буюу хүндэт самбарыг  биет байдлын доголдолгүй гэж үзлээ.

17. Шүүхээс хариуцагч буюу захиалагч нь “СБ.............” ОНӨААТҮГ нь ажил гүйцэтгэх гэрээнийхээ үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгчид гүйцэтгэсэн ажлын  хөлсөө шаардах эрх үүссэн байх тул хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын хөлс ........төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч Э.Х-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “СБ.................” ОНӨААТҮГ-ын захирал О.Б-ны заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ........төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв. /хх-65х/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: Нэг. Хариуцагч “СБ...............” ОНӨААТҮГ-ын захирал О.Б-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “СБ ............” ОНӨААТҮГ-ын захирал О.Б-ны заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ............ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Гурав. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         О.БААТАРСҮХ

                                       ШҮҮГЧИД                         С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                 Г.БОЛОРМАА