Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 828

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч ... нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ...од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ., ....

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ... нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо ...-11 тоотод иргэн ...тай “гэрээс хөөсөн” гэх шалтгаанаар маргалдаж улмаар ...н гарыг хутгаар зүсэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... мэдүүлэхдээ:

“...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би том өрөөнд унтаж байсан чинь гал тогоонд 2 хүн ороод ирсэн. Би айлгах санаатай байсан...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч ...ын өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан дорнодын ... дугаар байрны 11 тоот гэртээ том өрөөндөө амарч байхад манай гал тогооны өрөөнд пижигнээд эрэгтэй хүн чанга дуугараад байхаар нь яваад ортол ширээ сандал өшиглөөд одоо гар зайл гээд хөөсөн. Тэгэхээр нь ямар учиртай улсууд болоод хөөгөөд байгаа юм гэхэд энэ байрыг одооноос эхэлж би түрээслэх эзэн байна гэхээр нь та нар одоо гар гээд түлхсэн чинь намайг түлхэж газар унагаад дээрээс өвдөглөөд 2-лаа намайг өшиглөөд гараараа цохисон тэгсэн миний гарт хутга таарсан би хутга барьсан чинь тэр 2 хутга хараад намайг тавьсан. Би босч ирээд та нар одоо гар гэж хэлэхэд ахиж надруу 2-лаа дайраад гар мушгиж би хутгаа алдсан тэгсэн намайг гадагшаа коридор руу чирч гаргаад доош харуулаад дээрээс дараад байсан. Тэгсэн удалгүй цагдаа нар ирсэн. Миний гарнаас хутга булааж авахаар ноцолдож байх үед ... гараа зүссэн байх түүнээс би санаатай хүний гаранд хутга зоосон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 95-9.../,

 

Мөрдөн байцаалтад хохирогч ...н өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Өргөө кино театрын замын урд талд танил дүү Хонгортой таарсан. Тэгсэн та хаа хүрч яваа юм дүү нь энд байр түрээслэх гэж байгаа юм 2-лаа очоод гэрээгээ үзүүлчихээд хамт явъя гэсэн бид хоёр тус хорооны нутаг дэвсгэр Алтан Дорнодын ... дугаар байрны 2 давхарт булангийн 11 тоот айлд очсон. Тэгсэн хаалга нь онгорхой айл гэртээ засвар хийж байсан тэр айлаас нь тодруулж энэ айлд хүн байгаа юм уу гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь хаалгыг Хонгор нүдсэн би хажуу айлын онгорхой хаалган дээр зогсож байсан. Тухайн айлаас цээж нүцгэн согтуу эрэгтэй хаалга онгойлгоход нь Хонгор би энэ байрыг хөлсөлсөн гэрээгээ үзүүлэх гэсэн юм гээд үзүүлэхэд тэрийг харалгүй шууд өөдөөс нь заамдаж гэрлүүгээ чирч оруулаад хоолойг нь боогоод эхнэрээ хутга аваад ир гэж орилсон чинь цаанаас нь эхнэр нь хутга авч ирж өгсөн тэгсэн хутга авах үед нь Хонгор гэрээс нь зугтаагаад гарсан чинь хойноос хутгаар гэдэс хэсэгрүү савсан боловч хүрээгүй тэгээд нөгөө талруугаа гараа саваад миний баруун гарны шууны дотор хэсэгт хатгаад хаалгаа шууд хаасан. Тухайн үед би гарандаа хутгалуулснаа мэдээгүй байж байтал гарнаас цус гараад хажуу талын засвар хийж байсан хүмүүс миний гарны цусыг тогтоож өгч боогоод цагдаад дуудлага өгч эмнэлэг дуудсан. Би эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авмаар байна, цаашид миний гар хатингаршиж байгаа тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтэй байна хөнгөн зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 16-1..., 121-122/,

 

Мөрдөн байцаалтад гэрч ...ын өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 02-нд БГД-8 хороо ... байр 11 тоотод амьдрах зориулалтаар байрны эзэн Лутаа гэдэг хүнтэй түрээсийн гэрээ хийсэн. 2018 оны 01 дүгээр сарын 02-нд би байрандаа орох байсан. 01 дүгээр сарын 02-ноос хойш би тэр айлын хаалгыг очиж нүдсэн тайлахгүй байсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой 19 цагийн үед Өргөөгийн буудал дээр ах ...тай таарч, би түрээсийн байранд орох гэж байгаа хүнтэй уулзана хамт явах уу гээд ах зөвшөөрөөд хамт 20 цагийн үед БГД-8 хороо ... байр 11 тоотод очсон. Хаалгыг нүдэхэд эрэгтэй хүн онгойлгосон. Цаана нь эмэгтэй хүн байсан. Би түрээсийн гэрээгээ үзүүлээд 1 сарын 02-нд орох ёстой гэсэн. Тэгтэл тэр ах би энэ байрыг 5 жилээр гэрээ хийгээд байж байгаа, тийм юм байхгүй манайхаас зайл гээд миний хоолойноос боогоод чирээд түлхээд байсан, нөхөр нь намайг боочихсон зогсож байхад эхнэр нь цаанаас хутга аваад нөхөртөө өгсөн, тэгтэл нөхөр нь хутгаар миний гэдэсрүү хутгалах гэхэд нь би бултаад гарчихсан юм. Тэгтэл хамт явсан ... ахын гарлуу хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-н 18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч ...ийн өгсөн:

“...Би 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ хоолоо хийгээд сууж байтал 21 цагийн үед гаднаас манай нөхөр бага зэрэг халамцуу орж ирээд унтах гээд хэвтэж байтал манай гэрийн хаалгыг чангаар хүн нүдсэн. Тэгэхээр нь би очоод хаалгаа нээтэл шууд танихгүй 2 өндөр залуу хаалга саваад ороод ирсэн тэгснээ гал тогооны өрөөнд ороод ширээ чангаар нүдээд сандал өшиглөөд өмссөн хувцастайгаа зайл та нарыг ална шүү энэ манай байр гээд газан плиткаг шидсэн. Би тэгэхээр нь миний хүүхдүүд яаж байгаа юм гэхэд чамд хамаагүй гээд намайг түлхэж зодсон тэгсэн нөхөр босч ирээд нөгөө 2 залууд та нар гар гэсэн нөхрийг шууд доош нь харуулж хэвтүүлээд гарыг нь мушигаад нүүрлүү нэг залуу нь цохиод байсан нурууруу нь бас цохисон тухайн үед манайх тоггүй харанхуй байсан ба асаагуурын гэрэлд нөхрийг минь зодож байгааг би харсан тэгсэн нөхөр хаанаас ч юм нэг хутга барьчихсан та нар гар гэж орилж байсан. Тухайн үед би айгаад эгч болох ... рүү залгаж хэлсэн тэгсэн тэр хооронд нөхрийг орцруу чирч гаргаад зодсон бас доош нь харуулаад 3-уулаа болчихсон байсан би их гомдолтой байна намайг хүртэл 1-2 удаа цээжрүү бас шанааруу цохисон яг хэн нь яасныг огт хараагүй би шүүх эмнэлэгт үзүүлнэ, би нөхөртөө хутга авч өгөөгүй нэг харсан нөхөр хутга авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч ...ын өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэв журмын эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч ...ы хамт Бугат-112 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Баянгол дүүргийн 8 дугаар хороо ...-р байранд “хүн хутга бариад танхайраад байна” “манайд хүмүүс орж ирээд танхайраад байна” гэсэн дуудлага ирсэн юм. Тухайн байранд бид хоёр ороход 2 давхрын коридор хэсэгт жижиг биетэй халзандуу толгойтой эрэгтэй энэ хүн хутгалсан хүн гэсэн доош харуулан хэвтүүлж дарж гарыг нь ард нь барьсан байхаар нь очиж гавалсан юм. Тэгээд хутгалуулсан хүн нь хаана байна гэхэд ГССҮТ-рүү явсан гэж тэнд байсан хүмүүс хэлсэн. Тэгээд хүн хутгалсан гэх ...ыг Сонгинохайрхан дүүргийн саатуулах байранд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 150-151/,

 

Мөрдөн байцаалтад гэрч ...ы өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн ахлах ахлагч ...ын хамт Бугат-112 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Баянгол дүүргийн 8 дугаар хороо ...-р байранд “хүн хутга бариад танхайраад байна” “манайд хүмүүс орж ирээд танхайраад байна” гэсэн дуудлага ирсэн юм. Тухайн байранд ороход 2 давхарт байсан санагдаж байна шатаар дээш гаран очиход хүн хутгалсан гэх эрэгтэй коридор хэсэгт доош харуулан хэвтүүлж дарж гарыг нь ард нь барьсан байхаар нь очиж гавалсан юм. Тэгээд хутгалуулсан хүн нь хаана байна гэхэд ГССҮТ-рүү явсан гэж тэнд байсан хүмүүс хэлсэн. Хүн хутгалсан гэх эрэгтэйг хэн болохыг асуухад ... гэж байсан тэгээд хутга нь хаана байна гэхэд эхнэр нь гэх эмэгтэй гэрээсээ гаргаж ирж хураалгасан...” гэх мэдүүлэг /хх-н 152-153/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... тоот:

               1. ...н биед баруун шууны мэдрэл гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 31/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ... тоот:

1. ...н биед баруун шууны мэдрэл гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, сарвууны булчингийн хатингаршил бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 15.90.1-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна гэх дүгнэлт /хх-н 116-118/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 54/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 60/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч ... нь иргэн ...тай “гэрээс хөөсөн” шалтгаанаар маргалдаж улмаар ...н гарыг хутгаар зүсэж хөнгөн хохирол учруулж, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч ...ын “...Миний гарнаас хутга булааж авахаар ноцолдож байх үед ... гараа зүссэн байх түүнээс би санаатай хүний гаранд хутга зоосон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг,

 

хохирогч ...н “...Тухайн айлаас цээж нүцгэн согтуу эрэгтэй хаалга онгойлгоход нь Хонгор би энэ байрыг хөлсөлсөн гэрээгээ үзүүлэх гэсэн юм гээд үзүүлэхэд тэрийг харалгүй шууд өөдөөс нь заамдаж гэрлүүгээ чирж оруулаад хоолойг нь боогоод эхнэрээ хутга аваад ир гэж орилсон чинь цаанаас нь эхнэр нь хутга авч ирж өгсөн тэгсэн хутга авах үед нь Хонгор гэрээс нь зугтаагаад гарсан чинь хойноос хутгаар гэдэс хэсэгрүү савсан боловч хүрээгүй тэгээд нөгөө талруугаа гараа саваад миний баруун гарны шууны дотор хэсэгт хатгаад хаалгаа шууд хаасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч ...ын “...БГД-8 хороо ... байр 11 тоотод очсон. Хаалгыг нүдэхэд эрэгтэй хүн онгойлгосон. Цаана нь эмэгтэй хүн байсан. Би түрээсийн гэрээгээ үзүүлээд 1 сарын 02-нд орох ёстой гэсэн. Тэгтэл тэр ах би энэ байрыг 5 жилээр гэрээ хийгээд байж байгаа, тийм юм байхгүй манайхаас зайл гээд миний хоолойноос боогоод чирээд түлхээд байсан, нөхөр нь намайг боочихсон зогсож байхад эхнэр нь цаанаас хутга аваад нөхөртөө өгсөн, тэгтэл нөхөр нь хутгаар миний гэдэсрүү хутгалах гэхэд нь би бултаад гарчихсан юм. Тэгтэл хамт явсан ... ахын гарлуу хутгалсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч ...ын “...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэв журмын эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч ...ы хамт Бугат-112 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Баянгол дүүргийн 8 дугаар хороо ...-р байранд “хүн хутга бариад танхайраад байна” “манайд хүмүүс орж ирээд танхайраад байна” гэсэн дуудлага ирсэн юм. ...хүн хутгалсан гэх ...ыг Сонгинохайрхан дүүргийн саатуулах байранд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч ...ы “...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн ахлах ахлагч ...ын хамт Бугат-112 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Баянгол дүүргийн 8 дугаар хороо ...-р байранд “хүн хутга бариад танхайраад байна” “манайд хүмүүс орж ирээд танхайраад байна” гэсэн дуудлага ирсэн юм. ...Хүн хутгалсан гэх эрэгтэйг хэн болохыг асуухад ... гэж байсан тэгээд хутга нь хаана байна гэхэд эхнэр нь гэх эмэгтэй гэрээсээ гаргаж ирж хураалгасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1208 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 660 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ...од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хохирогч ...гаас “...эмчилгээний зардал болон цаашид баруун гарт хийгдэх мэс заслын төлбөрийг Иргэний шүүхээр нэхэмжилнэ...” гэсэн бичиг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч ...ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч ... нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ...од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хор уршигийн хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч ...од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ... нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36...., 36.8, 36.10, 36.13, 3....1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...од 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...ын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ... нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

.... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3....1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ