Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00911

2023 05 01 210/МА2023/00911

     2023          05            01                                        210/МА2023/00911

Н.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/03320 дугаар шийдвэртэй

            Н.Д-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

            Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж,  байр, тоот хаягт байрлах, 90 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 18 м.кв автомашины зогсоолын үнэлгээг дахин хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 929 дүгээр шийдвэрээр Б.Н, Б.Х нараас 172,473,029 төгрөгийг гаргуулж “Даймон ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Би өөрийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заансаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасны дагуу барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтэй байна. Учир нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө гудамж, 21а байр,  тоот хаягт байрлах, 90 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 18 м.кв автомашины зогсоолын үнэлгээг хариуцагч байгууллагаас 2018.09.11-ний өдөр хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд орон сууцыг 191,850,200 төгрөг, зогсоолыг 18,000,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон.

1.3. Барьцаа эд хөрөнгийн үнэлгээ хийгдснээс хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд барьцаа эд хөрөнгө нь үнэлэгдсэн өдрөөс өнөөг хүртлэх хугацаанд ойролцоогоор орон сууцны үнэ 123,149,800 төгрөг, зогсоолын үнэ 22,000,000 төгрөгөөр зах зээлийн ханш өссөн.

1.4. “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь орон сууцыг 1,900,000 төгрөгөөр үнэлсэн бол зах зээлийн ханш 3,500,000 төгрөг, автомашины зогсоолыг 833,333 төгрөгөөр үнэлсэн бол зах зээлийн ханш 2,220,000 төгрөг болж өөрчлөгдсөн. Монгол улсад орон сууцны зах зээлийн ханшинд бодитойгоор өөрчлөлт орсон гэж үзэн дахин үнэлгээ хийлгэхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 929 дүгээр шийдвэрээр Б.Н, Б.Х нараас 172.473.029 төгрөгийг гаргуулж “Даймонд ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Б.Наранчимэг, Б.Х нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Наранчимэг, Н.Мөнгөлдэй, Н.Д нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 21а байрны 62 тоот хаягт байршилтай 90 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоолын хамт хуульд заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17290585/9 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 17290585/03 тоот тогтоолоор хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн.

2.2. Талууд хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу өмчлөгч нараас үнийн санал өгөх тухай 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4-5305 тоот мэдэгдлийг Б.Наранчимэгт гардуулан өгч төлбөр төлөгч Б.Х-т оршин суух хаягт баталгаат шуудангаар хүргүүлж, 99115833 тоот утас руу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр холбогдон танилцуулж, үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч нар үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч “Даймонд финанс ББСБ” ХХК нь хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан тул “Хөрөнгө эстимейнт” ХХК-ийг хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгооход дээрх барьцаа хөрөнгө болох орон сууцыг 194,850,200, авто зогсоолыг 15,000,000 төгрөгөөр нийт 209,850,200 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4/18170 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч нарын оршин суух хаяг руу баталгаат шуудангаар хүргүүлж, төлбөр төлөгч Б.Н, Б.Х нарын 99110643, 99115833 дугаар утсаар холбогдон мэдэгдэл ирж авч, тайлантай танилцахыг хэлж дамжуулахад очиж авах боломжгүй шуудангаар авах хүсэлтэй байх тул бүртгэлтэй хаяг руу баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан.

2.3. Төлбөр төлөгч Б.Н, Б.Х нар 2018 оны 11 дүгээр сарын 19- ний өдөр тус шүүхэд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 293 дугаар шийдвэр, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 619 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.4. Хөрөнгийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 4/4945 тоот мэдэгдэл, 2/5 тоот тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлж төлбөр төлөгч Б.Наранчимэг, Б.Х нарын 99110643, 99115833 дугаар утас руу холбогдон мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 4/7076 тоот мэдэгдэл, 3/2 тоот тогтоолыг төлбөр төлөгч Б.Наранчимэг, Б.Х нарт гардуулан өгч тэмдэглэлээр баталгаажуулан тэмдэглэл үйлдсэн. Төлбөр төлөгч Б.Х 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд албадан дуудлага худалдааг хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1955 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

2.5. Анхны албадан дуудлага худалдаа 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн зохион байгуулах тухай 4-221/2286 тоот мэдэгдэл, 2/16 тоот тогтоолыг төлбөр төлөгч нарын оршин суух хаяг руу баталгаат шуудангаар хүргүүлж, төлбөр төлөгч Б.Хтай 99110643 дугаарт холбогдон мэдэгдэж, Б.Наранчимэгийн хаягаар очиж хөрөнгийн өмчлөгч Н.Дд гардуулан өгч Б.Наранчимэг, Б.Х нарт дамжуулан өгөхийг үүрэг болгон тэмдэглэлээр баталгаажуулсан. Тус газраас зохион байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгө 193,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 4-92/3019 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Б.Хын эхнэр Наранлхагва мэдэгдлийг дамжуулан өгөхөөр хүлээн авсан. Төлбөр төлөгч Б.Наранчимэгийн хаягаар очиход эзэнгүй байсан тул оршин суух хаяг руу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа төлбөр төлөгч нараас болж маш их удааширч байгаа. Үүрэг гүйцэтгэгч нар шүүхийн шийдвэрээ биелүүлээгүйгээс манай компани удаа дараа хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 21а байр, 62 тоот хаягт байрлах, 90 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 18 м.кв автомашины зогсоолын үнэлгээг дахин тогтоолгох тухай нэхэмжлэгч Н.Д-ийннэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар үнэ ханшны өөрчилөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гурваны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анх үнэлгээ тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоож болохоор заасан. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн шийдвэр гүйцэтгэгч 2018 онд шинжээч томилох тогтоолоор ХөрөнгөстимейтХХК-ийг томилсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг 194,850,200 төгрөг, авто зогсоолыг 15,000,000 төгрөг, нийт 209,850,200 төгрөгөөр үнэлсэн. Харин төлбөр төлөгч 2022 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр Сэлэнгэ эстимейт ХХК-аар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээ хийлгэхэд орон сууцыг 393,503,652 төгрөг, зогсоолыг 23,520,006 төгрөг, нийт 417,023,658 төгрөгөөр тус тус үнэлсэн.

5.2. “Хөрөнгөстимейт ХХК-ийн тайлангаар орон сууцыг 194,850,200 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 194.850.200%3=64.950.066 гурваны нэг нь 64,950,066 төгрөг 393,503,652%3=131.167.884 төгрөг буюу гурваны нэг нь 131,167,884 төгрөг, үнийн зөрүү 393,503,652- 194,850,200=198,653,452 төгрөг байна. Харин авто зогсоолыг 15,000,000%3=5,000,000 төгрөг буюу гурваны нэг нь 5,000,000 төгрөг, 23,520,006%3=7,840,002 төгрөг буюу гурваны нэгээс илүү байна.

5.3. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ-Эстимейт ХХК-ийн шинжээчийн тайлан хуульд нийцсэн эсэх шинжээчийн тайланд шүүх дүгнэлт өгөөгүй. Дээрх нотлох баримтуудад тусгагдсан мэдээллүүдийг өөр хооронд нь харьцуулан дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

6.1.  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн. ХөрөнгөстимэйтХХК-ийн үнэлгээний тайлан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр 6 сарын хугацаанд дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Уг 6 сарын хугацааг шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор удаашруулаагүй. Төлбөр төлөгч тухайн 6 сарын хугацааг хэтрүүлсэн бөгөөд хөрөнгийн үнэлгээ гарсан өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, удаа дараа шүүхэд хандаж маргаан үргэлжилсээр байна гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

7.1. Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой дүгнэлт гаргах этгээдийг хуульд тусгайлан заасан ба уг этгээдийн гаргасан тайлан, дүгнэлттэй холбоотой санал, хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргах ёстой. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй бөгөөд төлбөр төлөгч нь үнэлгээний тайлантай танилцаад 7 хоногийн хугацаанд гомдлоо гаргах байсан. Энэ хугацааг хэтрүүлсэн нь дахин үнэлгээ хийлгэх үндэслэл болохгүй. Мөн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлыг урьд шүүх шийдвэрлэсэн ба хариуцагч байгууллага тус шийдвэрийн дагуу буруутай ажиллагааг зөвтгөж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл гарсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Н.Д нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц, авто зогсоолын хамт нийт 209,850,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12ы өдрийн 183/ШШ2016/00929 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Х, Б.Н нараас 146,555,333 төгрөгийг гаргуулан Д ББСБ-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 146 дугаартай магадлалаар өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Х, Б.Н нараас 171,457,791 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Даймон ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Улмаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2017/00358 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 46-56/,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

3.1. Төлбөр төлөгч Б.Х, Б.Н нар дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 548 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хх 46, 57/

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь эрхийн бүртгэлийн Ү-2206009687 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 21а байр, 62 тоот хаягт байршилтай, орон сууцыг, 18 м.кв талбайтай тоот авто зогсоолын хамт шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17290585/9 дүгээр тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 17290585/03 дугаар тогтоолоор орон сууцыг, мөн өдрийн 17290585/04 дүгээр тогтоолоор авто зогсоолыг тус тус хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх76, 77/

3.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Н, Н.М, Н.Д нарт эд хөрөнгийн талаарх үнийн санал ирүүлэх тухай 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4/15305 тоот, Б.Х-т мөн өдрийн 4/15303 тоот мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч үнийн саналыг ирүүлээгүй байна. Харин төлбөр авагч Д ББСБ нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 245 тоот тогтоолоор “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон. /хх 78-80/

3.3. Шинжээч “Хөрөнгө-Эстимэй” ХХК нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 21а байр, 62 тоот хаягт байршилтай, 90 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай 66 тоот авто зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 209,850,200 төгрөгөөр үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгджээ. /хх90/

3.4. Төлбөр төлөгч нар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018  оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00293 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Х, Б.Н нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 21а байр, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206009687 дугаарт бүртгэлтэй, орон сууц болон авто зогсоолыг үнэлсэн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхүй болгож шийдвэрлэжээ. /хх94-96/

3.5. Түүнчлэн, төлбөр төлөгч Б.Х нь тус шүүхэд анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа, үнэлгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/01955 дугаар шийдвэрээр 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан анхны дуудлага худалдаа, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан 2 дахь дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх139-141/

3.6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 01 дүгээр 27-ны өдрийн 2/16 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулж, орон сууц, зогсоолын хамт 193,000,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулсан байна. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон байна /хх144-158/

3.7. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2018/14289 дугаар захирамж, шүүгчийн  2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2020/04531 дүгээр захирамж, шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2021/01150 дугаар захирамжаар тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд түүнтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан нь хариуцагч байгууллага буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, шүүх үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар дахин үнэлгээ хийх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв боловч хэрэглэвэл зохих хуулийн заалтыг баримтлаагүй нь буруу байгааг залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/03320 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...55 дугаар зүйлийн 55.7-д...” гэснийг “...122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БАДРАХ

                                                ШҮҮГЧИД                                М.БАЯСГАЛАН

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ