Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 203/МА2023/00025 

 

 

“******* *******” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн

тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 144/ШШ2023/000...... дугаар шийдвэртэй,

 “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“******* *******” ХХК-д хариуцагдах,

“******* ******* *******” ТББ болон “******* *******” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №.........дугаартай гэрээний дагуу төлбөрт 169250550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь Зам тээврийн хөгжлийн яам болон “******* ******* *******” төрийн бус байгууллагын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “*******, ******* тээврийн хамтран ажиллах гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан төслийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хүрээнд мөн гэрээний 1.5, 1.6, 1.7-д тус тус заасны дагуу '******* ******* *******”-той 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Менежментийн гэрээ”-г байгуулан ажиллаж байсан.

Энэхүү “******* ******* ” төслийн хүрээнд Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс лэлтийг хяналттай, хариуцлагатай, нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулах, мөн уг замын засвар, арчлалт, хяналтын үйл ажиллагааны зардлыг төслийн үр шимийг хүртэгчид буюу тээврийн компаниуд нь ‘*******, ******* төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу төлөх төлбөр, хандиваас Чойр сангийн санхүүжилт бүрдэхээр тогтоосон.

Үүний дагуу тус чиглэлд нүүрс лэлт хийж байсан “******* *******” ХХК-тай '******* Холбоо” ТББ болон “******* *******” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №......дугаартай “******* ******* т худалдан авалтын төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээ” -г байгуулсан болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу төслийн хураамжийг менежментийн компанид урьдчилан төлөх байсан боловч уг компани нь хийх явцад төслийн хураамжийн төлбөрийг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргасны дагуу бид итгэж лэлтийг нь ямар нэгэн саадгүйгээр явуулж ирсэн.

Ийнхүү “******* *******" ХХК болон “******* Холбоо” ТББ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №4-01/13 дугаартай “******* ******* т худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээ”-ний дагуу 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 9.631 тонн нүүрс лэж, нийт ........төгрөгийн төлбөр төлөхөөс нэг ч төгрөг хийгээгүй бөгөөд 169250550 төгрөгийг барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн бөгөөд бид төлбөрийг төлж барагдуулах талаар компанийн удирдлага, нягтлан бодогч нартай удаа дараа утсаар ярьж мөн албан бичгээр шаардаж байсан.

Ингээд “******* *******” ХХК нь “******* ******* *******” ТББ -тай 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай “Эрх шилжүүлэх гэрээ”-ээр нэр бүхий хуулийн этгээдүүдээс төлбөр гаргуулах эрхийг “******* ******* *******” ТББ-аас шилжүүлэн авсан.

Иймд “******* *******” ХХК-иас “******* Холбоо” ТББ болон “Их эрхт марал транс” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №..... дугаартай “******* ******* т худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээ”-ний дагуу төлбөрт 169250550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “******* *******” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

"Баян зам" ТББ-нь Зам, тээврийн хөгжлийн яамтай "******* ******* тээврийн хамтран ажиллах гэрээ" байгуулан ажиллахдаа энэхүү үйл ажиллагаанд хамтран ажиллах тээврийн компаниуд, худалдан авагчдын өмнө тодорхой үүрэг хүлээн, Тавантолгой-Говьсүмбэр чиглэлийн шороон замд шаардлагатай засвар, арчлалтыг хийх үүрэг хүлээсэн байдаг. Шаардлагатай хөрөнгийг энэхүү төсөлд хамтран ажиллах компани, аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлэн зарцуулахаар төлөвлөгдсөн.

Гэтэл "Баян зам" ТББ өөрийн нэгдмэл ашиг сонирхолтой, хамгийн олон тээврийн хэрэгсэл бүхий, уг замаар хамгийн их хэмжээний лэлт хийдэг нэр бүхий компаниудыг хөрөнгө төвлөрүүлэх ажлаас дур мэдэн чөлөөлж, зөвхөн бусад аж ахуйн нэгжүүд, ялангуяа манай компани шиг цөөн тээврийн хэрэгсэлтэй жижиг компаниудаас төлбөр төвлөрүүлэх болж ялгаварлал, тэгш бус байдал гаргаж байсан.

Хаан боогдуулж, ажлыг нь саатуулах замаар олон компаниас их хэмжээний төлбөр, хураамж төвлөрүүлсэн боловч Зам тээврийн хөгжлийн яам болон төсөлд хамрагдсан компаниудын өмнө хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй, зам засвар арчлалтыг огт хийхгүй байснаас зөрчил, маргаан үүсэж, төлөвлөгдсөн ажил гэрээ, тохиролцооны дагуу үргэлжлэх боломжгүй болсон.

Манай компанийн хувьд ч замын арчилгаа, засвар огт хийгдээгүйгээс болж тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл их болж саатал завсардал гарснаас гадна *******" ТББ-нь манай тээврийг цаг тухайд нь явуулахгүй хааж хязгаарлаж байснаас шалтгаалан бид лүүлэгчийн өмнө лэлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Ийм учраас бид лүүлэгчээс манай компанид төлөх ёстой төлбөрүүд саатаж, манай компанийн ажил зогссон.

Ийм учир тодорхой дэмжлэг авч, үйл ажиллагааг хэвийн болгох зорилгоор манай компанийн зүгээс Өмнөговь аймгийн Засаг даргатай орон нутгийн жижиг компани, лэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан "Хан Цэц Гурвансайхан" ТББ, "Их говийн ******* хөгжил" ТББ-уудад хандаж хүсэлт гаргасан.

Дээрх ТББ-ууд бидний хүсэлтийг аймгийн удирдлага, "Баян зам" ТББ-д уламжилж, хэд хэдэн удаагийн уулзалт, хэлэлцээрийн үндсэнд орон нутгийн нэр бүхий 5 жижиг компанийг дээрх төлбөр, хураамжаас чөлөөлүүлэх талаар тохиролцож, холбогдох гэрээг байгуулсан байдаг.

Манай компани төлбөр, хураамжаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг цаг тухайд нь, зохих ёсоор гаргаж, чөлөөлөгдсөн.

Ийм учир "******* *******" компаниас үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “******* *******” ХХК-аас 169250550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1004203 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХХК-аас 1004203 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 144/Ш32023/000......дугаар шүүгчийн захирамжид заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат давж заалдах гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг анхан шатны шүүх эдлүүлээгүй тухайн хэргийг шийдвэрлэх шүүх хурлаас өмнө би хэргийн оролцогчийн хувиар уг хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Халтарын сурвалжлагчийн асуултад хариулж, ярилцан олон нийтийн хэвлэл мэдээллээр цацагдаж, цахим сайтуудад байнга байршуулсан видео материалд үзлэг хийлгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд албан ёсоор хүсэлт гаргасан.

Гэтэл шүүх хэргийн оролцогч миний хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд энэ нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, хэргийг бодитой шийдвэрлэхийн тулд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх боломжийг хязгаарласан.

Шүүх үзлэг хийхээс үндэслэлгүйгээр татгалзсан нь хэргийн нөгөө нэг оролцогч буюу нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, баримтуудад хэтэрхий автагдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт заасан Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Халтарын энэхүү ярилцлагад хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий дараах мэдээллүүд агуулагдаж байгаа.

А. Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б..........ийн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 134 тоот тушаалыг түүний дараачийн сайд Б.Халтар нь 2020 оны 4 дүгээр сард хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хэрхэн цуцалсан болон шүүхийн маргаан хэрхэн өрнөсөн, шүүхийн шийдвэрээр хэрхэн сэргээсэн тухай тодорхой дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг.

Энэ тушаал дээр үндэслэж өнөөдрийн маргаан бүхий үйл явдал өрнөсөн бөгөөд чухамхүү энэ тушаал нь өнөөдрийн хэрэг маргааны гол үндэс болсон "******* ******* " төслийг хэрэгжүүлэхээр Зам, тээврийн хөгжлийн сайд болон "Баян зам" ТББ-ын хооронд гэрээ байгуулах эрх зүйн үндэс болсон.

Б. Зам, тээврийн хөгжлийн сайд болон Баян зам ТББ-ын хооронд "******* ******* " төслийг хэрхэн хэрэгжүүлэх, харилцан ямар ямар үүрэг хүлээх зэргийг нарийвчлан зохицуулсан Хамтран ажиллах гэрээг хэзээ, хэрхэн байгуулсан болон гэрээний нэг тал болох ******* ТББ-нь гэрээгээр хүлээсэн үүргийг хэрхэн биелүүлээгүй тухай ноцтой баримтуудыг энэхүү ярилцлагад нотолж ярьсан байгаа. Гэрээний үүргийг биелүүлээгүйгээс гадна байгаль орчны эсрэг болон санхүүгийн ямар зөрчил дутагдал, хууль зөрчсөн үйлдлүүд гаргасан болон хэрхэн түүнийг шат шатны төрийн захиргааны болон хяналтын байгууллагууд нотолсон тухай эдгээрт үндэслэж гэрээг хэрхэн цуцалж, хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан тухай гэх мэтчилэн маш чухал сэдвүүдийг баримтад түшиглэж ярьсан байдаг.

Манай энэхүү хэрэг маргаанд чухал ач холбогдолтой эдгээр үйл баримтуудыг тухайн цаг үед ажлыг биечлэн хариуцаж байсан хариуцлагатай албан тушаалтны баримтад түшиглэсэн энэхүү видео материалд шүүх үзлэг хийж, нотлох баримтаар бүрдүүлж авсан бол хэргийг бодитой шийдвэрлэх боломжтой болох байсан гэж хэргийн оролцогчийн хувьд үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, үйл баримтуудыг тал бүрээс бодитой харьцуулан хянаж шинжлэлгүй, хэргийн нэг оролцогч миний эрхийг эдлүүлэхгүй байх шийдвэрийг үндэслэлгүй гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг зөрчиж шийдвэрлэсэнд гомдож байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасан нөхцөл, байдал байсаар байтал авч хэлэлцэлгүй шийдвэрлэсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б. нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 134 тоот тушаал гаргасан нь албан тушаалын байдлаа урвуулах замаар хууль зөрчсөн байна гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас хэвлэл мэдээлэл, олон нийтэд хандан мэдээлэл хийгдэх үед удаа дараа мэдэгдсэн байгаа.

 Энэ талаар сайд асан өөрөө ч сурвалжлагчийн асуултанд хариулахдаа шалгагдаж байгаа нь үнэн, холбогдох тайлбар мэдүүлэг, баримт материалыг гаргаж өгөөд явж байгаа гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьсан байдаг. Үүнийг миний зүгээс нийтэд илэрхий болсон үйл баримт гэж үзэж байгаагаа шүүхэд тайлбарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт зааснаар "...нийтэд илэрхий үйл баримт хэрэг шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" хэрэг шийдвэрлэхэд харгалзан үзэхийг шүүхэд хандаж хүссэн боловч авч хэлэлцээгүй .

Манай хэрэг маргаантай шууд холбогдох асуудлыг эрүүгийн журмаар шалгаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дах хэсэгт заасан нөхцөл байдал байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг би шүүхээс хүссэн боловч шүүх хүлээж аваагүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8 дах хэсгийг бус тус хуулийн 65.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хэргийг нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр шүүх тухайлж анхаарсан байж болзошгүй гэж хардахад хүргэж байна.

Энэхүү үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт заасан нөхцөл байдал бий болоогүй гэж шүүх дүгнэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хурлыг хойшлуулж байгаад энэ нотлох баримтыг үнэлүүлмээр байна гэсэн хүсэлтийг шүүх хуралд гаргасан боловч шүүх мөн л хэрэгсэхгүй орхисон.

Энэ бүх байдлуудаас харахад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьсан хандлагаар хандаж, хуулийг буруу тайлбарлан дүгнэж, хэрэглэх ёстой /65.1.8/ хуулийг хэрэглэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Эдгээр байдлуудыг харгалзан үзэж, шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-ыг баримталж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Шүүх энэ хүсэлтийг хүлээж аваагүйд гомдож байна гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс давж заалдах гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байхад давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх рүү явуулаад байгаа нь буруу. Энэ байдлаар давж заалдах гомдол гаргах эрхээ алдсан учраас давж заалдах гомдлыг хэлэлцэхгүйгээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

         Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******* *******” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

        Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь “******* ******* *******” ТББ болон “******* *******” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №... дугаартай гэрээний дагуу төлбөрт 169250550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг “******* *******” ХХК эс зөвшөөрч маргажээ.

Зам тээврийн хөгжлийн яам болон “******* ******* *******” ТББ-ын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “*******, ******* тээврийн хамтран ажиллах гэрээ”-г /хх-27-31/, мөн “******* ******* *******”-той 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Менежментийн гэрээ”-г /хх-9-10/, “******* ******* *******” ТББ болон “******* *******” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулжээ.

Энэхүү гэрээг байгуулснаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” төрийн бус байгууллагын бусдаас авах авлага өр төлбөртэй *******той асуудлыг менежментийн үйл ажиллагаа эрхэлж байсан “******* *******” ХХК эрх шилжүүлэх гэрээгээр бүх шаардах эрхийг бүрэн шилжүүлсэн. Ийм учраас холбогдох төлбөр тооцоог нэхэмжлэх бүрэн эрх Менежментийн компани болох “******* *******” ХХК-д шилжсэн байна.

Анхан шатны шүүхийн “....Талууд нь “******* *******” ХХК болон “******* ******* *******” ТББ-ийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 4-01/13 дугаартай *******, ******* т худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээг, “******* ******* *******” ТББ болон “******* *******” ХХК-ийн хооронд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулагдсан эсэх талаар маргаагүй болно.”, “Талууд тохиролцож, үүрэг хүлээн, гэрээ байгуулсан үйл баримт нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасантай нийцсэн, үүргийн харилцаа талуудын хооронд үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.”, “******* *******” ХХК нь “******* ******* *******” ТББ-тай байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4-01/13 дугаартай *******, ******* т худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээний 1.2-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул талуудын хооронд байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч “******* *******” ХХК-аас гэрээний үүрэгт 169250550 төгрөгийг шаардах эрхтэй байна.”, “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” гэж заасантай нийцнэ. Иймд ...хариуцагч “******* *******” ХХК-аас гэрээний үүрэгт 169250550  төгрөг гаргуулах “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.” гэсэн дүгнэлтүүд нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 144/ШШ2023/000.... дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын гаргасан “шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1004202.75 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ГЭРЭЛМАА

                              ШҮҮГЧИД                                      Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                     Г.ТЭГШСУУРЬ