Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 887

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч/хохирогч Б.А,

шүүгдэгч/хохирогч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн ..... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... дугаарын регистртэй, Г.Б.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... дугаарын регистртэй, Б.А.

 

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2-Г дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн Б.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2-Г дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн Г.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэхдээ:

“...Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед Б гэмтэл учруулсан нь үнэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б мэдүүлэхдээ:

“...Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. 10 дугаар сарын 06-ны өдөр зодолдоод хөнгөн гэмтэл авсан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Бгийн өгсөн:

“...2018 оны 10 сарын 06-ны өдөр би гэртээ хоол хийгээд байж байтал өмнө нь Турк улсад хамт байсан найз А надруу залгаад хүрээд ирээч пиво ууя гэж дуудахаар нь би Аийн гэр болох Өргөө кинотеатрын зүүн талд байрлах 2-р байрны гадаа очсон. А болон Аийн найз З гэх эмэгтэй 2 гарч ирсэн. Намайг очиход А, З 2 2 литрийн савтай том пиво талд нь оруулсан ууж байсан. Би Аийн байрны урд талын дэлгүүрээс орж пиво авсан бас тэр хоёрт чэнж эссэ тамхи авсан. Тэгээд Згийн 2-р байрны орцны 9 давхарт гарч авсан пивоо бид 3 хувааж ууж байтал миний авсан тамхи алга болсон. Тэгээд би тамхиа хайтал Аийн гутлын түрийнээс гарч ирсэн тэр үед инээлдээд өнгөрсөн. Жаахан сууж байтал дахиад нөгөө тамхи алга болчихоор нь би Аийг биш Зг тамхи авчихлаа гэж бодсон тэгээд би одооны охидууд чинь яасан айхтар юм бэ гэхэд А надад чи намайг хулгайч гэж бодлоо эндээс зайл гэсэн. Би тэгэхээр нь орцноос гарах гээд доошоо шатаар бууж байтал А, З 2 хоорондоо энэ муу писда бид 2-ыг хулгайд сэрдээд байхдаа яадаг юм гэж хоорондоо ярьж байхаар нь би буцаж дээшээ гараад би та хоёрт уух идэх юмыг чинь авч өгч байхад та 2 намайг тамхи аваад явлаа гэж бодоод байгаа юмуу гэж хэлээд цүнхэн доторх бүх эд зүйл болон хувцасан доторхоо бүгдийг нь үзүүлээд надад тамхи байхгүй гэж хэлсэн. Тэгтэл А чамайг яв гээд байхад зайлаач гэж хэлээд намайг түлхсэн тэгэхээр нь би Аийн хацарлуу нь алгадсан чинь А намайг үсдээд би зөрүүлж үсдсэн тэгээд зууралдаад миний үснээс зулгаахаар нь би яахаа мэдэхгүй Аийн нүүрийг маажсан. А бид 2-ыг зодолдож байхад З утсаараа бичлэг хийгээд байсан. Хоорондоо маргалдаж зууралдаж байгаад одоо больё гээд болиод 9 давхараас доошоо буутал А цагдаа дуудсан.

Би Б.Аиас уучлалт гуйн бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэг маргаангүй болсон тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 32-33, 65-66/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Аийн өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 05-ны орой 21 цаг өнгөрч байхад би Б гэх эмэгтэй найзаа утсаар дуудаад уулзая гэж хэлсэн төд удалгүй уулзахаа болилоо гэж хэлээд болиулчихаад байж байтал Б надруу утсаар залгаад чамруу очиж байна гэж хэлсэн. Тэгээд Б 2Б байрны гадаа хүрээд ирсэн. Б ирэхдээ нэг том савтай 1 литртэй нийслэл пиво барьсан ирсэн. Б ирээд БЗ бид нар 2Б байрны 1-р орцны 9 давхарт орсон. Бгийн авчирсан пивийг бид 3 уусан. БЗ бид 2 1,1 аяга уусан үлдсэнийг Б ганцаараа уусан. Бид 2 Бд гэрлүүгээ орлоо гээд тэр орцноос гарсан Б жаахан байж бай ууж сууя гэж бид хоёрт хэлээд бид 2-ыг ятгахаар нь бид 2 зөвшөөрсөн Б дэлгүүр ороод 2 том савтай 1 литрийн хэмжээтэй нийслэл пиво авч гарч ирсэн. Пиво аваад гараад ирэхээр нь би пивоо буцаачих болиулчих гэж хэлээд буцаах юм болов уу гэж Б бид 2 ярилцаж байтал БЗ дэлгүүрээс гарч ирээд жаахан суучъяа гэж хэлэхээр нь би найзынхаа үгэнд ороод жаахан суухаар болсон. Тэгээд манай орц болох 2Г байрны 6 давхарт гарсан. Авсан пиво бид 3 хувааж уугаад эхний пиво талдаа орж байтал Б согтож эхэлсэн. БЗ бид 2 Бгийн хажууд баймааргүй санагдаад Бг явуулъя гэж яриад нэг бүтэн пивийг нь хогийн бүнкэрний цаана нуусан. Б байж байснаа орцонд тамхи татна гэхээр нь би Бгаас тамхийг нь аваад гутлынхаа түрийнд нуусан. Б жаахан байж байснаа тамхиа асуугаад БЗг нэгжсэн би Бд тамхийг нь гаргаад өгье гэж бодоод гутлын түрийнд байсан тамхийг нь жаахан дээшлүүлтэл Б тамхиа олж хараад би тамхийг нь өгсөн. Б тамхиа халаасандаа хийгээд шатан дээр суугаад бөөлжсөн БЗ Бгийн нуруун дээр нь дарж байсан. Б бөөлжиж байснаа босож ирээд тамхи хаана байна гэж бид 2-оос асуухад бид 2 чамд өгсөн гэхэд надад байхгүй байна гэж хэлээд халаасаа ухаад байсан нилээн удаан хайгаад тамхиа олоогүй бид 2 бас Бд нэгжүүлсэн.

Би Бд чи согтсон байна одоо яв гэж хэлээд Бгийн гар утсыг нь аваад бид 2 дээр хүргэж өгсөн залууруу залгасан чинь Сансараас гарч байна гэж хэлсэн. Б өмдөө тайлаад цамцаа тайлаад лэвчик, турсинктэйгээ бид 2-ын өмнө зогсоод одоо үеийн охидууд айхтар юмаа хулгайч юмаа гэж олон удаа хэлэхээр нь миний уур хүрээд одоо чи яв зайл чамд хулгайчаараа дуудуулахгүй яв зайл гэж хэлсэн. Би орцны шатан дээр сууж байтал Б гэнэт нүүрлүү шанаадсан би яаж байгаа юм гэж хэлэхэд миний үснээс үсдээд шатнаас доошоо буусан. Намайг үсдэж дараад нэг удаа жийж өшиглөтөл бид 2-ын голоор БЗ салгах гээд орж ирсэн. Б миний үснээс зуурсан байсан болохоор нь салгаж чадаагүй. Б намайг үсдсэн байхдаа чи аваа биздээ хулгайч минь гэж хэлсэн. Үснээс зуураад байж байснаа нэг гар нь хацарнаас зуурсан нөгөө гар нь миний нүдрүү хатгах гээд оролдож байхаар нь би Бгийн 2 гарыг бариад доош нь дараад одоо больё гэж хэлсэн чинь БЗ миний нүүрийг хараад нүүр чинь аймар болсон байна гэж хэлсэн тэр хооронд намайг Б үсдсээр байсан би ч гэсэн адилхан маажих хэрэгтэй юм байна гэж бодоод Бгийн амных нь дээд хэсэгт гараараа хүрснээ больсон. Тэр нь жаахан зулгарсан байсан. Б гараараа миний үснээс ороосон орцны шалан дээр суусан би больё гэж Бгаас гуйхад /Тэр үеийн бичлэг байгаа/ болихгүй чадахгүй гэж хэлсэн. Энэ үед Бгийн утас нь дугараад утсаар ярьж байх хооронд би Бгийн гарнаас үсээ салгах гэж оролдсон энэ үед манай найз БЗ утсаараа бичлэг хийсэн. Б бичлэг хийж байгааг мэдээд БЗгийн утсыг нь авах гэж булаацалдаад нүүрлүү нэг удаа цохиод, утсыг нь авах гэж байгаад куртикыг нь урсан. БЗ утсаа алдахгүйн тулд шатаар буун доошоо зугтааж гүйсэн тэгээд би Бруу хараад одоо больё гэж хэлэхэд намайг дахиад нэг удаа шанаадаад үсдээд доошоо дарсан тэр хооронд БЗ утсаа нуучихаад намайг аврах гэж буцаж ирсэн бид 2-ыг болиулах гэхэд БЗ Бд нэг удаа нүүрлүүгээ цохиулсан БЗ доошоогоо буугаад зугтаагаад орцноос гараад явсан. Б утсаа аваад ир бичлэгээ устга гэж орилсон. БЗг олж ирж бичлэг устга гэж Б надруу дайрсан за тэгье хоёулаа цуг явъя чи миний үсийг тавьчих гэж хэлсэн тэгээд үснээс тавихаар нь би доошоо зугтаагаад БЗтай уулзаад цагдаа дуудахгүй юм бол болохгүй нь гэж бодсон.

Би Г.Бгаас уучлалт гуйн бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэг маргаангүй болсон тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 37-39, 63-64/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Аийн өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 05-ны орой 21 цаг өнгөрч байхад би Б гэх эмэгтэй найзаа утсаар дуудаад уулзая гэж хэлсэн төд удалгүй уулзахаа болилоо гэж хэлээд болиулчихаад байж байтал Б надруу утсаар залгаад чамруу очиж байна гэж хэлсэн. Тэгээд Б 2Б байрны гадаа хүрээд ирсэн. Б ирэхдээ нэг том савтай 1 литртэй нийслэл пиво барьсан ирсэн. Б ирээд БЗ бид нар 2Б байрны 1-р орцны 9 давхарт орсон. Бгийн авчирсан пивийг бид 3 уусан. БЗ бид 2 1,1 аяга уусан үлдсэнийг Б ганцаараа уусан. Бид 2 Бд гэрлүүгээ орлоо гээд тэр орцноос гарсан Б жаахан байж бай ууж сууя гэж бид хоёрт хэлээд бид 2-ыг ятгахаар нь бид 2 зөвшөөрсөн Б дэлгүүр ороод 2 том савтай 1 литрийн хэмжээтэй нийслэл пиво авч гарч ирсэн. Пиво аваад гараад ирэхээр нь би пиво буцаачих болиулчих гэж хэлээд буцаах юм болов уу гэж Б бид 2 ярилцаж байтал БЗ дэлгүүрээс гарч ирээд жаахан суучъяа гэж хэлэхээр нь би найзынхаа үгэнд ороод жаахан суухаар болсон. Тэгээд манай орц болох 2Г байрны 6 давхарт гарсан. Авсан пиво бид 3 хувааж уугаад эхний пиво талдаа орж байтал Б согтож эхэлсэн. БЗ бид 2 Бгийн хажууд баймааргүй санагдаад Бг явуулъя гэж яриад нэг бүтэн пивийг нь хогийн бүнкэрний цаана нуусан. Б байж байснаа орцонд тамхи татна гэхээр нь би Бгаас тамхийг нь аваад гутлынхаа түрийнд нуусан. Б жаахан байж байснаа тамхиа асуугаад БЗг нэгжсэн би Бд тамхийг нь гаргаад өгье гэж бодоод гутлын түрийнд байсан тамхийг нь жаахан дээшлүүлтэл Б тамхиа олж хараад би тамхийг нь өгсөн. Б тамхиа халаасандаа хийгээд шатан дээр суугаад бөөлжсөн БЗ Бгийн нуруун дээр нь дарж байсан. Б бөөлжиж байснаа босож ирээд тамхи хаана байна гэж бид 2-оос асуухад бид 2 чамд өгсөн гэхэд надад байхгүй байна гэж хэлээд халаасаа ухаад байсан нилээн удаан хайгаад тамхиа олоогүй бид 2 бас Бд нэгжүүлсэн.

Би Бд чи согтсон байна одоо яв гэж хэлээд Бгийн гар утсыг нь аваад бид 2 дээр хүргэж өгсөн залууруу залгасан чинь Сансараас гарч байна гэж хэлсэн. Б өмдөө тайлаад цамцаа тайлаад лэвчик, турсинктэйгээ бид 2-ын өмнө зогсоод одоо үеийн охидууд айхтар юмаа хулгайч юмаа гэж олон удаа хэлэхээр нь миний уур хүрээд одоо чи яв зайл чамд хулгайчаараа дуудуулахгүй яв зайл гэж хэлсэн. Би орцны шатан дээр сууж байтал Б гэнэт нүүрлүү шанаадсан би яаж байгаа юм гэж хэлэхэд миний үснээс үсдээд шатнаас доошоо буусан. Намайг үсдэж дараад намайг нэг удаа жийж өшиглөтөл бид 2-ын голоор БЗ салгах гээд орж ирсэн. Б миний үснээс зуурсан байсан болохоор нь салгаж чадаагүй. Б намайг үсдсэн байхдаа чи аваа биздээ хулгайч минь гэж хэлсэн. Үснээс зуураад байж байснаа нэг гар нь хацарнаас зуурсан нөгөө гар нь миний нүдрүү хатгах гээд оролдож байхаар нь би Бгийн 2 гарыг бариад доош нь дараад одоо больё гэж хэлсэн чинь БЗ миний нүүрийг хараад нүүр чинь аймар болсон байна гэж хэлсэн тэр хооронд намайг Б үсдсээр байсан би ч гэсэн адилхан маажих хэрэгтэй юм байна гэж бодоод Бгийн амных нь дээд хэсэгт гараараа хүрснээ больсон. Тэр нь жаахан зулгарсан байсан. Б гараараа миний үснээс ороосон орцны шалан дээр суусан би больё гэж Бгаас гуйхад /Тэр үеийн бичлэг байгаа/ болихгүй чадахгүй гэж хэлсэн. Энэ үед Бгийн утас нь дугараад утсаар ярьж байх хооронд би Бгийн гарнаас үсээ салгах гэж оролдсон энэ үед манай найз БЗ утсаараа бичлэг хийсэн. Б бичлэг хийж байгааг мэдээд БЗгийн утсыг нь авах гэж булаацалдаад нүүрлүү нэг удаа цохиод, утсыг нь авах гэж байгаад куртикыг нь урсан. БЗ утсаа алдахгүйн тулд шатаар буун доошоо зугтааж гүйсэн тэгээд би Бруу хараад одоо больё гэж хэлэхэд намайг дахиад нэг удаа шанаадаад үсдээд доошоо дарсан тэр хооронд БЗ утсаа нуучихаад намайг аврах гэж буцаж ирсэн бид 2-ыг болиулах гэхэд БЗ Бд нэг удаа нүүрлүүгээ цохиулсан БЗ доошоогоо буугаад зугтаагаад орцноос гараад явсан. Б утсаа аваад ир бичлэгээ устга гэж орилсон. БЗг олж ирж бичлэг устга гэж Б надруу дайрсан за тэгье хоёулаа цуг явъя чи миний үсийг тавьчих гэж хэлсэн тэгээд үснээс тавихаар нь би доошоо зугтаагаад БЗтай уулзаад цагдаа дуудахгүй юм бол болохгүй нь гэж бодсон. Тэгээд би цагдаа дуудсан. Надад учирсан гэмтлүүдийг Б учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Бгийн өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ хоол хийгээд байж байтал өмнө нь Турк улсад хамт байсан найз А надруу залгаад хүрээд ирээч пиво ууя гэж дуудахаар нь би Аийн гэр болох Өргөө кинотеатрын зүүн талд байрлах 2-р байрны гадаа очсон. А болон Аийн найз З гэх эмэгтэй 2 гарч ирсэн. Би Аийн байрны урд талын дэлгүүрээс орж пиво авсан бас тэр хоёрт чэнж эссэ тамхи авсан. Тэгээд Згийн 2-р байрны орцны 9 давхарт гарч авсан пивоо бид 3 хувааж ууж байтал миний авсан тамхи алга болсон. Тэгээд би тамхиа хайтал Аийн гутлын түрийнээс гарч ирсэн тэр үед инээлдээд өнгөрсөн. Жаахан сууж байтал дахиад нөгөө тамхи алга болчихоор нь би Аийг биш Зг тамхи авчихлаа гэж бодсон тэгээд би одооны охидууд чинь яасан айхтар юм бэ гэхэд А надад чи намайг хулгайч гэж бодлоо эндээс зайл гэсэн. Би тэгэхээр нь орцноос гарах гээд доошоо шатаар бууж байтал А, З 2 хоорондоо энэ муу писда бид 2-ыг хулгайд сэрдээд байхдаа яадаг юм гэж хоорондоо ярьж байхаар нь би буцаж дээшээ гараад би та хоёрт уух идэх юмыг чинь авч өгч байхад та 2 тамхи аваад явлаа гэж бодоод байгаа юмуу гэж хэлээд цүнхэн доторх бүх эд зүйл болон хувцасан доторхоо бүгдийг нь үзүүлээд надад тамхи байхгүй гэж хэлсэн. Тэгтэл А чамайг яв гээд байхад зайлаач гэж хэлээд намайг түлхсэн тэгэхээр нь би Аийн хацарлуу нь алгадсан чинь А намайг үсдээд би зөрүүлж үсдсэн тэгээд зууралдаад миний үснээс зулгаахаар нь би яахаа мэдэхгүй Аийн нүүрийг маажсан хоорондоо маргалдаж зууралдаж байгаад одоо больё гээд болиод 9 давхраас доошоо буутал А цагдаа дуудсан. Атай зодолдох үеэр намайг маажсан бас гараараа толгой хүзүү, гар, бие рүү цохисон. Энэ гэмтлийг А учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.БЗгийн өгсөн:

“...Ану бид хоёр 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай гэрт байж байтал Б гэх Аийн найз уулзах уу гээд А руу залгасан тэгээд бид 2 байж байтал орой 21 цагийн үед Б А руу байрны чинь гадаа ирчихлээ гэж залгасан. А бид 2 гартал Б том савтай 2 литрийн Сэнгүр пиво барьсан ирсэн. Тэгээд бид 3 манай орцруу ороод 9 давхарт гараад пивоо уусан. А бид 2 нэг их уугаагүй Б бид 2-оос илүү их уусан. Пивоо ууж дуусчихаад Б дахиад пиво ууя өнөөдөр сайхан уумаар байна гэж хэлсэн тэгээд бид 3 хамт гараад байрны хажуу талын дэлгүүр орж 2 литрийн Сэнгүр пиво 2 сав, 1 хайрцаг чэнж эссэ тамхи аваад Аийн амьдардаг орц болох 2Г байрны 1-р орцны 7 давхарт гарсан. Гараад пивоо уугаад сууж байтал Б тамхи алга болчихлоо гэж бид хоёрт хэлэхээр нь бид 2 Бд нэгжүүлсэн. Б одоо үеийн охидууд аймар юмаа гэсэн Андуударь уурлаад Бг зайл чи яв гэсэн. А бид 2 орцны шатан дээр суусан Б өөдөөс хараад зогсож байтал Б шууд Аийг үсдээд шатны доош нь чирээд буусан. Би Бг болиулах гээд голоор нь ортол Б Аийн үсийг нь гартаа ороогоод барьсан тавихгүй байсан намайг салгах гэж байхад Б миний үснээс зулгаасан намайг 2 удаа цохисон. Би арай гэж Бг болиулсан. Тэр 2 орцонд зууралдсан байхад Б Аийн үснээс зуурсан хэвээрээ миний утсыг авах гээд дайрсан. Би бичлэгээ хийхээ болиод доошоо буусан А араас зугтааж буусан. 1 давхарт буугаад орцны үүдэнд очоод А цагдаа дуудсан. Б нэг гараараа Аийн үсийг гартаа ороочихоод нүүрийг нь маажаад нүд рүү нь гараа хийх гээд дайраад байсан.

А биеэ хамгаалахын тулд үснээс зулгаасан байж байсан. Би түрүүлээд 7 давхараас гүйгээд доошоо буусан тэр хооронд юу болсныг мэдэхгүй намайг 1 давхарт бууж ирснээс 2-оос 3 минутын дараа А араас бууж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ... тоот: 

1. Б.Аийн биед баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, хүзүүний зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн шуу, баруун өвдөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ба мохоо ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн ... тоот: 

          1.2. Г.Бгийн биед зүүн хацар, цох, уруул, ооч, баруун гарын долоовор хуруу, зүүн гарын долоовор хуруунд зулгаралт, хүзүү, баруун бугалга, зүүн даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-н 28/,

 

            - Хохирогч/шүүгдэгч нарын хүсэлт /хх-н 74, 75/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 44, 49/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45, 50/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 46, 51/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэн Г.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Аийн: “...намайг Б үсдсээр байсан би ч гэсэн адилхан маажих хэрэгтэй юм байна гэж бодоод Бгийн амных нь дээд хэсэгт гараараа хүрснээ больсон. Тэр нь жаахан зулгарсан байсан. ...би Бгийн гарнаас үсээ салгах гэж оролдсон энэ үед манай найз БЗ утсаараа бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Г.Бгийн “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ...би Аийн хацарлуу нь алгадсан чинь А намайг үсдээд би зөрүүлж үсдсэн тэгээд зууралдаад миний үснээс зулгаахаар нь би яахаа мэдэхгүй Аийн нүүрийг маажсан....Атай зодолдох үеэр намайг маажсан бас гараараа толгой хүзүү, гар, бие рүү цохисон. Энэ гэмтлийг А учруулсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.БЗгийн “...А биеэ хамгаалахын тулд үснээс зулгаасан байж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Бгийн “...А чамайг яв гээд байхад зайлаач гэж хэлээд намайг түлхсэн тэгэхээр нь би Аийн хацарлуу нь алгадсан чинь А намайг үсдээд би зөрүүлж үсдсэн тэгээд зууралдаад миний үснээс зулгаахаар нь би яахаа мэдэхгүй Аийн нүүрийг маажсан. А бид 2-ыг зодолдож байхад З утсаараа бичлэг хийгээд байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Аийн “...Би орцны шатан дээр сууж байтал Б гэнэт нүүрлүү шанаадсан би яаж байгаа юм гэж хэлэхэд миний үснээс үсдээд шатнаас доошоо буусан. Намайг үсдэж дараад намайг нэг удаа жийж өшиглөтөл бид 2-ын голоор БЗ салгах гээд орж ирсэн. Б миний үснээс зуурсан байсан болохоор нь салгаж чадаагүй. Б намайг үсдсэн байхдаа чи аваа биздээ хулгайч минь гэж хэлсэн. Үснээс зуураад байж байснаа нэг гар нь хацарнаас зуурсан нөгөө гар нь миний нүдрүү хатгах гээд оролдож байхаар нь би Бгийн 2 гарыг бариад доош нь дараад одоо больё гэж хэлсэн чинь БЗ миний нүүрийг хараад нүүр чинь аймар болсон байна гэж хэлсэн тэр хооронд намайг Б үсдсээр байсан би ч гэсэн адилхан маажих хэрэгтэй юм байна гэж бодоод Бгийн амных нь дээд хэсэгт гараараа хүрснээ больсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.БЗгийн “...А бид 2 орцны шатан дээр суусан Б өөдөөс хараад зогсож байтал Б шууд Аийг үсдээд шатны доош нь чирээд буусан. ...Тэр 2 орцонд зууралдсан байхад Б Аийн үснээс зуурсан хэвээрээ миний утсыг авах гээд дайрсан. ...Б нэг гараараа Аийн үсийг гартаа ороочихоод нүүрийг нь маажаад нүд рүү нь гараа хийх гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.А, Г.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.А, Г.Б нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

            Хавтаст хэргийн 74, 75 дугаар талд хохирогч Б.А, Г.Б нар нь “...бие биенээсээ уучлалт гуйсан. Сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо маргаангүй эцэслэгдсэн...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.А, Г.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.А, Г.Б нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.А, Г.Б нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А, Г.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Б, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Аийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Б, Б.А нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ