| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2019/0004/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2018-12-25 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,
Улсын яллагч Г.Билгүүжин,
Шүүгдэгч Т.Ж- нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Т-ын Ж-ад холбогдох эрүүгийн 1805 000000000 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 01-нд Баян-Өлгий аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их сургуулийн барилгын инженерийн 4 дүгээр курсийн оюутан Баян-Өлгий аймгийн Өлгийн 1 дүгээр баг, Хуст арал 10 гудамж 000 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр байрны 76 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай И овогт Т-ын Ж
Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Т.Ж- нь 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “English” пабын гадна иргэн Н.М-ын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ж- мэдүүлэхдээ: “ 2018 оны 10 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед Эрдосийн ажил тарах үед нь хамт явсан. Тэгээд Эрдосийн гэрт очоод 23.30 цагийн үед бид 2 гэрээс нь тамхи авахаар гараад Эрдосийг дэлгүүр орох үед миний хажууд байсан хүний гар утсаараа яриад явж байхад нь булааж аваад зугатаасан. Тэгтэл Эрдос над руу залгаад чи хүний утас авсан юм уу гэхээр нь тийм гэдэг намайг Дурсамж барны үүдэнд хүрээд ир гэхээр нь ирэхэд Эрдос 2 цагдаагийн хамт бас хохирогч байсан. Тэгээд цагдаагийн газар хүргэгдсэн” гэв.
Хохирогч Н.М- мэдүүлэхдээ: “... Би 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед байх Баянбүрдээс такси бариад Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “English” пабын гадаа буугаад нэг хүнтэй уулзах гэсэн боловч нөгөө хүн байхгүй байсан тул буцаад такси барих гээд утсаар яриад зогсож байтал үл таних 20 орчим насны эрэгтэй хүн миний гар утсыг булаагаад зугтаачихсан юм. Тэгэхээр нь би араас нь гүйгээд хамт явж байсан нэг залууг нь хажуугаар явж байсан танихгүй хүн бариад надад өгөөд цагдаад дуудлага өгсөн...” гэжээ. /хх 9-10/
Гэрч Ё.Б мэдүүлэхдээ: “..эргүүлийн цагдаа ахлах дэслэгч Б.Х-ийн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх үед тайшир 10-аас 4 цагийн үед байх “Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “English” пабын орчим гар утсаа үл таних хүнд дээрэмдүүлчихлээ” гэсэн дуудлага ирүүлсэний дагуу хэрэг гарсан газарт цагдаагийн ахлах ахлагч Х- очиж шалгахад Е- нэртэй казак залуу дуудлага өгсөн залуугийн хамт зогсож байсан, юу болсон талаар асуухад дуудлага өгсөн иргэн хэлэхдээ “энэ хүнтэй хамт явж байсан нэг залуу нь миний гар утсыг аваад зугтаачихлаа...” гэж хэлэхээр нь энэ талаар Е- гэх хүнээс найзынх нь талаар асуухад утас авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би найзыгаа дуудчихъя гэж хэлээд гар утсаараа найз Ж- гэх хүнийг дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Дурсамж баар-ны дотор үүдэнд найз Ж- нь ирэхээр нь уг хүний биед үзлэг хийхэд Самсунг нөүт 8 маркийн гар утас, унтраастай байхаар нь дуудлага өгсөн иргэнд уг утсыг үзүүлэхэд “миний гар утас мөн байна” гэж хэлээд утсаа асаагаад кодоо хийсэн...” гэжээ. /хх 11-12/
Гэрч Ч.Х мэдүүлэхдээ: “...цагдаагийн ахлах ахлагч Ё.Б-гийн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх үед тайшир 10-аас 4 цагийн үед байх” Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “English” пабын орчим гар утсаа үл таних хүнд булаалгачихлаа” гэсэн дуудлага ирсэн тул хэрэг гарсан газарт очиж шалгахад М.Е нэртэй казак залуу дуудлага өгсөн залуугийн хамт зогсож байсан, юу болсон талаар асуухад дуудлага өгсөн иргэн хэлэхдээ “..энэ хүнтэй хамт явж байсан нэг залуу нь миний гар утсыг аваад зугтаачихлаа ...” гэж дуудлага өгсөн иргэн хэлэхээр нь энэ талаар Е- гэх хүнээс найзынх нь талаар асуухад утас авсан эсэхийг мэдэхгүй байна. Би найзыгаа дуудчихъя гэж хэлээд гар утсаа гаргаж ирээд найз Ж- гэх хүнийг дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа “Дурсамж” баарны үүдэнд найз Ж- нь ирэхээр нь уг хүний биед үзлэг хийхэд Самсунг нөүт 8 маркийн гар утас, унтраастай байхаар нь дуудлага өгсөн иргэнд уг утсыг үзүүлэхэд миний утас мөн байна гэж хэлээд утсаа асаагаад кодоо хийсэн...” гэжээ. /хх 13-14/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/
Хохирогч Н.М-ын гомдол саналгүй гэх баримт /хх 41/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Ж- нь 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “English” пабын гадна иргэн Н.М-ын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хохирогч Н.М-ын: “... Би 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед байх Баянбүрдээс такси бариад Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “English” пабын гадаа буугаад нэг хүнтэй уулзах гэсэн боловч нөгөө хүн байхгүй байсан тул буцаад такси барих гээд утсаар яриад зогсож байтал үл таних 20 орчим насны эрэгтэй хүн миний гар утсыг булаагаад зугтаачихсан юм. Тэгэхээр нь би араас нь гүйгээд хамт явж байсан нэг залууг нь хажуугаар явж байсан танихгүй хүн бариад надад өгөөд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч Ё.Б-гийн: “...эргүүлийн цагдаа ахлах дэслэгч Б.Х-ийн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх үед тайшир 10-аас 4 цагийн үед байх “Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “English” пабын орчим гар утсаа үл таних хүнд дээрэмдүүлчихлээ” гэсэн дуудлага ирүүлсэний дагуу хэрэг гарсан газарт цагдаагийн ахлах ахлагч Х- очиж шалгахад Е- нэртэй казак залуу дуудлага өгсөн залуугийн хамт зогсож байсан, юу болсон талаар асуухад дуудлага өгсөн иргэн хэлэхдээ “энэ хүнтэй хамт явж байсан нэг залуу нь миний гар утсыг аваад зугтаачихлаа...” гэж хэлэхээр нь энэ талаар Е- гэх хүнээс найзынх нь талаар асуухад утас авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би найзыгаа дуудчихъя гэж хэлээд гар утсаараа найз Ж- гэх хүнийг дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Дурсамж баар-ны дотор үүдэнд найз Ж- нь ирэхээр нь уг хүний биед үзлэг хийхэд Самсунг нөүт 8 маркийн гар утас, унтраастай байхаар нь дуудлага өгсөн иргэнд уг утсыг үзүүлэхэд “миний гар утас мөн байна” гэж хэлээд утсаа асаагаад кодоо хийсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Х-ийн: “...цагдаагийн ахлах ахлагч Ё.Б-гийн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх үед тайшир 10-аас 4 цагийн үед байх” Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “English” пабын орчим гар утсаа үл таних хүнд булаалгачихлаа” гэсэн дуудлага ирсэн тул хэрэг гарсан газарт очиж шалгахад М.Е- нэртэй казак залуу дуудлага өгсөн залуугийн хамт зогсож байсан, юу болсон талаар асуухад дуудлага өгсөн иргэн хэлэхдээ “..энэ хүнтэй хамт явж байсан нэг залуу нь миний гар утсыг аваад зугтаачихлаа ...” гэж дуудлага өгсөн иргэн хэлэхээр нь энэ талаар Е- гэх хүнээс найзынх нь талаар асуухад утас авсан эсэхийг мэдэхгүй байна. Би найзыгаа дуудчихъя гэж хэлээд гар утсаа гаргаж ирээд найз Ж- гэх хүнийг дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа “Дурсамж” баарны үүдэнд найз Ж- нь ирэхээр нь уг хүний биед үзлэг хийхэд Самсунг нөүт 8 маркийн гар утас, унтраастай байхаар нь дуудлага өгсөн иргэнд уг утсыг үзүүлэхэд миний утас мөн байна гэж хэлээд утсаа асаагаад кодоо хийсэн...” гэх мэдүүлэг,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/, хохирогч Н.М-ын гомдол саналгүй гэх баримт /хх 41/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ж- нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Ж- нь анх удаа гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Т.Ж- нь дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэмжээ зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах, 6 сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ж- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүйг тус тус дурдлаа.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Т-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч И овогт Т-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хяналт тавихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Шүүгдэгч Т.Ж- дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ж- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Ж-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ