Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Х.О- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д- овогт Х-гийн О-т холбогдох эрүүгийн 18050000000 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 03-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолоооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 00000000 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д- овогт Х-гийн О-  

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Х.О- нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадокс төвийн хойно байролах автобусны буудлын орчим И.Л-гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О- мэдүүлэхдээ: “Прадокс буудал дээр 2 залууд боолгуулаад зодуулаад утсаар 102 дуудах гэхэд утас болохгүй байсан. тэгээд онгорхой Түц байхаар нь орж тусламж дуудах гээд ороход манай дэлгүүр хааж байна гар гэхээр нь маргалдаад намайг цохихоор нь буцааж цохиод өшиглөсөн. Тэгээд цагдаа ирээд намайг барьсан” гэв.

 

Хохирогч И.Л- мэдүүлэхдээ: “..Би 2018 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Прадокс  автобусны буудлын Американ Түцээ хаах гээд зогсож байтал гаднаас 1 согтуу хүн ирээд хэл амаар доромжлоод энэ хаана харъяалагддаг газар вэ гэхээр нь би Баянгол  дүүрэгт харъяалагддаг гэж хэлсэн. Ахаа та 102 юм уу эсвэл 1950-аас залгаад асуучих гээд утсаа өгсөн чинь миний утсыг автобусны буудлын сандал руу шидсэн тэнд байсан охин утсыг авчирч өгсөн. тэгээд манай нөхөр луу пизда хэл амаар доромжлоод толгой хүзүү рүү цохиж аваад байхаар нь цагдаа дуудсан. Миний сав руу өшиглөж, толгой, хүзүү аймар цохиж авсан. Огт танихгүй. Толгой, хүзүү, саваар аймар хатгаж өвдөөд байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би гомдолтой байна...Гаднаас намхан бор царайтай, саравчтай малгайтай хар хөх куртиктэй хүн орж ирсэнээ. “пиздануудаа цагдаагийнхаа дугаарыг өгөөдөх гээд уурлаад байснаа манай найз залуу Б-тай маргалдаад байсан. тэгэхээр нь би та өөрөө 102 дуудаад асууж болно шүү дээ гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод танай ТҮЦ-г хаалгана гээд байсан. тэгэхээр нь би манайх хаах гэж байна та гар гээд хаалгаар түлхсэн чинь миний үснээс нэг гараараа  үсдэж байгаад миний зүүн талын мөр, шилэн хүзүү орчим гараараа хоёр удаа цохисноо цамцнаас татаад чирсэн. Тэр үед гадаа байсан хоёр гурван танихгүй хүн салгах гэж ирсэн чинь намайг зуураад байсан. Би тэр үед өөрөөсөө холдуулаад түлхсэн чинь нөгөө хүний пүүз нь мултарч унаад надаас салсан. Тэгсэнээ нөгөө хүн босож ирээд миний давсагны орчим нэг удаа хөлөөрөө тийрээд өшиглөсөн. Тэр үед нөгөө хүн пүүзээ тайлаад дахиад надруу шидэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд өргөдлөө гаргаж өгсөн. Тухайн үед намайг зодсон намхан бор царайтай, саравчтай малгайтай хар хөх куртиктэй хүн нада хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...Би эмчилгээний зардал мөнгөө гаргуулаад авчихвал цаашдаа ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ. /хх 6, 14 хуу/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12869 дугаартай дүгнэлтэнд: 1. И.Л-гийн биед баруун сарвуунд зулгаралт, зүүн сарвуу, шагайны зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, цус хуралт, баруун шуу, шилбэ, зүүн гуя, умдаг, баруун, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийэн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх 16/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 20/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 21/,

Хохирогч И.Л-гийн гомдол саналгүй гэх баримт /хх 29/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Х.О- нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадокс төвийн хойно байролах автобусны буудлын орчим И.Л-гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч И.Л-гийн: “..Би 2018 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Прадокс  автобусны буудлын Американ Түцээ хаах гээд зогсож байтал гаднаас 1 согтуу хүн ирээд хэл амаар доромжлоод энэ хаана харъяалагддаг газар вэ гэхээр нь би Баянгол  дүүрэгт харъяалагддаг гэж хэлсэн. Ахаа та 102 юм уу эсвэл 1950-аас залгаад асуучих гээд утсаа өгсөн чинь миний утсыг автобусны буудлын сандал руу шидсэн тэнд байсан охин утсыг авчирч өгсөн. тэгээд манай нөхөр луу пизда хэл амаар доромжлоод толгой хүзүү рүү цохиж аваад байхаар нь цагдаа дуудсан. Миний сав руу өшиглөж, толгой, хүзүү аймар цохиж авсан. Огт танихгүй. Толгой, хүзүү, саваар аймар хатгаж өвдөөд байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би гомдолтой байна...Гаднаас намхан бор царайтай, саравчтай малгайтай хар хөх куртиктэй хүн орж ирсэнээ.. “пиздануудаа цагдаагийнхаа дугаарыг өгөөдөх гээд уурлаад байснаа манай найз залуу Б-тай маргалдаад байсан. тэгэхээр нь би та өөрөө 102 дуудаад асууж болно шүү дээ гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод танай ТҮЦ-г хаалгана гээд байсан. тэгэхээр нь би манайх хаах гэж байна та гар гээд хаалгаар түлхсэн чинь миний үснээс нэг гараараа  үсдэж байгаад миний зүүн талын мөр, шилэн хүзүү орчим гараараа хоёр удаа цохисноо цамцнаас татаад чирсэн. Тэр үед гадаа байсан хоёр гурван танихгүй хүн салгах гэж ирсэн чинь намайг зуураад байсан. Би тэр үед өөрөөсөө холдуулаад түлхсэн чинь нөгөө хүний пүүз нь мултарч унаад надаас салсан. Тэгсэнээ нөгөө хүн босож ирээд миний давсагны орчим нэг удаа хөлөөрөө тийрээд өшиглөсөн. Тэр үед нөгөө хүн пүүзээ тайлаад дахиад надруу шидэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд өргөдлөө гаргаж өгсөн. Тухайн үед намайг зодсон намхан бор царайтай, саравчтай малгайтай хар хөх куртиктэй хүн нада хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...Би эмчилгээний зардал мөнгөө гаргуулаад авчихвал цаашдаа ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12869 дугаартай дүгнэлт /хх 16/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 20/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 21/,

Хохирогч И.Л-гийн гомдол саналгүй гэх баримт /хх 29/  зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.О-т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч И.Л- нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.О-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 29/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч Х.О- нь “гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч Х.О- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д- овогт Х-гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д- овогт Х-гийн О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д- овогт Х-гийн О- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Х.О- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг сануулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ