| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0016/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/15 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.ДУЛАМЖАВ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож
Улсын яллагч Д.Дуламжав
Шүүгдэгч А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч А.ид холбогдох эрүүгийн 1936000000006 дугаартай, 1*******8/29/06/Э/ индекстэй хэргийг 29 оны дүгээр сарын 1*******-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 0*******-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа ажилладаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, ПЮ9*******020******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******сүхийн
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А. нь 28 оны 12 дугаар сарын 1*******-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах - тоот хашаанд О.тэй маргалдаж улмаар түүний толгой тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэв.
Хохирогч / ПЗ802212 регистрийн дугаартай, настай,эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,малчин/ овогт ын ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...А., Баярбаясгалан нар араас гарч ирээд А. намайг заамдаж аваад дарж унагаагаад “ чи намайг ирээд ал гэсэн бил үү “ гээд миний толгой руу цохисон.Би А.ийн гэдэс рүү өшиглөсөн, тэгтэл хажуунаас Баярбаясгалан гарч ирээд миний нуруу руу гараараа цохисон.Тэгэхээр нь би “ та нар манайхаас зайлцгаа” гэж хэлээд бид нар гадаа гартал А. миний хөлний шилбэ рүү өшиглөөд босоод ирэхэд Баярбаясгалан миний хоолой боогоод хашаа руу шахаж байхад А. хажуунаас бид хоёрыг салгасан ... гэх мэдүүлэг / хх -10-11-р хуудас/
Гэрч Ц.Сэржхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...О. амбаартаа надтай хэрүүл хийгээд намайг цохих гээд босоод ирэхэд нь манай залуу А. бид хоёрын дундуур ороод О.ийг сандал дээр суулгахад босч ирээд тэр хоёр барилцаж аваад амбаараас нэгнээ чирээд гарсан.А. О.ийн хоолойг боочихсон байхаар нь би Баярбаясгаланг наад хоёрыгоо салга гээд гаргахад О. “ хутга авчирч та нарыг ална “гээд гэр лүүгээ орчихоод буцаж гарч ирээд бид нартай хэрүүл хийгээд байхаар нь А. очоод үснээс нь татсан.А. О.ийн хоолойг боочихсон хашаанд шахаад байж байтал Баярбаясгалан ирж салгасан... гэх мэдүүлэг / хх -18-19-р хуудас/
Гэрч Б.Сарантунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би удалгүй арас нь гарахад А., О. хоёр зодолдож байсан.Би очоод салгахад А. О.ийг чирч гаргаад хавсарч унагаад өшиглөсөн.Манай нөхөр О. намайг цагдаа дууд гэхээр нь би гэрт орж цагдаа дуудчихаад гараад ирэхэд А., О.ийн хоолойг боочихсон зогсож байсан. ...гэх мэдүүлэг / хх-20-21-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 28 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн **************3 дугаартай...О.ийн биед тархи доргилт,дээд уруулын зүүн дотор хэсэгт 1х0.3 см шарх, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. О.ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. О.ийн биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-2*******-р хуудас/
Шүүгдэгч А.ийн мөрдөн шалгах аижллагаанд өгсөн...О. ах уурлаад ээжийг цохих гээд босоод ирэхээр нь би дундуур нь ороод сандал дээр суулгахад намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би заамдаж аваад доошоо дараад суулгахад эхнэр нь ирээд бид хоёрыг салгасан. О. ах эхнэрийнхээ араар намайг цохих гээд дайраад байхаар нь би гараас нь татаж үүдний амбаараас гаргаад хавсарч унагаад шанаа хэсэгт нь цохиход газарт уначихаад босч ирэхгүй манай ээжтэй хэрэлдээд хэвтээд байсан.Тэгээд бид нар явах гэтэл босч ирчихээд намайг цохих гээд байхаар нь би хоолойг шахаад нь байж байтал О. ахын хүүхэд Н.Энхбат, манай дүү А.Баярбаясгалан нар ирж салгасан... гэх мэдүүлэг /хх3*******-35-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч А.ид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.******* дүгээр зүйлийн 1,*******, 1*******.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч А. нь 28 оны 12 дугаар сарын 1*******-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн -1 тоот хашаанд өөрийн хамаатан болох О.ийнд гэр бүлийн хамт очоод А.ийн ээж Ц.Сэржхорлоо О.ээс мөнгөө нэхсэнээс үүдэн маргалдаж улмаар О. Ц.Сэржхорлоо руу дайрснаас ээжийгээ өмгөөлж, А. О.ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч О.ийн мэдүүлэг, гэрч Ц.Сэржхорлоо,Б.Сарантунгалаг нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 28 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн **************3 дугаартай дүгнэлт, А.ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А. нь хохирогч О.ийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь хамаатан садан хүмүүсийн хоорондын зүй бус харилцаа, нэгнээ ойлгохгүй, хүндлэлгүй харьцсанаас үүдсэн ба хохирогч О.ийн зүй бус харьцаа, ёс суртахууны доголдол мөн нөлөөлсөн болох нь О.ийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан “ хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэх үндэслэлээр 100000 төгрөгний торгох шийтгэл ногдуулсан 29 оны дүгээр сарын 11-ний өдрийн Шийтгэлийн хуудас / хх-53/-аар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.ийг хохирогч О.ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч О.ийн “ надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.ийн хувийн байдлын талаар гэрч Ц.Болдцэцэгийн өгсөн...А. нь миний төрсөн дүүгийн хүүхэд.А. нь зан ааш сайтай, хүнтэй харьцах харьцаа сайн, эелдэг даруу, найз нөхөд олонтой, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй.Эцэг эхээс 3-лаа, дороо 2 дүүтэй.Архи согтууруулах ундаа хэрэглэж байхыг нь хараагүй. Одоо Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт хувиараа ажил хийдэг, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.... гэх мэдүүлэг / хх- 22-23-р хуудас/
Гэрч Х.Ягаанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...бид хоёр найзлаад 9 жил болж байна.А.ийн эхнэр бид хоёр хамт ажилладаг.А. нь зан ааш сайтай, эелдэг даруу нийтэч залуу байгаа юм.22 онд Буянт сумын дунд сургуулийг төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн.Согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг.... гэх мэдүүлэг /хх-*******-25-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч А.ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 төгрөгөөр торгох санал, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж “өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй, улсын яллагчийн *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч байна.” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч А.ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн *******,5-д зааснаар торгох ялын *******50000 төгрөгийг сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч А.ийн эзэмшлийн ХААН банкны 5022889633 дугаартай дансанд байгаа *******51060 төгрөг битүүмжилсэн 29 оны дүгээр сарын 09-ний өдрийн 5/03 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.******* дүгээр зүйлийн *******,1*******.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******сүхийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******сүхийн ийг *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч А.ид оногдуулсан *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 төгрөгөөр торгохыг ялыг /нэг/ сарын хугацаанд төлүүлсүгэй.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.ид тайлбарласугай.
5.Шүүгдэгч А. нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч А.ийн эзэмшлийн ХААН банкны 5022889633 дугаартай дансанд байгаа *******51060 төгрөг битүүмжилсэн 29 оны дүгээр сарын 09-ний өдрийн 5/03 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6.Шүүгдэгч А.ид оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
*******.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form