| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0020/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/16 |
| Огноо | 2018-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа
Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******
Өсвөр насны шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Д.*******од холбогдох эрүүгийн 193600000000******* дугаартай, *******8/2019/0020/Э/ индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Жаргалант сумын *******-******* цогцолбор сургуулийн ******* дугаар ангийн сурагч, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******- тоотод оршин суух, ПЮ0*******818 регистрийн дугаартай, овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 2018 оны ******* дугаар сарын 25-ны өдөр насанд хүрээгүй иргэн Б.ын толгойн тус газар нь цохиж Б.ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаатарын / ПЮ032911******* регистрийн дугаартай, настай,эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,сурагч/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны ******* дугаар сарын 25-ны орой Мөнхтөр, А.Дэлгэр, Батчимэг нарын хамт гэр лүүгээ явж байгаад Д.*******той тааралдахад хажуугаар муухай хараад өнгөрсөн. Тэгэхээр нь “ чи юундаа муухай хараад байгаа юм бэ” гээд маргахад Б.Батчимэг салгаад Д.******* цаашаа явсан.Тэгснээ Амгалантөгс, Батбилгүүн хоёрыг дагуулж ирээд Батбилгүүн намайг зүүн гараараа заамдаж барьж аваад хавсрахад нь би баруун талаараа газарт унахад цээж рүү Д.******* нэг удаа өшиглсөн. Намайг манай найз Б.Мөнхтөр татаж босгоход Батбилгүүн надаар тамхи асаалгаад зогсож байтал Д.******* “чи хэддүгээр анги бэ” гэхээр нь “ 10 дугаар анги” гэхэд “ жаахан бацаан байна ш дээ” гэж хэлээд миний хамар луу мөргөчихөөд явсан... гэх мэдүүлэг / хх -18-19-р хуудас/
Гэрч Б.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.Ууганбаатарыг Д.******* зүүн гарараа заамдаж барьж аваад хавсрахад нь Б.Ууганбаатар баруун талаараа газар унахад нь өшиглөсөн.Манай найз Б.Мөнхтөр Б.Ууганбаатарыг татаж босгоход хавсарч унагасан залуу Б.Ууганбаатараар тамхи асуулгаад байж байтал Д.******* хамар луу нь толгойгоороо мөргөчихөөд яваад өгсөн... гэх мэдүүлэг / хх -20--р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.Ууганбаатар Д.******* хоёр нэгнийгээ “чи муухай харлаа” гэж маргаж байгаад Д.******* Б.Ууганбаатарын хамар луу нэг удаа толгойгоороо мөргөж, газар унахад нь нэг удаа цээж рүү нь өшиглөсөн ...гэх мэдүүлэг / хх-22-23-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч А.Дэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Д.******* Б.Ууганбаатарыг заамдаж барьж аваад хавсарч унагахад Б.Мөнхтөр босгосон.Д.******* Б.Ууганбаатарын хамар луу нэг удаа мөргөчихөөд яваад өгсөн.. гэх мэдүүлэг /хх 2*******-25-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Ц.Батбилгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.Ууганбаатар Д.*******ыг цохиогүй.Би Б.Ууганбаатарыг цохиогүй, нэг удаа хавсарч унагаасан. Д.******* хэлэхдээ Б.Ууганбаатар намайг дуудаад муухай харлаа гэж дээрэлхсэнээс болж маргасан гэж хэлсэн. Д.******* Б.Ууганбаатарын цээж рүү нэг удаа жийж өшиглөсөн ба мөн хамар луу нь нэг удаа толгойгоороо мөргөсөн... гэх мэдүүлэг /хх 26-27-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Амгалантөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Д.******* Б.Ууганбаатарыг “чи ямар том болчихсон бацаан бэ” гэж хэлээд хамар луу нь нэг удаа мөргөсөн... гэх мэдүүлэг /хх 28-29-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны ******* дугаар сарын 28-ны өдрийн 771 дугаартай...Б.Ууганбаатарын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, уг гэмтлүүд нь тухайн үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Б.Ууганбаатарын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-37-р хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ц.Батбилгүүн Б.Ууганбаатарыг барьж аваад хавсрахад Б.Ууганбаатар газар унаад босож байхад нь цээж рүү нь би хөлөөрөө түлхэж унагаад босоод ирэхээр нь хамар луу нь нэг удаа мөргөсөн.Хажууд байсан Б.Батчимэг, А.Дэлгэр Б.Мөнхтөр нар салгаад цагдаа дуудна гэхээр нь дууд, эмнэлэг оръё гэсэн чинь Б.Ууганбаатар “ хэрэггүй ээ, одоо зүгээрээ, уучлаарай гээд салцгаасан.. гэх мэдүүлэг /хх-*******2-*******3-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, өсвөр насны шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Д.*******од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.******* дүгээр зүйлийн 1,*******, *******.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Өсвөр насны шүүгдэгч Д.******* нь 2018 оны ******* дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт өөрийн үеийн хүүхэд Б.Ууганбаатар Д.*******ыг ”над руу муухай харлаа” гэснээс үүдэн маргаж Б.Ууганбаатарын цээж рүү өшиглөж, хамар луу мөргөснөөс эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь өсвөр насны хохирогч Б.Ууганбаатарын мэдүүлэг, өсвөр насны гэрч Ц.Батбилгүүн, Б.Амгалантөгс, А.Дэлгэр, гэрч Б.Батчимэг нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны ******* дугаар сарын 28-ны өдрийн 771 дугаартай дүгнэлт, өсвөр насны шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.******* нь өсвөр насны хохирогч Б.Ууганбаатарын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь үе тэнгийн хүүхдүүдийн хоорондын зүй бус харьцаанаас үүдэлтэй үл ялих зүйлээс маргаж нэгнийгээ өмөөрч зодолдсон болох нь гэрч Ц.Батбилгүүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан “ хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэх үндэслэлээр 100000 төгрөгний торгох шийтгэх ногдуулсан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Шийтгэлийн хуудас / хх-1*******/-аар тогтоогдож байна.Мөн өсвөр насны шүүгдэгчийн гэмт үйлдэлд хохирогч Б.Ууганбаатарын “ чи над руу муухай харлаа” гэж үг өдсөн байдал нь нөлөөлсөн гэж үзлээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч Д.*******ыг өсвөр насны хохирогч Б.Ууганбаатарын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-*******7/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь өсвөр насны хохирогч Б.Ууганбаатарын “ надад учирсан эмчилгээний зардал 50000 төгрөгийг төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр, өсвөр насны шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ ******* нас 0******* сар 10 хоногтой байсан нь төрсний бүртгэлийн лавлагаа / хх-11/, нас тоолсон тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.*******ын хувийн байдлын талаар гэрч Я.Одхүүгийн өгсөн...Д.******* нь манай ууган хүүхэд.Би өөрөө Ховд их сургуульд сургалтын албаны арга зүйч, ажилтай,аав нь хувиараа бизнес хийдэг болохоор манай ар гэрийн амьдрал боломжийн байдаг.Д.******* нь багадаа цэцэрлэгээр хүмүүжээд одоо *******-******* цогцолбор сургуулийн *******-р ангид сурдаг,нийтэч, муу зуршилгүй,үг дуу цөөнтэй, аливаа зүйлд тайван ханддаг, бусдад тусархуу, спортоор хичээллэдэг хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг / хх- 30-31-р хуудас/
Гэрч Я.Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Д.******* багадаа хүмүүжил сурлага сайтай хүүхэд байсан.Спортоор хичээллэж улс, аймгийн чанартай тэмцээнд оролцож алт, мөнгөн медаль авч байсан. Даруухан, элдэв муу зуршилгүй,үг дуу цөөтэй, бусдад тусархаг, аливаа зүйлд тайван ханддаг хүүхэд.... гэх мэдүүлэг /хх-32-33-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Өсвөр насны шүүгдэгч Д.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 2*******0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх санал, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч “өсвөр насны шүүгдэгч нь өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчоос уучлалт гуйсан.Хохиролд 50000 төгрөг төлсөн, хохирол төлбөргүй, ******* дугаар ангид сурдаг,таэквондогийн спортоор хичээллэж улс, аймгийн тэнцээнд оролцож медаль авч байсан, удахгүй сургуулиа төгсөөд гадаадад сурах гэж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-д заасныг журамлан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, 8.7 дугаар зүйлийн *******-д зааснаар хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг, эхэд нь даалгаж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн *******-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Д.*******ын эцэг Ц.*******д даалгахаар шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.******* дүгээр зүйлийн *******,*******.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч овогт *******гийн *******ыг 01 / нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн *******-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.*******ыг гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Д.*******ын эцэг Ц.*******д даалгасугай.
*******.Өсвөр насны шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Өсвөр насны шүүгдэгч Д.*******ыг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн 01 жилийн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч Д.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form