| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2019-01-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., 17.1.2.4., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч Р.Оюунбадам нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Х т холбогдох эрүүгийн 1806 05781 1370 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5 эцэг, эх дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, Б.Х .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлгийн 8 дугаар гудамжны 1006 тоотод оршин суух иргэн Ж.Сэрдамбын байшингийн хаалганы цоожийг дорцовоор эвдэн нэвтрэн орж 43 инчийн зурагт хулгайлан нийт 317.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн
шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ж.Сэрдамбын өгсөн мэдүүлэг /хх-21/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-14/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-15/, эд мөрийн баримт болох сидиг хураан авсан тэмдэглэл /хх-43, 44/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-42/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-55/, Б.Х ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-24-25/, хохирогч Ж.Сэрдамбын гаргасан хүсэлт /хх-58/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл /хх-77-78/, шүүгдэгч Б.Х ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-34/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлгийн 8 дугаар гудамжны 1006 тоотод оршин суух иргэн Ж.Сэрдамбын байшингийн хаалганы цоожийг дорцовоор эвдэн нэвтрэн орж 43 инчийн зурагт хулгайлан нийт 317.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглаж үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Сэрдамбын өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 11:00 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд би 16:40 цагийн үед гэртээ иртэл хашааны том хаалга дэлгээстэй, гэрийн хаалганы цоожийг эвдэж, хаалгаар хулгай орсон байдалтай байхаар нь би цагдаад хандсан. Манай гэрээс лсд 43 инчийн Самсунг зурагт алдагдсан байгаа юм. 2016 онд 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан." /хх-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Б.Х ын яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа. Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” /хх-38/ гэх мэдүүлэг,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-14/,
-Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-15/,
-Илтгэх хуудас /хх-17/,
-“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-27-28, 86-96/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-42/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-43-44/,
Шүүгдэгч Б.Х ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-34/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар
шүүгдэгч Б.Х нь 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлгийн 8 дугаар гудамжны 1006 тоотод оршин суух иргэн Ж.Сэрдамбын байшингийн хаалганы цоожийг дорцовоор эвдэн нэвтрэн орж 43 инчийн зурагт хулгайлан нийт 317.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглаж үйлдсэн болох нь хохирогч Ж.Сэрдамбын өгсөн мэдүүлэг, Б.Х ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Х ын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлгийн 8 дугаар гудамжны 1006 тоотод оршин суух иргэн Ж.Сэрдамбын байшингийн хаалганы цоожийг дорцовоор эвдэн нэвтрэн орж 43 инчийн зурагт хулгайлан нийт 317.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглаж үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадамын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...Миний үйлчлүүлэгчийг тэнсэж өгнө үү” гэх тайлбар гарган мэтгэлцэх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх зүйл хэсэг нь гэм хэргийн хүнд ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн...тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж заасан байх тул өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Б.Х ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Ж.Сэрдамба нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Б.Х т ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах, мөн хуулийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дорцовыг устгахаар тус тус тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т “ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд тус тус зарцуулна” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, тухайн машин нь “Тайкун” ХХК-ны өмчлөлд байх тул энэ хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн 95-68 УБЗ улсын дугаартай Киа К5 маркын автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Х ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Б.Х ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.Х т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хадгалж, мөн хуулийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дорцовыг устгасугай.
5. Прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн 95-68 УБЗ улсын дугаартай Киа К5 маркын автомашины тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Б.Х т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Х т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС