Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Хохирогч Я.Баттунгалаг,

Шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Э т холбогдох эрүүгийн 1806 06132 2075 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй.   судлалын үндэсний төв”-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, ээж, хүү бэр. ач охины хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо,   тоотод албан ёсны бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо,  түр тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Д.Э .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.Э  нь 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баясан Трейд" ХХК-ийн нийтийн бүжгийн газарт үйлчлүүлж байсан иргэн Я.Баттунгалагийн гар цүнх болон тортой эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Баттунгалаг мэдүүлэхдээ: “...Хохирлообарагдуулж авахаар Д.Э тэй гэрээ байгууллаа. Хохирлоо

барагдуулаад авчихбал надад гомдол санал байхгүй.” гэв.

 

 Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Я.Баттунгалагийн өгсөн мэдүүлэг /хх-19-21/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-34-35/, шинжээч С.Гантуулын өгсөн мэдүүлэг /хх-38-39/, шүүгдэгч Д.Э ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-43-44/, шүүгдэгч Д.Э ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүгдэгч Д.Э  нь 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баясан Трейд" ХХК-ийн нийтийн бүжгийн газарт үйлчлүүлж байсан иргэн Я.Баттунгалагийн гар цүнх болон тортой эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Я.Баттунгалагийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 4-ний орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баясах Трейд" нийтийн бүжгийн газарт орж үйлчлүүлээд өөрийн гар цүнх болон тортой эд зүйлээ сандал дээр тавьчихсан байсан юм. Тэгсэн 20 цаг 55 минутын үед хөгжим тоглож байсан хүн “Сандал дээр байсан шар тортой зүйлийг нэг хүн аваад явчихлаа.” гэж хэлсэн. Тэгээд араас нь гарсан чинь тухайн хүн олдоогүй, миний сандал дээр тавьсан байсан тортой эд зүйлс, гар цүнхийг минь аваад явчихсан байсан. Хяналтын камерын бичлэг шүүлгэсэн чинь тус бүжгийн газар бүжиглэж байсан 45 гаран насны эрэгтэй, шар царайтай, архи уусан байдалтай туранхай хүн байсан. Жинсэн хөх өнгийн яак, өмд өмссөн, саарал өнгийн саравчтай малгай өмссөн хүн аваад гараад явж байсан. Намайг өнөөдөр урьж бүжиглэсэн. Би эргээд харвал сайн танина.” /хх-19-21/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шинжээч С.Гантуулын өгсөн: “...Эхний буюу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч томилон үнэлгээ хийлгэх тогтоол дээр нийт 14 ширхэг эд зүйлс байсан бөгөөд тухайн үед уг эд зүйлсээс зарим эд зүйлийн марк болон хийц тодорхойгүй байсан. Харин 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээч томилон үнэлгээ хийлгэх тогтоол дээр зарим эд зүйлсийн марк болон тоо, ширхэг граммууд нь тодорхой болгож ирүүлсэн байсан. Үүнээс болж зөрүү гарсан.” /хх-38-39/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Д.Э ийн яллагдагчаар өгсөн: ”...Би уг бүжигэнд хааяа очдог бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр бүжгэнд ороод сууж байхдаа заалны хойд буланд байрлах буйдан дээр байсан хар өнгийн ягаан эмжээртэй цүнхийг аваад гарсан. Тэгээд гадаа гарахад бүрэнхий болсон байсан ба цүнхийг урагш эргээд “Рояал Хаус”-ын тэнд очоод үзэхэд айфон-6, айфон-4 маркийн гар утаснууд, ягаан хайрцагтай харааны шил, нарны хүрэн шил, гялгар ууттай шар өнгийн металл ээмэг, ягаан өнгийн шигтгээтэй бөгж, виза картууд, эрээн өнгийн алчуур, цагаан өнгийн плать зэрэг эд зүйлс байсан. Тухайн үед өөр ямар эд зүйл байсныг санахгүй байна. Тухайн үед сандраад хэрэг болох зүйлсээ аваад үлдсэн эд зүйлсийг нь хашаа давуулаад хаячихсан юм. Би тухайн үед архи уучихсан нилээд согтолттой байсан учир архинаас болоод хулгай хийчихсэн.” /хх-43-44/ гэх мэдүүлэг,

 

-Хохирлын 500.000 төгрөгийг төлсөн баримт /хх-53/,

-“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-29-30, 34-35/,

  -Шүүгдэгч Д.Э ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-51/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.Э  нь 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баясан Трейд" ХХК-ийн нийтийн бүжгийн газарт үйлчлүүлж байсан иргэн Я.Баттунгалагийн гар цүнх болон тортой эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Я.Баттунгалаг, шинжээч С.Гантуулын нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Э ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн тайлан болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Э ийн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баясан Трейд" ХХК-ийн нийтийн бүжгийн газарт үйлчлүүлж байсан иргэн Я.Баттунгалагийн гар цүнх болон тортой эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Шүүгдэгч Д.Э ийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Э  нь хохирогчид 500.000 төлсөн ба үлдсэн 1.454.000 төгрөг төлөх тал дээр хохирогч Я.Баттунгалагтай хохирол нөхөн төлөх талаар гэрээ байгуулсан байх тул үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Э т ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

         Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, мөн шүүгдэгч Д.Э  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Д.Э  бусдын хөрөнгийг хүч

хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Шүүгдэгч Д.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          3. Д.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

          

           5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Э  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

  

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Д.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Э т авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС