| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2019-01-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б д холбогдох эрүүгийн 1806 07658 1934 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Н.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянбулагийн 5-70А тоот хүн байнга амьдрах зориулалтай иргэн Б.Дарьсүрэнгийн орон байрны цонхийг эвдэн нэвтэрч мөнгөн аяга, хониний мах зэргийг хулгайлан авч 151.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Дарьсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-8/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-8/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5449 дугаартай дүгнэлт /хх-17-21/, хөрөнгийн үнэлгээ /хх-24-25/, шүүгдэгч Н.Б гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35/, шүүгдэгч Н.Б гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-51/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянбулагийн 5-70А тоот хүн байнга амьдрах зориулалтай иргэн Б.Дарьсүрэнгийн орон байрны цонхийг эвдэн нэвтэрч мөнгөн аяга, хониний мах зэргийг хулгайлан авч 151.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Дарьсүрэнгийн өгсөн: "... 2018 оны 9 дүгээр сарын 15-ны 08:00 цагт гэрээсээ гарч яваад орой 19:00 цагт гэртээ иртэл амбаарын цонх хагалж гэрт хулгай орсон байсан. Нөхөр Баянбаатар маань 14:00 цагт гэрээсээ гарч явсан гэсэн. Ингээд гэртээ ороод эд зүйлсээ үзтэл манай хамт олноос надад бэлэглэсэн “халдварт сүрьеэгийн хамт олон 2014 он” гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аягыг маань авч явсан байсан.” /хх-8/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Н.Б гийн яллагдагчаар өгсөн: “...Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянаа, Төмөрөө нартай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорын хажууханд байдаг нэрийг нь сайн мэдэхгүй улаан худгийн хажууд бид 3 айлын гэр барингаа нэг шил архи хувааж уусан. Төмөрөө, Баянаа нар нар ногоо буулгах гээд зоорь руу орчихсон байсан учраас би ганцаараа Төмөрөөгийн гэрт очиж унтах санаатай өгсөж яваад замдаа байсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянбулаг 5-70а тоот буюу Баянаа ахын хашаа руу ороод байшингийн таамбар талын цонхоор хага цохиж ороод гал тогооны шүүгээнд байсан дунд гарын цулгуй мөнгөн аягыг аваад шууд Нарантуул зах руу очиж хогон дээр зогсож байсан нэг хүнд 10.000 төгрөгөөр зарсан. Тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор яг ямар хүнд зарсанаа санахгүй байна.” /хх-35-36/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №5449 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 3, 4а 4б дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцэж буй 4а дугаартай гарын мөр санд MN0000НЦГ00542, MN0053100001666 дугаараар бүртгэгдсэн Нэргүйн Батнасангийн баруун гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна.
3. Шинжилгээнд тэнцэж буй 3, 4а дугаартай гарын мөр санд бүртгэлтэй гарын мөр дардсуудтай тохирохгүй.” /хх-17-21/,
Хавсаргасан гэрэл зургууд,
“Дамно” ХХК-ийн тайлан /хх-24-25/,
Шүүгдэгч Н.Б гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-51/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянбулагийн 5-70А тоот хүн байнга амьдрах зориулалтай иргэн Б.Дарьсүрэнгийн орон байрны цонхийг эвдэн нэвтэрч мөнгөн аяга, хониний мах зэргийг хулгайлан авч 151.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Дарьсүрэн, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №5449 дугаартай дүгнэлт, “Дамно” ХХК-ийн тайлан, Н.Б гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянбулагийн 5-70А тоот хүн байнга амьдрах зориулалтай иргэн Б.Дарьсүрэнгийн орон байрны цонхийг эвдэн нэвтэрч мөнгөн аяга, хониний мах зэргийг хулгайлан авч 151.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Шүүгдэгч Н.Б гийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Н.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Хохирол 151.000 төгрөгийг шүүгдэгч Н.Б гаас гаргуулж хохирогч Б.Дарьсүрэнд олгохоор тогтов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, мөн шүүгдэгч Н.Б гийн цагдан хоригдсон 36 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Н.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Н.Б д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Н.Б гийн цагдан хоригдсон 36 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар Н.Б гаас 151.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дарьсүрэнд олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Н.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС