Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б холбогдох эрүүгийн 1806 09531 2228 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Н.Б .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 19 дүгээр гудамжны 422 тоотод иргэн Г.Мөнхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

 Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Мөнхбаярын өгсөн мэдүүлэг /хх-7, 10/, гэрч Г.Ууганцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-11/, гэрч Б.Гандаваагийн өгсөн мэдүүлэг /хх-15/, гэрч Л.Азбаярын өгсөн мэдүүлэг /хх-17/, гэрч Б.Өлзийбаярын өгсөн мэдүүлэг /хх-20/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №14124 дугаартай дүгнэлт /хх-25/, шүүгдэгч Н.Батбаатарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-30/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 19 дүгээр гудамжны 422 тоотод иргэн Г.Мөнхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Мөнхбаярын өгсөн: “ ...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 19:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 19-422 тоотод манай гэрт найзууд болох Батбаатар Ганболдыг өмөөрсөн үү, уг маргаанаар далимдуулж надтай муудах гэсэн үү, мэдэхгүй над руу томроод хэл амаар доромжлоод намайг заамдаад авахаар нь өөрийгөө хамгаалаад доошоо суусан чинь нэг гараараа нүд рүү цохисон. Босоод хартал дахин нэг зүйлээр нүүр рүү цохисон. Цус гараад байхаар нь угаалтуур дээр очоод угаагаад дахин очиж маргалдсан чинь Азбаяр намайг хойноос боосон чинь Гандаваа Ууганаа нар ирж салгасан. Одоо надад гомдол санал байхгүй. Батбаатар надад 300.000 төгрөг дансаар шилжүүлсэн.” /хх-7,10/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад гэрч Г.Ууганцэцэгийн өгсөн: “... Н.Б ус буцалгагч барьж аваад Г.Мөнхбаярын нүүр рүү нь 2 удаа цохисон. Эхэлж цохиход нь Г.Мөнхбаяр тонгойход оноогүй 2 дахь удаагаа цохиход нь нүүрэн тус газар нь оноод нүдний зүүн дээд хэсгээс нь цус гараад ойр орчмын хэсгийг цус болгосон.”/хх-11/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад гэрч Б.Гандаваагийн өгсөн: “...Тэгээд түүнийг салгаад эргээд хартал Н.Б ус буцалгагч барьж аваад Г.Мөнхбаярын нүүр рүү нь 2 удаа цохисон.” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад гэрч Л.Азбаярын өгсөн: “...Маргааш нь би Гандаваа, Өлзийбаяр 2-оос Г.Мөнхбаяр, Н.Б 2 хоорондоо зодолдсон гэдгийг нь мэдсэн.” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад гэрч Б.Өлзийбаярын өгсөн: "...Н.Батбаатар, Г.Мөнхбаярын найз эмэгтэй болох Г.Ууганцэцэгтэй маргалдсан гэсэн ба түүнээс болоод тэр 2 хоорондоо зодолдсон гэсэн." /хх-20/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №14124 дугаартай дүгнэлтэд:

          1. Г.Мөнхбаярын биед тархидоргилт, дух, баруун сарвуунд шарх, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, дал, хүзүүнд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн олон удаагийн
үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.                      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,  гэх дүгнэлт /хх-25/,

 

 Хохирол нэхэмжилсэн баримт /хх-23, 26/,

Шүүгдэгч Н.Батбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-30/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 19 дүгээр гудамжны 422 тоотод иргэн Г.Мөнхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Г.Мөнхбаяр нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгч Н.Б эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Батбаатарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Н.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Н.Б 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС