Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2023/00049

 

“*******” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дагалдах индекс: 20/2023/42

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 07-ны өдрийн 13/ШШ2022/01748 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК, “*******” ХХК, А.******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 2,32,863,3.0 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.*******, Т.******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 0 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., Б., “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.******* /цахимаар/ Т.******* /цахимаар/, хариуцагч “*******” ХХК, хариуцагч А.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

            2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ"-г байгуулсан. ******* дугаартай гэрээний дагуу “*******” ХХК нь ,,, төгрөгийг жилийн 11. хувийн хүүтэй, зээл олгосон өдрөөс хойш 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаатай, “*******” ХХК-ийн хэрэгжүүлж буй “” төслийг санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан. Зээлийн гэрээнд 201 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр *******/1 дугаартай гэрээг байгуулж, үндсэн гэрээний холбогдох заалт болон үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулсан.

            201 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр 201-86 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан. 201-86 дугаартай гэрээний дагуу “*******” ХХК нь ,300,, хүртэл төгрөгийг, жилийн 12.7 хувийн хүүтэй, зээл олгосон өдрөөс хойш 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаатай “*******” ХХК-ийн хэрэгжүүлж буй “” төслийг санхүүжүүлэх зориулалтаар зээлэхээр тохирсон.

Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:

            1. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б-ТТХ-ҮХХ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ (Ипотек)-г байгуулж “*******” ХХК-ийн өмчлөлийн:

            Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 1-р хороололд байрлах 6432 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга // Ү-200300711, ГД-3663,

            2. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б-ТТХ-ГЭ 2018-12 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээ-г байгуулж ******* ХХК-ийн өмчлөлийн Гэрчилгээний дугаар: , нэгж, талбарын дугаар: 08017 газар,

            3. 201 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр Б-ТТХ-ҮҮХ 201-88 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж, “*******” ХХК-ийн өмчлөлийн:

              Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Стадион Оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, 6-р байр, тоот хаягт байршилтай 22.6 м.кв талбайтай , ГД-70241 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

            4. 201 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр Б-ТТХ-ҮХХ 201-8 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж регистрийн дугаартай овогтой *******ын өмчлөлийн

              , ГД-42248 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, /17012/, Их Монгол улс гудамж, тоот хаягт байршилтай 4 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

            . 201 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр Б-ТТХ-ҮХХ 201-0 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж “*******” ХХК-ийн өмчлөлийн

                 Ү-1112824, ГД-24 улсын бүртгэлийн дугаартай, Өмнөговь аймаг, сум, -р баг, Хайрхан, 0 гудамж, тоот байрлах 86.07 м.кв талбайтай 0 %-ийн гүйцэтгэлтэй, ажилчдын байр зориулалт барилга,

              Ү-111282, ГД-2 дугаартай, Өмнөговь аймаг, сум, -р баг, Хайрхан, 0 гудамж, тоот байрлах 2,08.16 м.кв талбайтай 0 %-ийн гүйцэтгэлтэй, зочид буудлын байр зориулалт барилга,

            Ү-1112826, ГД-26 дугаартай, Өмнөговь аймаг, сум, -р баг, Хайрхан, 0 гудамж, тоот байрлах 2,018.3 м.кв талбайтай 0 %-ийн гүйцэтгэлтэй, зочид буудлын байр зориулалт барилга,

            Ү-1112827, ГД-27 дугаартай, Өмнөговь аймаг, сум, -р баг, Хайрхан, 0 гудамж, ТЗ-4 тоот байрлах 62.3 м.кв талбайтай 0 %-ийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалт барилга,

            Ү-1112828, ГД-28 улсын бүртгэлийн дугаартай, Өмнөговь аймаг, сум, -р баг, Хайрхан, 0 гудамж, ТЗ- тоот байрлах 1,428.64 м.кв талбайтай 0 %-ийн гүйцэтгэлтэй, зоогийн газрын зориулалт барилга,

            Ү-111282, ГД-2 улсын бүртгэлийн дугаартай, Өмнөговь аймаг, сум, -р баг, Хайрхан, 0 гудамж, тоот байрлах 2,367. м.кв талбайтай 0 %-ийн гүйцэтгэлтэй, оффис, үйлчилгээний зориулалт барилга,

            6. 201 оны 0 дүгээр сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ИХ 201 оны 1 дугаартай Ирээдүйд бий болох эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж “*******” ХХК-д төслийн хүрээнд бий болох хөрөнгө:

            Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам дагуу баригдах автомашины зогсоол /Өмнөговь аймгийн сумын хайрхан баг, ад байрлалтай 48 га талбайд 2,00 автомашины багтаамжтай/,

            Том машины засвар, сэлбэгийн дэлгүүр /Өмнөговь аймгийн сумын Хайрхан баг, ад байрлалтай 2,34 м.кв талбайтай,

            Зуухны барилга /Өмнөговь аймгийн сумын Хайрхан баг, ад байрлалтай 10 ширхэг

            Харуулын байр /Өмнөговь аймгийн сумын Хархан баг, ад байрлалтай 10 ширхэг

            Шалган нэвтрүүлэх байр /Өмнөговь аймгийн сумын Хайрхан баг, ад байрлалтай 8 ширхэг

Дээрх хөрөнгүүдийг холбогдох хууль заасны дагуу тус тус барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

            Зээлдэгч “*******” ХХК нь ******* дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр ,,, төгрөгөөс огт төлөлт хийгээгүй, зээлийн хүүгийн төлбөр 823,221,878.0 төгрөг бөгөөд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,064,270.1 төгрөг төлсөн байна.

            Зээлдэгч “*******” ХХК нь өнөөдрийн байдлаар 201-86 дугаартай зээлийн гэрээний дагуу хэсэгчлэн олгосон үндсэн зээлийн төлбөр ,102,342,863 төгрөгөөс огт төлөлт хийгээгүй, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 16.21 төгрөг төлсөн бөгөөд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,400.00 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч “*******” ХХК нь ******* дугаартай 201-86 дугаартай зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байгаа ба зээлийн гэрээний хугацаа тус тус 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болохоор байна. Зээлдэгч нь 201 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн үндсэн хүүгийн, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлбөрийн зөрчил үүсэж эхэлсэн.

  Зээлдүүлэгчийн зүгээс үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл, шаардлага өгсөн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй болно.

            Монгол Улсын Иргэний хуулийн 41 дүгээр зүйл, 43 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, ******* дугаартай 201-86 дугаартай зээлийн гэрээний 10.1 дэх заалтыг тус тус үндэслэн:

Зээлдэгч “*******” ХХК-тай байгуулсан ******* дугаартай, 201-86 дугаартай Зээлийн гэрээнүүдийг тус тус шүүхийн журмаар цуцалж, тус гэрээнүүдийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар тооцон зээлийн үндсэн төлбөрт 18,17,342,863 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 7,078,3,038.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 336,28,02.48 төгрөг, нийт 2,32,863,3.0 төгрөгийг зээлдэгч “*******” ХХК, “*******” ХХК, А.******* нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 Иймд нэхэмжлэгч ******* ХХК-аас хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2а. Хариуцагч “*******” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

“Манай *******” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 101 дүгээр тогтоолоор дэмжигдсэн “” төслийг Өмнөговь аймгийн сумын Хайрхан багийн нутагт хэрэгжүүлэх, уг төслийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын хөгжлийн банктай 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ЗГ-ТТХ-З 2018-123 дугаартай зээлийн гэрээ байгуулан жилийн 11. хувийн хүүтэй, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаатай ,,,.00 төгрөгийн зээл, 201 оны дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ-ТТХ-З 201-86 дугаартай зээлийн гэрээгээр жилийн 12.7 хувийн хүүтэй 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаатай ,300,,.00 төгрөгийн зээлийг авахаар харилцан тохиролцсон. Энэхүү 2 удаагийн зээлийн гэрээгээр авсан үндсэн зээл 18,17,342,363 төгрөгийг Өмнөговь аймгийн сум, Хайрхан баг, Гашуун Сухайт боомт дахь 200 том оврын тээврийн хэрэгслийн зогсоол, зочид буудал, халуун ус, зоогийн газар, эмнэлгийн зориулалттай төслийн бүтээн байгуулалтад ашигласан тул энэхүү төлөгдөөгүй үндсэн зээл 18,17,342,363 төгрөгийг нэхэмжлэгч *******инд төлөхөөс татгалзах зүйл байхгүй.

1-т дурдсан 201-0-30-ны өдрийн ЗГ-ТТХ-З 201-86 дугаартай зээлийн гэрээний дугаар зүйлийн .4 болон . дурдсан нөхцөл бий болоогүй буюу зээл олголтыг зогсоох, зээл олгохоос татгалзах үндэслэл бий болоогүй байхад “*******” ХХК гэрээний .1-т заасан шаардлагыг бүрэн хангаж .6 дахь хэсэгт заасны дагуу бичиг баримтыг удаа дараа бүрдүүлэн өгч, зээлийн үлдэгдэл санхүүжилтийг олгохыг хүссэн боловч Хөгжлийн банк гэрээ болон хуульд заасан үндэслэлгүйгээр зээлийн олголтыг шалтгаангүйгээр зогсоож, гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас “*******” ХХК төслийг хугацаанд нь дуусгаж чадаагүйгээс зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн ч зээлийн хугацаанд хүүгийн төлбөрт 823,222,043.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,14,670.1 төгрөг бүгд 82,367,714.17 төгрөгийг *******анд төлсөн болно.

Банкны шаардлагын дагуу “*******” ХХК-ийн өмчлөлийн ,811,443,341 төгрөгийн үнэлгээ бүхий улсын бүртгэлийн Ү-200300711, ГД-3663 дугаартай Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга /д/ 120,132, төгрөгийн үнэлгээтэй гэрчилгээтэй аж ахуйн зориулалтай газар эзэмших эрх, 1,6,06,176 төгрөгийн үнэлгээтэй Ү-2206061313, ГД-70241 дугаартай Үйлчилгээ оффисын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, 2,327,473,1 төгрөгийн үнэлгээтэй Ү-22064470, ГД-42248 дугаартай Иргэн А.*******ын орон сууц, төслөөр Өмнөговь аймгийн сумын Хайрхан багийн нутаг дэвгэрт 0 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байгаа 4,384,1,460 төгрөгийн үнэлгээ бүхий улсын бүртгэлийн Ү-1112824, ГД-24, Ү-111282, ГД-2, Ү-111112826, ГД-26, Ү-1112827 ГД-27, Ү-1112828 ГД-38, Ү-111282 ГД-2 улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилгууд, төслийн ирээдүйд бий болох ,04,632,201 төгрөгийн үнэлгээ бүхий объект, нийт 1,704,17,067 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн төлөлтийн баталгаа болгож банктай барьцааны гэрээ байгуулсан. Үүнээс Хөгжлийн банкнаас шаардлагыг хангасан үнэлгээ хийх эрх бүхий этгээдээр 2022 онд хийлгэсэн үнэлгээгээр барьцаа хөрөнгийн жагсаалтын 3.1 дэх хэсэгт дурдсан 0 хувийн гүйцэтгэлтэй ирээдүйд бий болох цогцолборын нийт 47,37 м.кв талбай бүхий 6 блок барилгаас 3 блокыг бүрэн ашиглалтад оруулж бодит барьцаа болгож үл хөдлөх хөрөнгийн эрх бүхий байгууллагад барьцааны тэмдэглэгээг хийлгэсэн бөгөөд үлдсэн 3 блок барилгаас 2 барилга хувьтай, нэг цэгийн үйлчилгээний оффисын барилга 8 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 200 том оврын тээврийн хэрэгслийн зогсоолын зориулалттай засан сайжруулсан 48 га зогсоолын газрын хамтаар 63 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн хөрөнгийг бий болгосон бөгөөд банк гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж үлдэгдэл санхүүжилтийг олгосон тохиолдолд бодит барьцаа болгох боломжтой.

Нэхэмжлэгч *******ны нэхэмжилсэн хүүгээс 201 оны 10 сарын 30-ны өдрөөс хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь төлөхөөс тус тус доорхи үндэслэлээр татгалзаж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 18 дүгээр зүйлийн 18.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заажээ. Гэтэл Хөгжлийн банкны зээлийн гэрээний нөхцөл нь зөвхөн зээлдэгч банкныхаа эрх ашгийг илтэд хамгаалсан зээлдэгчийн эрх ашгийг орхигдуулж, төсөл санхүүжүүлэх банкны зорилгоо умартаж илтэд ашиг олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих бодлого баримталж, арилжааны банкны зээлийн хүүтэй адил хүүтэйгээр зээл олгосон, бусад хүү багатай зээлдэгчдээс ялгаварлан илүү хүүтэйгээр буюу 12,7 хувийн хүүтэй зээл олгосон.

3ээлийн үйл ажиллагаа хариуцсан хуульч Т.Пүрэвсүрэн, А.Гэрэл нарын хянаж боловсруулсан зээлийн гэрээний стандарт нөхцөлөөр гэрээг зөвшөөрүүлж, хууль тогтоомжид нарийвчлан зохицуулагдаагүй нөхцөл байдлыг ЗГ-ТТХ-З 2018-123 дугаартай зээлийн гэрээний 7.3-д “зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан /байгалийн гамшиг, байлдааны ажиллагаа, хорио цээрийн дэглэм, гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал/ нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй, мөн гэрээний 7.-д “төслийн ажил аливаа шалтгаанаар хойшилсон нь зээлдэгч гэрээний дагуу үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэсэн атлаа гэрээний 10.6 дахь хэсэгт байгалийн гамшиг, байлдааны ажиллагаа, хорио цээрийн дэглэм, гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдалд банкны зээл олгох үүргийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээхгүй байхаар тусгагдсан нь гэрээний тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан, банк өөртөө илтэд давуу байдал тогтоож, зээлдэгчийн үйл ажиллагаанд давагдашгүй нөхцөл байдал тохиолдсон үед зээлдэгчийн эрх ашгийг хэрхэн хамгаалах зохицуулалтыг гэрээнд тусгахгүйгээр энэхүү гэрээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол зээл олгох боломжгүй байдлаар тайлбарлаж, гэрээний нөхцлийг зээлдэгчээр зөвшөөрүүлж гарын үсэг зуруулсан, ЗГ-ТТХ-З-201-86 дугаартай гэрээний .2.14-д “төслийн төсөвт өртөг нэмэгдэх, өргөтгөл хийх зэрэг аливаа төрлийн нэмэлт санхүүжилтийг банк санхүүжүүлэх үүрэг хүлээхгүй” гэж зохицуулснаас манай компани Хаан банк зэрэг өөр байгууллага, аж ахуй нэгж, иргэнээс авсан зээл болон өөрийн хөрөнгөөр нийт 13, тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт авсан.

201-86 дугаар гэрээний дагуу олгох ёстой үндсэн зээл болох ,4 тэрбум төгрөгөөс гэрээнд заасан үндэслэл буюу гэрээний зээлийн олголтыг зогсоох нөхцөл байдал үүсээгүй байхад зээлийн гэрээнд заасан зээлийн олголтыг бүрэн зогсоож, гэрээний үүргээ зөрчсөний улмаас цогцолбор төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй болсны улмаас хүндрэл үүсэж зээлийн гэрээний эргэн төлөлт хийх үүрэг зөрчигдсөн нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай.

Хариуцагч “*******” ХХК нь Монгол Улсын Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заагдсан үүргийнхээ дагуу нэхэмжлэгч Хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөвхөн үндсэн зээлийн төлөлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн хугацаан дахь хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

“*******” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 4 сарын 18-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор дэмжигдсэн 200 машины зогсоол бүхий цогцолбор төслийг хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын үйл ажиллагаагаа явуулах зорилгоор Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, тус банкнаас 2018-201 онд жилийн хугацаатай 11.-12.7 хувийн хүүтэй 18,17,342,863.00 төгрөгийн зээл авсан. Улмаар ХААН банк, аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс нэмэгдэл зээл авч төслийн бүтээн байгуулалтын ажил, барилга байгууламжуудыг ашиглалтад оруулан тээвэрчдийн зочлох үйлчилгээг эрхэлж Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрийн эхний төлөлтийг энэ сараас төлж эхэлж байна.

            Хариуцагчийн зээлийн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор төлөх зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцагчийн санаатай үйлдэл болон эс үйлдлээс шалтгаалаагүй давагдашгүй хүчний нөхцөл байдлын улмаас тасалдсан болохыг нэхэмжлэгч харгалзан үзэж үүссэн эрсдэл, хохирлыг талууд харилцан тохиролцож, үүссэн эрсдэлийг адил тэнцүү хэмжээгээр хариуцах нь шударга ёсонд нийцнэ /нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж ашиг олоогүй хаалттай байсан хугацаанд хариуцагч Хөгжлийн банк ашиг олж байснаар хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шударга бус юм гэж үзэж байна./

            Хөгжлийн банк Засгийн засгийн харьяалалтай банк Засгийн газрын шийдвэртэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг банк гэж ойлгож байна. Хариуцагч “*******” ХХК Засгийн газрын тогтоолоор дэмжигдсэн төслийг Хөгжлийн банкны олгосон зээл дээр бусдаас нэмэгдэл зээл авч, төслийг зохих ёсоор шударгаар гүйцэтгэж, нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг асуудлыг шийдвэрлэхэд зохих нэмрийг бий болгож, ажил үйлчилгээгээ эрхэлж, бусдаас авсан зээлийн төлбөр хүүг төлж эхэлсэн болно.

            Нэхэмжлэгч Хөгжлийн банк Ковид 1 -ийн улмаас Ажил үйлчилгээ бүрэн зогсож орлого, ашиггүй, ажилчдадаа чөлөө олгосон 2 жил буюу 730 хоногт хүүгээ бүрэн авахаар нэхэмжилж байгаа нь нэхэмжлэгч Засгийн газрын банк гэдэг нэрээр өөртөө давуу байдлыг бий болгож, хүүгийн орлогыг үндэслэлгүйгээр нэхэмжилж, давуу эрхээрээ хөрөнгөжих эх үүсвэрийг бий болгон нэхэмжилж байгаад хариуцагч гомдолтой байна.

            Хариуцагч Хөгжлийн банкнаас хууль тогтоомжийг зөрчиж, зээл авч зориулалт бусаар зарцуулаагүй шударга зээлдэгч болно. Нэмэгдэл зээл өгсөн ХААН банк, аж ахуйн нэгж, иргэд энэхүү хөл хорионы хугацаанд ноогдох хүүгийн хэмжээ, хэрхэн төлөх талаар харилцан зөвшилцөж гэрээндээ өөрчлөлт оруулж, үүссэн нөхцөл байдал, давагдашгүй нөхцөл байдлаас бий болсон эрсдлээ тэнцүү хэмжээгээр хариуцаж талууд ашигтайгаар ажиллахаар шийдвэрлэж байгааг зориуд дурдаж байна.

            Иргэний хэргийн оролцогч хууль заасан эрхээ эдэлж, холбогдох хүсэлтийг шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд хийгдэж байсан хугацаа нь хариуцагч “*******” ХХК-ийн буруугаас шалтгаалаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаад гомдолтой.

            Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь Монгол улсын төр, нийгмийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дахин нэмэгдүүлэх зүй ёсны байдал үүсээд гэж байгаа ч энэхүү нөхцөл байдлаа Хөгжлийн банк шүүхэд нотлоогүй байна.

            Нэхэмжлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 0-ний өдрийн нэхэмжлэлийн хүрээнд хөл хорионд байсан 2 жил буюу 730 хоногийн зээлийн хүүгийн төлбөрийг талууд адил хэмжээгээр хариуцсан байдлаар шийдвэрлүүлэх нь өмчийн ялгаваргүй, шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

Хариуцагчийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

   2б. Хариуцагч “*******” ХХК болон А.*******  татгалзал, тайлбарын агуулга:

Барьцааны гэрээний хувьд бид маргаагүй. “*******” ХХК болон А.******* нь зээлдэгчийн өөрийн барьцаалсан хөрөнгө тухайн үедээ хүрэхгүй байсан болохоор нэмж барьцаалсан. 2 жилийн хугацаанд энэ мөнгийг хийсгээгүй, бүтээн байгуулалт хийгээд явж байсан. ******* өөрсдийн томилсон үнэлгээчнээр хийлгүүлээд 63 тэрбумын барьцааны хөрөнгө бий болсон гэж үзсэн байгаа. “*******” ХХК-ийн өөрсдийн хөрөнгөөр нь барьцааны зээлийг хангаж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байгаа. Нөгөө талаас “*******” ХХК өөрөө өөрийн хөрөнгөөрөө зээлийн гэрээний үүргийг хангуулах, бусад барьцааг чөлөөлөхийг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд өгсөн байгаа. Гэрээний талууд тэгш эрхтэй байх ёстой. Нэгэнт зээлдэгчийн эд хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэж байгаа тул “*******” ХХК болон А.*******ын өмчлөлийн барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүйгээр чөлөөлж өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

1. Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 41 дүгээр зүйлийн 41.1,43 дугаар зүйлийн 43.1, 460 дугаар зүйлийн 460.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч “*******” ХХК нарын байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн *******, 201 оны 0 дүгээр сарын 30-ны өдрийн 201-86 дугаартай зээлийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч “*******” ХХК-иас нийт 2,32,863,3.0 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хамтран хариуцагч “*******” ХХК, А.******* нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

       2. Иргэний хуулийн 16 дүгээр зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т тус тус заасныг баримтлан “*******” ХХК нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох:

       2.1. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр барьцаалсан “*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-200300711 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 1 дүгээр хороололд байрлах 6432 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга //

       2.2. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б-ТТХ-ГЭ 2018-12 дугаартай “Газар эзэмших эрх барьцаалах гэрээ”-ээр барьцаалсан “*******” ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын 08017 дугаартай, дугаар гэрчилгээтэй газар,

       2.3. 201 оны 0 дүгээр сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 201-88 дугаартай “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр барьцаалсан “*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 1 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамжны 6 дугаар байр, тоот хаягт байрлах, 22,6 мкв талбайтай үйлчилгээ, оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

       2.4. 201 оны 0 дүгээр сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 201-8 дугаартай “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр барьцаалсан, хамтран хариуцагч А.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден /17012/, Их монгол улс гудамж, тоот хаягт байрлах 4 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

       2.. 201 оны 0 дүгээр сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 201-0 дугаартай “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр барьцаалсан хариуцагч “*******” ХХК-ийн өмчлөлийн

       Эрхийн улсын бүртгэлийн Ү-1112824 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн сумын дугаар баг, Хайрхан 0 гудамж, тоот, 86,07 мкв талбайтай Ажилчдын байрны зориулалттай, 0 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

       Эрхийн улсын бүртгэлийн Ү-111282 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, сум, -р баг, Хайрхан, 0 гудамж, тоот хаягт байрлах 208.16 м.кв талбайтай, 0 хувийн гүйцэтгэлтэй, зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

       Эрхийн улсын бүртгэлийн Ү-1112826 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, сум, -р баг, Хайрхан, 0 гудамж, тоот хаягт байрлах 2018.3 м.кв талбайтай 0 %-ийн гүйцэтгэлтэй, зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

       Эрхийн улсын бүртгэлийн Ү-1112827 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, сум, -р баг, Хайрхан, 0 гудамж, ТЗ-4 тоот хаягт байрлах 62.3 м.кв талбайтай 0 %-ийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

       Эрхийн улсын бүртгэлийн Ү-1112828 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, сум, -р баг, Хайрхан, 0 гудамж, ТЗ- тоот хаягт байрлах 1428.64 м.кв талбайтай 0 %-ийн гүйцэтгэлтэй, зоогийн газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

       Эрхийн улсын бүртгэлийн Ү-111282 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, сум, -р баг, Хайрхан, 0 гудамж, тоот байрлах 2367. м.кв талбайтай 0 %-ийн гүйцэтгэлтэй, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

            2.6. 201 оны 0 дүгээр сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ИХ 201-1 дугаартай Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээгээр барьцаалсан “*******” ХХК-ийн эзэмшлийн ирээдүйд бий болох хөрөнгө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам дагуу баригдах автомашины зогсоол /Өмнөговь аймгийн сумын хайрхан баг, ад байрлалтай 48 га талбайд 2,00 автомашины багтаамжтай/, Том машины засвар, сэлбэгийн дэлгүүр /Өмнөговь аймгийн сумын Хайрхан баг, ад байрлалтай 2,34 м.кв талбаатай/, Зуухны барилга /Өмнөговь аймгийн сумын Хайрхан баг, ад байрлалтай/, Харуулын байр /Өмнөговь аймгийн сумын Хайрхан баг, ад байрлалтай 10 ширхэг/, шалган нэвтрүүлэх байр /Өмнөговь аймгийн сумын Хайрхан баг, ад байрлалтай 8 ширхэг/ зэрэг хөрөнгүүдийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 12,822,270 төгрөг, хамтран хариуцагч А.*******, “*******” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4а. Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.******* давж заалдах гомдолдоо:

Хариуцагч “*******” ХХК нь Өмнөговь аймгийн сумын нутагт экспортын нүүрс тээврийн жолооч тээвэрчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хөгжлийн банкнаас 18,17,342,863 төгрөгийн зээл авч, төслийг 2022 оны 10 дугаар сард дуусган экспортын нүүрс тээврийн жолооч, тээврийн зочлох үйлчилгээг явуулж эхлээд байна.

            Хөл хориотой байсан 201 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сар хүртэл хариуцагч “*******” ХХК нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т зааснаар бий болсон нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжид авах үүргийнхээ дагуу нэхэмжлэгч Хөгжлийн банкинд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар санал хүсэлт удаа дараа тавьсан боловч үндэслэлгүйгээр татгалзаж байснаас зээл, хүүгийн төлбөр төлөх ямар ч ажил орлогогүйгээр Ковид 1 цар тахлын хохирогч болж, онцгой комиссын харьяанд тусгаарлах байрны зориулалтаар ашиглагдаж байсан нь хэрэгт авагдсан санхүүгийн тайлан, бичгийн баримтаар нотлогдож байгаа болно.

            Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар авсан зээл, зээлийг ашигласны төлбөр болох зээлийн хүүг төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Нэхэмжлэгч Засгийн газрын Хөгжлийн банк давагдашгүй хүчин зүйл болсон Ковид 1 цар тахлын улмаас зээлийн гэрээний үүргээ зээлдэгч зохих ёсоор биелүүлж чадахгүй, нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй байдалд орсонд бодит дүгнэлт хийж Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т заагдсан үүргийнхээ дагуу учирч буй эрсдэлийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан зөвшилцөж шийдвэрлэхгүйгээр үүссэн эрсдэлийг зөвхөн зээлдэгчид хариуцуулж нэхэмжилсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүх хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр зээлдэгч санаатайгаар зээлийн хүүг төлөөгүй байсан байна гэж анхан шатны шүүх дүгнэсэнд гомдолтой байна.

            Үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т  заасан ёсоор гүйцэтгэх нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүссэн эрсдэлийг талууд адил хэмжээгээр хариуцах нь шударга ёсонд нийцэх бөгөөд хууль зөрчихгүй болно гэж үзэж байна.

            Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” мөн хуулийн 14.2-т “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” гэж тус тус заасны дагуу шүүхийн шийдвэрээр хариуцагчийн төлөх зээлийн үндсэн хүү 7,078,3,038.02 төгрөгийг тал хувиар багасгаж, нэмэгдүүлсэн хүү 336,28,02.48 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

4б. Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* давж заалдах гомдолдоо:

            Хариуцагч нь 2018 оны 8 дугаар сард ,4 тэр бум төгрөгийн, 201 оны 0 дүгээр сард ,3 тэрбум төгрөгийн 2 тусдаа гэрээ байгуулсан бөгөөд 201-86 дугаартай зээлийн гэрээний дагуу үе шаттайгаар ,3 тэрбум төгрөг олгох ёстойгоос нийт ,1 тэр бум төгрөгийн зээлийг олгоод 2018 оны зээлийн гэрээний дагуу төлөлтөө хоцроосон үндэслэлээр 201 оны зээлийг олгохоос 201 онд үндэслэлгүйгээр татгалзаж, зээлийн гэрээг бүр мөсөн зогсоосон нь гэрээний үүргээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл шүүх 2 тусдаа зээлийн гэрээний үүргийг хооронд нь хамаатуулж, 2018 оны зээлийн гэрээний зөрлийн улмаас 201 онд байгуулсан 86 тоот гэрээг зогсоох үндэслэл болгон тайлбарласан нь үндэслэлгүй юм.

            Шүүх “*******” ХХК-ийн  үүргээ биелүүлээгүй зөрчсөн болохыг гэрээ зогссон гэж маргаж байгаа хугацааны нэг талын дангаар үйлдэж болох, хариуцагчид хүргүүлсэн эсэх, хариуцагч хүлээн авсан талаар ямар ч нотлох баримт байхгүй, зөвхөн Хөгжлийн банкны албан бланк болон тэмдэг бүхий албан бичгүүдээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнээгүй гэж үзэхээр байна.

            Мөн 2021 оны 11-р сарын 24-ний өдрийн 6/16 дугаартай албан бичиг нь нэг талын дангаар үйлдсэн баримт байх бөгөөд түүнийг хариуцагчид хүргүүлсэн эсэх түүнийг хариуцагч хүлээн авч танилцсан гэх баримт хэрэгт авагдаагүй байхад нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн үзээгүй хариуцагчийн тухайн албан бичгийг хүлээн аваагүй, Хөгжлийн банкны ТУЗ-ийн шийдвэрлэсний дагуу удаа дараа хүсэлт тавьсаар байтал зээлийн үүргийг хойшлуулж өгөөгүй гэх тайлбарыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож орхигдуулсан.

            201 оны 86 тоот зээлийн гэрээний дагуу 201 оны 12-р сарын 16-ны өдөр эхний төлөлт хийх байсан бөгөөд зээл олголтыг түүнээс өмнө буюу 201 оны 10-р сарын 24-ний өдрөөр зогсоосон нь зээл олголтыг түр зогсоох үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгч зээлийн гэрээний зээл олгох үүргээсээ татгалзсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага буюу аудитын дүгнэлт гаргуулахгүйгээр ирүүлсэн нь хуулийн шаардлага хангахгүй байгааг хариуцагч талаас дурдсаар байхад шүүх аудит хийх компанийг шууд нэрлэн зааж хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулснаас гадна аудитын дүгнэлтийг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд илгээн баталгаажуулсан дүгнэлт гаргуулах тухай  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийн дагуу шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр тухайн  дүгнэлтийг хуульд зааснаар баталгаажуулах ажиллагааг хийлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж, нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааг дахин хийлгүүлэн, шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 384 дугаартай захирамжийн биелэлтийг хангуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгуулж өгнө үү гэжээ.

            . Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Саранболор, Б. нар нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хариу тайлбарт:

            Анхан шатны шүүх хариуцагч “*******” ХХК-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөх төлбөрийн чадваргүй болсон эсэхийг бодитойгоор тогтоогоогүй, Хаан банкны тодорхойлолтод дурдсан данснаас бусад буюу үйл ажиллагааны орлогыг голчлон төвлөрүүлдэг дансыг авч үзээгүй банкны дансанд битүүмж тавих эрх бүхий байгууллагууд болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, авлигатай тэмцэх газраас лавлагаа, тодруулга авахгүйгээр давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн нь үндэслэлгүй байна.

            Хариуцагч “*******” ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөх төлбөрийн чадваргүй болсон ч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг ойлголтод хамаарахгүй юм.

            Мөн хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй, шуурхай явагдах, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим зөрчигдөж байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, Ё.******* нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй  байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК, “*******” ХХК, иргэн А.******* нарт холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч “*******” ХХК-тай байгуулсан ******* дугаартай, 201-86 дугаартай Зээлийн гэрээнүүдийг тус тус шүүхийн журмаар цуцалж, тус гэрээнүүдийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 18,17,342,863 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт ,67,768,646.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 273,280,11.68 төгрөг, нийт 24,38,31,622.2 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу

2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 478,14,273.3 төгрөгөөр,

2022 оны 08 дугаар сарын 2-ний өдөр 03,734,480. төгрөгөөр,

2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,823,617.40 төгрөгөөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 2,32,863,33 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг анхан шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

4. Хэргээс судлан үзвэл :

Нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК нар нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээгээр ,,, төгрөгийг жилийн 11, хувийн хүүтэйгээр, жилийн хугацаатай, “” төслийн зориулалтаар, мөн 201 оны 0 дүгээр сарын 30-ны өдрийн 201-86 дугаартай зээлийн гэрээгээр ,300,, төгрөгийг жилийн 12,7 хувийн хүүтэй, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаагаар, “” төслийн 6 блок болон дэд бүтцийн барилгын ажлын санхүүжилтийн зориулалтаар тус тус олгохоор тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг байгуулж, нэр бүхий хөрөнгүүдийг барьцаалсан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 12-17, 3-4, -67, 74-82/

2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний дагуу “*******” ХХК нь “*******” ХХК-д ,,, төгрөгийг зээлийн гэрээний .2-т заасны дагуу 201 оны 04 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд удаагийн хэсэгчилсэн олголтоор бүрэн, 201 оны 0 дүгээр сарын 30-ны өдрийн 201-86 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдох ,300,, төгрөгөөс ,102,342,863 төгрөгийг 3 удаагийн хэсэгчилсэн олголтоор тус тус олгосон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваариуд, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 18-22, 33-34, 83-1/

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

. Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, 16 дугаар зүйлийн 16.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ...” гэсэн шаардлагуудыг хангасан байгаа бөгөөд талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

6. Нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК нь 201-86 дугаартай зээлийн гэрээний дагуу олгох ёстой зээлээс 17,67,137 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгч талд шилжүүлэн өгөөгүй бөгөөд энэхүү үндэслэлээ зээлийн гэрээний 6.1.4-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол биелүүлэх хүртэл хугацаанд зээл олголт хийхийг зогсооно гэж заасны дагуу зогсоосон, төслийн зээл учир төсөл хэрэгжүүлэгчийн баталгаажуулсан ажлын гүйцэтгэлийн тайланг үндэслэн зээлийн дараагийн олголтыг хийх ёстой гэж тайлбарлаж байгаа нь талуудын хооронд байгуулсан гэрээний .-т заасантай нийцэж байна.

Харин хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “зээлийг бүрэн олгоогүй нь зээлийн гэрээ зөрчигдөхөд нөлөөлсөн” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж, 201-86 дугаартай зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэггүй гэж маргаж байгаа нь хууль болон гэрээнд заасантай нийцэхгүй.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн санхүүжүүлж, хариуцагчид олгосон зээл нь төслийн зээл учир төсөл хэрэгжүүлэгчийн баталгаажуулсан ажлын гүйцэтгэлийн тайланг үндэслэн зээлийн дараагийн олголтыг олгох ёстой бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.4-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол биелүүлэх хүртэл хугацаанд зээл олголт хийхийг түр зогсоохоор заасан байх тул энэхүү заалтын дагуу 201-86 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдох зээлийн дүнгээс 17,67,137 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгч талд шилжүүлэн өгөөгүй байгаа нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

7. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл дүнг шилжүүлэхээс татгалзсанаар зээлийн гэрээнүүд 201 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр цуцлагдсан гэж маргаж байна.

Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргээ хариуцагч “*******” ХХК нь биелүүлээгүй ба нэхэмжлэгч “*******” ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх талаар хариуцагчид удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан 2021 оны 01 сарын 23-ны өдрийн 3/180, 2020 оны 0 сарын 26-ны өдрийн 2/767, 2021 оны 07 сарын 27-ны өдрийн 6/607, 2021 оны 08 сарын 26-ны өдрийн 2/672, 2021 оны 11 сарын 2-ний өдрийн 6/16 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр нотлогдож байна. / 1 дүгээр хавтаст хэргийн 68-73/

8. Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн *******, 201 оны 0 сарын 30-ны өдрийн 201-86 дугаартай зээлийн гэрээнүүдийн 2.1.7-д “зээл олголтыг түр зогсоох гэдэг нь гэрээний 6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд зээлийн гэрээг цуцлахгүйгээр банкны тавьсан шаардлага биелэх хүртэл хугацаанд зээл олголт болон банкин дахь харилцах болон зээлийн дансанд буй зээлийн мөнгөн хөрөнгөөс зарлага гаргахгүйгээр түр зогсоохыг хэлнэ” гэж тодорхойлсон.

Гэрээний заалт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч “*******” ХХК нь зээл олголтыг гэрээнд заасны дагуу түр зогсоосноос хойш зээлийн гэрээний үүргийн зөрчлийг арилгаагүй байх тул “зээлийг бүрэн олгоогүй нь зээлийн гэрээ зөрчигдөхөд нөлөөлсөн учир зээлийн хүүг төлөх үүрэг хүлээхгүй” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Хавтаст хэрэгт авагдсан мэдэгдлүүдэд заасан хугацаанд хариуцагч“*******” ХХК нь зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа нь энэхүү хуульд зааснаар нэхэмжлэгчийн зүгээс нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэл болох бөгөөд талуудын байгуулсан гэрээний 10.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байх тул 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн *******, 201 оны 0 сарын 30-ны өдрийн 201-86 дугаартай зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно”, 21.2-т “зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус хуульчилсан.

Хууль болон гэрээний дагуу хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг болох үндсэн хүүгийн төлбөр, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас 201 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи хүүг, мөн нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй.

10. Гэвч талуудын хооронд 201 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 201-86 дугаартай гэрээний 7.3-т “зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан /үүнд байгалийн гамшиг, байлдааны ажиллагаа, хорио цээрийн дэглэм, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг/  нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд зээлдэгчид учирсан хохирлыг тооцон үзэж, тохирсон хөнгөлөлт үзүүлж болно” гэж заасан. / 1 дүгээр хавтаст хэргийн 26-32/

Мөн дэлхий нийтийг хамарсан Ковид-1 цар тахал нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэдэгт хамаарах бөгөөд “*******” ХХК-ийн “” төслийг хэрэгжүүлж буй Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт улсын болон орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоогдож, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдаж байсан болох нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 230-20, 2 дугаар хавтаст хэргийн 1-217/

Дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч тал нь зээлдэгч талд гэрээний дагуу тохирсон хөнгөлөлт үзүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний үүргээ хэрэгжүүлсэн гэдгээ нотолж чадаагүй тул гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

11. Хариуцагч “*******” ХХК нь  дэлхий нийтийг хамарсан Ковид-1 цар тахал гарсны улмаас  Монгол Улсын хил хаагдаж, нүүрс тээвэр зогсож, хөл хорио тогтоогдсон учир хариуцагч зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах талаарх хүсэлтийг “*******” ХХК-д хүргүүлж байсан болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай нэмэлт материалыг ирүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч материал ирүүлээгүй учир зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй гэж мэтгэлцжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 72-73/

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-т “гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй”, 220.3-т “талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан.

Хариуцагч “*******” ХХК нь  зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг холбогдох баримтын хамт нэхэмжлэгчид хүргүүлсэн ба хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай гэж нэхэмжлэгчийн шаардсан нэмэлт материалыг хүргүүлээгүй боловч “*******” ХХК нь  хариуцагчийн гаргаж ирүүлсэн нотлох баримтад үндэслэн хуульд заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

12. Иргэний хуулийн 18 дүгээр зүйлийн 18.1-т “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж хуульчилсан.

Талуудын хооронд байгуулсан *******, 201-86 дугаартай зээлийн гэрээний 7.3-т “зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан /үүнд байгалийн гамшиг, байлдааны ажиллагаа, хорио цээрийн дэглэм, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг/ нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй” гэж,

10.6-д “гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал / байгалийн гамшиг, байлдааны ажиллагаа, хорио цээрийн дэглэм зэрэг банкны хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал/-ын улмаас банк зээл олгож чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй”  гэж тус тус тусгасан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч тал ямар ч тохиолдолд хариуцлага хүлээхгүй, хариуцагч тал  ямар ч тохиолдолд үүргээс чөлөөлөгдөхгүй байх нөхцөл тусгагджээ.

Эдгээрээс үзэхэд гэрээний талуудын чөлөөт байдал алдагдсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй ба нэхэмжлэгч “*******” ХХК нь  201 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 201-86 дугаартай гэрээний 7.3-т “...зээлдэгчид учирсан хохирлыг тооцон үзэж, тохирсон хөнгөлөлт үзүүлж болно” гэж заасан гэрээний заалтыг биелүүлээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 7,,21,070 төгрөгийн 2 хувь буюу 1,83,880,267 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн зээлийн төлбөр 18,17,342,863 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт ,61,640,803 төгрөг, нийт 24,078,83,666 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

13. Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ”, 460 дугаар зүйлийн 460.1-т “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж тус тус хуульчилсан.

Хамтран хариуцагч А.*******, “*******” ХХК нар нь “*******” ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээний үүрэг хүлээгээгүй, харин хамтран хариуцагч А.******* нь барьцааны гэрээний тал, “*******” ХХК нь барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээгээр үүрэг хүлээсэн, зээлийн төлбөрийг  үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч “*******” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн тул үүргийн гүйцэтгэлийг батлан даагчид зэрэгцүүлэн хариуцуулах үндэслэлгүй гэх дүгнэлт хийж, барьцаа хөрөнгийн өмчлөгч эзэмшигч, батлан даагч болох А.*******, “*******” ХХК нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 46-48, -8/

14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Пийк ом аудит” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан ба энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ.” гэсэнтэй нийцэж байх тул “Пийк ом аудит” ХХК-ийн гаргасан дүгнэлтийг Шүүх шинжилгээний байгууллагаар баталгаажуулах ёстой гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 07-ны өдрийн 13/ШШ2022/01748 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“...хариуцагч “*******” ХХК-иас нийт 2,32,863,3.0 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож” гэснийг

“...хариуцагч “*******” ХХК-иас нийт 24,078,83,666 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, 1,83,880,267 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын

“...хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 12,822,270 төгрөг” гэснийг

“...хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 120,2,868 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дүгээр зүйлийн .3-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,66,024 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167., 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.                                  

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.БАЙГАЛМАА

                        ШҮҮГЧИД                                 Г.МЯГМАРСҮРЭН

                                                                                                           Я.ТУУЛ