| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0623/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2018-12-25 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 05
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч Ч.Н-, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл /ҮД:2344/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г- овогт Ч-ын Н-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, аавын хамт амьдардаг, Хан-Уул дүүрэг 2-р хороо ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г- овогт Ч-ын Н- /РД:…………./
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ч.Н- нь 2018 оны 08 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2.1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй, 1.9 грамм жинтэй “тоос” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ болон Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ... тоотод оршин суух гэртээ, ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 0.21 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадГ- гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Н- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хавтаст хэргээс:
Шүүгдэгч Ч.Н- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аав Ч-ыг авч Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж эмчилгээнд оруулсан. Өдөр 13 цагийн үед гэртээ буцаж ирээд найз Билгүүнтэй утсаар холбогдож “хамт Дарь эх рүү машины шат гагнуулахаар хамт явах уу” гэхээр нь зөвшөөрч “гэрт хүрээд ир” гэж дуудсан. Тэгээд бид хоёр машинтай нь “Наадам центер”-т байх Хаан банкны төв дээр очиж Билгүүний виза картыг шинээр аваад аавд эм хүргэж өгсөн. Тэгээд Уянга, Амка /Амархүү/ хоёртой уулзахаар болж гэртээ дуудсан. Би гэртээ орж аавд эмийг нь өгчихөөд буцаж гарахдаа өмнө нь эмнэлгийн гаднаас олж байсан цагаан өнгийн бөөрөнхий савтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах бодисыг аваад гарсан. “Шавар” гэх мансууруулах бодисыг Дарь-Эхэд очиж машин янзлуулах үедээ Билгүүнтэй хамт хэрэглэхээр болсон. Гэрээс гарахад Уянга, Амархүү хоёр ирчихсэн байсан ба бүгдээрээ Билгүүний машинд суусан. Би жолоочийн хажуу суудалд, Амархүү, Уянга хоёр хойд суудалд суусан. Би халааснаасаа савтай “шавар” гэх бодисыг гаргаж асаагуур дээр нааж машины ричакны /арааны/ урд хэсэг дээр тавьсан. Билгүүнд тугалган цаасыг цаашаа хийчих гэж хэлээд өгөхөд тэрээр жолооны хүрдний дор байрлах хайрцаг руу хийж байх шиг байсан. Өөрт үлдсэн тугалган цаасан дээр асаагуур дээр наасан байсан “шавар” гэх бодисоос тугалган цаасан дээрээ тавьж доороос нь асаагуураар халааж гарсан утааг нь зэс соруулаар сорж хэрэглэсэн. Энэ үед Билгүүн, Амархүү Уянга нар надаас юу болох талаар асуухаар нь “шавар гэх бодис байгаа юм, хэрэглэхээр манараад согтсон юм шиг болдог” гэж хэлэхэд “үзье” гэхээр нь өөрөө хэрэглэж байсан тугалган цаасан дээр бага хэмжээтэй тавьж доороос нь асаагуураар халааж гарсан утааг нь нэг нэг удаа сорсон. Машинд сууж байх үед цагдаа нар ирж бид нарыг барьж авсан. Үүнээс өөр зүйл болоогүй. Билгүүний машинд үзлэг хийхэд илэрсэн “шавар” гэх нэршилтэй бодис болон жолооны хүрдний дор байрлах хайрцагт байсан тугалган цаас зэрэг нь миний эд зүйл юм…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 130-131-р хуудас/,
Гэрч Б.У- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай найз охин Амархүү манай гэрийн хажуу талын “Натул” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Би “Алт мөнгөний дархан” орж бөгжөө хасуулах гэж байсан. Мөнгө дутсан учир хуурай ах Оошкотой уулзаж мөнгө зээлэхээр болсон. Оошко ахын нэр Н- юм. Амархүү бид хоёр 16 цагийн үед таксидаад 19-н Үйлчилгээний төвийн зүүн талд очиход Н- ах машинтай зогсож байсан. Амархүү бид хоёр машинд суухад Н- ахаас гадна Бэкү /Билгүүн/ танил ах сууж байсан. Машинд жолоочийн суудалд Бэкү ах /Билгүүн/, жолоочийн хажуу талын суудалд Н- ах суусан. Харин Амархүү бид хоёр ар талын суудалд суусан. Машинд орж суугаад тамхилцгаасан. Тэгтэл Н- ах “мөнгөлөг цаас, ороосон мөнгө билүү соруул шиг зүйл” гаргаж ирсэн. Мөнгөлөг цаасан дотор бор өнгийн бохь шиг зүйл хавчуулчихсан байсан. Н- ах тэр мөнгөлөг цаасаа доороос нь асаагуураар халаагаад соруулаар сорсон. Дараа нь Билгүүн, Амархүү бид нар сорцгоосон. Би нэг удаа л сорсон. Тойруулж сороод уг зүйл дууссан. Мөнгөлөг цаас, соруул зэргийг яасан болохыг мэдэхгүй байна. Би Н- ахын гаргаж ирсэн зүйлээс нэг удаа сорсон учир миний шээснээс тухайн бодис гарсан байх гэж бодож байна…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 62-63-р хуудас/,
Гэрч Ц.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрийнхээ ойролцоо байх “Натул” хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 22 цагийн үед Уянгатай уулзаж эмнэлгээс чөлөөгөөр гарч найзтайгаа хамт бааранд орж бүжиглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж шөнө 03 цаг 30 минутын үед эмнэлэгтээ буцаж ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай том хүү Хишиг-Эрдэнийн эцэг эхийн өдөрлөгт оролцоод Уянгатай 15-16 цагийн үед уулзаж бид хоёр Оошко гэх хочтой Н-той уулзахаар болсон. Н-той Уянга утсаар холбогдож “түүнтэй 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоо уулзахаар боллоо” гээд бид хоёр такси барьж 20 дугаар байрны гадаа очиход Н-, Билгүүн хоёр машинтай зогсож байсан. Н- тугалган цаас гаргаж ирээд түүн дээр бор өнгийн зүйлийг нааж доороос нь асаагуураар халааж гарсан утааг нь зэс гуурсаар сороод “үүнийг хэрэглэж үзэх үү, ургамал байгаа юм, хэрэглэхээр жаахан манардаг юм” гэхээр нь Уянга бид хоёр сонирхоод хэрэглэж үзэхээр болж тухайн тугалган цаасыг нь авч наасан байсан бор өнгийн зүйлийг доороос нь халааж утааг нь сорсон. Билгүүн хэрэглэсэн үгүйг нь мэдэхгүй байна. Гэтэл удалгүй цагдаа нар бид нарыг барьж авсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 71-72-р хуудас/,
Гэрч Т.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрийн ойролцоо байх Хаан банкны салбар дээр очиж виза карт шинээр захиалсан. Яаралтай гаргах үйлчилгээг нь авахад “2-3 цагийн дараа Наадам центрийн төв салбар дээр очиж картаа аваарай” гэсэн тул найз Н-той хамт Хаан банкны төв рүү явсан. Н- тугалган цаас гаргаж ирээд “үүнийг цаашаа хийчих” гэхээр нь би жолооны хүрдний дор байрлах хайрцаг руу хийсэн. Хаан банкны картаа аваад буцаад Н-ын гэр рүү явах замдаа эмийн сан орж Н- аавдаа эм авсан. Н- гэртээ ороод буцаж гарч ирээд машинд суух үедээ өөрөөсөө “шавар” гэх бодисыг гаргаж ирээд хөх өнгийн асаагуур дээр нааж хэрэглэж үзэх талаар санал болгохоор нь сонирхоод хэрэглэсэн. Тухайн үед машинд Уянга, Амка /Амархүү/ хоёр орж ирээд арын суудалд суусан. Н- тугалган цаасан дээр хөх өнгийн асаагуур дээр наасан байсан шаварнаасаа тасдаж аваад хэрэглэсэн ба нөгөө хоёр охин ч гэсэн сонирхож хэрэглэж үзсэн. Удалгүй цагдаа нар бид нарыг барьж авсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 77-78-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №10884 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ногоон өнгийн тагтай дугуй цагаан өнгийн саванд хийсэн шавар мэт зүйл /2,1703 грамм/, цагаан өнгийн сав дотроо шавар мэт зүйлээр бохирлогдсон, гялгар ууттай тоосонцор гэх бодис /1,9879/, 0,02 грамм жинтэй шавар мэт зүйл, зэс гуурсыг гялгар уутанд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн тагтай дугуй цагаан өнгийн саванд хийсэн шавар мэт зүйл, цагаан өнгийн сав дотроо шавар мэт зүйлээр бохирлогдсон, гялгар ууттай тоосонцор гэх бодис, 0,02 грамм жинтэй шавар мэт зүйл, зэс гуурс делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.
4. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. /хх-ийн 1-р хавтас 80-85-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №10885 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд шавар мэт зүйл /0,1925 грамм/, шавар мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн асаагуур, саарал өнгийн өнгийн ёроол хэсэгтээ шавар мэт зүйлээр бохирлогдсон хайрцаг нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн тугалган цаас, AJ 7624477 Монгол улсын 50 төгрөгийн дэвсгэртэд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.
3. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйл, шавар мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн асаагуур, саарал өнгийн ёроол хэсэгтээ шавар мэт зүйлээр бохирлогдсон хайрцаганд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.
4. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. /хх-ийн 1-р хавтас 86-88-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №10887 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Н- 2018.10.16” гэж хаягласан хуванцар савтай 70 мл орчим шээсийг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Н- 2018.10.16” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.
3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. /хх-ийн 1-р хавтас 92-93-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №955 дугаартай дүгнэлтэнд:
1. Ч.Н- нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Одоо Ч.Н- нь сэтгэцийн эмгэггүй байна.
3. Ч.Н- нь сэтгэцийн эмгэггүй байна.
4. Ч.Н- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Ч.Н- нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018-10 сарын 16-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.
6. Ч.Н- нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
7. Ч.Н- нь ял эдлэх чадвартай байна.
8. Ч.Н-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
9. Ч.Н-д мансуурах донтой эсвэл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. /хх-ийн 1-р хавтас 108-109-р хуудас/,
Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 6-11-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 12-16-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 25-28-р хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 29-30-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 51-57-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 58-60-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 1-р хавтас 61-р хуудас/,
Ц.А-, Б.У- нарт холбогдох Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 705 дугаартай Шийтгэвэр /хх-ийн 1-р хавтас 234-р хуудас/,
Т.Б-д холбогдох Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 722 дугаартай Шийтгэвэр /хх-ийн 1-р хавтас 246-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Н.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 64-65-р хуудас/, гэрч Н.Батчулууны мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 66-67-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 144-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 145-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 155-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 158-168-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 194-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Ч.Н- нь 2018 оны 08 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2.1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй, 1.9 грамм жинтэй “тоос” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ... тоотод оршин суух гэртээ, ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 0.21 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадГ- болох нь:
Гэрч Б.Уянгын …Машинд орж суугаад тамхилцгаасан. Тэгтэл Н- ах “мөнгөлөг цаас, ороосон мөнгө билүү соруул шиг зүйл” гаргаж ирсэн. Мөнгөлөг цаасан дотор бор өнгийн бохь шиг зүйл хавчуулчихсан байсан. Н- ах тэр мөнгөлөг цаасаа доороос нь асаагуураар халаагаад соруулаар сорсон. Дараа нь Билгүүн, Амархүү бид нар сорцгоосон. Тойруулж сороод уг зүйл дууссан. Мөнгөлөг цаас, соруул зэргийг яасан болохыг мэдэхгүй байна. Би Н- ахын гаргаж ирсэн зүйлээс нэг удаа сорсон учир миний шээснээс тухайн бодис гарсан байх гэж бодож байна…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 62-63-р хуудас/,
Гэрч Ц.А-гийн …Н- тугалган цаас гаргаж ирээд түүн дээр бор өнгийн зүйлийг нааж доороос нь асаагуураар халааж гарсан утааг нь зэс гуурсаар сороод “үүнийг хэрэглэж үзэх үү, ургамал байгаа юм, хэрэглэхээр жаахан манардаг юм” гэхээр нь Уянга бид хоёр сонирхоод хэрэглэж үзэхээр болж тухайн тугалган цаасыг нь авч наасан байсан бор өнгийн зүйлийг доороос нь халааж утааг нь сорсон…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 71-72-р хуудас/,
Гэрч Т.Б-ий …Н- “шавар” гэх бодисыг гаргаж ирээд хөх өнгийн асаагуур дээр нааж хэрэглэж үзэх талаар санал болгохоор нь сонирхоод хэрэглэж үзсэн. Тухайн үед машинд Уянга, Амка /Амархүү/ хоёр орж ирээд арын суудалд суусан. Н- тугалган цаасан дээр хөх өнгийн асаагуур дээр наасан байсан шаварнаасаа тасдаж аваад хэрэглэсэн ба нөгөө хоёр охин ч гэсэн сонирхож хэрэглэж үзсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 77-78-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №10884 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ногоон өнгийн тагтай дугуй цагаан өнгийн саванд хийсэн шавар мэт зүйл /2,1703 грамм/, цагаан өнгийн сав дотроо шавар мэт зүйлээр бохирлогдсон, гялгар ууттай тоосонцор гэх бодис /1,9879/, 0,02 грамм жинтэй шавар мэт зүйл, зэс гуурсыг гялгар уутанд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн тагтай дугуй цагаан өнгийн саванд хийсэн шавар мэт зүйл, цагаан өнгийн сав дотроо шавар мэт зүйлээр бохирлогдсон, гялгар ууттай тоосонцор гэх бодис, 0,02 грамм жинтэй шавар мэт зүйл, зэс гуурс делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.
4. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. /хх-ийн 1-р хавтас 80-85-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №10885 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд шавар мэт зүйл /0,1925 грамм/, шавар мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн асаагуур, саарал өнгийн өнгийн ёроол хэсэгтээ шавар мэт зүйлээр бохирлогдсон хайрцаг нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн тугалган цаас, AJ 7624477 Монгол улсын 50 төгрөгийн дэвсгэртэд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.
3. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйл, шавар мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн асаагуур, саарал өнгийн ёроол хэсэгтээ шавар мэт зүйлээр бохирлогдсон хайрцаганд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.
4. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. /хх-ийн 1-р хавтас 86-88-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №10887 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Н- 2018.10.16” гэж хаягласан хуванцар савтай 70 мл орчим шээсийг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Н- 2018.10.16” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.
3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. /хх-ийн 1-р хавтас 92-93-р хуудас/,
Ц.А-, Б.У- нарт холбогдох Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 705 дугаартай Шийтгэвэр /хх-ийн 1-р хавтас 234-р хуудас/,
Т.Б-д холбогдох Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 722 дугаартай Шийтгэвэр /хх-ийн 1-р хавтас 246-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадГ-” гэж тус тус үзэх юм.
Иймд шүүгдэгч Ч.Н- нь “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “шавар”, “тоос” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадГ- гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Н-ыг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадГ-” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас “Ч.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Ч.Н- нь гэм буруугийн талаар маргаагүй, хүнд өвчтэй аавыгаа асардаг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Ч.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хүнд өвчтэй аавыгаа асардаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т “...мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” гэж заасан. Иймд шүүгдэгч Ч.Н-ыг мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50 төгрөгний дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж,
ногоон өнгийн тагтай цагаан өнгийн саванд хийсэн 2.1 жинтэй “шавар” гэх бодис гялгар уутанд боосон 1.9гр жинтэй “тоос” гэх бодис, 0.02гр жинтэй “шавар”, хөх өнгийн асаагуур дээр наасан 0.19гр жинтэй “шавар”, асаагуур, зэс гуурс, 15*13см хэмжээтэй тугалган цаас, бор өнгийн бичиг баримтны хавтас, тугалган цаас, асаагуур хайрцаг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Н- нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Г овогт Ч-ын Н-ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ч.Н-ыг тэнссэн 2 жилийн хугацаанд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Шүүгдэгч Ч.Н- нь тэнссэн хугацаанд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Н-д танилцуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Н-д мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж,
ногоон өнгийн тагтай цагаан өнгийн саванд хийсэн 2.1 жинтэй “шавар” гэх бодис, гялгар уутанд боосон 1.9гр жинтэй “тоос” гэх бодис, 0.02гр жинтэй “шавар”, хөх өнгийн асаагуур дээр наасан 0.19гр жинтэй “шавар”, асаагуур, зэс гуурс, 15*13см хэмжээтэй тугалган цаас бор өнгийн бичиг баримтны хавтас, тугалган цаас, асаагуур хайрцаг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Ч.Н- нь 2 хоног цагдан хоригдсон ба бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тэнсэгдсэн этгээд, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР