Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2023/00053

 

Ч.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй
                                   иргэний хэргийн тухай
                             

Дагалдах индекс: 209/202*******/00049

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны  04 дүгээр сарын 11-ний өдрийн 471 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээслэл хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 202******* оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Нэхэмжлэгч Ч.******* нь Ц.******* төрсөн охин юм. Б.******* нь миний төрсөн эх юм. Миний эцэг эх хоёр хууль ёсны эхнэр нөхөр юм. Миний эцэг Ц.******* нь бөөрний архаг дутагдал өвчтэй байсан боловч хэвтэрт байгаагүй, нас барах хүртлээ малаа маллаад хэвийн амьдарч байгаад 2022 оны 07 сарын 18-ны өдөр өвчний улмаас нас барсан.

Тэгтэл ******* гэж эмэгтэй аавын маань нас бараад 49 хоног дуусаагүй байхад аавын мал хөрөнгөөс мал эдээ, машин тэрэг, дансанд байсан мөнгө төгрөгийг нь болон байрных нь түлхүүрийн голыг солиод, эд хөрөнгийг нь захиран зарцуулаад эхэлсэн тул би цагдаагийн байгууллагад *******ийг шалгуулахаар гомдол гаргасан юм. Гэтэл ******* нь талийгаач надад эд хөрөнгөө өвлүүлсэн, надад гэрээслэл хадгалуулсан учир хөрөнгүүд нь миний өмч юм гэсэн байдлаар мэдүүлэг өгч улмаар цагдаагийн байгууллагад аавын өмнөөс хэн бичсэн нь тодорхойгүй гэрээслэл *******, ******* гэх бичвэр гаргаж өгснийг нь би гомдол мэдээллийг шалгуулахдаа гомдлын материалтай танилцаад мэдсэн.

Манай аав гэрээслэлийг өөрөө бичих боломжгүй, албан ёсны боловсролгүй, Монгол хэл бичгийн боловсролгүй уншиж бичиж чаддаггүй хүн байсан бөгөөд тухайн бичвэрт юун тухай бичсэнийг өөрөө унших боломжгүй хүн учраас би эцгийгээ хань ижил, төрсөн үр хүүхэд, ач зээдээ биш асрагч гэх эмэгтэйд эд хөрөнгөө гэрээсэлж үлдээсэн гэдэгт итгэхгүй байна гэсэн нэхэмжлэлийг гаргаад нэхэмжлэлтэйгээ холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цагдаагийн мөрдөгчийн 7*******2 дугаартай гомдол шалгасан баримтыг хавсаргасан байгаа гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие Б.******* нь талийгаач Ц.*******тэй 2019 оны 06 дугаар сараас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл буюу нас барах хүртэл нь хамтын амьдралтай байсан. Эхнэр Б.*******гаас салсан, 2017 оноос хойш тусдаа амьдарч байсан юм. Биднийг хамт амьдарч эхлэхэд Ц.******* ер нь л бие муутай хүн байсан, эхнэр хүүхэд, ах дүү нар нь харж ханддаггүй байсан. Тийм учраас адуу малаа хүнээр маллуулж, хөлс өгдөг байсан. 100-аад адуутай байсан.

Ц.******* маань 2022 оны наадмын өмнө хүртэл мориор болон машинаар адуу малаа эргэж тойрч хардаг байсан. Бөөрний архаг дутагдалтай байсан учир байнгын эмчилгээ сувилгаа, асаргаа шаардлагатай байсан бөгөөд би асарч сувилж харж хандаж хамт амьдардаг байсан.

2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бие нь суларч сульдаад байсан тул дуудлага өгч үзүүлсэн, эмнэлэгт хэвтүүлэх гээд аваад очсон боловч ор байхгүй гээд буцаасан тул маргааш өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өгөө эрт 08 цагт очиж хэвтүүлсэн, эмчилгээнд шууд яаралтай орж эмчлүүлсэн боловч төгсгөлийн 4-р үе шатандаа орсон, архаг диализ гэсэн оноштойгоор 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нас барсан юм. Би хамт амьдарч эхэлснээсээ хойш нас барах хүртэл нь байнгын дэргэд нь байж, адуу малд нь хамт явж, халуун хоол, цайгаар тордож, асарч сувилж байсан.

 Ингээд намайг асарч, халамжилж, өдий зэрэгтэй хамт амьдарч, намайг авч яваад баярлаж талархсанаа илэрхийлнэ, бие муутай хүн хэзээ ч нас барж магадгүй гээд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээслэл бичиж үлдээсэн юм.

Бид хоёр 2019-2022 он хүртэл хамт амьдарч байсан. Энэ хүн өвчтэй байсан учраас хамт эмчилгээндээ явдаг, цуг адуу малдаа хөдөө явдаг байсан. Бид хоёр сүүлд хоёр талаасаа машин авсан, 10 сая төгрөгийг манай талийгч гаргаж, 8 сая төгрөгийг би гаргасан. Гэтэл ******* манай машиныг аваад явсан. 4 азарга адууны араас хүйтэнд хөрж, халуунд халж явдаг байсан. Гэтэл энэ хүн эцгийг минь харж хандсан гэхгүйгээр шүүхийн хаалга татуулсанд маш их гомдолтой байна гэжээ.

*******. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 52******* дугаар зүйлийн 52*******.1, 52*******.*******-т тус тус зааснаар 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Ц.*******гээс Б.*******д гэсэн гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******, Б.******* нарт олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах гомдолдоо:

             Анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлын үндэслэлийг ойлгоогүй буюу татгалзалд үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүх “Хариуцагч Б.******* нь гэрээслэлийн дагуу 2 өрөө орон сууц, зүсэлж өгсөн 1 азарга адууг миний бие авах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна”  гэжээ.

Хариуцагч нь энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, тухайн гэрээслэл гэх бичиг нь Иргэний хуулийн 52******* дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болох нь илэрхий тодорхой, дээрх гэрээслэл гэх бичиг өмч хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн эрх, давуу байдал, үр дагаврыг хариуцагч талд үүсгээгүй. Хариуцагчийн татгалзлын үндэслэл бол нэгэнт хуулийн шаардлага хангахгүй байгаа хучин төгөлдөр бус гэрээслэлийг шүүхэд нэхэмжлэл гаргаж хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага байхгүй, мөн шүүх хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй тухай татгалзлын үндэслэлээ тайлбарлаж шүүх хуралдаанд мэтгэлцсэн болно.

Гэтэл анхан шатны шүүх энэ тухай хариуцагчийн татгалзалд хийсвэр дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

            Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болохоор хуульчилсан. Иймд хариуцагчийн өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй юм гэжээ. Хуулийн тус зохицуулалт нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхийг заасан зохицуулалт юм. Гэтэл шүүх үр дагавар үүссэн мэт,  ирээдүйд үр дагавар үүсгэх боломжтой мэт хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

            5.  Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:
            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг бүхэлд нь хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хэргээс судлан үзвэл :

            2.Нэхэмжлэгч Ч.*******, Б.******* нар нь хариуцагч Б.*******д  холбогдуулан “гэрээслэл” хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан,

           хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Б.*******, Ц.******* нарын хоёр хүний өмчлөлд бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, 1*******-р баг, 10-р хороолол *******-р байрны ******* тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-200*******017*******42, 00090148******* тоот дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлээс Б.*******ийн нэрийг хасуулах  гэж  нэмэгдүүлсэн байна. 

           *******. Хариуцагч Б.******* нь талийгаач Ц.*******тэй 2019 оны 06 дугаар сараас 2022 оны 07 сарын 18-ны өдөр буюу нас барах хүртэл нь хамтын амьдралтай байсан. ...Ц.******* нь бие муутай, бөөрний архаг дутагдалтай байсан учир байнгын эмчилгээ сувилгаа, асаргаа шаардлагатай байсан тул би асарч сувилж харж хандаж,  хамт амьдардаг байсан. ...бие муутай хүн хэзээ ч нас барж магадгүй гээд 2022 оны 04 сарын 20-ны өдөр гэрээслэл бичиж үлдээсэн. Энэхүү гэрээслэлийн дагуу ... зүсэлж өгсөн нэг азарга адууг авах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар/хх-19/-ыг,

          Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад ...байрны өмчлөгчөөр бүртгүүлэхдээ ...бид хамт ярилцаж байж хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Түүнээс биш би хууль бусаар өмчлөлийг өөрийн нэр дээр авсан зүйл огт байхгүй. Надад ямар нэгэн хууль бус үйлдэл, бусдыг ашиглаж энэ байрны өмчлөгчөөр орсон зүйл байхгүй. ******* маань намайг хамгийн хүнд хэцүү үед минь тусалж хажуудаа авсан хүн цаашид ч хамт амьдарна гэж л намайг хамтран өмчлөгчөөр оруулсан юм. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн  тайлбар/хх-*******0/-ыг тус тус гаргаж маргажээ.

            4.Анхан шатны шүүх,  хэргийн 5 дугаар талд авагдсан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр *******гээс *******д гэсэн “гэрээслэл”  нь  Иргэний хуулийн хуулийн  52******* дугаар зүйлийн 52*******.1, 52*******.*******-т заасан шаардлагыг хангаагүй учир хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй гэж дүгнэж, уг гэрээслэлийг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн.

Харин нэхэмжлэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан болно гэж “үндэслэх” хэсэгт тусгасан атлаа “тогтоох”  хэсэгт энэ талаар орхигдуулсан байх ба энэхүү үндэслэлээр  зөвтгөн өөрчлөлт оруулах  боломжгүй дараах нөхцөл байдал үүссэн.

5. Нэхэмжлэгч нар нь “Б.*******, Ц.******* гэх хоёр хүний өмчлөлд бүртгэлтэй ... дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлээс Б.*******ийн нэрийг хасуулах тухай” нэмэгдүүлсэн  шаардлагаасаа татгалзсан гэх татгалзал нь хэргийн оролцогч /нэхэмжлэгч Ч.*******, Б.*******/ нарын хүсэл зориг мөн эсэх, нэхэмжлэгч Ч.******* нь Б.*******гийн өмнөөс хүсэл зоригоо илэрхийлэх эрхтэй эсэх, ер нь Б.******* нь анх гаргасан  нэхэмжлэлийн “гэрээслэл хүчин төгөлдөр бусд тооцуулах” гэх шаардлагыг  гаргасан эсэх зэрэг нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд ч тодорхой тусгагдаагүй  байна.  

         Тодруулбал, хэргийн 1 дүгээр талд авагдсан  “гэрээслэл хүчин төгөлдөр бусд тооцуулах “ гэх нэхэмжлэлийн эхэн хэсэгт  нэхэмжлэгч: ...Ч.*******, нэхэмжлэгч  Б.******* гэсэн атлаа төгсгөл хэсэгт нэхэмжлэл гаргасан Ч.******* гэсэн,

Хэргийн 22 дугаар талд авагдсан  “... үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс Б.*******ийн нэрийг хасуулах” гэх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэл гаргасан  нэхэмжлэгч Ч.*******,  Б.******* гэсэн,

             Нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 28-нд өмгөөлөгч Ө.Өлзиймаатай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/хх-7/-г,  202******* оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өмгөөлөгч Б.Цэдэндамбаатай “эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/хх-61/-г тус тус байгуулсан,

 Хэрэгт Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх-4/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/хх-6/ зэрэг  авагдсан, харин Б.*******гаас Ч.*******т өөрийг нь төлөөлөх талаарх баримт авагдаагүй, өөрөөр хэлбэл “итгэмжлэл”   хэрэгт авагдаагүй. 

 Шүүх хуралдааны тэмдэглэл/хх-122/-д нэхэмжлэгч Б.*******ийн өмгөөлөгч Б.Цэдэндамба “хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гэрээслэл хүчин төгөлдөр бусд тооцуулах” гэсэн эхний шаардлагаа дэмжиж оролцоно  гэжээ.

  Мөн шүүх хуралдааны тэмдэглэл/хх-120-125/-ээс үзэхэд: анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, Ө.Өлзиймаа, хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч Б.*******, Л. нар биечлэн танхимаар оролцсон байна. Нэхэмжлэгч Б.*******-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй гэж ирц танилцуулах хэсэгт тэмдэглэгджээ.

  6.Дээр дурдсан нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзээгүй, хэргийн оролцогчийн хүсэл, зоригийг сонсоогүй, тухайлбал, нэхэмжлэгч Ч.******* шүүх хуралдаанд биечлэн оролцсон байтал түүнээс  нэхэмжлэлийнх нь   үндэслэл, шаардлагын талаар тайлбарыг аваагүй, түүний өмгөөлөгч нар  өмнөөс нь тайлбар гаргаж, зарим шаардлагаас татгалзаж буй талаар илэрхийлсэн байгаа нь хэргийн оролцогчийн диспозитив эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч,... хамаарна.

26.2-д ” Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ.Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, эвлэрэх эрхтэй”.

Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “зохигч, гуравдагч этгээд, түүнчлэн энэ хуулийн 12.1.2- 12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ”.

22.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлж хамгаалж байгаа этгээд мөн” /энэ хэсгийг 2019.10.18-ны өдрийн хуулиар нэмсэн/ гэж тус тус заасан.

8.Энэ хэргийн хувьд  Ч.*******, Б.******* нар нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байх боловч Б.*******д нэхэмжлэл гаргах хүсэл зориг байсан эсэх, тэрээр хуульд заасан эдлэх эрх, хүлээх үүргээ  Ч.******* болон хэн нэгэнд “итгэмжлэл”-ээр шилжүүлсэн эсэх, нэмэгдүүлсэн шаардлагаас  нэхэмжлэгч нарын хэн аль нь татгалзсан эсэх зэрэг нь тодорхойгүй байхад дан ганц нэхэмжлэгч Ч.*******ийн өмгөөлөгч нарын хүсэл зоригийг үндэслэн нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсан гэж дүгнэсэн нь хуульд   нийцээгүй.

Өөрөөр хэлбэл,  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

9.Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж байгаа тул хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын  гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах эсэх  талаар  шийдвэрлэх боломжгүй, мөн хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагч Б.******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн байх тул хуульд заасны дагуу буцааж олгох нь зүйтэй гэж дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.*******-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 471  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.******* дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******ээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх  хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг  Төрийн сангийн орлогоос гаргуулж, хариуцагч Б.*******д буцаан олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.      

 

 

              

                              ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                      Г.МЯГМАРСҮРЭН       

                                                      ШҮҮГЧИД                 Я.ТУУЛ

                                                                                        Х.БАЙГАЛМАА