Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайхан,

шүүгдэгч ... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... овогт ...холбогдох эрүүгийн …… дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч ... нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос-Өргөө 1” хотхоны зүүн талын зам дээр хохирогч ...той таксины төлбөрийн талаар маргалдан улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хавтас хэргээс:

            Шүүгдэгч ... мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн:  Би найз Бадамын хамт машинтай Тэнгис кинотеатрын урдуур зүүнээс баруун чиглэлд явж байтал “М плаза” төвийн урд талд 30-35 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөхөөр нь авсан. Тэр хоёр хүн нилээн согтуу байсан. Тэгснээ хоорондоо маргалдаж эмэгтэй нь эрэгтэйгээ хөөгөөд Бөмбөгөр худалдааны төвийн гэрлэн дохион дээр буулгасан. Харин нөгөө эмэгтэй /.../ нь “Хос-Өргөө” хотхон орно” гэж хэлсэн. Тэр эмэгтэй /.../ сууж чадахгүй хоёр тийшээ унаад байсан. … “Хос-Өргөө 1” хотхоны хашааны үүдэнд ирээд “таксины мөнгө алга, намайг дагаж яваад АТМ-ээс ав, АТМ оочер ихтэй” гэхээр нь “чи түрүүвчээ сайн үз, чиний түрүүвчинд мөнгө байвал өгчих” гэхэд тэрээр түрүүвчээ нээгээд харуулж байснаа “надад мөнгө алга, би доллараар тооцоо хийдэг хүн” гэсэн. Тэр эмэгтэйн /.../ хэтэвчинд 5.000, 10.000 төгрөг харагдаж байсан боловч “мөнгө байхгүй” гээд тооцоогоо өгөхгүй байсан. Тэр эмэгтэй /.../ согтуурхаж байснаа хэтэвчнээсээ 1.000 төгрөг гаргаж шидсэнээ “үүнээс өөр мөнгө алга дагаж яваад мөнгөө авбал ав” гэж байснаа сүүлдээ “гэрээс ороод ав” гэсэн. Дахин хэтэвчээ ухаж байснаа 500 төгрөг гаргаж шидсэнээ “дагаж яваад мөнгөө авбал ав, авахгүй бол боль, ер нь би нарт мөнгө өгөх албатай юм уу, наад өгсөн мөнгө чинь та нарт болоо юм биш үү, би буулаа” гээд машинаас буусан. Бадам түүний цүнхнээс татаад “төлбөрөө гүйцэт төлөөд буу” гэхэд тэр эмэгтэй /.../ Бадам бид хоёрын үснээс зулгаагаад хойш нь татсан. …Гэтэл “гичий минь, янхан, гуйлгачин минь, таксины мөнгийг чинь чамд өгөхгүй, би нар шиг таксинд явдаг гуйлгачин биш” гэж хараагаад үсээ зулгааж орилж байгаад цемент дээр нүүрнийхээ зүүн талаараа харуулдаж унасан. Тэр эмэгтэй /.../ хотхон руугаа орохдоо миний машины баруун толийг өшиглөөд зугтаачихсан…гэжээ. /хх-ийн 34-35-р хуудас/,

 

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 05 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “М плаза” барилгын урд талд байрлах авто зам дээрээс найз Эрдэнэжавын хамт саарал өнгийн “Тоёота приус 20” маркийн автомашинд суусан. Автомашины жолооч нь 30 орчим насны 160см орчим өндөртэй махлагдуу, цайвар шаргал царайтай эмэгтэй, түүний хажуу талын сандал дээр 30 орчим насны туранхай бордуу царайтай эмэгтэй сууж байсан. Би нөгөө хоёр эмэгтэйд “Хос-Өргөө хотхон орно" гэж хэлсэн. Гэсэр сүмийн гэрлэн дохио орчимд найз Эрдэнэжавыг буулгаад би цаашаа явсан. 21 цаг 25 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос-Өргөө” хотхоны хашааны үүдний орчимд таксигаа зогсоосон. Жолооч эмэгтэй “3000 төгрөг гарсан байна” гэхээр нь өөрт байсан мөнгийг тоолоход надад 2500 төгрөг бэлнээр байсан. Би тэр хоёр эмэгтэйд “хотхоны дэлгүүр орж үлдэгдэл мөнгийг чинь аваад өгье” гэхэд “цүнхээ юм уу, байгаа юмаа барьцаа болгож үлдээ” гэж шаардсан. Би тэр хоёрыг “нэг нь дагаж ороод авчих” гэхэд жолооч эмэгтэй гэнэт над руу уурлаж “буудлаас гарч ирсэн янхан минь” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би учир байдлыг хэлж өөрийн түрийвчийг дэлгээд үзүүлсэн. Тэгтэл жолооч эмэгтэй нь миний түрийвчийг булааж аваад дахин намайг хэл амаар доромжилсон. Тэгсэн жолоочийн хажууд сууж байсан эмэгтэй нь миний түрийвчийг жолооч эмэгтэйгээс авч надад өгөөд миний цүнх дээр байсан нүдний шилийг булааж аваад өөрийн автомашины урд хэсэг рүү шидсэн. Миний үснээс зулгаахаар нь зөрүүлээд би тэр эмэгтэйн үсийг зулгаасан. Тэгсэн жолооч эмэгтэй /.../ миний духны баруун дээд хэсэг, хамарны баруун хэсэгт, хүзүү орчим газарт хумсаараа маажсан. Нөгөө 2 эмэгтэй намайг машинаасаа чирч буулгаад газар унагаасан…гэжээ. /хх-ийн 27-30-р хуудас/,

 

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би ... руу залгахад тэрээр “би хүнд зодуулчихлаа, доор сууж байна” гээд уйлчихсан ярьсан. Намайг очиход ...ын духны баруун дээд хэсэг хавдсан, дух, хамарны баруун хэсэг, хүзүүний зүүн хэсэгт маажигдсан шархтай, баруун ташаа, баруун мөр, тохой, өвдөг орчим газруудад хөхөрч зулгарсан байсан. ...оос юу болсон талаар асуухад “таксигаар хүргүүлж иртэл надад бэлэн мөнгө байсангүй. Тэгэхээр нь би таксины төлбөрөө дэлгүүрээс аваад өгье гэхэд таксины жолооч эмэгтэй болон түүнтэй хамт явсан эмэгтэй нар намайг хэл амаар доромжлоод, зодчихлоо” гэж хэлсэн. Мөн тэр хүмүүс ...ын хэтэвч, нүдний шилийг булааж авсан ба ... нь хэтэвчээ тэднээс булааж авсан гэсэн. Харин нүдний шилээ авч чадаагүй гэсэн…гэжээ. /хх-ийн 36-р хуудас/,

 

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... бид хоёр Чингэлтэй дүүрэг, Тэнгис кинотеатрын урд талаас 30-35 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн гар өргөхөөр нь авсан. Тэр 2 хүн согтуу байсан ба машинд суунгуутаа хоорондоо маргалдаад, залуу нь Бөмбөгөр худалдааны төвийн 4-н замын уулзвар дээр машинаас буугаад явчихсан. Харин нөгөө эмэгтэй /.../ нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Хос-Өргөө 1” хотхон хүргүүлсэн. Тухайн үед би гар утсаараа ярьж байсан ба ... нөгөө эмэгтэйтэй “таксины төлбөр тооцооны” талаар ярилцаж байхад хойно сууж байсан нөгөө 30 орчим насны эмэгтэй /.../ миний баруун чих рүү цохиод, үснээс татсан. Би “хүүе, юу болж байна” гэхэд ... ...ийн үснээс зулгаагаад хойш нь татсан. Би машинаас буугаад баруун хойд хаалгыг нээгээд ...ийн үснээс зулгаасан ...ын гарыг тавиулах гээд таттал ... үснээс нь улам чанга зулгаагаад байсан. ... үснээс зулгаасан гараа тавингуутаа, хойшоо суудалд налж суугаад баруун хөлөөрөө суудлын завсраар ... руу жийж өшиглөөд, гар цүнх, нүдний шилээ ... руу шидсэн. Би тэр эмэгтэйд /.../ “чи машинаас буу, чамаас мөнгө авахгүй” гэж хэлсэн боловч тэр эмэгтэй /.../ машинаас буухгүй ...тай маргалдаад байсан. Тэр эмэгтэй /.../ ...ийг “гуйлгачин, мөнгөө ав” гэхэд ... “согтуу авгай” гээд хоорондоо маргалдсан. Би тэр эмэгтэйн /.../ баруун гарын шуунаас нь зөөлөн таттал тэрээр машинаас буусан ба буух үедээ ...ийн толгой руу гараараа цохисон. ... машинаас буухад тэрээр ...ийн үснээс зулгааж доошоо дараад, түүнийг газар дөрвөн хөллүүлсэн. ... ч гэсэн тэр эмэгтэйн /.../ үснээс зулгаасан. Энэ үед гудамжаар явсан хүмүүс тэр хоёрыг салгасан. ... машиндаа суутал нөгөө эмэгтэй /.../ ...ийн машины жолооч талын буюу баруун талын толины аягыг өшиглөж хугалчихаад хотхон руугаа гүйгээд орсон. ... “чи толь хугалчихлаа шүү дээ” гээд л үлдсэн. Бид хоёр тэндээ хэсэг зогсож байгаад явсан. Тухайн үед ...ийн аль нэг хацар нь маажигдсан шархтай болчихсон үс нь туг тугаараа унаад байсан…гэжээ. /хх-ийн 75-76-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6203 дугаартай дүгнэлтэнд:

1. ...ын биед тархи доргилт, духанд зулгаралт, дух, баруун дээд зовхи, зүүн мөр, баруун шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 39-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9973 дугаартай дүгнэлтэнд:

1. ...ийн биед зүүн өвдөг, зүүн доод зовхинд нөсөө тогтоогдлоо.

2. Дээрх нөсөө нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 43-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 24-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

“Натур” эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /хх-ийн 10-р хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд: цув 160.000 төгрөг, өмд 104.000 төгрөг, нийт 264.000 төгрөг /хх-ийн 45-46-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 68-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 78-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч ... нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос-Өргөө 1” хотхоны зүүн талын зам дээр хохирогч ...той таксины төлбөрийн талаар маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч ...ын … Жолооч эмэгтэй /.../ “3000 төгрөг гарсан байна” гэхээр нь өөрт байсан мөнгийг тоолоход надад 2500 төгрөг бэлнээр байсан. Би тэр хоёр эмэгтэйд /..., Бадам/ “хотхоны дэлгүүр орж үлдэгдэл мөнгийг чинь аваад өгье” гэхэд “цүнхээ юм уу, байгаа юмаа барьцаа болгож үлдээ” гэж шаардсан. Би тэр хоёрыг /..., Бадам/ “нэг нь дагаж ороод авчих” гэхэд жолооч эмэгтэй /.../ гэнэт над руу уурлаж “буудлаас гарч ирсэн янхан минь” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгтэл жолооч эмэгтэй /.../ нь миний түрийвчийг булааж аваад дахин намайг хэл амаар доромжилсон. …Жолооч эмэгтэй /.../ миний духны баруун дээд хэсэг, хамарны баруун хэсэгт, хүзүү орчим газарт хумсаараа маажсан. Тэгснээ нөгөө 2 эмэгтэй /..., Бадам/ намайг машинаасаа чирч буулгаад газар унагаасан…гэжээ. /хх-ийн 27-30-р хуудас/,

 

Гэрч ...ын … Намайг очиход ...ын духны баруун дээд хэсэг хавдсан, дух, хамарны баруун хэсэг, хүзүүний зүүн хэсэгт маажигдсан шархтай, баруун ташаа, баруун мөр, тохой, өвдөг орчим газруудад хөхөрч зулгарсан байсан. ...оос юу болсон талаар асуухад “таксигаар хүргүүлж иртэл надад бэлэн мөнгө байгаагүй” гэж хэлсэн…гэжээ. /хх-ийн 36-р хуудас/,

 

Гэрч ...ын … ... нөгөө эмэгтэйтэй /.../ “таксины төлбөр тооцооны” талаар ярилцаж байхад хойно сууж байсан нөгөө 30 орчим насны эмэгтэй /.../ миний баруун чих рүү цохиод үснээс татсан. Би “хүүе, юу болж байна” гэхэд ... ...ийн үснээс зулгаагаад, хойш нь татсан. Би машинаас буугаад баруун хойд хаалгыг нээгээд ...ын ...ийн үснээс зулгаасан гарыг тавиулах гээд таттал ... үснээс нь улам чанга зулгаагаад байсан. ... үснээс зулгаасан гараа тавингуутаа, хойшоо суудалд налж суугаад баруун хөлөөрөө суудлын завсраар ... руу жийж өшиглөөд, гар цүнх, нүдний шилээ ... руу шидсэн. Би тэр эмэгтэйд /.../ “чи машинаас буу, чамаас мөнгө авахгүй” гэж хэлсэн боловч тэр эмэгтэй /.../ машинаас буухгүй ...тай маргалдаад байсан. Тэр эмэгтэй /.../ ...ийг “гуйлгачин, мөнгөө ав” гэхэд ... “согтуу авгай” гээд хоорондоо маргалдсан. Би тэр эмэгтэйн /.../ баруун гарын шуунаас нь зөөлөн таттал нөгөө эмэгтэй /.../ машинаас буусан ба буух үедээ ...ийн толгой руу гараараа цохисон. ... машинаас буухад тэрээр ...ийн үснээс зулгааж доошоо дараад, түүнийг газар дөрвөн хөллүүлсэн. ... ч гэсэн тэр эмэгтэйн /.../ үснээс зулгаасан…гэжээ. /хх-ийн 75-76-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6203 дугаартай дүгнэлтэнд:

1. ...ын биед тархи доргилт, духанд зулгаралт, дух, баруун дээд зовхи, зүүн мөр, баруун шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 39-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч ... нь хохирогч ...ыг зодож биед нь “тархи доргилт, духанд зулгаралт, дух, баруун дээд зовхи, зүүн мөр, баруун шуу, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч ...ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч ... нь “...т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул эвлэрсэн” /хх-ийн 84-р хуудас/ гэж прокурорын шатанд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч ...ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

 

          Шүүгдэгч ...ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч ... нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтож, ...т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хохирогч ...т танилцуулсан, шүүгдэгч нь прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн тул  Эрүүгийн хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтанд нийцсэн байна.

        

Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.