| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0021/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргал,
шүүгдэгч ... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...т холбогдох эрүүгийн …….. дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч ... нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг, 7 дугаар сургуулийн автобусны буудал дээр “...” ХХК-ийн эзэмшлийн “...” маркийн ... улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж зорчигч ...ийг автобуснаас бууж амжаагүй байхад нь хөдөлгөөнөө эхлүүлэн газарт унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хавтас хэргээс:
Шүүгдэгч ... мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед Нисэх-Зунжин чиглэлийн маршрутаар ... улсын дугаартай 14-010 автобусыг жолоодоод явж байгаад Хан-Уул дүүрэг Нисэхийн байрны буудал өнгөрөөд 7 дугаар сургуулийн автобусны буудал дээр зогсож хүнээ буулгасан. Би хүн бууж дууссан байна гэж толиндоо хараад хаалгаа хаахад хүн тээглэсэн. Би хаалгаа онгойлгож урд талын хаалгаар буугаад эмээ дээр очиход газарт суусан байдалтай “босож чадахгүй байна” гэж хэлсэн. Би үлдсэн зорчигчдийг өөр автобусанд шилжүүлэн суулгаад 103-т дуудлага өгсөн. Ойрхон түргэн тусламжийн машин явж байхаар нь дуудаад эмээг үзүүлэхэд “сүүжний толгой орчим өвчтэй байна, гэмтэл авч явж үзүүлнэ” гэсэн. Намайг хамт явах гэтэл “чи автобусаа тавьчихаад Гэмтлийн эмнэлэгт ирээрэй” гэхээр нь автобусаа бааз дээр тавиад эмээгийн гар утас руу залгахад “миний сүүжний яс хугарсан байна. Би таныг гуйх ёсгүй шүү, намайг олж уулзаарай” гээд утсаа салгасан…гэжээ. /хх-ийн 85-р хуудас/,
Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 11 цагийн үед цахилгааны төлбөрөө тушаачихаад гэртээ харихаар авто засварын автобусны буудлаас Нисэх-Зунжин чиглэлийн ногоон өнгийн автобусанд суусан. 7 дугаар сургуулийн буудал дээр зогсохоор нь би буухаар дунд талын хаалгаар бууж амжаагүй байтал автобус хөдлөөд хаалга хаагдсан. Би гараа татаж авахад биеэрээ эргээд эрчиндээ баруун хөлөөрөө газарт цохиж унасан. Намайг унахад автобус хөдлөөд жаахан яваад зогссон. Намайг бууж амжаагүй байхад автобусны жолооч толиндоо харахгүй хөдлөөд явсан. Жолооч /Өнөрбаяр/ түргэн тусламж дуудаад Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн…гэжээ. /хх-ийн 54-55-р хуудас/,
Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр осол гаргасан ... нь 14-010 дугаартай ... улсын дугаартай автобусыг өглөө ажилд гарахад манай байгууллагын шалгах механик амралттай байсан тул би шалгаж ажилд нь гаргасан. Жолооч тус бүрийн жолооны үнэмлэхний хугацаа дуусах он, cap, өдрийг харж шалгаж гаргасан. ... нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 3-н сарын хугацаатайгаар туршилтын жолоочоор ажилд ороод тушаал нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр захирлаар зурагдаж гарсан байдаг. Осол гаргасан автобус орой 23 цагт бааздаа ирсэн. Өнөрбаяр нь жижүүрт осол гаргасан талаар хэлж мэдэгдээгүй байсан. Жолоочийн оноо дууссаныг шалгаж мэдэх мэдээлэл байдаггүй...гэжээ. /хх-ийн 103-р хуудас/,
Иргэний хариуцагчийн төлөөлөгч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “Хьюндай Аэро Сити” маркийн ... дугаартай автобус нь “...” ХХК-ны өмч юм. ... манай байгууллагад 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шалгуур үзүүлэлтийг ханган ажилд орсон. Манай байгууллагад үндсэн ажилтнаар ажиллуулахын тулд тушаал гарахаас өмнө 3 хоногийн дадлага хийлгэж, ажилд тэнцэж байгаа эсэхийг шалгаж ажилтанаар авдаг. Өнөрбаяр өмнө нь манай байгуулагад ажиллаж байгаад гарч буцаж ажилд орсон. Анх ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулахад байгууллагын автобусыг эзэмшиж, ашиглаж байх явцад бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан хохирлыг бүрэн хариуцахаар өөрөө баталгаа гаргахаар заасан. Иймд манай байгууллага хохирогч ...ийн учирсан хохирлыг хариуцна…гэжээ. /хх-ийн 109-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9062 дугаартай дүгнэлтэнд:
1. ...ийн биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун тохойд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтбнги алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 19-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 704 дугаартай дүгнэлтэнд:
1. “Авто терминал” ХХК-ний ззэмшлийн “Hyundai-Aero City-540” маркийн ... улсын дугаартай автобусыг жолоодож явсан жолооч Төрмөнх овогтой Өнөрбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. “Авто терминал” ХХК-ний эзэмшлийн “Hyundai-Aero City-540” маркийн ... улсын дугаартай автобусанд зорчиж явсан зорчигч Дамдин овогтой Жигжэджагдаг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 58-59-р хуудас/,
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 10-р хуудас/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 37-45-р хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 28-33, 118-137-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-50-р хуудас/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 74-р хуудас/,
Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 75-р хуудас/,
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо хассан түүх /хх-ийн 91-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд: Төрмөнхийн Өнөрбаярын В, С, D ангилалын №153711 дугаартай жолоочийн үнэмлэх. /хх-ийн 111-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 89, 95-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 94-р хуудас/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 96-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 98-р хуудас/, гэрч Ш.Вантөмөрийн мэдүүлэг /хх-ийн 105-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ... нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг 7 дугаар сургуулийн автобусны буудал дээр “...” ХХК-ийн эзэмшлийн “...” маркийн ... улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж зорчигч хохирогч ...ийг автобуснаас бууж амжаагүй байхад нь хөдөлгөөнөө эхлүүлэн газарт унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн болох нь:
Хохирогч ...ийн … 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 11 цагийн үед цахилгааны төлбөрөө тушаачихаад гэртээ харихаар авто засварын автобусны буудлаас Нисэх-Зунжин чиглэлийн ногоон өнгийн автобусанд суусан. 7 дугаар сургуулийн буудал дээр зогсохоор нь би буухаар дунд талын хаалгаар бууж амжаагүй байтал автобус хөдлөөд хаалга хаагдсан. Би гараа татаж авахад биеэрээ эргээд эрчиндээ баруун хөлөөрөө газарт цохиж унасан. Намайг унахад автобус хөдлөөд жаахан яваад зогссон. Намайг бууж амжаагүй байхад автобусны жолооч толиндоо харахгүй хөдлөөд явсан. Жолооч /Өнөрбаяр/ түргэн тусламж дуудаад Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн…гэжээ. /хх-ийн 54-55-р хуудас/,
Гэрч ...ийн …2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр осол гаргасан ... нь 14-010 дугаартай ... улсын дугаартай автобусыг өглөө ажилд гарахад манай байгууллагын шалгах механик амралттай байсан тул би шалгаж ажилд нь гаргасан. Жолооч тус бүрийн жолооны үнэмлэхний хугацаа дуусах он, cap, өдрийг харж шалгаж гаргасан. Өнөрбаяр нь жижүүрт осол гаргасан талаар хэлж мэдэгдээгүй байсан. Жолоочийн оноо дууссаныг шалгаж мэдэх мэдээлэл байдаггүй...гэжээ. /хх-ийн 103-р хуудас/,
Иргэний хариуцагчийн төлөөлөгч ...ийн …... манай байгууллагад 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шалгуур үзүүлэлтийг ханган ажилд орсон. Манай байгууллагад үндсэн ажилтнаар ажиллуулахын тулд тушаал гарахаас өмнө 3 хоногийн дадлага хийлгэж, ажилд тэнцэж байгаа эсэхийг шалгаж ажилтанаар авдаг. Анх ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулахад байгууллагын автобусыг эзэмшиж, ашиглаж байх явцад бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан хохирлыг бүрэн хариуцахаар өөрөө баталгаа гаргахаар заасан. Иймд манай байгууллага хохирогч ...ийн учирсан хохирлыг хариуцна…гэжээ. /хх-ийн 109-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9062 дугаартай дүгнэлтэнд:
1. ...ийн биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун тохойд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтбнги алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 19-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 704 дугаартай дүгнэлтэнд:
1. “Авто терминал” ХХК-ний ззэмшлийн “Hyundai-Aero City-540” маркийн ... улсын дугаартай автобусыг жолоодож явсан жолооч Төрмөнх овогтой Өнөрбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. “Авто терминал” ХХК-ний эзэмшлийн “Hyundai-Aero City-540” маркийн ... улсын дугаартай автобусанд зорчиж явсан зорчигч Дамдин овогтой Жигжэджагдаг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 58-59-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-50-р хуудас/
Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 75-р хуудас/,
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо хассан түүх /хх-ийн 91-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ын 2.1 дэх хэсэгт “Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасна” гэж, мөн журмын 2.4 дэх хэсэгт “Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд 5 оноо хасна” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч ... нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрүүдэд зам тээврийн осол гаргаж, тус бүр 5 оноо, нийт 10 оноо хасагдаж, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр жолоодох эрхийг нь түдгэлзүүлсэн байна. /хх-ийн 90-91-р хуудас/
Гэм буруугийн шүүх хуралдаанд: улсын яллагчаас шүүгдэгч ...ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч ... нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсны дараа эрх нь сэргээгүй байх үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас хохирогч ...ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч ...ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч ... нь “......аас эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн /хх-ийн 55-р хуудас/ тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч ...ыг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Улсын яллагчаас шүүгдэгч ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч ... нь бага насны 2 хүүхэдтэй хувийн байдлыг минь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч ...т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон “Эм Жи Ай Би” ХХК-нд борлуулатын менежерээр ажилладаг /хх-ийн 155-р хуудас/, 2008 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү В.Мэндбаяр, 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү В.Баяндалай нар зэрэг бага насны хүүхэдтэй /хх-ийн 135-136-р хуудас/ хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ... нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.
Харин түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хэргийн хамт ирүүлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №153711 дугаартай үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.