Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Б.Манлайжав /ҮД:1527/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...т холбогдох эрүүгийн …….. дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч ... нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ... тоотод оршин суух иргэн ...ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бор өнгийн хэтэвч, мөнгөөр бүрсэн чонын соёог нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 1.244.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ... тоотод оршин суух ...ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 42 инчийн “Самсунг” маркийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 372.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ... тоотод оршин суух ...ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн “Панасоник” маркийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 287.940 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ... тоотод оршин суух ...ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн “Могул” брэндийн өнгөт зурагт, усан манан хөөргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 468.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо ... тоотод оршин суух ...ын гэрт нэвтэрч “Би эс би”  маркийн 39 инчийн зурагт, “Асер” маркийн зөөврийн компьютер, повер банк, мөнгөн аягыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 876.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо ... тоотод оршин суух иргэн ...ийн байнга амьдрах зориулалт бүхий орон байрны вакум цонхыг эвдэн орж, 43 инчийн “Финлакс” маркийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, нийт 6 удаагийн үйлдлээр бусдын байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйлсийг авч бусдад 3.667.340 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

           

Хавтас хэргээс:

1. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Гэртээ иртэл хашааны хаалга онгойсон, том өрөөний цонх онгорхой байсан. Гэртээ орсон чинь манай эхнэрийн гоо сайхны ширээ онгорхой байхаар нь гал тогооны шургуулганд байсан аягануудаа үзэхэд байхгүй байсан. Манай гэрээс 2 ширхэг бага гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, чонын мөнгөлсөн соёо 1 ширхэг, бор өнгийн арьсан хэтэвч 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн хослол зэрэг эд зүйл алдагдсан. Миний хохирлыг үнэлгээний газраас 1.170.000 төгрөгөөр үнэлсэн. Үүн дээр үнэлгээ хийлгэсний зардал 18.000 төгрөгийг нэмээд 1.188.000 төгрөг болсон. Би хохирлоо бүрэн авсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 44-47-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 8-17-р хуудас/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 20-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 22-25-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 26-30-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 32-39-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтэнд: хохирогч ...од чонын соёо, бор арьсан түрийвч зэргийг хүлээлгэн өгсөн /хх-ийн 1-р хавтас 40-41-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 120.000 төгрөг, 5 ширхэг нь 600.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг 500.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг 70.000 төгрөг, хэтэвч 1 ширхэг 14.000 төгрөг, чонын соёо 1 ширхэг 60.000 төгрөг, нийт 1.244.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 1-р хавтас 64-65-р хуудас/,

 

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 08 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цонх онгорхой байсан. Би гадна талаас нь очиж харахад том өрөөний хойморт байсан 42 инчийн хар өнгийн “Самсунг” маркийн зурагт алга болсон байсан. Одоо гомдол санал байхгүй. Хохирлын 372.000 төгрөгийг Хаан банкны 5057086952 дугаарын дансаар хүлээн авсан. Цонхны эвдрэлийг хохиролд тооцохгүй…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 182-184-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №08/511 дугаартай дүгнэлтэнд:

1. 2018 оны 08 дугаар сарын 02-ны 11 цагаас 19 цагийн хороонд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ...а тоотод ...ын эзэмшлийн сууцны вакум цонхыг түлхэн хулгайч орж эд зүйл алдагдсан гэх, хэргийн газрын үзлэгээр мэргэжилтэн а/х Б.Даваадоржийн илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдээс №1, 2 “Хулгайч орсон гэх вакум цонхны дотор талын босоо рамны гол хэсгээс” гэсэн дугаартай тунгалаг наалдамхай тууз дахь 2 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №1, 2 “Вакум цонхны голын босоо рамны дотор талаас /бээлийний мөр/”, №3 “Вакум цонхны салхивчны бариулны доод талаас /бээлийний мөр/” гэсэн дугаартай тунгалаг наалдамхай тууз дахь 3 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

Шинжилгээнд ирүүлсэн ..., ... нарын гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Хохирогч нарын гарын хээний дардас нь санд бүртгэлгүй байна.

2. Харьцуулах шинжилгээнд тэнцэх №1 “Хулгайч орсон гэх вакум цонхны дотор талын босоо рамны гол хэсгээс” гэж дугаарлан тодорхойлон бичсэн тунгалаг наалдамхай тууз дахь 1 ширхэг гарын мөр нь Бямбацэрэнгийн Энхтунгалагийн зүүн гарын дунд хурууны хээтэй тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд болон ..., ... нарын гарын хээний дардсууд нь “Адис-Папилон” системийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн мөрүүдтэй болон хохирогч нарын гарын хээний дардсуудтай тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 187-194-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 165-р хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 170-175-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг” маркийн 42 инчийн зурагт 372.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 1-р хавтас 198-199-р хуудас/,

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг өнгөрч байхад гэрээ түгжээд гарсан. Орой 20 цаг 45 минутын үед гэртээ ирэхэд  байшингийн гал тогоо, том өрөөний дунд байрлах вакум цонх онгорхой байсан. Гэтэл гэрийн хойморт байсан “Панасоник” маркийн зурагт удирдлагын хамт алга болсон байсан. …Би зурагтаа буцаан олж авсан. Гомдол саналгүй, цонхны эвдрэлээ нэхэмжпэхгүй…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 143-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ... “Панасоник” маркийн зурагт удирдлагын хамт барьцаанд тавьж 70.000 төгрөг авсан. Манай барьцаат зээлийн газарт 70.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй…гэжээ./хх-ийн 1-р хавтас 148-149-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 117-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 121-128-р хуудас/,

Эд мөрийн баримт болох хохирогчийн алдсан “Панасоник” маркийн 32 инчийн зурагтыг “Хүрд” барьцаалан зээлдүүлэх газраас хураан авах прокурорын зөвшөөрөл /хх-ийн 1-р хавтас 134-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэнд: Хохирогч ...т “Панасоник” маркийн 32 инчийн зурагт хүлээлгэн өгсөн /хх-ийн 1-р хавтас 136-138-р хуудас/,

Барьцаат зээлийн гэрэээнд: 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч ... нь “Панасоник” маркийн 32 инчийн зурагтыг “Хүрд” барьцаалан зээлдүүлэх газар тавьсан /хх-ийн 1-р хавтас 139-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Панасоник” маркийн 32 инчийн зурагт 287.940 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 1-р хавтас 153-154-р хуудас/,

 

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 18-ны орой гэртээ ирэхэд хашааны хаалга нь түгжээтэй, байшингийн том цонх дэлгээтэй байсан. Гэртээ түлхүүрээр онгойлгоод дотогшоо ороход тавиур дээр байсан 32 инчийн “Могул” маркийн зурагт байхгүй, мөн мөлхөө тавилганы дунд талын шургуулганаас даалин нь үлдээд дотор нь байсан мөнгөн нуухтай, хүрэн өнгийн, усан манан хөөрөг алдагдсан байсан. Зурагт, хөөрөг хоёроо олж авсан. Цонхны эвдрэлээ нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 241-243-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 11-12 цагийн үед ... “Могул” маркийн 32 инчийн зурагт удирдлагын хамт барьцаанд тавиад 150.000 төгрөг авсан. Манай байгууллагад хүүний хамт 157.500 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг Есөнтөмөрийн ээж нь төлж барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 244-247-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 210-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 1-р хавтас 215-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 216-220-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 222-229-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэнд: Хохирогч ...т усан манан хөөрөг, зурагт хүлээлгэн өгсөн. /хх-ийн 1-р хавтас 230-231, 236-238-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах прокурорын зөвшөөрөлд: “Найрсаг” барьцаалан зээлдүүлэх газраас “Могул” маркийн 32 инчийн зурагт хураан авсан. /хх-ийн 1-р хавтас 233-234-р хуудас/,

“Буянт дугуй цагаан” барьцаат зээлийн гэрээнд: “Могул” маркийн 32 инчийн зурагтыг 150.000 төгрөгөөр тавьсан. /хх-ийн 1-р хавтас 235-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Усан манан хөөрөг 300.000 төгрөг, 32 инчийн зурагт 168.000 төгрөг, нийт 468.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 2-р хавтас 2-3-р хуудас/,

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манайд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хулгай орж “ВSВ” маркийн 39 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, “Асер” маркийн зөөврийн компьютер, хард диск, повер банк, нөүтбүүкний цүнх алдагдсан. Алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 132-137-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед 25-30 насны орчим залуу ... гэдэг хүний бичиг баримтаар “Асер” маркийн зөөврийн компьютер барьцаанд тавьж 100.000 төгрөг авсан. Манай байгууллагад 108.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг төлж барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 140-142-р хуудас/,

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 08 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Есөнтөмөр над руу залгаад “ломбарданд нөүтбүүк тавиад өгөөч. Би өөрөө барьцаанд тавих гэсэн чинь бичиг баримтгүй байна” гэхээр нь очоод “Асер” маркийн нөүтбүүкийг “Голден сейф” нэртэй ломбарданд 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 144-145-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 100-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 2-р хавтас 104-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 105-110-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 112-114-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах прокурорын зөвшөөрөлд: “Сейф” барьцаат зээлийн газраас “Асер” маркийн зөөврийн компьютер хураан авсан. /хх-ийн 2-р хавтас 115-116-р хуудас/,

“Голден сейф” барьцаат зээлийн гэрээнд: “Асер” маркийн зөөврийн компьютерыг 100.000 төгрөгөөр тавьсан. /хх-ийн 2-р хавтас 117-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэнд: Хохирогч ...ад зөөврийн компьютер, хард диск, повер банк зэргийг хүлээлгэн өгсөн. /хх-ийн 2-р хавтас 118-120-р хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд: BSB маркийн зурагт 360.000 төгрөг, зөөврийн компьютер 180.000 төгрөг, Хард диск 100.000 төгрөг, повер банк 36.000 төгрөг, мөнгөн аяга 200.000 төгрөг, нийт 876.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 2-р хавтас 148-149-р хуудас/,

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Бид гэр бүлээрээ хөдөө яваад 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед гэртээ ирэхэд гал тогооны талын цонх онгорхой байсан. Манай гэрээс 32 инчийн “Пинлакс” маркийн 42 инчийн зурагт алдагдсан. Цонхны эвдрэлийг нэхэмжлэхгүй, хохирлын 419.400 төгрөгийг хүлээж авсан тул гомдол саналгүй…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 200-203-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №5896 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн 3 дугаартай 1 ширхэг алганы хэсгийн мөр санд MN0003100030550 дугаарт бүртгэгдсэн Баасангийн Баатарзоригийн баруун гарын алганы хэсгээр үүсгэгдсэн мөр байна.

4. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр санд бүртгэлтэй этгээдүүдийн гарын дардас, эзэнгүй хэргийн мөртэй тохирохгүй байна. /хх-ийн 2-р хавтас 208-211-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 188-р хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 192-195-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 196-199-р хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд: “Пинлакс” маркийн 43 инчийн зурагт 419.400 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 2-р хавтас 214-215-р хуудас/,

 

... холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаартай тогтоол /хх-ийн 2-р хавтас 246-247-р хуудас/,

             Шүүгдэгч ... мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын сүүлээр Яармагийн хуучин эцэс рүү ороод ертөнцийн зүгээр баруун тал руу дээшээ өгсөөд урагшаа харсан айлын хашаа руу ороод байшингийн цонхны салхивчийг түлхэн орж, байшин дотор байсан 5 ширхэг мөнгөн аяга, бор хэтэвч, 2 ширхэг жижиг мөнгөн аяга, чонын соёотой мөнгөн зүүлт авсан. Тухайн аяга нь гал тогооны өрөөний шүүгээнд байсан. Аягануудыг гэр дотор нь байсан эмэгтэй хүний бор өнгөтэй цүнхэнд хийгээд аваад гарсан. Аягануудаа урт цагаан дээр очоод 350.000 төгрөгөөр зарсан. …2018 оны 08 дугаар сарын эхээр ганцаараа Яармагийн эцсийн буудал руу эргээд явж байгаад зүүн талд байх нэг гудамж руу ороод гудамжны дунд хэсэгт урагшаа харсан хаалгатай айлын хашааны хаалгаар орсон. Уг айлын урд талын вакум цонхыг түлхэн орж байшин дотор байсан хар өнгийн Лед зурагт аваад гарсан. Такси бариад таксиныхаа жолоочид 200.000 төгрөгөөр зарсан. … Нисэхийн эцэс өнгөрөөд зүүн тийш гудамжаар алхаж яваад гудамжны дундуур ургашаа харсан хаалгатай, хашаан дотроо нэг өвлийн байшинтай айлын урд талын цонхыг хөшиж ороод тухайн айлын гэрт тавиур дээр байсан 32 инчийн ЛСД зурагт болон удирдлагыг авч Модны 2-т барьцаалан зээлдүүлэх газар 70.000 төгрөгөөр тавьсан. …Би Хан-Уул дүүрэгт байрлах цэнхэр өнгөтэй хаалгатай айлын хашааны хаалгаар ороод хашаан дотор байсан байшингийн урд талын цонхны салхивчийг хөшиж онгойлгоод байшин дотор байсан 32 инчийн “Могул” маркийн зурагт, зурагтны доод талын шүүгээнээс бор өнгийн, улаан өнгийн толгойтой хөөрөг зэргийг хулгайлан авч хороолол орсон. Зурагтыг Монелын тэнд ломбарданд тавьж 15. 000 төгрөг авсан. …2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд дэнж дээр байдаг айлын хашаагаар орж гэрийнх нь зүүдэг цоожийг эвдлээд гэрт нь байсан 1 зурагт, мөнгөн аяга, нөүтбүүк, хард диск, утас цэнэглэдэг повер банк зэргийг авсан. Зурагтыг нэг хүнд 250.000 төгрөгөөр зарсан. Мөнгөн аягыг 70.000 төгрөгөөр зарсан. Хохирлыг барагдуулсан. …2018 оны 07 дугаар сарын сүүлээр Монелийн эцсийн замын баруун талд гудамжаар өгсөөд цэнхэр хаалгатай нэг давхар улаан тоосгон байшингийн цонхыг түлхэн ороод хананд байсан зурагтыг хулгайлсан. “Андууд” ломбарданд 250.000 төгрөгөөр тавьсан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 74, 161, 206-р хуудас, 2-р хавтас 11, 163, 221-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Ч.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 56-р хуудас/, гэрч О.Энхжингийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 60-61-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 2-р хавтас 17-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 2-р хавтас 43-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 44-р хуудас/, Энхийг сахиулах ажиллагаанд оролцож шагнагдсан баримт /хх-ийн 2-р хавтас 47-60-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ... нь:

           1. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ... тоотод оршин суух хохирогч ...ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бор өнгийн хэтэвч, мөнгөөр бүрсэн чонын соёог нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 1.244.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

         Хохирогч ...ын ...Гэртээ иртэл хашааны хаалга онгойсон, том өрөөний цонх онгорхой байсан. Гэртээ орсон чинь манай эхнэрийн гоо сайхны ширээ онгорхой байхаар нь гал тогооны шургуулганд байсан аягануудаа үзэхэд байхгүй байсан. Манай гэрээс 2 ширхэг бага гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, чонын мөнгөлсөн соёо 1 ширхэг, бор өнгийн арьсан хэтэвч 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн хослол зэрэг эд зүйл алдагдсан. Миний хохирлыг үнэлгээний газраас 1.170.000 төгрөгөөр үнэлсэн. Үүн дээр үнэлгээ хийлгэсний зардал 18.000 төгрөгийг нэмээд 1.188.000 төгрөг болсон. Би хохирлоо бүрэн авсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 44-47-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 8-17-р хуудас/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 20-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 22-25-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 26-30-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 32-39-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтэнд: хохирогч ...од чонын соёо, бор арьсан түрийвч зэргийг хүлээлгэн өгсөн /хх-ийн 1-р хавтас 40-41-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 120.000 төгрөг, 5 ширхэг нь 600.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг 500.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг 70.000 төгрөг, хэтэвч 1 ширхэг 14.000 төгрөг, чонын соёо 1 ширхэг 60.000 төгрөг, нийт 1.244.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 1-р хавтас 64-65-р хуудас/,

 

2. 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ...а тоотод оршин суух ...ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 42 инчийн “Самсунг” маркийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 372.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Хохирогч ...ын ...2018 оны 08 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цонх онгорхой байсан. Би гадна талаас нь очиж харахад том өрөөний хойморт байсан 42 инчийн хар өнгийн “Самсунг” маркийн зурагт алга болсон байсан. Одоо гомдол санал байхгүй. Хохирлын 372.000 төгрөгийг Хаан банкны 5057086952 дугаарын дансаар хүлээн авсан. Цонхны эвдрэлийг хохиролд тооцохгүй…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 182-184-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №08/511 дугаартай дүгнэлтэнд:

1. 2018 оны 08 дугаар сарын 02-ны 11 цагаас 19 цагийн хороонд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ...а тоотод ...ын эзэмшлийн сууцны вакум цонхыг түлхэн хулгайч орж эд зүйл алдагдсан гэх, хэргийн газрын үзлэгээр мэргэжилтэн а/х Б.Даваадоржийн илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдээс №1, 2 “Хулгайч орсон гэх вакум цонхны дотор талын босоо рамны гол хэсгээс” гэсэн дугаартай тунгалаг наалдамхай тууз дахь 2 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №1, 2 “Вакум цонхны голын босоо рамны дотор талаас /бээлийний мөр/”, №3 “Вакум цонхны салхивчны бариулны доод талаас /бээлийний мөр/” гэсэн дугаартай тунгалаг наалдамхай тууз дахь 3 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

Шинжилгээнд ирүүлсэн ..., ... нарын гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Хохирогч нарын гарын хээний дардас нь санд бүртгэлгүй байна.

2. Харьцуулах шинжилгээнд тэнцэх №1 “Хулгайч орсон гэх вакум цонхны дотор талын босоо рамны гол хэсгээс” гэж дугаарлан тодорхойлон бичсэн тунгалаг наалдамхай тууз дахь 1 ширхэг гарын мөр нь Бямбацэрэнгийн Энхтунгалагийн зүүн гарын дунд хурууны хээтэй тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд болон ..., ... нарын гарын хээний дардсууд нь “Адис-Папилон” системийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн мөрүүдтэй болон хохирогч нарын гарын хээний дардсуудтай тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 187-194-р хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 170-175-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг” маркийн 42 инчийн зурагт 372.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 1-р хавтас 198-199-р хуудас/,

 

3. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ... тоотод оршин суух хохирогч ...ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн “Панасоник” маркийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 287.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч ...ийн ... 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг өнгөрч байхад гэрээ түгжээд гарсан. Орой 20 цаг 45 минутын үед гэртээ ирэхэд  байшингийн гал тогоо, том өрөөний дунд байрлах вакум цонх онгорхой байсан. Гэтэл гэрийн хойморт байсан “Панасоник” маркийн зурагт удирдлагын хамт алга болсон байсан. …Би зурагтаа буцаан олж авсан. Гомдол саналгүй, цонхны эвдрэлээ нэхэмжлэхгүй…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 143-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ...ийн ...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ... “Панасоник” маркийн зурагт удирдлагын хамт барьцаанд тавьж 70.000 төгрөг авсан. Манай барьцаат зээлийн газарт 70.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй…гэжээ./хх-ийн 1-р хавтас 148-149-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 121-128-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэнд: Хохирогч ...т “Панасоник” маркийн 32 инчийн зурагт хүлээлгэн өгсөн /хх-ийн 1-р хавтас 136-138-р хуудас/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Панасоник” маркийн 32 инчийн зурагт 287.940 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 1-р хавтас 153-154-р хуудас/,

 

4. 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ... тоотод оршин суух хохирогч ...ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн “Могул” брэндийн өнгөт зурагт, усан манан хөөргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 468.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          Хохирогч ...ын ...2018 оны 08 дугаар сарын 18-ны орой гэртээ ирэхэд хашааны хаалга нь түгжээтэй, байшингийн том цонх дэлгээтэй байсан. Гэртээ түлхүүрээр онгойлгоод дотогшоо ороход тавиур дээр байсан 32 инчийн “Могул” маркийн зурагт байхгүй, мөн мөлхөө тавилганы дунд талын шургуулганаас даалин нь үлдээд дотор нь байсан мөнгөн нуухтай, хүрэн өнгийн, усан манан хөөрөг алдагдсан байсан. Зурагт, хөөрөг хоёроо олж авсан. Цонхны эвдрэлээ нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 241-243-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ...гийн ...2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 11-12 цагийн үед ... “Могул” маркийн 32 инчийн зурагт удирдлагын хамт барьцаанд тавиад 150.000 төгрөг авсан. Манай байгууллагад хүүний хамт 157.500 төгрөгийн хохирол учирсан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 244-247-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 216-220-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 222-229-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэнд: Хохирогч ...т усан манан хөөрөг, зурагт хүлээлгэн өгсөн. /хх-ийн 1-р хавтас 230-231, 236-238-р хуудас/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Усан манан хөөрөг 300.000 төгрөг, 32 инчийн зурагт 168.000 төгрөг, нийт 468.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 2-р хавтас 2-3-р хуудас/,

 

5. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо ... тоотод оршин суух хохирогч ...ын гэрт нэвтэрч “Би эс би”  маркийн 39 инчийн зурагт, “Асер” маркийн зөөврийн компьютер, повер банк, мөнгөн аягыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 876.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          Хохирогч ...ын ... Манайд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хулгай орж “ВSВ” маркийн 39 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, “Асер” маркийн зөөврийн комюьтер, хард диск, повер банк, нөүтбүүкний цүнх алдагдсан…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 132-137-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ...ын ... 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед 25-30 насны орчим залуу ... гэдэг хүний бичиг баримтаар “Асер” маркийн зөөврийн компьютер барьцаанд тавьж 100.000 төгрөг авсан. Манай байгууллагад 108.000 төгрөгийн хохирол учирсан…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 140-142-р хуудас/,

Гэрч ...гийн ... 2018 оны 08 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Есөнтөмөр над руу залгаад “ломбарданд нөүтбүүк тавиад өгөөч. Би өөрөө барьцаанд тавих гэсэн чинь бичиг баримтгүй байна” гэхээр нь очоод “Асер” маркийн нөүтбүүкийг “Голден сейф” нэртэй ломбарданд 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 144-145-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 105-110-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 112-114-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэнд: Хохирогч ...ад зөөврийн компьютер, хард диск, повер банк зэргийг хүлээлгэн өгсөн. /хх-ийн 2-р хавтас 118-120-р хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд: BSB маркийн зурагт 360.000 төгрөг, зөөврийн компьютер 180.000 төгрөг, хард диск 100.000 төгрөг, повер банк 36.000 төгрөг, мөнгөн аяга 200.000 төгрөг, нийт 876.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 2-р хавтас 148-149-р хуудас/,

 

6.  2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо ... тоотод оршин суух хохирогч ...ийн байнга амьдрах зориулалт бүхий орон байрны вакум цонхыг эвдэн орж, 43 инчийн “Финлакс” маркийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 419.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч ...ийн ...Бид гэр бүлээрээ хөдөө яваад 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед гэртээ ирэхэд гал тогооны талын цонх онгорхой байсан. Манай гэрээс 32 инчийн “Пинлакс” маркийн 42 инчийн зурагт алдагдсан…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 200-203-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №5896 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн 3 дугаартай 1 ширхэг алганы хэсгийн мөр санд MN0003100030550 дугаарт бүртгэгдсэн Баасангийн Баатарзоригийн баруун гарын алганы хэсгээр үүсгэгдсэн мөр байна.

4. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр санд бүртгэлтэй этгээдүүдийн гарын дардас, эзэнгүй хэргийн мөртэй тохирохгүй байна. /хх-ийн 2-р хавтас 208-211-р хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 192-195-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 196-199-р хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд: “Пинлакс” маркийн 43 инчийн зурагт 419.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 2-р хавтас 214-215-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Улсын яллагчаас “…шүүгдэгч ...ийг “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч ... болон түүний өмгөөлөгнч Б.Манлайжав нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зохицуулсан.

 

Шүүгдэгч ... нь 6 удаагийн үйлдлээр дээрх нэр бүхий хохирогч нарын гэрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлан авч, нийт 3.667.340 төгрөгийн хохирол учруулсан байх тул “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас :

                1. Хохирогч ...ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 1.244.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 1-р хавтас 64-65-р хуудас/ ба шүүгдэгч ...өөс чонын мөнгөлсөн соёо, бор өнгийн түрийвч хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн /хх-ийн 1-р хавтас 40-41-р хуудас/, “хохирлын 1.188.000 төгрөгийг барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 1-р хавтас 44-47-р хуудас/,

               2. Хохирогч Б.Эрдэнбаатарын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 372.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 1-р хавтас 198-199-р хуудас/ ба хохирогч ... нь “хохирлын 372.000 төгрөгийг Хаан банкны 5057086952 дугаарын дансаар хүлээн авсан нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 1-р хавтас 182-184-р хуудас/,

         3. Хохирогч ...ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 287.940 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 1-р хавтас 153-р хуудас/ ба хохирогч ...т “Панасоник” маркийн 32 инчийн телевизор, удирдлагыг хүлээлгэж өгсөн /хх-ийн 1-р хавтас 135-р хуудас/,  иргэний нэхэмжлэгч ... ““Панасоник” маркийн 32 инчийн телевизорыг 70.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. 70000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 1-р хавтас 148-р хуудас/

               4. Хохирогч ...ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 468.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан  хэрэгт авагдсан /хх-ийн 2-р хавтас 2-р хуудас/ ба хохирогчид усан манан хөөрөг хүлээлгэн өгсөн /хх-ийн 1-р хавтас 230-р хуудас/ хохирогч ... нь “Зурагт, хөөрөг хоёроо буцаан авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 1-р хавтас 241-243-р хуудас/, иргэний нэхэмжлэгч ... “157.500 төгрөг хүлээж авсан, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 1-р хавтас 246-р хуудас/

                 5. Хохирогч ...ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 876.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 2-р хавтас 148-р хуудас/ ба хохирогчид зөөврийн компьютер, хард диск, повер банк эд зүйлсийг хүлээлгэж өгсөн /хх-ийн 2-р хавтас 118-р хуудас/, иргэний нэхэмжлэгч ... “108.000 төгрөг төлсөн нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 140-141-р хуудас/,

                 6. Хохирогч ...ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 419.400 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 2-р хавтас 214-р хуудас/ ба хохирогч нь “хохиролд 419.400 төгрөг хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 2-р хавтас 200-203-р хуудас/ гэж мөрдөн байцаалтанд тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ...ийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас шүүгдэгч ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайжаваас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг биет болон мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон ... нь гэрээт цэргийн алба хааж, Энхийг сахиулах ажиллагаанд оролцож 2014 онд “Энхийн төлөө” медалиар шагнуулсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч ... нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр Энхийг сахиулах ажиллагаанд оролцож 2014 онд “Энхийн төлөө” медалиар шагнуулж байсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч ...ийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 60 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч ... нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.